Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа. Уул нь миний найз бүсгүйчүүдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би өрсөөд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л өөрийн эрхгүй гараад явж байгаа юм. Өнөөдөр чинь Гэгээн Валентиний өдөр шүү дээ. Ганцаараа хэсэг зогсож тайвширлаа. Түрүү жилийн Валентиний баяраар өрөөнийхөө найз бүсгүйтэй дэлгүүр явж найз залууд нь өгөх бэлгийг 2 цаг гаран хайж байж сонголцсон юм. Дараа нь хамт үсчин орж бэлгийг нь тэврэн сууж үсээ засуулж царай нэмсэн найздаа бэлгийг нь эвтэйхэн гардуулаад баяртай хэмээн даллаж болзоондоо яарч буй найзаа үдээд хоцорсон хүн нь би байхгүй юу. Тэгээд л би гэртээ харьсан юм даа. Хүйтэн байсан болохоор такси барих гэтэл олддоггүй, тэгэхээр нь тийм ч холгүй байсан болохоор нь гэрлүүгээ алхаад л харьчихсан. Хажуугаар өнгөрөх залуучууд бүгд л хос хосоороо хөтлөлцөж, тэврэлдэж аз жаргалтай яаран алхална. Над шиг хайртай хүнгүй ганцаардсан уйтгартай хүн тэрхүү хөл хөөртэй оройн гудамжинд дэндүү илүүдээд байх шиг. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг баяр тэмдэглэх хүнгүй хөөрхийлөлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо өөрөө хүртэл ичсэн хэрнээ хүмүүст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нүүрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа. Хүн хараад намайг Гэгээн Валентиний баяр тэмдэглэхгээд яараад явж байгаан байна гэж бодох юм гэнээ. Ийм царайлаад гэрүүгээ явж байхдаа өөртөө жигтэйхэн гутарч билээ. Дараа жил хайртай хүнтэй болчихоод энэхүү баярыг заавал хайртай хүнтэйгээ 2лаа нэгэн сайхан газарт бие биедээ хичнээн хайртайгаа хэлээд л сайхан сууж байна хэмээн өөрөө өөртөө тангарагласан сан. Тэгээд л хотын харанхуй гудамжаар бүдчин гэр өөдөө явж харьсан сан. Тэгтэл яг нэг жилийн дараа өнөөдөрийн байж байгааг хар. Яг л хуучин хэвээрээ. Одоо өрөөндөө орохоор найздаа ямар бэлэг хаанаас авах тухай эцэс дуусашгүй яриаг сонсоод дагаж дэлгүүр яваад л түрүү жилийн бүхэн дахин давтагдах юм гэж үү. Өөр үед дуртайяа тусалмаар л байна. Даанч өнөөдөр чадахгүй нь дээ найз минь. Гэнэт нэг сайхан санаа оллоо. Хажуугийн өрөөнд ороод нэгэн найзруугаа залгалаа. Хүүе сайн уу, чи миний гарлуу залгадаа, за хэрэг байна аа гээд утсаа тавьчихлаа. Өрөөрүүгээ хурдлав болоод явчихлаа утас дуугарч байна. Утсаа шүүрч аваад л тэр дор нь анзаарагдахгүй гээр таслаад хаячихлаа. Хүүе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж үү. . . Болж л байна хаана урьж байгаан . . . Тэгвэл 8 өнгөрөөд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нүүр бардам хажуу ширээний найз хүүхэнрүүгээ бардам ширтлээ. Нөгөөх маань ч бараг амаа ангайн чимээгүй чагнаж байсан юм чинь. Өө за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа. Би жаахан цааргалсхийн нэг залуу байгаа, тэр маань урьж байна . Ажил дээрээ сууж байгаад 8 өнгөрөөд гараад явна даа гэж сэтгэл хангалуун өгүүллээ. Найз маань залирхаг гэгч нь чи бэлгээ авсан уу хэмээн асууж байна. Аан бас дахиад л дагуулж дэлгүүр явах нуу, тэгж ч ярихгүй ээ хө. Ямар үерхэж байгаа бишдээ би бэлэг авахгүй ажил дээрээ сууж байгаад л явна гэж эрс тэс хариуллаа. Нөгөөх маань царай нь урвайгаад л явчихав. Би ч сайхан арга бодож олсондоо сэтгэл амар ажлаа хийж байлаа, тэгэхдээ л сэтгэл нэг л хөндүүр хайртай хүнтэй болчихоод л найзтайгаа хамт дэлгүүр хэссэн шигээ явбал хичнээн сайхан. Гэтэл хаанаас ч юм утсанд дуудлага ирж хэн ч юм намайг урих юм шиг санагдаад цагтай уралдан ажлаа дуусгах гэж чармайлаа. 6 нэгэнт өнгөрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа өмсөн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгүүр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зөндөө баярлаж байгааг нь харахад тэртээ тэргүй гунигтай байгаа зүрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хөөрхий найз маань миний үгэнд итгээд надад зөндөө л заавар зөвлөгөө өгөөд нүүрний будгаасаа хүртэл илүүчлэх гэж оролдоод авахгүй болохоор минь амжилт хүсээд гаран одлоо. Тэр дороо буцан цухуйж маргааш яаж баярласан сонин дуулахын тулд эрт ирнэ гэж хэлчихээд инээд алдан яваад өглөө. Хэсэг суулаа интернетээр хэслээ. Хэн нэгэн ярих юм шиг санагдаад байсан болохоор ажлаа яагаачгүй дуусчихсан. Кино ч биш зүүд ч биш болохоор мэдээж хэн нь надруу залгасангүй. Ажил дээрэ гав ганцаараа торойн үлдлээ, цонхны цаана хав харанхуй. Гэртээ харихгүй ээ, улам ч их ганцаарддаг юм чинь. Бусадтай адил царай зүстэй, боловсрол мэдлэгтэй л юм сан. Энэ баяр тэмдэглэж, дурлаад дурлуулаад байгаа бүсгүйчүүлээс юугаараа ч илүү биш, бас юугаараа ч дутуу биш сэн. Гэртээ л лав одоо харихгүй ээ, ээж минь намайг бусад залуу хүмүүстэй адил баяр тэмдэглээд явж байна гэж бодоод баярлах биздээ. Оройхон харихдаа жинхэнэ баярлаж баярлаж ирсан хүн шиг цог золбоотой гэртээ орох юм шүү. Зүрх уйтгартай цохилно, чөтгөр ав Валентиний өдөр чамайг. . . Ирэх жил заавал хайртай хүнтэй болчихоод энэ баярыг баяр хөөр дүүрэн тэмдэглэнэ дээ. Амлая.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1300199/167/trackback

profile

chonsaa

2009.02.17 11:55:17
*.159.5.54

emoticonchamd amjilt hvsie hurdan sain hvntei uchiraad bayar temdegleerei
gehdee sain hvn saihan setgeltei uujuu uhaalag zaluutai uchiraaraiemoticon
profile

bobo0606

2009.02.17 13:49:20
*.143.36.110

choogii hudaldaj avdaggvi l baihgui yu daa oorto heregtei bol guyadaad l avna tegeheereer choogiid  hereggvi zvil kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62918
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
1703 hi taniltsay oxidoo [7] devil007 2009-02-18 1308
1702 zurgiin angiin oyutnuudad [1] molko 2009-02-17 1417
1701 бүсгүй минь танилцъя dteesuu 2009-02-17 928
1700 Дурлал тань замаасаа гажсан үед my onji 2009-02-17 1262
» Чөтгөрт худалдмаар Валентиний өдөр [2] my onji 2009-02-17 1722
1698 xairiig xundleech [10] dantes 2009-02-16 1367
1697 ~~~~ЧААT~~~~ ДОТНО~~~~ЧААТ~~~~ ZuGeeRl 2009-02-16 13038
1696 30 garan nasniibusguitei taniltsaj msngr naiz blnoo Paadai 2009-02-16 908
1695 taniltsay [1] khashaa_0420 2009-02-15 860
1694 hi [1] gal22 2009-02-15 820
1693 Muranaas uulzah busgui bna uu? odoo Jargalsain 2009-02-15 845
1692 hi zauusaa onoodor uulzah uu? [8] hoooooo 2009-02-15 1512
1691 ☆★☆ЧАТ----◀ГЭРЭЛ ГЭГЭЭ ▶-------ЧАТ☆★☆ Itgelxvv 2009-02-15 951
1690 ЧАТ_ _ _ _ _ХӨХ МОНГОЛ _ _ _ _ _ЧАТ Итгэлхүү 2009-02-15 1135
1689 hi taniltsie busgui roki 2009-02-14 1122
1688 hi haluun hairiin mend [3] bvhniig 2009-02-14 1569
1687 CHAT____________________SAAK____________________CHAT++++ saakaaa 2009-02-14 842
1686 ajil bna [1] tulatula 2009-02-14 949
1685 hi [3] gal22 2009-02-14 963
1684 hi [1] gal22 2009-02-14 888
1683 setgeleesee taniltsah ohin chamd [3] Nambo 2009-02-14 967
1682 oortoo itgeltei uhaalag emegteetei taniltsana. [4] Paadai 2009-02-14 964
1681 ГЭГЭЭН ВАЛЕНТЕНИЙ МЭНДЧИЛГЭЭ [1] erdenedenver 2009-02-14 942
1680 Гэгээн Хайрын баярын мэнд бүсгүй минь [1] tiiren 2009-02-14 841
1679 DURLALT HOSUUDAD BAYRIIN MEND [1] MC~MGL~76 2009-02-14 821
1678 САРДАА САЯ ТӨГРӨГНИЙ АШИГТАЙ ХАШАА БАЙШИН БАЙНА [3] sakuraproperty 2009-02-14 984
1677 Buh hosuuddaa valentinee mend [3] Anjelia 2009-02-13 812
1676 hosuudiin bayaraar [2] orgil 2009-02-13 1366
1675 happy valentinis day [7] legnets 2009-02-13 1264
1674 1 oroo bair bna munguunu1004 2009-02-13 954
1673 valintinii bayriin mend zaluusaa [5] shovook 2009-02-13 1552
1672 чат(^^__^^)Инээмсэглэл(^^__^^)чат хүрээ xүүxэн 2009-02-13 920
1671 taniltsii [5] zuraach 2009-02-13 1155
1670 Tengerleg zaluus daa [1] ЗАЛУУ_MH 2009-02-13 1230
1669 ajil bnu chatchidaa elgen ekhoron 2009-02-13 787
1668 Bi ch bas dajgui uxaalag busguitei taniltsmaar bna yahuu??? [2] Redhorse 2009-02-13 959
1667 hosuudad ni bayriin mend gantsaardsand ni yaaltai ch bilee kkk bvhniig 2009-02-13 817
1666 hi zaluusaaa 20-22 naniii [4] sabkaa_0115 2009-02-13 1334
1665 Hi MgL-n Tsoglog Zaluusdaa Gegeen Xairiin Baypiin Mend Xurgie xx 2009-02-13 1000
1664 HI ZALUUSAA BILLIARDIIN TEMTSTSEENTEI SHU [1] bayu 2009-02-13 998
1663 ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДАД [10] ИТГЭЛ 2009-02-13 2534
1662 zaluusaa taniltsaya [9] tseg 2009-02-13 1870
1661 ayumi2006 nzad [3] *MGL_boy* 2009-02-13 1112
1660 CHAT____BE NICE____CHAT [4] Manaach01 2009-02-13 18251
1659 hi taniltsaya [4] anu37 2009-02-13 1247
배너신청
자생병원

배너신청