Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
sain duulj bgaa biz(amirek hun gehed) eh bolson helee martaj ul bolno
Уншсан 1691 vote 0 2009.06.04 22:21:32Жулиа ямар нэг хөгжим, фонограмгүйгээр шууд өөрийн дан хоолойгоор, “Унаган багын аашаараа...” хэмээн уянгалуулан дуулах нь үнэхээр гайхалтай. Хоёрхон сар ч хүрэхгүй хугацаанд монгол хэл үзсэн хүн монголоор тийм сайхан дуулж байгаа нь бас бахархмаар.Ганц Жулиа биш, бас өөр авьяастай америкчууд 19 дэх удаагийн группэд олон байгаа бололтой. Натан, Леслие хоёр өөд өөдөөсөө нэг их зөөлхөнөөр харан, гараа барьж байгаад Намайг дурсаад дуулдаг болохоор чинь Чамайг би хайрлан дуулмаар байна.ЭТК-ийнхныг сургалтынх нь үед Монгол айлд байрлуулдаг, тэд Монгол айлынхаа гэрийн эзэн, эзэгтэйг хэчнээн залуу ч байсан Аав, Ээж гэж дуудна. Тайсэн энэ баяр дээр Монгол ээжтэйгээ хамт ятга тоглож байна. Тэр хэдэн хуруу нь тэрүүхэн тэндээ хөөрхөөн чадмаг хөдлөөд байгааг нь хараарай. Энэ жижиг мэдээгээ Монгол Сюзан Бойле гэж нэрийдсэн нь буруу ч байж мэднэ. Сюзан хоолойноосоо илүү юугаараа алдаршив гэхээр анх гарч ирэхэд нь хүмүүс түүнийг дооглон, дуулж чадахгүй гэж байсан нь, бас түүний яриа хөөрөө, зүс царай нь бусдаас ялгаруулж өгсөн юм. Харин манай Жулиа бол сайхан ч хоолойтой, бас сайхан ч бүсгүй байна. Гол нь үүнийг уншиж байгаа та бид өөр хоорондоо, найз нөхдөдөө дамжуулан, Монгол дууг америк бусгүй ийм сайхан дуулсан байна хэмээн сониучлан тараах аваас Сюзан шиг дэлхийд биш гэхэд олон улсад амьдарч байгаа хэдэн монголчуудынхаа дунд бас нэг үзэх юмтай, ярих сэдэвтэй, ялангуяа гадаадад амьдарч байгаа монголчууд хэлээ мартаж байгаа үр хүүхдэдээ монгол дуу бүжиг заах эрмэлзэл төрүүлэхүйц байж болохын тул тэгж нэрийдсэн хэрэг билээ. Ингэхэд энэ хэд маань яг одоо аль аймгийн аль суманд “манаргаж” явдаг бол доо? Үүрэгт хоёр жилийнхээ бараг тэн хагасыг туулаад байна гэсэн үг. Жулиаг зарлаж байхыг сонсоход лав Төв аймгийн Эрдэнэ суманд англи хэл зааж байгаа гэнэ.