Moderator : Ixus
-Монголоороо үлдэх юмсан залуус аа-
Манай улсад 1957 онд соёлын довтолгоо хэмээх үндэсний кампанит ажил өрнөсөн сөн. Одоогийнхоор бол улс орныг хамарсан хөтөлбөр. Соёлын довтолгооны үр дүнд монголчуудын эрүүл мэнд, ахуй амьдралын хэм хэмжээнд эргэлт гарч, соёлжиж боловсрох, эрүүл аж төрөх үндэс тавигдсан гэдэг. Энэ ажилд орос “ах” нарын нөлөө тусгалаа өгснийг үгүйсгэж болохгүй. Улмаар 1958 онд мөн л орос “ах” нартайгаа хамтарч хүн амын дунд ихээр тархсан арьс өнгөний өвчнийг устгах бас нэгэн кампанит ажил эхлүүлжээ. “Улаан тариа”-ны ач тусаар 1960 он гэхэд хүн амын цэвэр өсөлт даруй хоёр дахин нэмэгдсэн юм. Энэ тоо тогтмол хурдацтай өссөөр 1989 оны үед Монгол Улсын хүн амын 70 хувь нь 35-аас доош насны залуус болжээ. Уншигч Та санаж буй бол монгол түмэн 1988 онд хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авч, бөөн хөөр баяр болж байлаа. Тэр үедУлаанбаатар хотын хүн ам 400 мянгад хүрсэн нь нүүдэлчин монголчууд хотжиж эхэлсний илрэл байв. Зууны тэртээхийг өнөөдөртэй харьцуулахад бид хэдийнэ соёлжиж, хөгжжээ. Нэгэн цагт гадаад ертөнцийг хойд, урд хоёрхон хөршөөрөө төсөөлдөг байсан “хуучин” Монгол өдгөө өрнө, дорно, өмнөд, хойдгүй аялдаг, явсан сурсан, очсон хүрснээрээ хөл хүрээгүй газаргүй болжээ. Даяаршил, хотжилтын дэвшил аажмаар уугуул хэл соёл, ёс заншил, уламжлалд нөлөөлж, “эрлийз” монгол үеийг төрүүлэх болов. Монголчууд 50, 60-аад онд хүүхэддээ Игорь, Андрей, Володя, Марина гэхчилэн орос нэр өгдөг, сэхээтнүүд нь орос эхнэр авдаг моод байсан бол өнөөдөр солонгос “соёлын довтолгоо”-нд дайруулжээ. Солонгосчууд өөрсдийгөө бидэнтэй адил хөх толботой төрдөг гэдэг. Одоо харин эсрэгээрээ, “бид солонгос хүнтэй адил хөх толботой төрдөг” гэж хэлэх нь холгүй болж.
Саяхан танилын маань хамаатны хүүхэд хуримлав. Ах дүүсээрээ цуглаж, нэг өдрийг сайхан өнгөрүүлэх байх гэж найдан, олуулаа очиж. Даанч хурим тэдний сэтгэлд хүрсэнгүй. Залуу хос христийн шашинтнууд аж. Солонгосын христчүүд сүмийнхээ зургаан залууг хуримлуулж байна гээд гурван хосын ах дүү, хамаатан садан, найз нөхдийг цуглуулж, хөл толгой нь олдохгүй хурим гэхэд хэцүүхэн “юм” хийж.
Сүмээс хуримыг нь зохион байгуулна гэхээр залуусын аав, ээж, ах дүүс баярлан хүлээж авсан байж таараа. Монголчуудын сэтгэл зүйгээр “тоглох”-доо гаршсан солонгос христчид олон хүн цугларсан дээр шашнаа сурталчлахаа мэдэлгүй яахав. Гэр бүлээ батлуулж гал голомтоо бадраана гэдэг хүний амьдралын хамгийн дурсгалтай үе. Харин өнөөдөр уламжлалт зан заншил маань алдагдаж, залуу үе харийн шашны хүчин дор итгэл, сэтгэлээ бататгаж байна гэхээр эмгэнэлтэй.
UBS телевизээр солонгосын “Анхны эхнэрүүдийн клуб” хэмээх ээлжит цуврал савангийн дуурь гарч буй. Таван настай жаал охиноос эхлээд бүхий л насныхан шимтэн үзээд жигтэйхэн. Энэчлэн телевизийн бүх сувгаар солонгосын савангийн дуурь эцэс төгсгөлгүй гарсаар. Өөр үзэх кино байхгүй болохоор яалтай. Солонгос савангийн дуурийн үйл явдал нь голдуу бүтэлгүй хайр дурлал, нууц амрагийн явдал, гэр бүлийн гурвалжин дөрвөлжин хэрүүл, баян хоосны ялгаа, гэмт хзрэг, өш хонзонгийн авир аягийг үзүүлсэн төсөрхөн сэдэвтэй. Солонгос кино үзэж хүмүүжиж буй өсвөр үеийнхэн савангийн дуурийн үг хэллэгээр ярьж, сэтгэж, тэдний дүрээр хувцаслаж, гоодох болж. Дунд сургуулийн нэгэн багш “солонгос кино хүүхдүүдэд маш их нөлөөлж байгаа. Монгол хүүхдүүд нэгнээ тэгтлээ их дээрэлхэж гадуурхдаггүй байсан. Одооны өсвөр үөийнхэн баян, хоосны зиндаагаар бие биетэйгээ харьцдаг. Яг л солонгос кино дээр гардаг шиг. Хөвгуудийн дунд атаман байсан бол охид бас атамандах дуртай болсон шуу. Үөрхэл нөхөрлөл нь ч өөр болжээ. Хөвгүүд охидоо гуйдаг байсан бол царайлаг, чинээлэг айлын банди нар руу охид хошуурдаг болсон” гэж ярьсан юм. Хар нялхаасаа томчуудын салсан сарнисан, завхай кино узэж өсч байгаа хүүхдүүд “ингэж болдог юм байна” гэсэн бодол сэтгэхүйтэй болдог. Өнөөгийн 20-иод насныхан бол солонгос кино үзэж өссөн, хан үндэстний “соёлын довтолгоо”-д нэрвэгдэгсэд. Тэднийг одоо хар л даа. Нэг л их “хайр аа, уба” гэж хошуугаа цорвойлгосон залуус, бүсгүйчүүд байна шүү дээ. Хэзээ монголчууд “хайр аа, хайр аа” гээд л дэн буудал руу хөтлөлцөөд гүйдэг байлаа. Гэр бул, хайр сэтгэлийн үнэ цэнийг солонгос киноны өгүүлэмжээр унэлж цэгнэдэг залуус ийнхүү эмгэнэлтэй олширлоо. Хайр дурлалын амьдрал нь ч тэр хэрээр хэврэгхэн аж. Сүүлийн үед гэр бүл салалт ихэосэнийг солонгос “соёлын довтолгоо”-той хамаатуулж болох.
Солонгост ажлаар явж байхдаа тэнд олон жил амьдарсан хижээл насны ахтай танилцсан юм. Хал үзэж халуун чулуу долоосон хүн болохоороо гэр бүлийн амьдралын үнэ цэнийг сайн мэднэ. Тэрбээр “солонгосчууд маш завхай зайдан явдалтай хүмүүс. Нууц амрагаараа бүр бахархана. Бие биетэйгээ танилцаад л чи “эн”-тэй юу гэж асуудаг. Энэ нь нууц амрагийг хэлж байгаа үг л дээ. Манай залуус тэдний энэ байдлыг дууриагаад, татагдаж ороод байх юм. Энд ажиллаж амьдарч байгаа нь ч, нутагтаа байгаа нь ч гэр бүлээ юман чинээ тоохоо байжээ” гэж ярьсан нь санаанд тодхон байна. Солонгос завхайрлын хуультайг бид киноноос нь сайн мэдэж авсан. Ямартаа л тийм хуультай байхав дээ. Монгол ч бас ийм хуультай болбол таарах нөхцөл аль хэзээний бүрдчихжээ. Улаанбаатарт буй зочид буудал, саун, караоке, ресторан, хоолны газруудын дийлэнх нь солонгосын хөрөнгө оруулалттай. Тэдгээрт нь монголчууд хамаг мөнгөө барах дуртай. Ууж наргихаараа караокедож “гансраад”, эр эмээрээ бол зочид буудал руу нь, эрчүүд нь дангаараа бол саун массаж руу нь гүйцгээх. Маргааш нь шартсан дотроо кимчитэй шөл ууж тайлахаар хоолны газар руу нь гүйлдэх. Солонгос амьдралын ийм нэгэн хэмнэлтэй болжээ, бид. Хүн амын удмын сан ч ээдрээтэй боллоо. Монгол охид солонгос, хятадуудтай гэрлэсэн статистикийг хэлбэл ч хэн бүхэнд гашуун сэтгэл төрөх вий.
Улстөржиж ухаарахад л Монголоос хан үндэстний нутаг руу ямар их хөрөнгө урсаж байгаа бол? Тэд нийтийн хоол, амралт зугаалгын салбарыг атгаад зогсохгүй, барилгын салбар, боловсрол зэрэг өртөг өндөртэй бүхэн руу нэвт шувт орсоор байна. Барилгын салбарт гэхэд “Сөүл” групп данайж, монголын баячуудыг орон сууц, хаусаар хангаж буй. Улстөрчид, бизнесийнхэн “Сөүл” рөсторанд л цуглаж нарийн ширийнээ ярьцгаадаг. Мэдээж солонгосчуудын буруу юу байх билээ. Баян чинээлгийнхээ хэрийг гаргаж, бидний олж хараагүйг харж, сэтгэж байгаа нь холын ухааных биз. Хэн хаана амьдарч, юугаа идэж уух нь хүний эрх боловч бид унэндээ үндэсний үзэл, ухамсар дорой, харь сэтгэлтэй нь олон ажээ.
Дээдчүүл маань “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэцгээдэг ч гадаадын гэсэн бүхэн руу хамаг хөрөнгөө өрсөлдөн хаяцгаадаг. Ийм байтал бид хөгжих үү дээ. Харин нэгэн үндэстэнд уусан шингэж л мэдэх юм.
edgeer humuusiig tanidag mglchuud tednees hol baigtun. maintuya ni mgl-oos ohidiig solongos huntei suulgaj gargadag ba orgon zugatsan mgl ohidiig immigrationd burtguulj daramtaldag,.mash zalitai emegtei yum. yalanguya uuniig unshij bgaa ijonbuugiihan anhaaraldaa avaarai.olon ohidiin nulims hariin nutagt buu ursag.
edgeer humuusiig tanidag mglchuud tednees hol baigtun. maintuya ni mgl-oos ohidiig solongos huntei suulgaj gargadag ba orgon zugatsan mgl ohidiig immigrationd burtguulj daramtaldag,.mash zalitai emegtei yum. yalanguya uuniig unshij bgaa ijonbuugiihan anhaaraldaa avaarai.olon ohidiin nulims hariin nutagt buu ursag.