Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Арлын япон улсад монгол орныхоо нэрийг, мөн монгол эр хүний ид хав, хийморь лундааг гайхуулсан их аварга Асаршёорюүд зориулж "Ард түмний үг" хэмээх нэгэн сайхан дуу мэндэлсэн байна. Дууны шүлэгч нь ард түмэн гэнэ. Өөрөөр хэлбэл их аваргыг зодог тайлсны дараа монголчуудаас нь зориулан илгээсэн сэтгэгдлүүдээр дууны шүлгийг бүтээжээ. Харин Асаршёорюүд зориулсан дууны аялгууг ая зохиогч аранжровшка Аранзаа зохиож, дуучин Ц.Мөнхбаатараар дуулуулсан байна. Нэг үе рок попын ертөнцөд хайрын дуэт дуугаар цахиур хагалж явсан дуучин Ц.Мөнхбат их аваргад зориулсан ард түмний чин сэтгэлийн үгтэй дууг амьдруулжээ. Энэхүү сайхан дууг үгийн хамтаар хүргэж байна.
Ая Б.Бат-Эрдэнэ Дуучин Ц.Мөнхбат
Ард түмний үг
Дуулж өссөн нутгаа уйлж өмөөрөх өр зөөлөн юмсан
Цуу алдрын ганцхан тэргүүн дээр
Сууж завилсан хөх тэнгэрийн заяат үр юм аа
Хүү нь билээ үр нь билээ
Өмөлзөөд тосох ээж нь цайгаа дээжлээд хүлээж суугаа
Өмөөрөөд босох аавтай хүндээ
Тулаад тэнцэх нутагтай
Тугаа намираах тэнгэртэй
Олонтой хүндээ монголтой хүндээ
Атаа хорслын илдний өмнө
Тэргүүн хэзээ ч бөхийгөөгүй ээ
Харигдаж гадуурхсан нүдний өмнө
Харцаа хэзээ ч буулгаагүй
Хүлээн угтах ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагүй
Хүний нутгийн заншлын өмнө монгол гэдгээ мартаагүй ээ
Тэртээх арлын орны түмэн хүний атаархалт харцны өмнө
Тэнхээт монгол эрийн тэвчээрийг гайхуулж
Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө
Тэр ганцаараа тэр ганцаараа
Атаа хорслын илдний өмнө
Тэргүүн хэзээ ч бөхийгөөгүй ээ
Харигдан гадуурхах нүдний өмнө
Харцаа хэзээ ч буулгаагүй
Хүлээн угтах ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагүй
Хүний нутгийн заншлын өмнө монгол гэдгээ мартаагүй ээ
Мартаагүй ээ тэр мартаагүй ээ

|
neeh goy duu boloogui bna ahij neg duu uur duuchnar duuluulsan deer gej bodoj bn bi