Moderator : Ixus
Солонгост суугаа Монголчуудыг тус улсын нэг компани залилжээ. Мөн Монголын томоохон арилжааны банкийг ч "хулхидсан" байна. Аливаа банкны үйл ажиллагаа итгэлцэл дээр тогтдог тул банкны нэрийг энэ удаад нууцлав.
Монголын томоохон арилжааны банк Солонгосын "Хадгаламж корей" компанитай 2006 онд хамтарч ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн мөнгөн гуйвуулга, хадгаламж, шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа тус улсад байгуулсан аж. Төлөөлөгчийн Газар гэх "Хадгаламж корей" компани "Монгол таун" хороололд байр түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингээд "Хадгаламж корей" компани Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчуудын мөнгийг гуйвуулах, шилжүүлэх ажлыг гардан хийжээ. Төвлөрсөн мөнгөө Солонгосын арилжааны банкаар шимтгэлтэйгээр гуйвуулдаг аж. Иймээс шимтгэлгүй гуйвуулахын тулд төвлөрсөн мөнгөө Монгол руу явах нэгэнд өгч энд нисэх онгоцны буудал дээр "Хадгаламж корей" компанийн Монгол менежер хүлээн авч банкинд хийдэг байж.
Гэтэл төд удалгүй Монголын банк хамтарч ажиллахаа больсон байна. Үүнийг нь "Хадгаламж корей" овжин ашиглаж, Монголын банк хамтарч ажиллахаа больсон талаар нутаг нэгтнүүдэд нь ам ч ангайсангүй. Улмаар иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, Солонгост буй Монголчуудыг залилжээ. Ингээд тус компанид банк ч мэхлүүлж, хохирогч нь болсон байх юм. Банк хамтарч ажиллахаа больсон талаар тэнд суугаа Монголчуудад мэдээлэл өгөөгүйн улмаас дээрх хэрэг гарсан хэмээн гомдоллох нэгэн ч байгаа аж. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.