Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Oдоо байгаагаасаа их мөнгөтэй болохыг хvсдэггvй хvн vгvй билээ. Таны одоогийн санхvvгийн байдал тань дөнгөж л хэрэгцээгээ хангаж байна уу? Эсвэл та сугалаанд мөнгө хожиж, санхvvгийн асуудлаа шийдэхсэн гэж мөрөөддөг ч байж магад. Хааяа ингэж мөрөөдөх нь зугаатай ч байгаа мөнгөө зөв зарцуулж, хадгалах нь мөнгөө хэмнэж өсгөх хамаагvй ухаалаг арга байх болно. Ямартаа ч та доорх асуултуудад хариулаад, өөрийгөө туршаад vзээрэй. 1. Та сар бvр хэдий хэмжээний мөнгө зарцуулдагаа мэддэг vv? А. Мэднэ, би сар бvр төсвөө тэнцvvлдэг. Б. Яг ч тийм биш. Би хэр зэрэг мөнгө зарцуулснаа мэдэж байгаа ч юунд зарцуулснаа хэлж мэдэхгvй. В. Мэдэхгvй. Сар дуусах болоогvй байхад л миний мөнгө дуусчихсан байдаг. 2. Та байрны болон бусад төлбөрөө цагт нь төлдөг vv? А. Би хэзээ ч төлбөрөө мартаж байгаагvй. Б. Ихэнх тохиолдолд, гэхдээ заримдаа би төлбөрөө оройтуулж төлөх тохиолдол байдаг. В. Надад төлөх төлбөр маш их байдаг болохоор би төлж чадахыг нь сонгож, тэр сардаа төлдөг. 3. Та кредит картныхаа (эсвэл зээлийнхээ) vлдэгдэлийг яг нарийн мэддэг vv? А. Мэдэлгvй яахав, яагаад гэвэл би сар бvр төлбөрөө бvхлээр нь төлдөг. Б. Ихэнхдээ, гэхдээ сар бvр маш их төлбөр төлдөгтөө санаа зовдог. В. Yгvй, гэхдээ би хамгийн их vлдэгдэлтэй дансныхаа сарын төлбөрийг заавал хийдэг. 4. Та гэнэт их мөнгө олвол (сугалаанд хожих ч юм уу) тэр мөнгөө юунд зарцуулах вэ? А. Би мөнгөө хадгаламжийн дансанд хийж, ирээдvйдээ хадгална. Б. Би кредит картныхаа (зээлийнхээ) өрийг төлж дуусгана. В. Би амралтаар аль нэг арал руу явна. 5. Та сар бvрийн орлогынхоо тодорхой хувийг хадгаламжиндаа хийдэг vv? А. Тийм. Би тэтгэвэртээ гарахад хэрэг болох хангалттай мөнгө хадгалдаг. Б. Хэрвээ би бvх төлбөрөө төлөөд мөнгө vлдэх юм бол хадгаламжийн дансандаа хийдэг. В. Та тоглоогvй биз дээ. 6. Гэнэтийн санхvvгийн хvндрэл учрахад (ажлаасаа халагдах ч юм уу) та яаж 3 сарын хугацааны зардлаа (байр хоолны мөнгө) төлөх вэ? А. Надад хэцvv өдрvvдэд зориулсан тусгай хадгаламжийн данс байдаг. Б. Би кредит картаа ашиглана. (зээл авна.) В. Миний тэтгэврийн мөнгө ашиглагдаагvй хэвтэж байгаа. Хариулт: Хэрвээ та ихэнх асуултанд (А) хариултуудыг сонгосон бол танд баяр хvргэе! Та зөв замаар явж, мөнгөө өөртөө зөв зарцуулдаг юм байна. Хэрвээ та ихэвчлэн (Б) сонголтуудыг сонгосон бол дараах зөвлөгөөнvvдийг уншаарай. Танд мөнгөө зөв зохион байгуулж, удирдахад туслах болно. Хэрэв та (В) хариултуудыг ихэвчлэн сонгосон бол та санхvvгийн хvнд байдалд орох аюултай байна. Таныг мэргэжлийн хvнтэй уулзаж, зөвлөгөө авахыг санал болгоё! 1. Та мөнгөө юунд зарцуулагдсаныг мэдэхгvй байгаа нь мөнгөө зөв удирдаж чадахгvй байгаагийн шинж. Тиймээс сар болгоныхоо мөнгөн урсгалд анализ хий. Зардал тань орлогоосоо их гарвал зардлаа багасгах, эсвэл орлогоо нэмэгдvvлэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрэв орлого нь зардлаасаа илvv гарвал та илvvдэл мөнгөө ямар нэгэн ашигтай зvйлд хөрөнгө оруулалт хийгээрэй. 2. Төлбөрөө цагаас нь хоцроох ч юм уу, мартсан тохиолдолд та торгууль төлөхөөс гадна тухайн vйлчилгээнvvд тvр хаагдаж, таны ажилд саад болох аюултай байдаг. Хэрэв та Голомт Банкны нэхэмжлэхээр байр, цахилгаан, дулаан утасны мөнгөө төлvvлэх vйлчилгээнд хамрагдвал дахин тийм асуудал гарахгvй байх болно. 3. Өндөр хvvтэй, дансны их vлдэгдэлтэй, олон картуудыг (зээлийн дансуудыг) хэрэглэх нь аюултай. Та манай картын мэргэжилтэнтэй (зээлийн эдийн засагчтай) уулзаж зөвлөгөө авч, бага хvvтэй данс руу шилжvvлэх, хөнгөлөлт авах зэргээр тусламж авч болно. 4. Гэнэт олсон мөнгө бол таны төлөвлөөгvй мөнгө тул тvvнийгээ урт хугацаагаар хөрөнгө оруулалтанд оруулбал ирээдvйдээ танд илvv ашиг авчирах болно. Гэхдээ өндөр хvvтэй кредит карт (зээл) -ийн төлбөрөө төлж дуусгах нь бас мөнгөө зөв ашиглаж байгаа явдал юм. 5. Та одооноос ямар нэгэн хадгаламжийн юм уу, мөнгөө өсгөх аргыг ашиглахгvй бол бусдаас хоцорч магадгvй. 6. Ажлаасаа гарах, халагдах, гэнэтийн бэрхшээлтэй тохиолдолд ийм тохиолдолд зориулсан хадгаламж юм уу, эсвэл зээлийнхээ эрхийг ашиглаагvй кредит карт байх нь маш их хэрэг болдог.