Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Эмс садарлавал улс мөхнө гэж эртний үг бий. Сүүлийн жилүүдэд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх телевизээр Солонгосын савангийн дуурь гинжин хэлхээ мэт тасралтгүй гарч хүүхэд, багачуудаас эхлээд, охид бүсгүйчүүд, гэрийн эзэгтэй нарын тархийг угааж эхэлсэн.

Тэд Солонгос киног шимтэн үзэн дуурайж, тансаг амьдралыг мөрөөдөх болжээ. Эрэн сурвалжлах "Мөрдөгч Деррик" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол охид, бүсгүйчүүдийн наймаа, секс жуулчлал, харийнхантай гэрлэх хүсэлтэй Монгол бүсгүйчүүдийн талаар хөндлөө.

"Зууны мэдээ" сонин "Face" студийн Эрэн сурвалжлагч "Мөрдөгч Деррик" нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. "Мөрдөгч Деррик" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Youtube сайтад тавигдсан Монгол охидын нүцгэлж, тайчсан бичлэгийг гол баримт болгожээ. Энд тавигдсан бичлэгээс болж Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унав. Улсын үндэсний аюулгүй байдал хэдийнэ алдагджээ. Учир нь дурын нэг Солонгос эр улсын минь хилээр алхангуутаа Монгол охидыг нүцгэлж, зурагтын удирдлага шиг хэлснээрээ удирдаж аяглаж, эгээтэй л шоу хийж тасалбар зарах нь холгүй аашилж байлаа.

Тэд эрээ цээргүй аашилсан бичлэгээ ашиг олох зорилгоор сайтад байрлуулжээ. Эндээс харахад хүн ам зүйн бодлогогүйджээ, манай улс. Харийнхний шунаг харцанд хүлэгдэж, хүний наймаа, секс жуулчлалын золиос нь Монгол охид, бүсгүйчүүд болж байгаа нь бичлэгээс илт харагдсан. Солонгосчуудын гар хөл болж буй зарим Монгол эмэгтэй тэдний орчуулагчаар ажиллаж хэдхэн мянган воны төлөө өөрийн охиноо худалдахаас буцахгүй хүйтэн хоолойтой эмэгтэй зааварчилгаа өгөх юм билээ.

Дор хаяж хорь гаруй охид чармай нүцгэлж тусгай зассан танхимд гялгар уутан дээр нааш, цааш хэвтэн хөрвөөж байгааг харахад нүд хальтрам. Тэд 15-20 орчим насныхан бололтой.

..."За бүгдээрээ энд зассан гялгар уутан дээр хэвтээрэй. Аяархан хөдлөөрэй. Хөдөлгөөнтэй хэвтэж байгаад зарим нь дээш, доош аяархан эргээрэй. Дахиад аажуухан босоорой. Одоо бүгд гялгар уутан дээрээ унаад өнхрөөрэй, өнхрөөрэй" гэх мэтээр бүсгүйчүүдийг Монгол хэлээр удирдана. Хэн гэгч Солонгос этгээд зориудаар ийм бичлэгийг хийж дэлхий нийтэд цацах болов гэсэн асуултыг хүн бүр тавих байх.

"Хараарай, өнхрөөрэй, аажуухан босоорой. За унаарай" хэмээн охидыг газарт нүцгэн мөлхүүлсээр. "Mongolia В. CM" буюу "Mongolia fu u" нэртэйгээр Youtube сайтад энэ бичлэгийг тавьж дэлхий нийтэд цацсаны цаана ямар зорилго байна вэ. Тааж хэлэхэд бэрх. Охидын наймаа, секс жуулчлал, янхандалтыг илт өөгшүүлж, дэвэргэсэн утга, аястай энэ бичлэгийг хэн хийв. Охидыг нүцгэлсэн бичлэгийг үзээд Монгол Улсад нэр хүнд гэж алга уу хэмээн асуухад хүргэсэн. Өнөөх хүний наймаа, садар самуунтай тэмцдэг хууль, хяналтын байгууллагууд энэ үед юу хийж байна вэ? Олон мянган доллар үрэн таран хийдэг гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийнхөн нүдээ нээж энэ мэтийг хардагч болоосой. Солонгос эрийн захиргаанд энэ мэтээр нүцгэлүүлж буй Монгол охидын явдал шоу үзүүлбэр үү, эсвэл доромжлол уу.

"Унаарай, өнхрөөрэй" гэсэн зааврыг охид ягштал биелүүлнэ. Юуны тулд тэр вэ?
..."Аажуухан босоорой. Унаарай, За унаарай. За өнхрөөрэй" гэх мэтээр нүцгэн охидыг тэд гарын дохио зангаа, үгийн аясаараа хөдөлгөнө. Хэзээ байтлаа 15, 20 настай охид, бүсгүйчүүд ингэж хүний хэлснээр нүцгэлж, эцэг эхийнхээ нүдэн дээр ингэж аашилж байлаа. Эцэг эхчүүд ээ, охин үрээ хайрлахын зэрэгцээ хаагуур, хэнтэй юу хийж явааг нь ямагт асууж, зөвлөж дотно найз нь болохгүй бол та бид үр, хүүхдээ харийнхний гарт сексийн золиос болгон алдаж байгаа юм биш үү.

..."За өнхрөөд бай, Аажуухан өнхрөөд бай. За гэрэл унтарсны дараа гарна шүү" гэх мэтээр Монгол нүцгэн охидыг эрээ цээргүй аяглуулсан бичлэгийг хангүг эр ямар зорилгоор хийж интернэтэд тавьсан бол. Eyenude.com сайтын цаанаа Солонгос эрийн хүний наймааны сүлжээ нуугдаж байгаа юу гэдгийг шалгаж тогтоох цаг болжээ. Хилээр нэвтэрч байгаа Солонгос, Хятад эрчүүдийг Тагнуулынхан мөрдөлгүй зөнгөөр нь орхичихдогийн гай энэ биз ээ.

Нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэгт харийнхантай гэр бүл болох гэж яарсан бүсгүйчүүдийн ярилцлага багтсан.

Солонгос кинонд тархиа зад угаалгасан охид тансаг амьдралыг мөрөөдсөн үү...
Тэдэнд Монгол эмэгтэй хоёр, гуравхан асуулт тавьсан. Солонгос орныг та юу гэж боддог вэ? Солонгос орны тухай төсөөлөл, яагаад Солонгос хүнтэй гэрлэе гэж бодох болов, хэдэн насны хүнтэй гэрлэх вэ гэсэн нийтлэг асуултыг арав орчим эмэгтэйд Монгол хэлээр тавьж байсан.

Тэд, "Солонгос их гүрэн. Соёл, ёс заншил зэрэг нь таалагддаг. Солонгос эрчүүд эмэгтэй хүнийг их хүндэлдэг. Ойлгодог. Миний суух гэж байгаа хүн эмэгтэй хүнийг их хүндэлдэг, байгаагаараа байдаг. Дунд эргэм насны, өндөр боловсролтой, мэдлэг, чадвартай, архи тамхи хэрэглэдэггүй, хүнлэг чанартай байх ёстой. Амьдралын эрхээр л Солонгос эртэй суух гэж байгаа" гэсэн бол нэг бүсгүй "Багаасаа Солонгос хүнтэй сууна гэж бодож, мөрөөддөг байсан. Гэрийнхэн маань энэ талаар мэдэж байгаа" гэх нь тэр. Монгол хүнийн үнэ цэнэ өнөөдөр алга болоо юу даа. Хэзээ байтлаа бид эцэг эхийнхээ, ах дүү, найз нарынхаа өмнө нүцгэлж, доошлуул гэнгүүт л дотуур хувцсаа яаран тайлж байлаа. Охид, бүсгүйчүүд маань Солонгос, Хятадуудын зугаа болж харийн сайтын уншигч, үзэгчдийн тоог нэмж байхад Монголын хууль, хүчнийхэн юу хийж сууна вэ. Азийн хүний наймаа Монголд хэдийнэ эхэлсний баримт, дохио биш гэж үү энэ бичлэг. "Мөрдөгч Деррик"-үүд бор тархи нь хатсан Монгол охид, бүсгүйчүүдийн тухай ийн асуудал хөндлөө. Эхээс төрсөн чигээрээ Солонгос, Хятадуудын өмнө зогсч байгаа охидын хатсан бор тархинд юу бодогдож байгаа бол.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2519218/cf4/trackback

사랑의 불

2009.12.11 17:37:01
*.101.237.130

Unheer neeree heleh ug ch alga doooo.............................

haramsaltai

2009.12.11 21:21:50
*.116.140.191

uudaa  muu

 

 

 

 

 

 

aada heleh ch vg olodohgvi yumaa mngol bvsgvichvvd mine uhaanti l bgaasaida gej

 

 

 

 



Sarah3

2009.12.11 22:39:18
*.112.73.56

Элгэмсvv........  наад асуудлаа... ЧИ... шийд дээ... амралтаараа арай гэгээлэг юм уншиж,стреснээс хол байхыг хvсэж байгаа хvн олон байна шvv...

bie

2009.12.12 10:05:55
*.128.232.62

teneg   ohidiig bugdiigen ystaval   taaran    alan zagatan san noshuud    dyrtaidaa tegej baigaan 

profile

zarko

2009.12.12 15:03:20
*.164.174.160

hen hendee buruu bgaa gj

 

profile

sumo78

2009.12.13 13:10:30
*.142.220.11

muu sain so huniig harhaar uur hurch bain shuu...??????????? 

boowkoo

2009.12.14 15:19:59
*.150.39.110

kinoon deer bol bayn hvmvvsl garna shvv dee amidral deer baigaa ni bvgd yaduu ajil hiihgvi gadaad hvntei suugaad ter hvvheneereel ih enh ni tejeelgej bna shvv dee mongol ohid bvgd teneg al ni zagdnasan yanhanuud yum shig bnalee.yaj awgai awah bee temtseen tsohioe hvmvvsee.hurim hiihdee neeh saihan aashitai hurim hiichiheed shulam bolj eheldeg gene shvv.odoo yaj awah be tolgoi owdoj bna.muu sain yanhanuudaas bolj/
profile

dream_my

2009.12.14 20:47:44
*.170.81.148

 boowkoo durakaa chi yu bolchood emegtei huniig ingej doromjilj bgaan be?! uuruu ehees turuugyi yum shig soliorch gene. heden uhaan dutuu ohiduudaas bolj mgl huuhnuud bugdeeree iim yanhan gej helj bolohgyi biz dee. ta nar ingeheer zugeer muruuruu ajil amidralaa zalguulj hudulmurluj yawaa myanga mayngan ohid huuuhnuud maani hen bolhow. hunii gazar bj ug helee hicheej yaw malaa.

boowkoo

2009.12.17 20:31:45
*.150.39.110

bvgd yanhan vnen ter bol tuuliin vnen vg                  vnen vgiig nvvren deer chini helne za vgeer idne za.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62914
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
3998 taniltsii busgui mini.... [1] une tsene 2009-12-14 2645
3997 someone.. [1] Fire_dragon 2009-12-14 2580
3996 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгаан [5] zarko 2009-12-13 3138
3995 muul bain daa odoo yaaj harih ve gj [3] zarko 2009-12-13 2998
3994 HMMM [3] niku 2009-12-13 2325
3993 대구 d baidag [1] bolog12345 2009-12-13 2262
3992 suwonii parand bdg ohintoi taniltsay [1] ulaan cass 2009-12-13 2506
3991 hi boboogii 2009-12-13 1902
3990 bvsgvitei taniltsna. [1] goochi 2009-12-13 2286
3989 solongos hel sur hiruulchideee kkkkkk~ [1] Дүрсгүй жаал 2009-12-13 11892
3988 sarmishanaas asuuy [5] sak saak sak 2009-12-13 2791
3987 ...........Танилцъя........Чаат........Залуусдаа шинэ оны мэнд.! Mn.Music 2009-12-13 42107
3986 Hi zurag shig zaluu [3] sexy_zaluu_hot 2009-12-12 5843
3985 ilsand oiroltsoo bvsgvitei taniltsii [3] ochigii 2009-12-12 2399
3984 sonin l ym bna [3] zarko 2009-12-12 2687
3983 taniltsii bvsgvichvvdee [10] $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2009-12-12 3088
3982 CHAT===============DjBoY===============CHAT Manaach02 2009-12-12 5660
3981 **Шөнө дундын яриа**(CHaaT ㅋㅋㅋ) **Муу Жаал** 2009-12-12 3025
3980 Интэрнэтэд сууж байхдаа сард 50-6000$ олох боломж байна. Хүмүүсээ яараарай..зүгээр л оролдоод үз! [3] Zereglee 2009-12-12 3135
3979 yag odoo tundemunii oiroltsoo bgaa busgui bwal shouday buh yum ok [2] haiguulchstep 2009-12-12 2799
3978 NAIZ BVSGUIGEE HAIJ BNA [1] compac 2009-12-12 2515
3977 tsaniltsiy busgui [2] puuji_09 2009-12-11 2770
3976 Юленька УСК (Монгол хэлээр) Shaak 2009-12-11 3469
3975 solongost baidag 30 aas deesh nasnii busguitei taniltsay [1] gan_huu 2009-12-11 2678
3974 UNEHER DAJGUI BUSGUI BNU [1] turuub 2009-12-11 2598
» МУУСАЙН ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД ЗУРАГТААР НҮД ХАЛЬТРАМ [9] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-11 6127
3972 8x8 d unegui elseerei origbaagii 2009-12-11 2867
3971 tuslaach [1] b7777 2009-12-10 2830
3970 naiz busguitei bolmoor baina [2] mars9 2009-12-10 2757
3969 taniltsiy-29 [1] LUU_KOREA 2009-12-10 2626
3968 sarmishantai taniltsii [10] gashyyn 2009-12-10 2780
3967 Yaraltai........ eegi 2008 2009-12-10 2085
3966 only woman.s [3] naaduulagch 2009-12-10 3342
3965 *messengerdeh busgui bn uu [1] sak555 2009-12-10 2526
3964 sainuu busgui [2] salhin 2009-12-10 3189
3963 yag odoo taund oir bga huuhen bnuu [2] 77989 2009-12-09 3013
3962 Za busguichuudee Taniltsay tengis001 2009-12-09 2302
3961 taniltsya busgui [2] puuji_09 2009-12-09 2940
3960 bootsoot temtseem b7777 2009-12-09 2040
3959 delete-d [12] dream_my 2009-12-09 3143
3958 hey!! [5] <>p<> 2009-12-09 2659
3957 25-32nasnii bvsgvitei taniltsana [1] kbjar 2009-12-09 2610
3956 DAWARSN HOG WE [2] agii maa 2009-12-09 2615
3955 taniltsiya busgui mini [2] HUYAG555 2009-12-09 3116
3954 turiin dalbaag oorchlox ni zov zuil [1] dantes 2009-12-09 2654
배너신청
자생병원

배너신청