1.ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ- СОЛОНГОСЫН ХУУЛЬНААС

 

Манайд эрүүгийн хэргийн талаар зөвлөгөө авахаар иргэд маш их ханддаг билээ. Жишээлбэл: Зодооны хэргүүд бөгөөд Ихэнх хүмүүс ямар нэгэн маргааны үед бусдыг гэмтээх ямар нэгэн зэвсгийг гартаа барьсан ч бусдыг гэмтээх үйлдэл хийгээгүй тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохгүй хэмээн ойлгодог нь тун буруу ойлголт юм.

Ийм нэгэн тохиолдлыг жишээ болгон сонирхуулъя. Иргэн Х нь нэг өдөр гэртээ ортол эхнэр нь өөр эртэй байхыг мэдээд гал тогооны өрөөнөөсөө хутга авч айлган сүрдүүлж, машиныг нь эвдэн, хэрүүл маргаан үүсгэв. Уг дуу чимээгээр хөршүүдийн нэг нь цагдаад мэдэгдэж тун удахгүй цагдаа ирэн түүнийг баривчлан явжээ. Бага зэрэг торгуулийн шийтгэл аваад л өнгөрөх мэтээр бодож явсан түүнд сарын дараа шүүхэд дуудсан албан бичиг ирэхэд л сая нэг ухаан орон яаран хуулийн байгуулгийг зорьсон нь энэ юм. Энэ хүний хамгийн ихээр санаа зовниж байгаа зүйл нь Солонгост оршин суух виз цуцлагдан Монгол руу албадан буцаагдах шийдвэр юм. Хэдий Солонгост оршин суух эрхийн визтэй хэдий ч тухайн улсад ажиллаж амьдрахдаа ямар нэг хэмжээгээр хууль зөрчвөл тухайн улсад оршин суух эрхэнд шууд нөлөөлөх боломжтой. Дээрх иргэн эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд үүрэг хариуцлагаа багасгуулах, Солонгос улсад оршин суух визээ хадгалан үлдэх асуудлаар өөрийгөө мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байна. Иймэрхүү бага зэрэг асуудлаас болон Солонгос улсаас албадан гарах, түүнчлэн хэрэгт холбогдох нь тун харамсалтай билээ.

 

2.ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ – СОЛОНГОСТ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДЭД

Гэрээгээр Солонгост ажиллаж буй иргэд 3н удаа ажлын байраа солих эрх байдаг боловч үйлдвэрийн эзний зөвшөөрөлгүйгээр ажлын байраа солих тийм ч хялбар зүйл биш билээ. Үйлдвэр удаан хугацаагаар ажил зогссон буюу татан буулгасах болсон зэргээс асуудлуудаас гадна дараах тохиолдолд та хуулийн байгууллагад хандаж өөрийхөө эрхийг хамгаалж ажлын байраа солих боломжтойХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД

1.      АЖЛЫН ГЭРЭЭНИЙ ДАГУУ АЖЛУУЛАХГҮЙ, АЖЛЫН ГЭРЭЭ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД

3.      АЖЛЫН БАЙРАНД ЗОДУУЛАХ ЗЭРЭГ ЯМАР НЭГ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨН ЭРХЭНД ТАНЬ ХАЛДСАН ҮЕД

4.      АЖЛЫН ОРЧОН ЭРҮҮЛ  МЭНДЭД ХОРТОЙ ТОХИОЛДОЛД ТА ХУУЛИЙН БАЙУУЛГАД ХАНДАЖ ЭРХ АШГАА ХАМГААЛУУЛНА УУ

ГАДААДАД АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЖ ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛ, ХУУЛИЙН МЭДЛЭГГҮЙГЭЭС БОЛЖ ӨӨРИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ИРГЭД СҮҮЛИЙН ҮЕД МАНАЙД ИХ ХАНДАЖ БАЙНА.  

 

 

3.ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ – СОЛОНГОС ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН ИРГЭД

 

Солонгосын иргэнтэй гэр бүл болон Солонгост оршин суугаа эмэгтэйчүүд олон билээ. Тэдэнд Солонгост оршин суух виз болон эрх зөрчигдөх асуудлууд олонтой тулгардаг.

Бид хэчнээн харийн нутагт байгаа ч эдлэх ёстой эрх, хүлээх үүрэг гэж байдаг гэдийг та бүү мартаарай.

Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуур ёс бус харьцаа, хуулийн дагуу гэр бүлийн баталгааг салгахгүйгээр оргон зугтах, хүлээсэн үүргээ хүлээхгүй ахуй амьдралын баталгаагүй, цаашдаа гэр бүлийн харьцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байвал манайд хандаарай. Та Солонгост оршин суух эрхтэйгээр гэр бүлийн баталгааг салгах боломжтой.

Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, өмч хөрөнгө хуваалцах, үр хүүхэд өсгөх эрх, асран хүмүүжүүлэх зардал нэхэмжлэх зэрэг асуудал байдаг тул мэргэжлийн хүмүүст хандаж өөрийгөө өмгөөлүүлэх өмгөөлөгчид хандан эрхээ бүрэн хамгаалуулах нь тустай гэдгийг зөвлөж байна

Жич: Хэрэв гэр бүл бологсод хоорондын хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн баталгааг салгасан тохиолдолд оршин суух эрх буюу визийн хугацаа дуусгавар болно.

Мөн ямар нэгэн асуудалтай тохиолдолд тодорхой баримт, гэрчтэй байх нь бас чухал юм

4.ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ - АВТО ОСОЛ ТОХИОЛДСОН ҮЕД

Сүүлийн үед хүмүүсийн амьжиргааны төвшин дээшилж төрөл бүрийн авто машин бидний амьдралд олширч, тээврийн аюулгүйн байдал нь том асуудлуудын нэг болсон билээ.

Үүний үүднээс манай хууль зүйн товчоонд авто аваарын талаарх лавлагаа ч ихсэн ирж байна.

Авто осол тохиолдсон үед ихэнх хүмүүс айж сандран, юуг хаанаас эхэлж хийхээ мэдэхгүй эсрэг талын жолоочтой хэрүүл маргаан хийж, харилцан буруутган асуудлыг тэр бүрчлэн шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь асуудлыг шийдвэрлэх сайн арга хэмжээ биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Авто осол гарсан үед өөрийнхөө эрх ашгийг хамгаалж дараах зүйлүүдийн мэдүүштэй.

Нэгдүгээрт. Осол гарсны дараах техникийн хэрэгслийн байрлалыг өөрчлөхгүй байх.

Жирийн үед асуудлыг тайван сайн шийдвэрлэдэг хүн осол аваарын үед балмагдан сандрах нь элбэг. Авто ослын үед таны хамгийн түрүүнд авах арга хэмжээний нэг нь ослын дараа техникийн хэрэгслийн байрлалыг тэр хэвээр нь байлгах ба техникийн хэрэгслийг тухайн байрлалаас хөдөлгөн ямар нэгэн өөрчлөлт хийхгүй байх нь чухал юм. Хэрэв эсрэг талын жолоочийн буруутай тохиолдолд тухайн ослын байрлалыг өөрчилбөл бурууг хүлээн зөвшөөрөхгүй, таны буруугаас болж осол гарсан болж болох юм. Тиймээс юуны түрүүнд аваар ослын үед ямарваа нэгэн өөр үйлдэл хийлгүй холбогдох байгууллагуудад мэдэгдэх нь чухал.

Хоёрдугаарт. Ослын талаар үнэн зөвөөр нь холбогдох байгууллагуудад мэдээлэх.

 Мансууруулах төрлийн ундаа хэрэглэсэн эсэх, осол гарсан цаг, ослын явц, гэрч байгаа эсэх мөн тухайн хэргийг хариуцсан мэргэжилтний овог нэрийг нь зайлшгүй мэдэх шаардлагатай. Энэ нь асуудал шийдэгдэхгүй дараагийн шатанд шилжсэн тохиолдолд баримт болно.

Гуравдугаарт. Авто ослын хариуцлагын тодорхойлолт авах.

Өөрөө болон таны эд хөрөнгө хөнгөн гэмтэл тохиолдсон мөн хоорондоо харилцан тохиролцож болох үед авто ослын хариуцлагын тодорхойлолт гаргуулан авах. Энэ нь дараа нь ямар нэгэн байдлаар хохирлыг барагдуулахгүй үед баримт болно. Харин хүнд гэмтэл авсан тохиолдолд энэхүү тодорхойлолтыг үйлдүүлэн авах шаардлагагүй бөгөөд энэ нь шүүх хурлын үед буруутай этгээдэд оногдох хариуцлагыг хөнгөвчлөх магадлалтай. Хүнд осол аваар гарсан үед иргэний болон эрүүгийн мөн даатгал зэрэг олон зүйл хамаарагддаг тул мэргэжлийн байгууллагад хандан өөрийн эрх ашгийг хууль ёсоор хамгаалуулна уу.

 

 

Манайх аялал зуучлал болон бусад зуучлалын газраас ялгаатай албан ёсны өмгөөлөгчийн газар юм.

 Та бүхэн бидэнд найдан хандвал бид бүхийл хүчээ дайчлан таньд туслах болно.

 

Бидний явуулж буй гол үйлчилгээ: 

 

- Үйлдвэрийн осол, авто осол зэрэг ослоор амь насаа алдсан буюу гэмтэл авсан иргэдэд нөхөн олговор дээд хэмжээгээр нэхэмжлэхэд тусална.

- Гэрээгээр байгаа иргэдийн ажлын байр солих асуудал

- ВИЗ: сурах виз, бизнес эрхлэх виз, байнгийн оршин суух эрх, иргэншил авах, виз сунгах, ангилал солих.

- Иргэний зарга: Гэр бүл салалтын асуудал (сэтгэл санааны хохирол, үр хүүхэд өсгөх эрх, асран хүмүүжүүлэх зардал, өмч хөрөнгө хуваалцах эрх г.м)

- Ажлын хөлсний асуудал(цалин, тэтгэвэр)

- Эрүүгийн асуудал: Хулгай, зодоон хүчирхийлэл, залилань луйвар, согтуугаар жолоо барьсан зэрэг хэргээр цагдаа болон прокурорт байцаагдаж байгаа иргэдэдийг өмгөөлнө.

- Аман болон бичгийн орчуулга

- Эмчилгээний заавар өгч эмчилгээний гэрээ хийж өгнө.

Эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, гоо сайхны засал зэрэгт зуучлан найдвартай гэрээ байгуулахад тусална.

таньд тулгарсан бүхийл асуудалд бид өөриймсөг

хандаж сэтгэлээсээ шийдвэрлэн туслах болно

 

-KTL ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО

 

Хаяг: Сөүл хот, Сочу гү, Сочу дунг 1575-2, Сорюн билдинг 6р давхар, 601

Метроны 2р шугам 223, 3-р шугам 340 Кюде ёг 14р гарц (교대 14 출구)

Утас: 02-3478-8500(монгол хүнтэй ярих), Fax: 02-537-7485

Даваа-Баасан гаригт 09-18 цаг хүртэл ажиллана. кtl_law@yahoo.com

 

List of Articles
No. Subject Author Date Views
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24539
Notice богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28064
Notice Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115815
2121 ger buliin buudal [8] sogii Mar 23, 2014 669
2120 ger buliin buudal [15] sogii Mar 23, 2014 748
2119 Нэгэн хэвийн амьдралаа өөрчилье [10] Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Mar 23, 2014 855
2118  › “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА.  OBM Mar 21, 2014 661
2117 asuuh ym bna [16] anyn Mar 15, 2014 916
2116 BAIR ZARNA Дээрх Mar 07, 2014 747
2115 bolomjiin unetei emnelguuded zuuchlan 010-5798-6344 [2] batkhvv Mar 06, 2014 708
2114 солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл ***12-р***сар Feb 27, 2014 755
2113 BAIR BN 250 [12] donttouch Feb 26, 2014 740
2112 ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭ МЭДЭЭЛЛЭЭ ЭНДЭЭС [8] Ganaaa1212 Feb 25, 2014 798
2111 БӨӨР, ДАВСАГ, ЦӨСНИЙ ЧУЛУУГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛНЭ. ЭНХ-БАРИА-ЗАСАЛ Feb 23, 2014 692
2110 ХҮССЭН АЖЛАА ЭНДЭЭС ОЛОХ БОЛОМЖТОЙ!!!!! Ganaaa1212 Feb 19, 2014 670
2109 “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. OBM Feb 15, 2014 736
2108 ajil [9] chooojooo Feb 12, 2014 787
2107 gereenii emegtei hun tatuulna [4] manbuk Feb 11, 2014 773
2106 Монгол тауны урд талын байшинд оффис таллаж турээслэнэ. AMK5050 Feb 10, 2014 818
2105 ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН БӨГӨӨД АЖИЛИЙН САНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ТУЛ ТУСАЛЖ ЧАДАХ ХҮН БАЙВАЛ ЗАЛГА (ЯРИАД ТОХИРНО 99607244) Elite NZ Feb 06, 2014 672
2104 7 хоногт 1000$ ашигтай [7] NBT Jan 24, 2014 879
2103 Zaluusaa zugeer suuhaar burtguuleed uzeerei............. 운명 Dec 25, 2013 883
2102 myomug dund 1 davhart 1 uruu bair baina. Baritsaa 3 sayiin 300 mynga . zarzarzarzar Dec 23, 2013 766
2101 Hodolmoriin gereegeer burtgeltei em mgl-s tatuulna hancholsu Dec 19, 2013 799
2100 Soloongosiin kino jvjigchin [9] onobolno Dec 13, 2013 933
2099 АНУ-ЫН ВИЗТЭЙ БОЛМООР БАЙНА УУ?? [3] Ganaaa1212 Dec 13, 2013 887
2098 ХҮССЭН АЖЛАА ЭНДЭЭС ОЛОХ БОЛОМЖТОЙ!!!!! Ganaaa1212 Dec 09, 2013 730
2097 Монголчуудыг басамжилсан Солонгос элчин [15] ***12-р***сар Nov 25, 2013 1161
» СОЛОНГОСЫН ХУУЛЬНААС(KTL) KTL HUULI Nov 25, 2013 994
2095 Mongoloos solongosruu usan ongotsoor beijingeer dairaad yaj yvdag yum bol?? bilguush_85 Nov 20, 2013 917
2094 Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө ***12-р***сар Nov 06, 2013 810
2093 ГЭРЭЭНИЙ Е-9 ВИЗТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД emeraldsh Oct 31, 2013 867
2092 Зоогийн газар, караоке хямдхан зарна шүү. [5] skystars Oct 27, 2013 803
2091 A netiig utsand yaj tatah ve? meddeg hun baival hariulj uguuch!!! zadig Oct 13, 2013 839
2090 G Mobile-н нэгж хямд зарж байна [4] ukaa4021 Sep 10, 2013 821
2089 Солонгост буй Монголчууддаа [11] tburnee Sep 10, 2013 998
2088 SOLONGOSIIN ULSIIN IH SURGUULUIDAD SURALTSAHIIG HUSEGCHDED studykorea Aug 31, 2013 775
2087 СОЛОНГОСТ ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛЧУУДДАА ВИЗ, ГЭРЛЭЛТ, ЦАЛИН ХӨЛС, ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ БҮХ ТӨРЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ [11] keumseong Aug 29, 2013 920
2086 ***** ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ **** ЭНХ-БАРИА-ЗАСАЛ Aug 28, 2013 1805
2085 ***** MASHINII DAATGAL BAINGA HIIJ BAINA***** [3] uliral Aug 26, 2013 867
2084 Hi busguichuudee [6] 531364 Aug 17, 2013 1004
2083 solongos gutaliin uildvert [1] ss20 Aug 11, 2013 1066
2082 dasgal hiilgui hoolnii deglem barilgui eruul hyalbar argaar turah [4] buteegdehun Aug 10, 2013 1091
2081 Видео мэйл, видео хурал batsy Aug 03, 2013 864
2080 arbait bolorgin Jul 29, 2013 820
2079 *** MASHINII DAATGAL BAINGA HIIJ BAINA *** [10] uliral Jul 29, 2013 926
2078 mgl-korea mar niseh hvn bnu ?? kratos123 Jul 28, 2013 917
2077 Seould 1 sariin baritsaagui bair tureeslene utas 01094595508 01056315885 ErhemTuruu Jul 26, 2013 834
배너신청
자생병원

배너신청