Moderator : Ixus
-Та намайг ав л даа. Хорьхон мянга, тэгэх үү? гэтэл гилжийгээд инээгээд л байх юм гэнэ. Бүсгүй:
-Дахиж буухгүй шүү, хоёрхон мянга! гэсэн чинь Батбаяр дарга:
-Би асуучихаад ирье гээд засгийн газрын ордон руу гүйгээд явчихлаа гэнэ.
Барилга хот байгуулалтын сайд ТИС-ийн барилгын ангийн дипломын хамгаалалтын үеэр зочлов. Нэгэн оготор даашинзтай охин хамгаалж байна гэнэ. Сайд:
-За, чи барилгын бүтцэд орц, шат, шатны талбайг ямар зорилгоор оруулдгийг тайлбарлаад орхи гэв. Охин нүүрээ даран час улайгаад,
-Сайд аа, та яасан секс асуулт асуудаг юм бэ гэж байх юм гэнэ.
*************************
УИХ-ын дарга Нямдоржийг ордны үүдэнд ирэх бүрт нэг гөлөг хуцаж боргоод байх юм гэнэ. Тэгсэн нэг өдөр жолооч нь:
-Үгүй мөн ядаргаатай гөлөг юм аа. Энийг одоо чадхийлгүүлчих үү? гэсэн чинь:
-Кэрэггүй кэрэггүй. Наадхыг чинь ингэхлээр чимээгүй болчихдог юм гээд, хармаанаасаа бялууны өөдөс гарган шовширч дуудаад:
-Күндалай, Күндалай май гэж байна гэнэ.
*************************
Хэнтийн нэгэн суманд гучин давхар байшин барьж эхэлжээ. Сумын засаг даргаас нь нэг өвгөн асуув.
-Хөөе, энэ том барилгаар яах нь вэ?
-Өвөө минь манай суманд Буш ирэх гээд байна.
-Пээ, Буш энэ байшинд хонох юм уу тэгээд?
-Үгүй ээ, үгүй, та яасан юм ойлгодоггүй хүн бэ? Орой дээр нь мэргэн буудагч суулгах гэж байгаа юм аа.
*************************
Ерөнхий сайд асан Элбэгдорж бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон элдэв тушаал шийдвэрийг урж хогийн саванд чулуудсаныг харсан Дорноговь аймгийн нэг хүүхэд хичээл дээрээ ирж:
-Хүүхдийн толгой эргүүлсэн хүчдэлийн томъёо баяртай. Олны толгой эргүүлсэн Омын хууль баяртай гэж хэлээд дэвтрээ урж хогийн саванд хийсэн гэнэ