Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
<script language="javascript"> function toggleBjMenu() { $('bj-menu-more').toggle(); if($('bj-menu-more').visible()) { $('bj-menu-more-item').addClassName('selected'); $('bj-menu-selected-item').removeClassName('selected'); } else { $('bj-menu-more-item').removeClassName('selected'); $('bj-menu-selected-item').addClassName('selected'); } } </script>
  • <script language="javascript" src="http://img.banjig.net/s/bj/js/pausescroller.js" type="text/javascript"></script> <script language="javascript" src="http://blog.banjig.net/includes/javascript/sms-scroller-bbf.php" type="text/javascript"></script> <style> #smsscroller{ margin:0px; width: 750px; height: 15px; padding: 3px 0px; font-family:Tahoma; font-size:12px } .someclass{ //class to apply to your scroller(s) if desired } </style>
    <script type="text/javascript"> new pausescroller(smscontent, "smsscroller", "someclass", 3500) </script>
    88683475: ny-shadow.blog.banjig.net

    Өс зангидах үзэл монгол хүний зан биш
     
    Монгол
    Монгол
    Бид чинь яг л тал нутаг шигээ уужуу тайван зантай улс. Эртнээс шүү дээ. Ах дүү, садан төрөл, аймаг хошуугаараа эв найртай, аливаад уужуу тайван хандаж ирсэн хүмүүс. Монголчуудыг ямар нэгэн зүйлд хөдөлгөж босгох амаргүй гэдэг.

     Тиймээс ч дотоодын асуудалдаа бол үргэлж айвуу тайвуу "Болно доо, бүтнэ дээ", "Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ" гэсэн сэтгэлээр л ханддаг байжээ. Биднийг эрэмшүүлэн босгох нэг л арга бий. Энэ бол нутаг усыг нь цөлмөж, уул талыг нь эзлэн түрэмгийлэх. Ийм л хурц асуудал биш бол монголчууд тэгтэлээ бороохой шийдэм болоод айл саахалтынхаа монгол ахан дүүс рүүгээ довтлоод байх нь үгүй. Хаадын тэмцлийг эс тооцуул шүү дээ. Хэзээ байхдаа монгол хүн саахалт айлынхаа үр хүүхэд, мал хуйг адлаад шахаад, хөөж туугаад байлаа даа. "Хөх тэнгэр байгаа цагт хүний сэтгэл амарлингуй" гэж итгэж, хүмүүжиж ирсэн монголчууд өнөөдөр нэг л биш ээ. Хажуу хаалганыхаа хүүхэнтэй таарсан ч хялан цэхэн хийгээд л... Илүү үнэтэй машин уначихсан байсан ч өлөв долов хийгээд л... Өөрөөс нь жаахан л ондоо харагдвал барьж идчих гээд л... Үгүй, бүр яг адилхан байсан ч тасдаж хаячих гээд л байх болж. Хэдэн өдрийн өмнө машины зогсоол дээр зогсчихоод хүмүүсийг ажиглаж суулаа. Тэр зогсоолын дундуур хоёр машин зөрж хүрэхгүй багахан зай байгаам л даа.

    Тэгсэн нэг барууны бололтой шар өвгөн машинтай давхиад ирж байна аа. Өөдөөс нь манай өөвгөр ногоон микротой залуус халз ирж таарав. Өвгөн инээмсэглээд, найрсагаар гараа дохитол тэд ч инээд алдаад зам тавиад өгчихөв. Гэтэл өвгөнийг гарангуут араас нь хөх жийптэй эрхэм түрэн ороод ирэв. Тэр бол зүгээр л зүтгэчихэж байгаа харагдана. Уг нь микрийнхон яг гарах гэж байсан хэрэг л дээ. Тэр жийптэй эрхэмийн энэхүү түрэмгий занг харсан микротой эрчүүл хөмхийгөө зуугаад өөдөөс нь зүтгэж гарах нь тэр. Харин өнөөх эрхэм ууртайгаар цонхоо нээгээд "Гаргачихаач ээ, та нар. Хөөш, гаргачих гэж байна ш дээ" гэж ирээд сүртэй нь аргагүй хашгирч эхлэв. Микрийнхэн мөчөөгөө өгсөнгүй. "Битгий хуц. Хүлээж байгаад гарахгүй яасан юм, чи" гэж тачигнатал хэрэлдэнэ. Ингээд хоёр тал учраа олж дийлсэнгүй. Ааг омог нь багтаж ядсан жийпний эр үсрэн бууж ирээд микрийн жолоочийн хаалгыг дэлгээд заамдан чирч буулгав. Бодвол нударгаар асуудлыг шийдэх нь зөв гэж бодсон бололтой.

    "Гадаадынхны бөгсийг долоосон муу сайн п....-нууд" гэж харааж эхэлсэн жийпний жолоочийг нүд ам нь улаанаараа эргэлдсэн хүрлэгэр хар залуус бүчин авлаа. Юу юугүй зодоон цохион болох нь ээ. Ар араас нь машинууд давхралдан гарч ирсээр, сигнаал хадаасаар, тэр хавиар нэг хэрүүлийн хар хорон үгс, нударганы шал палхийх чимээ....

    Бурхан минь, энүүнд чинь ингэтлээ зодоон нүдээндээ хүрэх хэрэг юу байна аа? Яасан ч их омог, яасан ч бэлэн уур уцаар байдаг юм. Жийптэй залуу нэг л юмыг ойлгохгүй байлаа. Түрүүчийн гадаад иргэн бол найрсагаар инээмсэглээд, "Зам тавиад өгөөч" хэмээн ямар ч хэлтэй хүн ойлгохоор хэлчихээд гарсан. Микротой залуус хэдий соёл боловсролоор багавтар хүрээнийх ч гэлээ хүн л юм болохоор гэрэл гэгээтэй хандлагыг ойлгоод авчээ. Харин жийптэй эрийн шаардангуй, зандрангуй, түрэмгий харьцаа л тэднийг өдөөсөн хэрэг. Тэгээд хэн нь хожив. Хүний олноор микрийнхон мэдээж түрээд гарсан. Уураа барьж дийлэхээ больсон жийптэй эр тачигнатал дуугарах утсаа шүүрэн аваад "Битгий хуцаад бай, наанаа дуугүй хүлээж бай чи" хэмээн эхнэртээ бололтой уураа гаргаж байгаа харагдав. Түүний нүд хилэнтэйгээр гялалзаж, хэзээ мөдгүй тааралдсан анхны гэмгүй хүнийг барьж идэхэд ч бэлэн байгаа харагдана. Бүх юман дээр хүч түрээд сурчихсан нэгэн бололтой. Түүний хувьд өөрөөс нь бусад хүн хүн биш, өөрөө л ганцаараа энэ орчлонгийн эзэн байх ёстой юм шиг сэтгэж сурсан бололтой. Ийм л мэдрэмж төрөв.

    Дээхнэ үед нэг найз бүсгүй маань хадмууд дээрээ байдаг хүүтэйгээ ярихаар шийдэн утсаа авав. Бид хоёр ярилцаж суусан тул тэр хүүгээ учиргүй их санаж байгаагаа хэлээд ийнхүү ярихаар зориглож л дээ. Гэтэл утсыг нь авсан хадам ээж өөдөөс нь хангитал доромжилж, элдэв муу үгээр булж гарчээ. Хоёр нүдэнд нь нулимс цийлэлзэж ирсэн найз бүсгүй маань төдөлгүй утсаа шидчихээд уйлж гарлаа. "Яасан ийсэн?" гэтэл хадам ээж нь "Янхан, гичий, өлөгчин, тэнэмэл, зайдан. Чам шиг гудамжны янхантай хүүхдээ яриулахгүй" гэж хэлсэн гэнэ. Уг нь тэр бүсгүй хүүгээ зуны гурван сар л түр харуулах гэж хадмууд дээрээ орхисон юм билээ. Өөрөө болохоор уул уурхайн компанид зуны гурван сар чамгүй өндөр цалинтай ажил хийхээр болж л дээ. Нөхөр нь нас барчихсан тул ийнхүү эргэж уулзах эцэг, эхээ хэмээн санаж хадмууд дээрээ тусламж эрэн очсон юм байж. Хэдэн хоромын дараа хүү нь утсаар залгаад ээжтэйгээ ярив. Бүсгүйн нулимс хатаж, хүүгийнхээ дууг сонсоод баярлан инээмсэглэж "Ээжийгээ эргээд иртэл тэсээд байж байгаарай, миний хүү.

    Ээж нь зөндөө мөнгөтэй болоод эргэж ирээд хоёулаа сайхан амьдарна" гэж аргадан гуйж байгаа харагдана. Тэгээд ярьж байгаад утсаа тавьчихаад баяртайгаар инээмсэглэн өөдөөс харсанаа "Уучлаарай, сая эмээ өвөө бид гурав Шин Эйри-г үзэж байсан юм аа. Тэгээд л эмээ таныг тэр Шин Эйри-тэй адилхан гээд яриад байсан юм. Харин сая өвөө загнаж байгаад эмээг тайвшруулаад намайг ээжтэйгээ ярь гэсэн" хэмээн хүү нь хэлсэн тухай ярив. Би ч гайхаж "Шин Эйри гэж юу юм бэ?" хэмээн гайхан асуухад "Солонгос сериал аа. Манай хадам ээж хөөрхий их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байгаа юм аа. Нэг сүрхий оволзоод л тайвширчихдаг юм" гэж юу ч болоогүй юм шиг баяртайгаар хариулав.

    Юу ч гэхэв дээ. Солонгос сериалын атаа хорсолоор буцалсан утга агуулгууд бидний амьдралд шууд л бууж байгааг эндээс харж болно. Сүүлийн үед ажаад байхад ах дүү, хань нөхөр, хүргэн бэрүүдээ шоглосон, ад үзэж, дарамталсан, насан туршийн өс зангидсан хар хорын сэтгэлийг монголчууд бид хаа холын харь улсын урлаг соёлын тасархайнуудаас олж авсаар байгаагийн нэг жишээ энэ. Уг нь "Зөөлөн нь хатуугаа иддэг" гэсэн эртний сайхан үгээр буруу сэтгэлээ засаж тэгшилж, зөрүү занг зөөллөж элээж байсан ард түмэнсэн дээ, бид. Тийм киног авчирч, ард түмнээ хордуулж, зарайлгаад байгаа ТВ-үүд ч гэсэн нэгийг бодмоор юм. Зориуд, санаатайгаар ийм зүйлийг авчирч цацаад байдаг юм уу? Ямар элэнцэгээ хийгээд л хаа газрын хамаатан садны бухимдалыг гэр орондоо авчирч задлаад суудаг юм бол доо?

    Нөгөө үзэгчид нь ч үзэгчид. Гэмгүй явсан нэгийгээ үснийх нь засалт, хөмсөгнийх нь хэлбэрээр хүртэл Шин Эйри болгож хараад л давчдуулаад суудаг.  Хэзээ байхдаа монголчууд бид гэр бүлийн ийм ширүүн тэмцэлтэй байсан улс вэ? Урьд урьдынхаасаа илүүтэй их өрнөж, ширүүсч байгаа гэр бүл хоорондын энэ гашуун амьдрал бидний амьдралд ямар нөлөөтэй байгааг одоо нэг харах гээд үзье. Заа хадам ээж, аав, дүү, хүү бүгдээрээ тойрч сууж байгаад нэг сериал үзэж байлаа. Тэгтэл хөөрхий бэр жаахан оройтоод ирчихэв. Бодвол ажил ихтэй, дарга нь загнаад арай илүү цагаар суулгачихаж. Гэтэл бэр нь анхныхаа хайртай ууж наргиад жаахан оройтож байгаа тухай хэсэг яг тэр үеэр кинон дээр гарч таарчихлаа гэж бодъё. Хөөрхий бэрийг түүнтэй адилтгаж үзсэн гэрийнхэн битүүхэндээ ад үзэж, хардаж эхэлнэ.  Бэрийн ажлынх нь дарга түүнийг гурван удаа илүү цагаар ажилуулах даалгавар өгөхөд асуудал бүрмөсөн буруугаар эргэж таарна. Ингээд л энэ нь алсдаа хавчин гадуурхалт болж бэрийн хувь заяа бараг шийдэгдчихэж байгаа нь тэр. Үүнээс улбаалсан гэр бүл салалт, хүүхэд өнчрөлт тэр гэр бүлийг удахгүй нөмрөн авах болно. Тэр бэр яаж ч хичээсэн насан туршдаа муу нэртэй үлдэнэ. Ямар ч сайн үйл хийсэн байлаа гэсэн "Аа, наадах чинь манай бэр байсан юм. Шөнө дөлөөр оройтож ирсэн, нэг завхуул юм л байсан даг. Аргаа ядаад би хүүгээ салгаж санаа амарсан" гэсэн хар хорын үг түүнээс хачиг шиг салахгүй дагасаар л байх болно.  

    Солонгос сериал гэдэг бидний өв соёл биш. Арлын жижигхэн улсын багтаж ядсан уур хорсол, атаа жөтөө, богинохон гутранги ухаан монголчуудад зохихгүй. Бид бол илүү том газар нутагтай, илүү эртний түүх соёлтой, илүү алсад хараагаа тэлж сурсан ард түмэн. Бид гэртээ зуу зуун мал хашиж, мал бүрийнхээ зан араншинг ойлгож, тэнгэр хангай, байгаль дэлхий, лус савдагаа хүртэл аргадаж, зөөллөж чаддаг ард түмэн. Жир нэгэн хүний ноён нурууг хэдхэн үг солиод л ажаад мэдчихдэг байсан сүрхий сэтгэл зүйч үндэстэн. Цовдлуулан тарчилж байгаа туранхай хүнийг биш мөнхөд цэлийх тэнгэрийг шүтдэг байсан ард түмэн.

    Ийм сайхан улбааг хэдхэн жилд арчин устгаж, огт өөр дэвсгэр суурийг тавьж байгаа ашиг орлого хөөсөн орчин цагийн ТВ-үүдийг шүүхэд өгмөөр санагдана. Ард түмнийхээ тархийг угааж, бохирлон бузарлаж суугаа улс төрчдийг цээрлүүлэн гэсгээмээр бодогдоно. Бидний ахуй амьдралыг байтугай оюун санааг хүртэл боомилон үгүйрүүлж, тэр чигээр нь мал мэт хариулж байхыг эрмэлзэгч улс төр, бизнесийн мулгуу эрхмүүдийг сэгсрэн зайлуулмаар санагдана. Энэ бүхнийг өөгшүүлэн дэвэргэж байгаа гадаадын хомхой санаатнуудыг сэтгэл зүрхнийхээ орон зайгаас бүрмөсөн авч хаямаар бодогдоно.

    Бид илүү алсыг харж, арай холыг сэтгэх ёстой хүмүүс шүү дээ, уг нь. Тулга тойрсон хов хэрүүл, өдөр алгасахгүй балмад хэрцгий харьцаа гэдэг гэр бүлийн цог хийморийг идэж, үр хүүхдүүдийн маань сэтгэл санааг ч эзэмдэн харлуулдаг гэдгийг эртнээс мэддэг байсан монголчууд гэр дотроо, тахил шүтээнийхээ өмнө ширүүхэн үг дуугарч, эвгүйхэн харц чулууддаггүй л байсан. Өнөөдөр бид нэг нэгнээ бөөлүүлж, хараал хийлгэж, элс шороо цацаж, хар ус шившиж, хараалын үгээр булж л сурсан байна. Гудамжаар дүүрэн бухимдалд ирлүүлсэн, араатан мэт харцнууд хөлхөж байна. Орон байраар дүүрэн хов хэрүүл, илүү дутуу тэнэмэл хар яриа үерлэж байна.

    Сэтгэлээ цайлгаж, явдлаа цэгнэж, амаа мэдэж явахыг ч хүсэхээ больчихсон цөөхөн хэдэн монгол тал шиг уудам нутагтаа бөглөрч түгжирч чихэлдэх нь халаг амьдарч байна. Хотын хөдөлгөөний түгжрэл, шороон манан хадсан саарал бүүдгэр тэнгэрийн өнгийн гол буруутан нь бид өөрсдөө л болчихоод байна.

    Хөх тэнгэр дээр хөхөрдөгөөрөө хөхөрч, тал нутаг минь бидний доор цэлийдгээрээ цэлийсэн хэвээр байгаа ч бид тэр бүхнийгээ анзаарах ч сөхөөгүй амьдарч байна. Энэ их сэтгэлийн түгжрэлийг арилгах цорын ганц арга бол нэг өдөр ч болтугай санаа сэтгэлээ уужруулж, сайхан бодолд автаж, элэг нэгтнээ уучилж, ганцхан агшинд ч болтугай оюун санаагаа бухимдлаас чөлөөлөх л арга юм. Нэг ч гэсэн хүн баярлуул л даа. Тэр чинь эргээд асар том сүлжээнд орж, нэг хэсэг хүний сэтгэлийг цайлгана шүү дээ. Тэр сүлжээ цааш үргэлжлэн явсаар тан дээр эргээд ирж л таараа.

     Нисэхийн хаалгаар орж ирсэн гадныхан бүчиж нөмрөн зогссон монголчуудыг хараад зогтусдагийг та мэдэх үү? Яагаад гэвэл эр эмгүй яг л чоно шиг догшин, хэзээ мөдгүй аваад залгих гэж байгаа мэт тийм догшин муухай харцаар бид ирсэн зочдоо ээрчихдэг гэдэг юм билээ. Ажаад л байгаарай. Бүгд л харцаа буруулан хажуугаар чинь шуртхийн зөрөх вий.

    Уужуу байцгаа, ахан дүүс минь. Толинд өөрийгөө хараад харцныхаа хорыг гадагшлуул. Сэтгэлийнхээ сүүдрийг хөө. Таны харц хүртэл ямар аймшигтай араатных мэт ширүүн дориун болчихоод байгааг та анзаараагүй л яваа. Бидний тархийг хэн нэг нь угааж болж байхад бид өөрсдөө түүнийгээ зөв суурь дэвсгэрээр хуччихаж бас чадна шүү дээ.

     



     
    <script src="http://api.widgetbucks.com/script/ads.js?uid=rJxHESxL4k9jGHPK"></script>
    <script src="http://www.google-analytics.com/urchin.js" type="text/javascript"> </script> <script type="text/javascript"> _uacct = "UA-1041722-13"; urchinTracker(); </script>
    profile

    emoticonamidralaa gej saihan shuu...

    Холбоотой бичлэг :
    http://www.mglclub.com/3216345/e1f/trackback

    profile

    sexy_boy008

    2010.06.09 09:03:28
    *.62.220.162

    bulangaa olj bicheej ergui dagz min!!!

     

    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
    Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63459
    Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186374
    4946 ☆★★☆【M】【Y】【*】【U】【B】☆★★☆ [15] JOKERMAN 2010-06-02 2503
    4945 chatlah ohin bn odoo [1] zaya0102 2010-06-02 1917
    4944 Ohidoo nadad zuwluuch!!!! guij bna [13] sozuka 2010-06-02 3421
    4943 shoudii ohidoo [3] askii 2010-06-02 2049
    4942 Sainyy busgui mine [12] lg_haut 2010-06-02 2137
    4941 HEN UIDAAD BGAN? CHI LAW BISHSHVV! joy_banana 2010-06-02 1427
    4940 eh ursiin bayriin mend huuhnuudee taniltsahuu27-30nasnii bolichihoo 2010-06-02 1711
    4939 taniltsahuu huuhnuudee.27-30nasnii shudraga busguichuulee duusashgui 2 2010-06-02 1418
    » Өс зангидах үзэл монгол хүний зан биш [1] saakaaa 2010-06-02 1963
    4937 Хайр [1] Bizzard 2010-06-01 1695
    4936 efe failaa 2010-06-01 1540
    4935 Erhemseg goo busgui tanaa tuguldur_j7 2010-06-01 2040
    4934 *★☆☆★* • • •ஐEH VRSIINღBAYRIIN MENDஐ• • • * ★☆☆★* [2] JOKERMAN 2010-06-01 1767
    4933 BI ch bas taniltsiilda hehe [5] copa 2010-06-01 2166
    4932 Chonjud sozuka 2010-06-01 1457
    4931 bvsgvitei taniltsana..30 nastai zaluu bna utas 01049728555 bicheerei bilgesh 2010-05-31 1494
    4930 gantsaardsan zaluu il divo 2010-05-31 1625
    4929 sonirhood vzeech asuira 2010-05-30 1436
    4928 hi sain uu ene udriin mend 대구 d baidag 대구 de surguul haan baidag yum be helej uguuch oyutnuuda yraltai dije_nice 2010-05-30 1749
    4927 taniltsaya busgui mini [1] Henbe? 2010-05-30 2093
    4926 ЧАТ_ _ _ _ _ХӨХ МОНГОЛ _ _ _ _ _ЧАТ Би жирийн нэгэн монгол залуу 2010-05-30 1848
    4925 ☆★☆чат----◀ ГЭРЭЛ ГЭГЭЭ ▶-------чат☆★☆ Итгэлхүү 2010-05-30 1667
    4924 urtiin duu [1] Итгэлхүү 2010-05-30 2003
    4923 Nike football goe reclam [3] biohazard 2010-05-30 2166
    4922 TANILTSIII [4] [1] goofy 2010-05-30 2849
    4921 taniltsiy bvsgvi [8] busan.s 2010-05-29 1887
    4920 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ БАРИГДААД МОНГОЛ БУЦЛАА АНХААР БҮГД БОЛГООМЖИЛ !!! [12] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-05-29 3099
    4919 daruuhan shudraga emegteitei taniltsana [2] il divo 2010-05-29 2035
    4918 덕정 oiroltsoo Saak busguitei... my baby come on 2010-05-29 1866
    4917 ineelt zodoonch 2010-05-29 1679
    4916 taniltsii zaluusaaa..... uidaad bn. [2] camerton2uud 2010-05-29 2976
    4915 Yahoo messenger password hack. 100% ажилна...!!! [4] jimothy 2010-05-29 28647
    4914 30 garan bolon busguitei jamtsj 2010-05-29 1576
    4913 sonin in? [2] goofy 2010-05-29 3175
    4912 hi saihan busguichuudee taniltsaj yariltsaj syyh yy er hun shuu 2010-05-28 1809
    4911 hi saihan busguichuudee.... er hun shuu 2010-05-28 1742
    4910 hi saihan busguichuudee.... er hun shuu 2010-05-28 1741
    4909 taniltsaya [1] boldhi 2010-05-28 4364
    4908 taean d baidag ohiduud zalgaarai [1] cbr 2010-05-28 2230
    4907 Hi taniltsay ohidoo GL Guys™ 2010-05-28 1822
    4906 hi taniltsya [3] sholo 2010-05-27 2430
    4905 Дайн болох гээд байхад юун баримчилгаа вэ солиорцон юмаа [8] Заазуур_Цэцэгээ 2010-05-27 13599
    4904 dajgyi bysgyichyyded sanhyygiin tuslaltsaa [1] sanhyy 2010-05-27 2796
    4903 daruuhan busguitei taniltsana hangu99 2010-05-27 1904
    4902 aldah yumgvi shvv anhaar [1] 52899 2010-05-27 5381
    배너신청
    자생병원

    배너신청