Moderator : Ixus
Эрт үеэс хүмүүс сонгино сармисны анагаах увидасын талаар мэддэг байсан бөгөөд сексийн чадавхийг сэргээдэг шидтэй хэмээн эрхэмлэн үздэг байсан. Үүнийг баримтаас үзвэл:
-Грекчүүд сармисыг үрийн шингэний гаргацыг сайжруулдаг, эр бэлгийн хүч, чадавхийг нэмэгдүүлдэг гэж үздэг байсан бөгөөд шинэхэн хосуудад сарын хугацаанд сармистай хоол идэхийг зөвлөдөг байсан аж.
-Римчүүд сонгиныг “сул дорой” эрийг ч хүч оруулж, бэлгийн харьцаанд урин дууддаг шидэт эм гэж биширдэг байсан. Ялангуяа хагас сайн өдөр, хурьцал хийхийн өмнө сармис сонгиноор хачирласан зууш идэхийг эрчүүдэд зөвлөдөг.
-Өмнөд францчууд сармисыг сексийн зэвсэг гэж үздэг. Эрт үед хааны ордонд хатагтай нарт үдийн хоолонд чихэрлэг болгож амталсан сармис өгдөг уламжлалтай байжээ.
-Сармис болон самар нь хатан хаан Екатерина Медичийн өдөр тутмын хоолны цэсэнд орж байсан нь санамсаргүй зүйл биш.
-Хатан хаан Марго нь нууц амрагууддаа сексийн допинг болгож улаан вино өгдөг уламжлалтай байв. Мөн сармисыг нунтаглаад улаан, цагаан винотой уудаг тусгай жорыг хатан хаан өөрөө ч хэрэглэдэг байж.
-Хүүхэмсэгээрээ алдартай Наполеон сексийн чадавхиа идэвхжүүлэхийн тулд улаан дарсыг шоколадаар даруулж уух тун дуртай байжээ.