Moderator : Ixus
Хэсэг залуус хятадууд ажилладаг уул уурхайн компани уруу дайрсан хэрэг энэ сарын 2-нд гарлаа. Эл хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр Дорноговь аймгийн Айраг суманд хятадууд монгол хүний амь насыг хөнөөсөнтэй холбоотой хэмээн үзэж буй аж. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллипн төвийн дарга Т.Сайнжаргалаас тодруулахад
-Дорноговь аймгийн Айраг сум дахь хятадын хөрөнгө оруулалттай “Ян-Тай-Уул” компанийн хятад ажилчдын байр уруу Төв аймгийн Зуунмод сумын харъяат хоёр автомашинтай 10 гаруй залуус дайрлаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гарч дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллаж байна. Тэд хятад иргэдийг зодож дөрвөн сая төгрөг дээрэмдсэн байна.
-Зам зуураа өөр газарт бас халдсан гэл үү?
-Тус аймгийн Даланжаргалан сумын төвөөс км-ийн зайтай газарт олборлолт хийдэг “Квэн Инвест” хятадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдыг мөн зодсон байсан.
-Залуус баригдсан уу?
-Хэргийг ажлын хэсэг аймгийн Цагдаагийн хэлтэс хамтран шалгаж байна. Мөн зэргэлдээ аймгийн Цагдаагийн хэлтэст давхар мэдэгдсэн. Нэг хоногийн дараа буюу энэ сарын 3-нд 01.00 цагт Дорноговийн төмөр замын 25 дугаар зөрлөгийн орчмоос барьсан. Гэрчүүд тэднийг хэрэг үйлдэх үедээ хоёр автомашинтай байсан гэх мэдээлэл өгсөн.
А.МЯГМАР
bolj bna aa manai MGL chuud oshoo hytaduudiig deeremd omhii hytad buzaruud