Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846



      HOLOOS IREH SHUVUUD GUNIG DALLASAAR ODOH YUM

      HOYOR NUDNII MELMIID HULIMS DUURGEED BUTSAH YUM

      HENII NUTGII NUURAND OCHOO BOL DOO TA NAR

      HED NI HARIN ERGEJ IREH BOL DOO HOORHIIS

      NUUTSGAIHAN SETGEL GEGELZEED ....

      NUUGDMAAR NUUGDMAAR BOLOH YUM ...

      NUUGAAD HELEEGUI UGEND CHIN ...
      NULIMS AMTAGDAAD BAIH YUMAA ...
      BUSDIIN NUDNEES HARAMLAJ HAIRLADAG
      HAIRTAI GEJ SHIVNEH TOOLOND CHIN ..
      HALUUN ZURH MINI BULGILAN DOGDOLJ
      ERGELDEN ERGELDEN BUJMEER SANAGDAH YUMAA





     

    Солонгосын хойгт хөл тавихаасаа өмнө тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухай бусдын л адил өнгөцхөн ойлголттой явсныгаа тэр нутгийн хилээр алхаж ороод эхний хүмүүстэй уулзсан цагаасаа л мэдэрч билээ. Тэгээд энэ хүмүүсийн тухай заавал үнэнийг бичиж Монголд байгаа аав ээж, ах дүүс, эхнэр хүүхдэд нь мэдрүүлнэ дээ гэсэн бодол өвөртөлсөөр багагүй хугацааг үджээ.

     ***ХАРИЙН НУТАГ ДАВЧДААД БАЙНА***** 
    Солонгост ажиллаж амьдраад арваад жил болсон нагац ах маань намайг тосох байсан боловч Инчоны нисэх буудалд өглөөний эхний автобусаар ирэхээр болсноос би хүний нутагт шөнийн 2 цагт цор ганцаараа бууж өглөөг хүлээх хэрэг гарлаа. Гэтэл аз таарч тэнд хоёр монгол “сарам” байх нь тэр. Солонгосоор хүнийг “сарам” гэдэг. Тэдний нэг нь манай нислэгийн өмнөхөн газардсан гэрээт ажилчдын онгоцоор ирсэн эхнэртэйгээ уулзчихаад явж байгаа нь тэр аж. Ганзориг гэрээгээр ирээд хоёр сар л болж байгаа, эхнэр нь өнөөдөр бас гэрээгээр ирж байгаа юм. Гэсэн ч тэр хоёр энд хамтдаа байж чадахгүй, эхнэр нь хөдөө үйлдвэрт хуваарилагдсан болохоор дөнгөж уулзаад л салсан гэнэ. Надтай таарсан хоёр залуу ирээд удаагүй болохоор газар орноо сайн таниагүй, дээр нь хэл мэдэхгүйгээс болоод буцах замаа олохгүй өглөөг хүлээж байгаа юмсанж. Би тэдний нэгнийх нь утсаар ах руугаа ярьж ирж авахыг хүслээ. Ах маань намайг ирсэнд итгэж ядан /учир нь би дөнгөж урд өдөр нь утасдаж маргааш Солонгост очно, тосоорой гэсэн боловч манай ах хэр баргийн хүмүүс хилээр амархан нэвтэрдэггүй болохоор намайг тийм хурдан ирнэ гэж санаагүй байв/ Сөүлээс такси хөлслөн ирлээ. Мөн ах маань энд 10 жил болохдоо төрсөн хүүгээ ирэхэд ч баригдчихна гээд өөрөө тосч байгаагүй. Тэгээд ах бид хоёр нөгөө хоёр монголоо Инчоны дүүрэгт байрлах байранд нь хүргэж өгөөд бороотой Сөүлийн гудамжаар Чүнгүг дүүрэгт байрлах урт нарийхан гудамжнаа ахынхаа гэрт ирэв. Намайг тосч авахдаа ах таксинд 90 мянган вон төлж байгаа харагдлаа. Энэ цаг мөчөөс хойш Хан бандуд жил зургаан сар байхдаа олон арван монголчуудтай уулзаж зовлон жаргалыг нь сонсч, хуваалцаж, нүдээр үзэж харж явсан зүйлийнхээ зах зухаас одоо уншигч тантай хуваалцаж байгаа минь энэ. Танилуудынхаа эрх ашгийн үүднээс нийтлэлд нэрийг нь өөрчилж бичлээ.

    ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ Ч ХУУЧИН ХУВЦАСНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХЫГ ҮХЭН ХАТАН ДУРЛАГСАД ОЛОН БИЙ
    Яагаад гэвэл энд юм юмыг амжуулж болдог. Харин сүүлийн үед хуучин хувцасны үйлдвэрт баривчилгаа их болсон гэнэлээ. Гэсэн ч монголчууд энэ ашигтай ажлыг орхидоггүй. Бүр Монголд ирчихээд буцаад Е9-өөр очсон эхнэр нөхөр хоёр зөвхөн хуучин хувцасны үйлдвэрт ажиллана гэсээр байгаад хуучин хувцасны үйлдвэр олж ажилласан гэдэг. Яагаад гэж та гайхаж байгаа байх л даа. Хуучин хувцасны үйлдвэрийн цалин ердөө 600 мянган вон орчим байдаг ч монголчууд энд ажиллах дуртайгийн нууц нь цалингаас өөр юманд байдаг. Өөрөөр хэлбэл хуучин хувцсан дээр ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа илүү цалинг хуучин хувцасны халааснаас олдог. Миний мэдэх эхнэр нөхөр хоёр хуучин хувцасны үйлдвэрээр дагнаад 2 жил ажилласан байв. Тэд тэр үйлдвэрт ажиллаж байхдаа хүүтэй
    болсон. Хүүгийн ээж жирэмсэн байхдаа ажлаа тарсны дараа үйлдвэр лүүгээ нууцаар орж “илүү цаг ажиллах”-даа хэд хэдэн удаа 100 мянгаас дээш вон олж байж. Тэд олсон мөнгөө тусад нь мөнгөний гахайнд цуглуулдаг. Энэ тухайгаа бүсгүй “Би жирэмсэн байхдаа маш азтай байсан. Их мөнгө олсон. Миний хүү чинь өөрөө мөнгөө олоод төрчихсөн байхгүй юу” гэж байсан. Мөн алтан эдлэл маш их олддог. Олсон алтан эдлэлээ солонгосын алт мөнгөний дарханд аваачиж тавин хувийн үнээр нь өгнө. Алтан эдлэлүүд ихэнхдээ хэлхээтэйгээрээ, хосоороо олдоно.
    Хуучин хувцасныхан маань Солонгосын аль ч нутагт байсан Сөүлээс карго дуудаж байгаад л пресэлсэн хувцаснуудыг Монгол руугаа ачуулна даа. Тэгэхдээ таарснаа ачуулдаггүй. Маш сайн ялгаж байгаад ангилж, хамгийн сайн гэснийг л ачуулдаг. Хэд хэдээрээ нийлээд ачуулахад сардаа нэг удаа Монгол руу овоо ачаа явуулчихаад байдаг. Бас тэндээ хөөрхөн наймаа хийчихнэ. Савхин курткуудыг ялгаад Түндэмүн дээр аваачаад монголчууддаа 10, 20 мянгаар зарчихна. Ийм маягаар байхад хуучин хувцасныхан сардаа саяас дээш орлоготой байж дөнгөөд байдаг. Хамгийн гол нь Монгол руу ачуулсан бараа л “чулуу” болдог. Монголд ах дүүс нь барааг нь аваад захын наймаачдад бөөндчихнө. Барааг нь зарж өгөх хүнгүй нэг нь контейнер худалдаж авахуулаад тэр лүүгээ хийлгүүлж хадгалдаг.
    Тэгээд өөрсдөө ирж борлуулах бодолтой аж. Харин дээрх танил хоёр маань дандаа савхин куртка Монгол руу ачуулдаг, өөрсдөө удахгүй очоод Орос руу гаргаж зарна гэцгээдэг байв. Савхин куртканууд нь удаан контейнерт байхаараа үнэр орж хөгцөрчих гээд байдаг, ах эгч нь байсхийгээд л гаргаж сэврээдэг тухай ч ярьж байсан. Өөр нэг “юм” олдог газар нь “сэтак” буюу угаалгын газар. Нэг танил монгол залуу маань сэтакт ажиллаж байхдаа сая гаруй төгрөгний алтан ээмэг бөгж хосоор нь олоод эхнэртээ зүүлгэчихсэн байлаа.

    НҮҮР ЦАРАЙ АВАХ ЮМГҮЙ БОЛСОН Ч ОРОН СУУЦНЫХАА МӨНГИЙГ ТӨЛЖ БАЙЖ Л АЖЛАА СОЛИНО ДОО
    Ингэж ярьсан Төгсөө гэдэг залуу дөнгөж 21-хэн настай. Тэрээр ахтайгаа хоёул төмрийн үйлдвэрт ажилладаг. Төмрийн үйлдвэр маш хүнд нөхцөлтэй. Гэхдээ монголчууд бас арай гайгүй ажлыг нь хийнэ. Яг төмрийн будагтай зууралдах, хамгийн хортой ажлуудыг төлгүүд буюу вьетнамчууд л гүйцэтгэж байгаа харагддаг. Гэсэн ч Төгсөөгийн нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлого болжээ. Ийм болоод 9 сар болж байгаа гэсэн. Ажлаа солиоч гэхээр “Би саяхан Сөүл ороод 10-р хороололд баригдаж байгаа барилганд хоёр өрөө орон сууц захиалчихсан болохоор энэ ажлаа орхиж чадахгүй байнаа. Орон сууцныхаа мөнгийг төлж дуусаад л өөр гайгүй ажил хайхаас” гэнэ. Тэгнэ гэвэл Төгсөө эндээ дахиад хоёр жил шахуу ажиллах хэрэгтэй. 9-хөн сард дахиад гүвдрүү туурах газаргүй шахам болсон нүүр орон сууц нь баригдаж дуусах хооронд юу болох бол оо гэхээс өмнөөс нь өр өвдөж л байсан, үнэндээ.

    МАНАЙХАН НАМАЙГ “ШИБАЛ” Л ГЭЭД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ, ШИБАЛЫГ ДУУДААД ӨГ Л ГЭЧИХ
    Харийн нутагт очсон хүн бүхэнд тулгардаг хамгийн эхний проблем хэл байдаг. Солонгост байгаа монголчуудын дунд ч хэлний бэрхшээлээс болж хохирох, цалин мөнгөө авч чадахгүй байх, эмнэлгийн тусламж авч амжихгүй өвчин зовлонд нэрвэгдэх зэрэг асуудал үүсэхээс гадна онигоонд орох нь элбэг. Бас онигооны баатар болохоосоо болгоомжилдог юмуу зарим нэг товарищ хэл сурахгүй шүү дээ. “Өө, надад солонгос хэл хэрэггүй, болчихдог” л гэнэ. Нэг тийм залуу эзнийгээ юм хэлэхээр зүгээр л “ОК” гээд л байна. Баахан “Ок”, “Ок” гэж байснаа монголчууд дээрээ ирээд “Сая эзэн юу гэсэн бэ?” гээд наадуул нь “Чи Ок л гээд байсан биз дээ, мэдэж байгаа юм биш үү?” хэмээн шоолж бөөн инээдэм болно. Бас нэг залуу эхнэрийнхээ араас очиж л дээ. Эхнэр нь “хог” гэдгийг “сырэгэ” гэдэг юм, чи цээжилж чадахгүй бол “сергей” гэхэд бараг адилхан” гэж хэлжээ. Хэд хоногийн дараа залуу “Хогийг чинь Алексей гэдэг бил үү, Сергей бил үү?” гэжээ. Хамгийн өрөвдөлтэй онигоо нь нэг залуу Түндэмүн дээр нутгийнхаа монголчуудтай таарчээ. Тэгээд нутгийнх нь залуус утасных нь дугаарыг авах гэтэл “Би одоохондоо гар утасгүй байгаа. Манай “самүшил” /контор/-ын утсаар ярьчих” гэж л дээ. Наадуул нь “Хөөе, тэгээд хэнтэй ярья гэх вэ?” гэсэн чинь “Манайхан намайг “шибал” л гээд байдаг шүү дээ, шибалтай ярья л гэчих” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод манай нэг монгол тэнд шибалаараа дуудуулаад хараалын муухай үгийг өөрийнхөө нэрийг гэж бодоод явж байгаа нь эмгэнэлтэй санагдсан. Шибал гэдэг нь солонгос хараалын үг юм. Уг нь “шиб паль” гэсэн “18”-ын тоо боловч солонгосууд энэ үгийг их цээрлэдэг, хараахаараа хэлдэг.

    СЕКС БА ХОС ЗАЛУУСЫН ГАНЦААРДСАН ЖИЛҮҮД
    Үнэнч байх гэдгийг хатуу сорьсон, ямар ч үнэнч хүнийг барьц алдуулахаар хэцүү асуудал бол секс гэдэг нь илт байсан. Бие биедээ хичнээн хайртай ч хосууд хоёр талд доод тал нь гурван жил, түүнээс дээш хугацаагаар байна гэдэг асар хүнд бие, сэтгэлийн там юм гэдгийг уулзсан хүн болгон л ярьж байсан. Хонгороо ах эхнэр хоёр хүүхдээ орхиод ирсэн. Уг нь 1 сая 200 мянгын цалинтай ч ихэнх цалингаа орой бүр эхнэрээ гэртээ байна уу үгүй юу, юу хийж байгаа бол гэж шалгаж, тагнахад, эхнэрийнхээ хэлснийг нотлоход зориулчихна. Эхнэр нь нэг орой утсаа авсангүй. Хонгороо ах унтсангүй, хүрэн савтай “мэгжү”-гээ /Hite пиво/ тэврээд л, монгол руу дахин дахин залгаад л. Нэлээд шөнөөр эхнэртэйгээ ярьж байна аа. “Чи яачихав аа?”, “Усанд ороод л”, “Усанд орохдоо утсаа аваад орж бай л даа, хүн боож үхэх шахлаа”. Үүнийг юу гэж ойлгохов? Ийм л яриа монгол солонгос хоёрын дунд утасны наана цаанаас удаан үргэлжилнэ. Уг нь эхнэрээ татаж авах гээд л хүн амьтны урдуур хойгуур орж яваа л юм билээ. Гэвч эхнэрээ шалгадаг Хонгороо ах маань сардаа хоёр удаа “ягааны гудамж”-нд /биеэ үнэлэгчдийн байрлаж буй гудамж/ очиж “цагаа бүртгүүлдэг”. Хамтдаа маханд орж сууж байгаад л гараад сэмхэн сэмхэн цаашилсаар нөгөө гудамж руугаа алхцгаачихна. Би араас нь “Хөөе, хаачих гэж байна. Эхнэрүүд рүү чинь утасдлаа шүү” гэж айлгахчаан аядаад л үлдэх. Яг үнэндээ ярихгүй л дээ. Яагаад гэвэл тэр хүмүүсийн асуудлыг сайн ойлгож байгаа юм чинь. Энд байгаа зарим монгол хүүхнүүд эрчүүдтэй “орооцолдчихоод” бөөн хэл ам үүсгэдэг. Тийм хүмүүстэй “янз бүр” болж дараа нь
    Монголдоо ирээд асуудалд орж байснаас зүгээр л албан ёсны, элдэв өвчин энэ тэр авна гэж айх аюулгүй биеэ үнэлэгчид рүү нь сардаа ганц нэг оччихоод байх нь нэрэнд ч цэвэр, хаа хаанаа хал балгүй санагдсан. Энэ гэхдээ миний хувийн бодол гэдгийг хэлэх хэрэгтэй. Уг нь хосоороо ч амьдралын эрхээр, мөнгөний төлөө ганцаардсан амьдралаар олон жилийг үдэж, залуу насаа өнгөрүүлж байгаа нь яасан харамсалтай гээч. Энэ ганцаардлаасаа болоод галзуурчих шахаад Сөжү уухаараа л бүхнийг мартдаг Гомбоо гэдэг залуу бидний ойролцоо ажиллаж амьдардаг байв. Уг нь тэр Монголд байхдаа ТИС төгсч улсын нэгэн томоохон байгууллагад инженер, мастер хийж байсан чадвартай залуу ч мөнгөний төлөө солонгосыг зорьсон ганцаардал түүнийг Сөжүний ногоон шилтэй “ихэрлүүлж” орхисон байсан. Нэг удаа Баатараа гэдэг ах архи уучихсан уйлж орж ирэв. “Авгай хүүхэд хоёрынхоо төлөө л ах нь энд таван жил боллоо. Одоо жаахан байж байгаад явнаа, Монголдоо очоод сайхан амьдарна” гээд л
    инээж суудаг Баатараа ахыг уйлаад орж ирэхэд нь сандралгүй яахав. Гэр орныхон нь зүгээр байгаа, яанаа гээд л амыг нь харж хэсэг суув. Баатараа ах “Ах нь өнөөдөр цалингаа авсан, Монгол руу явуулах гэсэн чинь чаддаггүй ээ, яах уу? Явуулах уу, яах уу?” гээд л. “Үгүй, та явуулахгүй яадгийм” гэсэн чинь “Ах нь энд ирээд таван жил болж байна, гэтэл Монголд бага хүүхэд хоёр нас хүрч байна гэнээ”. Үүнийг сонссон бүгд хачин болсон. Мөн Солонгост очоод 10 жил болж байгаа ахын охины тухай тэр ах ч, би ч төсөөлж чадахгүй байсан. Юу гэвэл Отгоо ахыг Солонгос руу явахад 8 настай үлдсэн охин нь энэ жил 10-р ангиа төгссөн гэнэ. Отгоо ах охиныхоо тухай орхиод явсан тэр үеэрээ л дурсан ярьдаг. Тэр охиныхоо хамгийн нандин гэгээн үе болох 10 жилийн, сурагч насны амьдралыг нь
    мэдэхгүй өнгөрүүлжээ. Ийм л амьдрал үргэлжилж байна. Намайг очиход эргэн тойрны маань монголчууд интернет заалгаж эхэлсэн юм. Тэгтэл Хаагий гэдэг залуу солонгост хоёр жил болж байгаа ч анх удаагаа эхнэр хүүхэдтэйгээ чаталж, камераар бие биесээ харсан. Харин нөгөө Хаагий чинь гэнэт эхнэрээ “Хөхөө гарга” гэдэг байгаа. Ээжтэйгээ хамт аавыгаа харахаар Улаанбаатарын нэгэн интернет кафед орсон нэгдүгээр ангийн хүүхдэдээ хүртэл “Наад
    ээжийнхээ мөөмийг гарга” гэснийг нь яана. Эхнэр нь эхлээд “Юу гээд байгаа юм” энэ тэр гэж байснаа сүүлд нь нөхрөө өрөвдсөн ч юмуу яасан юм боломж байвал гаргачих санаа байгаа бололтой эргэн тойрноо хяламхийж байгаа нь камерт харагдаж бид тэднийг шоолон тэрхэн үедээ элгээ хөштөл инээсэн. Гэхдээ энэ инээд биш байсан л даа, яасан чиг. Энэ бүхэн ч яахав, тэнд хамтран амьдрагчид гэж бий. Монголд аль аль нь эхнэр, нөхөртэй. Тэндээ болохоор хамтдаа байна. Үнэндээ бидний монголчуудад хэдэн ногоон цаас ийм л үнээр олдож байна. Ногоон цаасны хүч гэр бүлийн нандин бүхнийг ноёлж байна. Энэ нь тухайн нэг гэр бүлийн асуудал мэт боловч үндэсний аюулгүй байдлыг ганхуулж эхлээд байгаа юм биш үү? Их эзний маань “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг айлтгал өнөөдрийн Монголыг харж хэлсэн гэлтэй, Монгол төрийн бодлоготнууд аа!

    “МАНАЙ ЭНЭ ХЭРЭГТ ОРЧИХ ГЭЭД БАЙНА, БУШУУХАН СОЛОНГОС ЯВУУЛЪЯ”
    Гэрээ засах гэж харьд очоод хоёр өөр газар удаан байснаас гэр бүл ч үгүй юу ч үгүй болж үлдсэн монголчууд олон. Гэтэл бас гэрээ засах нь битгий хэл биеэ засч чадаагүй залуус Солонгост олноороо очсон байдаг. Би нэг удаа “Зууны мэдээ”-гийн дагуул “24 цаг” сониноос “Манай дүү архи уугаад болохгүй байна. Бүр хэрэг төвөгт орчих гээд байх юм. Бушуухан энэ архины найз нөхдөөс нь салгаад солонгос л явуулчихмаар байна, яаж явуулах вэ?” гэсэн уншигчийн асуултыг харж байсан. Яг ийм л шалтгаанаар очсон залуустай уулзаж байв. Эдгээр залуус аав ээжийнхээ гар дээр байж байгаад гэнэт “уяанаасаа алдуурсан” мэт эрх чөлөөг мэдрэхээрээ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж эхэлдэг. Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэсэн ийм хүмүүс л улсынхаа нэрийг муугаар “цоллуулдаг”. Би нэг залууг Уугий гэж нэрлэе. Тэр Пусаны ойролцоох нэгэн жижиг хотын хог боловсруулах үйлдвэрт хуванцар бутлах ажил хийдэг. Өдөр бүр архидна. Үнэндээ ийм залуусыг ээж аав, гэрийнхэн нь эндээс архины найзуудаас нь салгаад явууллаа л гэж санаад үлддэг байх. Харин тэд хаа ч дугуй дугуйгаа амархан олоод ижилсчихдэг юм билээ. Дөнгөж 10 жил төгсөөд найзынхаа машиныг унаж яваад согтуугаар наадмын өмнөхөн хүний хурдан морь, арван хэдэн хонийг хиартал нь дайраад алчихсан түүнийг аав ээж нь бараг шоронд илгээгддэгийн даваан дээр солонгос руу амжиж явуулсан гэдэг.

    ХУЛГАЙЛЖ БОЛОХ БҮХНИЙГ…?
    “Хэнэггүй монгол зан” гэдэг шиг “хулгайч монгол зан” тэнд байдаг. Хэн ч хаанаас ч дугуй хулгайлаад л уначих юм. Тэгснээ нөгөө хулгайн дугуйгаа нэг өдөр алдчихсан хоёр монгол хоорондоо “Энэ хавьд
    монголчууд байна даа, дугуй авчихаж” гэж ярьж байх. Ойролцоо нь монгол хүн байгааг ингэж мэдэж байх жишээтэй. Цалингаа буухаар ойр хавийн монголчууд нэгнийдээ цуглаж ууцгаана. 2 литрийн хүрэн савтай “Hite” шар айргийг сайн ууна даа. Нэг удаа хөрш айлын монгол ах манайд баахан шар айрагны савтай ороод ирэв. Дотор нь дүүрэн ургамлын тос байгаа гэнэ. Яагаад энд хийчихсэн юм бэ? гэхээр “Урд үйлдвэрийн монголчууд баахан ургамлын тос ... тэгээд уусан пивоныхоо саваар дураараа хийж аваад ирлээ” гэх юм. За тэгээд ноолийн цаасыг бол бас л орсон PC бан, олон нийтийн газраасаа аваад явчихдаг монголчууд гарнаа. Жинхэнэ ичнэ дээ, ийм юм хийсэн нутаг нэгтнүүдээсээ.

    МОНГОЛЧУУДЫН МААНЬ АМИНД ОРДОГ MGLCLUB.COM-ЫН ТУХАЙ ДУУГАРАХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ
    Солонгост байгаа монголчуудын ажил хайж олдог, зовлон жаргалаа хуваалцдаг ганц талбар нь mglclub.com сайт юм. Уг сайтын ажлын зар үдийн цайны цаг гэхэд зуу зуугаараа нэмэгдчихсэн байдаг. Сайтаар бас сонин хачин ихтэй.  Мөн энэ сайтаар тусламж хүссэн хүмүүс их байдаг. Мэддэг л бол харин монголчууд маань нэгэндээ асуусан юмыг нь уйгагүй сайн хариулаад өгчихсөн байдаг нь их таалагддаг. Сайтад бас “… ээ, Монгол руугаа хариач ээ, үр хүүхэд чинь хэцүүдээд байна”, “7 жилийн өмнө явсан …-ийг олж өгөөч, ээж нь муу байна” гэх мэтийн зарууд Монголоос их тавьсан байдаг. Юутай ч mglclub.com бол элчингийн сайтаас илүү монголчуудад тус болдог. Гэхдээ солонгос дахь Монголын элчин сайдын яамны сайтын нэг давуу тал нь асуусан асуултанд өдөрт нь хариулаад өгчихдөг юм билээ.

    ТЭДНИЙ МАХАА ИДЭЖ ОЛСОН МӨНГӨ МОНГОЛД ИРЭЭД ЮУНД ЗАРЦУУЛАГДДАГ ВЭ?
    Солонгост буй монголчууд махаа идэж мөнгө хийдэг. Амь насаараа дэнчин тавьж ажилладаг. Тэндхийн хамаг л хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны горим өчүүхэн л алдагдвал хөл гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдрийн 12-оос доошгүй цагийг өнгөрөөдөг юм. Тэгээд сардаа нэг л өдөр баярладаг. Цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах тэр хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болно. Цалин буутал хэн нэгнээс зээлсэн 5-10 цаасаа өгөөд ойр зуурын тамхи, талхны мөнгө л үлдэнэ дээ. Зарим нэг сонин нөхөд бий. 5-уулаа гэрээгээр ирж, нэг үйлдвэрт томилогдон хамт ажиллаж, амьдарч байж ижилхэн цалин авангуутаа “Би өртэй” гээд хоолны ч мөнгө авч үлдэхгүй бүх мөнгөө Монгол руу явуулчихаад бусдынхаа мөнгөөр амьдраад явчихна шүү. Нөгөө хэд нь эрчүүд болоод ч тэр үү хоорондоо гайхаж яриад л өнгөрөхөөс өөр хэл ам татлах ч үгүй. За энэ ч яахав, манай хэдийн зовж олдог мөнгө Монголд ирээд юу болж хувирдаг вэ?
    Юуны түрүүнд Солонгосоос ирсэн мөнгөөр Цагаан сар, Шинэ жилээ тэмдэглэдэггүй айл ховор болжээ. Мөн ах эгч, аав ээжийнхээ явуулсан мөнгөөр сургалтын төлбөрөө төлдөг оюутан, сурагчид олон болжээ. Өдрөөс өдөрт үнэ нь хадаж байгаа орон сууцны барилгуудын ашиглалтанд орох хугацааг солонгосоос орж ирж байгаа мөнгөний хэмжээ л мэддэг болжээ. Энэ бүхэн тийм ч муу юм биш л дээ. Гэхдээ Монголд байгаа монголчууддаа хандаж хэлэхэд та солонгосоос хэн нэгний явуулсан мөнгийг бариад гарахдаа таны гарт буй тэр мөнгө хайртай, дотно хүний чинь хамаг хөлс хүч, залуу нас, амьдралынх нь алтан цаг хугацаагаар солигдож ирсэн гэдгийг заавал нэг бодож зарцуулаарай. Тэгвэл тэдний чинь харьд өнгөрүүлсэн цаг хугацаа утга учиртай болноо.

    ЭНЭ ЯВДАЛ НАЙЗЫН МААНЬ АСУУДАЛ Ч ГЭЛЭЭ СОЛОНГОСТ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД НЭГИЙГ БОДНО БИЗ
    Би бичлэгийнхээ төгсгөлд Монголд яг одоо болоод буй нэгэн хэргийн тухай цухас дурдахыг хүсэв. Надтай 10 жилд цуг сурч байсан ангийн охин маань өнөөдөр Дээд шүүхийн хаалгаар эргэлддэг ажилтай
    болоод байна. Тэрээр арваад жилийн өмнө нөхөртэйгөө хоёул Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд тэд хөөрхөн охинтой ч болсон. Жил гаруйн өмнө нөхрийнх нь бие муудаж хоёулаа Монголд ирсэн ч харамсалтай нь нөхөр нь хориодхон хоноод өөд болжээ. Солонгосоос нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан байжээ. Гэтэл одоо нөхөр нь нас барж, нөхрийнх нь дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна. “Би монгол хүн”. Тийм болохоор монгол хүн хаа ч сайхан амьдарч, үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсч явдаг

        
        


            profile


            profile 

             

            Хамаг бүгдээр чамайг
            Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
            Хамгийн сайн хүмүүс гэж
            Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
            Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
            Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
            Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
            Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
            Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
            Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
            Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
            Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
            Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
            Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
            Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
            Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
            Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
            Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
            Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
            Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
            Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
            Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
            Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
            Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
            Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
            Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
            Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
            Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

            Холбоотой бичлэг :
            http://www.mglclub.com/2245183/8e0/trackback

            profile

            sarmisxan

            2009.09.20 19:40:55
            *.158.99.1

            elegee  egch  enuugeeree  yu  geh  geed  bgaan....so-d  bdag  mglchuud  zovj  uhdeg  geh  gesiimuu? bas  zavtai  avgai  bhnee.......eldev  yanziin  humuustei  uulzaad......hehe....nuguuduul  ni  ch  amidralaa  yariad  l......naadhaa  shireenii  ard  suugaad  sonsoo  yu? esvel  oron  dotoroo  hevtej  bhad  chini  sogtuu  mgl  shivnee  yu? hehehe

            kkkkk-09

            2009.09.20 19:50:41
            *.251.192.118

            za  bayarlalaa    unen  amidral  shuu  hun  bolgon  shudraga  negnee  hundelj  amidray  da  oor  goy  shudraga  sanaa  bolson  ybdlaasaa  oruulaarai  meil  haygaa  ogj  tusaldaa

            DANTES

            2009.09.20 20:28:10
            *.72.245.185

            eegii  neg  yumaa  yasan  olon  naxidag  yum  bee.sayxan  l  eniigee  oruulaa  bizdee

            hel

            2009.09.20 20:36:26
            *.166.10.235

            ench vnen shvv yanaa zaluu nas amidral mini
            profile

            zarko

            2009.09.20 21:53:58
            *.39.80.108

            ta nar ymar teneg ym be  dantes chi unshsan baij bolon harin busad  ni unsh.gui uchir dahij tavisan ch bolon okay  bid yaalaa gj neg negnee doosh ni tatah estoi gj uneniig helj bgaa hun iig demjih ni zuitei
            profile

            Ц.ЭЛГЭМСҮҮ

            2009.09.20 22:00:41
            *.5.101.162

            byalzuuh

            2009.09.21 13:06:46
            *.180.219.2

            сайн уу,,,, энэ миний аль 2007 онд бичиж байсан нийтлэл байнаа... нэр минь, мэйл хаяг маань доор нь явдаг байсан... тэрийг бусад сайтууд хамтад нь тавиад л явдаг юм л даа...

            Үүнийг уншиж байгаа хүмүүст хэлэхэд энэ бол одоогоос 4-5 жилийн өмнөх байдал... тимй болохоор одоо их юм өөрчлөгдсөн байгаа байх аа... хэрвээ одоогийн нөхцөл байдлын талаар бичээсэй гэж хүсч байвал миний банжигийн блог руу ороод холбогдоорой... би үргэлжлүүлэхийг хүсч байгаа...
            Солонгост байгаа бүх монголчууддаа зорилгоо биелүүлээд ирэхийг хүсье...
            Бялзуухайгаас
            profile

            W@R™

            2009.09.21 16:05:28
            *.126.228.246

            Tiimuu ymr muuhai hun be Ooroo bichsen uom baih gej bodood ovoo doo ovoo uguuleg bichechdeg hun ban gej

            bodoj bailaa kk Tgsn mani er ^^er uomuu em uomuu^^ Copy daad l naagaad yavan uu daa hehe~
            profile

            W@R™

            2009.09.21 16:05:57
            *.126.228.246

            Gehdee hiivel jaahan bag bagaar hii~ ymr URT uom beeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee~

            Nud ovdochiloo kkk~
            profile

            tsenxer

            2009.11.08 19:33:41
            *.144.26.207

            zuv l bgaa ym l bichsen bna shuu dee ekh oron ard tumen gej boddog khun bn a shuu khelj bichej baigaagaas ni khuniig dugnej bolokh ymaa odoo solongosd khotiin khumuus khugjiltei oronluu yvaad ikhenkh ni khuduunii khumuus uldsen bna lee amidraliin ergeltiig khuts ukhana shigee bodoj bolokhgui shuu uujuu taivan ukhaalag ard tumniikhee neg ni bolj tursun bol bodokh l asuudal bna 
            List of Articles
            Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
            Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63680
            Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186578
            3371 TANILTSII BUSGUI MINE [3] setgel saitai zaluu 2009-09-20 1859
            3370 dajgvi zaluutai taniltsiya.. [11] bvsgvi2009 2009-09-20 2215
            3369 ter neg l busguid [7] moroodol_saihan 2009-09-20 1865
            3368 sain u [1] aqqqqqwwwweeer 2009-09-20 1284
            » .....<<<СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ИНГЭЖ АМЬДАРДАГ >>>>>>>> [10] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-20 3061
            3366 taniltsie anycall_bi 2009-09-20 1250
            3365 taniltsax [3] wwwgarax 2009-09-20 1596
            3364 haramsal [5] goofy 2009-09-20 2066
            3363 zuudnii zaluu zurhnii hanhuugee haij bn. [15] mikky_mouse 2009-09-20 2998
            3362 hi all [2] *MGL_boy* 2009-09-19 1631
            3361 <<<ҮҮНИЙГ ӨӨРСДӨӨ УНШААД ТУНГААГААРАЙ>>>> [15] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-19 2895
            3360 hi ohidoo [1] olz_ii 2009-09-19 1335
            3359 hi taniltsii busgui [1] atss 2009-09-19 1716
            3358 hi [1] samjin 2009-09-18 1446
            3357 hi zvgeer l 25 30 bvsgvitei taniltsmaar bn [1] kolya_ru 2009-09-18 1907
            3356 taniltsii ohidooo 21tei jiriin negen MGL zaluu [1] mr tsoogii 2009-09-18 1409
            3355 hi 김재 전입 태인 bdag bvsgvitei saihan taniltsayaa 23 tai zaluus b.a [2] million 2009-09-18 1706
            3354 taniltsay l da gejuu? kiki sak_boy008 2009-09-18 1603
            3353 shine nztai bolieo [12] 9979 2009-09-18 2011
            3352 hi [4] 9979 2009-09-18 1647
            3351 taniltsya busgui ee LUU_KOREA 2009-09-18 1261
            3350 21tei saihanzaluu bna gej [4] mongolkhuu88 2009-09-17 1974
            3349 평택평택평택 [2] zaw zaluu 2009-09-17 2028
            3348 taniltsay l da gejuu? kiki [4] sak_boy008 2009-09-17 2267
            3347 hi zaluu [12] alt_99999 2009-09-17 1902
            3346 24 -28 nasinii busguitei taniltsii my id b.b1984 1ij 2009-09-17 1183
            3345 부산 d baigad ohintoi [5] bolog12345 2009-09-16 1182
            3344 대구 d baidag [2] bolog12345 2009-09-16 1747
            3343 hi orin mend [10] ineedtee 2009-09-16 1854
            3342 tanitsaya zaluusaa [6] amjilttuya 2009-09-15 2876
            3341 sain uu [5] sky08 2009-09-15 1377
            3340 taniltsii oxidoo Capxvv 2009-09-15 1323
            3339 ЧАT๑۩۞۩๑ ИНЭЭМСЭГЛЭЛ๑۩۞۩๑ЧАT ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-09-15 34563
            3338 BUSAND baidag mongolchuudtai taniltsana [1] jhgfd 2009-09-15 1703
            3337 taniltsah uu zaluusaa [4] enkhlee 2009-09-15 2123
            3336 Taniltsay Oxidoo suhee21 2009-09-14 1384
            3335 tanilshay daruuhan ohintoi 23aas 28 dugaar 01028925405 [5] baagii84 2009-09-14 1783
            3334 mesenjiriin naiz bolii busguichuudee [3] sumpaahaa 2009-09-14 2498
            3333 35-45 nasnii egchmed busguitei taniltsana [5] new_man 2009-09-14 2185
            3332 hi uidaj bna shvv [11] boowkoo_ 2009-09-14 1510
            3331 hi.unheer setgeleesee taniltsah busgui bn uu. [3] bilguun_666 2009-09-14 1864
            3330 hi ohidoo anuka0713 2009-09-14 1222
            3329 hi taniltsay busguichude [1] moroodol_saihan 2009-09-13 1408
            3328 taniltsay [6] hvmvvn 2009-09-13 2278
            3327 taniltsaj goe naizuuud bolii [6] xaaku 2009-09-13 1575
            배너신청
            자생병원

            배너신청