Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Монголчууд бид үнэхээр хүн муулах дуртай хүмүүс үү? Аль ч оронд ийм "хоббитой" хүмүүс байдаг л байх. Гэхдээ манай нийгэмд арай л ихдээд байгаа юм биш үү?
Саяхан Токиод ажилладаг нэгэн доктор ахаас нэг томоохон вэбсайтны доор бичсэн комментсийг устгуулах шаардлагатай болсон тухайгаа, мөн тэр вэбсайтад байтугай онлайн ертөнцөд материалаа хэвлүүлэх ямар ч хүсэлгүй болсноор тогтохгүй ерөөс хэвлүүлэхээ больсон тухайгаа дурдсан имэйл ирэхэд нь түүний өмнөөс сэтгэл гонсойж билээ. Тэр хүн бол хэд хэдэн ном гаргаж, дэлхийн томоохон институтэд судалгаа хийдэг, монголын орчин цагийн шилдэг эрдэмтдийн нэг. Ийм жишээ олныг дурдаж болно.
Ямар сайндаа нэг вэбсайтын редактор хийдэг танил маань оюунлаг, шударга шүүмж бүхий сэтгэгдэл бичих компанит ажил хийх юмсан гэж ярьж яваx билээ. Муулуулдаггүй нийтлэлч гэж манай монголд лав үгүй биз ээ. Уг нь муулуулдаг биш шүүмжлүүлдэг байвал эрүүл үзэгдэл байхсан. Хамгийн гол нь манай монголчууд бид тухайн нийтлэлчийн бичиж буй сэдвээс тэс ондоо зүйлээр "сэтгэгдлээ илэрхийлж", аль болох нөгөө хүнээ өөлөх, өөлөх юм олдохгүй бол санаанаасaa зохиож муулах, аль болохоор түүнийг доош хийж өөрөө сэтгэлийн таашаал авах зорилгоор бичих хоббитой ажээ.
Та бүхэн News.mn, Olloo.mn гээд монголын хамгийн их уншигчтай вэбүүдийн сэтгэгдлийг харсан л биз. Гэтэл washingtonpost.com, nytimes.com дээр барууныхан ямар сайхан сэтгэгдэл бичиж, буруушаасан ч тухайн сэдэвтэй холбоотойгоор ул суурьтай, шударгаар мэтгэлцэж, бичигч этгээдийг зориудаар гутаан доромжлохгүйгээр харьцаж, тэр нийтлэлчийг гэхээсээ өөрсдийгөө хүндэтгэж чадаж байна аа. News.mn дээр Б**бар гуайн бичсэн олон сонирхолтой нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлийн 30 хувь нь түүнийг магтан дуулсан байхад үлдсэн хэсэг нь энд иш татахын аргагүй муухай үгсээр гүтгэн доромжилогсод байх бөгөөд үүнээс ойролцоогоор 5 орчим хувь нь тухайн сэдэвтэй жаахан холбогдолтой, гэхдээ ихэд гүехэн сэтгэгдэл үлдээсэн байх нь элбэг.
Бусдыг дандаа доромжилж, гутаахыг оролддог, гүтгэн гоочилж сэтгэлээ зогоон амьдарч, ингэснээр өөрсдөө feel better болдог, нэрээ нуугч хүмүүст хандаж юм хийж бүтээхийн төлөө тэмцдэг, ядаж л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг зорьж бичиж нийтэлж, нийтлэгдэж ирсэн, хэнээс ч дутахгүй боловсорсон найз нарынхаа (эдний дунд атаархагчидтай харьцуулшгүй чадвартай, дэлхийн томоохон компани, эрдэм шинжилгээний институтэд ажилладаг, дэлхийд алдартай их дээд сургууль төгсөгчид, урлаг спортын өндөр амжилт гаргасан олон хүмүүс бий!) өмнөөс 2 л үг хэлмээр санагддаг:
1. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа!
2. Хүн муулахаасаа өмнө өөрийгөө толинд нэг сайн хараарай. (Тэгээд үнэхээр энэ хүнээс илүү юу үгүй юу гэдгээ сайтар тунгаан бодоорой. Хэрэв таны амнаас ийм л бузар үг гарахаас өөр гэгээлэг, шударга шүүмж гарахгүй нь тодорхой бол, нэг зүйлийг сайн ойлгох хэрэг гарна: Түүний чигчий хуруунд ч хүрэхгүй, өрөвдмөөр амьтан болохуйгаа)
Чухамдаа ийм өөрсдийгөө хүндэтгэдэггүй тамын тогооны үлгэрийн баатруудыг нийтлэлч Б**бaр гуай нэг онож хэлж билээ. "Жорлон, корридорын хананд юм сийчдэг байсан хүмүүс одоо web comments бичиж байгаа нь тэр" гэж. Технологи талаасаа дэвшил мэт авч, сэтгэхүй талаасаа бол доройтол хэвээр байгаа нь энэ бөлгөө. Шүүмжилмээр байгаа бол бүү муулагтун, харин зүгээр л шударгаар шүүмжил!
Хүний биеийн гоо сайхныг шүүмжлэх хэмжээний бурхнаас заяасан сайхан эрэгтэй, эмэгтэй мөн гэж өөрийгөө бодож байгаа бол хамаатнуудаа нэг бодоод үзээрэй. Тэр дунд чинь намхан, бүдүүн хүн заавал нэг олдох вий! Бид чинь 21 зуунд амьдарч байна шүү дээ монголчууд аа! Ядаж л битгий гүтгэ. Бид өөрсдийгөө ингэж доош чирээд байвал... нэг л өдөр муулах хүнгүй болж ирнэ шүү.
Сайнаа ахынхаа бичсэн нэгэн зүйлийг орууллаа.
MGL TOWN DEER BAIGAA VIP CARGO HUMUUSIIN ACHAA AVAAD LUIVARDAJ BAINASHUU. MEDELGUI YAVUULAAD ACHAAGAA ALDCHIHLAA. UTASDAHAAR MEDEHGUI GEED BAIHIIN. UGUI BOL UTASAA AVAHGUI. AVANGUUTAA SHUUD TASLAAD HAYACHIHNA. TEGSEN URD NI MANAI NEG NAIZ BAS URD NI ACHAAGAA ALDAJ BAISAN GENEEE. HUMUUSEE UILCHLUULMEERGUI GAZAR BAINASHUU. ZARIM NEG ACHAA NI OCHIHOOROO AGAARIIN ACHAA 10 GARIU HONOJ BAIJ ARAI GEJ HEL AM BOLJ BAIJ AVDAG GENELEESHUU. ADILHAN MGL BAIJ NUTAG NEGTNEE LUIVARDAJ SUUHAA BOLIMOOR YUMAA. ITGEED UGCH BAIGAA ACHAANUUDIIG NI LUIVARDAHAA BOLIMOOR YUMAA. ARAICHDEE. EDNIIHEER ACHAA YUVUULSAN HUMUUS SAIN ASUUGAARAI. BOLGOOMJLOOROI HUMUUSEE.