Бичлэгийн тоо 2,391



 

Санаж байна уу та тэр нэгэн өглөөний цасыг. …

Урьд өмнө нь цас ингэж их инээж байл уу, урьд өмнө нь цас ингэж их энэлэн шаналж байл уу, урьд өмнө нь цас ингэж их эрхлэн жаргаж байл уу.

Тиймээ, тэр нэгэн өдрийн өглөө тэнгэрээс түм түмэн цасан ширхэг буусийм. Тэнхээ мэдэн тэрлэг нь болохоор тэнгэрээс газарт шүхэрлэн буусийм эх нутагтаа.

Амин насаа тэнгэртээ залсан, амьсгал юугаа эх орондоо өргөсөн амьд түүх , баатрууд минь тэр өглөө тэнгэрээс тэнгэрлэг эх орондоо анирлан шингэсийм.


Эрт дээрээс миний өвгөд тэнгэртэй хүүрнэх тэрхэн агшнийг мэддэг байсийм. Цасан будран будран буухдаа, бороон шаагин шаагин дуслахдаа, манан будан буун шүхэрлэх шүүдрийн дуслаар л бодол хүслээ тэнгэртээ илгээх боломж болохыг мэддэг байсийм.

Миний эх оронд яруу найргийн миний муусайн найз нар минь ирлээ, сэрлээ, чууллаа, цочоолоо, ивийллээ, энхрийллээ, хайрлалаа, харамлалаа, дулаацууллаа, итгэлээ, өргөлөө.
Хуран чуулсан нөхөд нь хурайлан хурайлан өр зүрхээ даран байж, үнэн сэтгэлээ нээн нээн нэгдлээ.

Бидний муусайн нөхөддөө билиг оюунаа хөглөн байж, бие сэтгэлээ нээн байж, бэтгэртлээ санасан эх орон, бүрэн эрхэт Монголынхоо тухай, орчлон хорвоо,хөх тэнгэр, хүний сэтгэл, нинжин хайр,хүүхдийн инээд, эрх бяцхан хань байснаа ирэх он жилүүдийн уртад нэгэн биеийнх нь хэсэг болсон нинжин сэтгэлт ижий-эхнэр-бурхадынхаа тухай, эвийлэн хайрлан эвлэн тохинуулах эрхэт хүчит төр нь энэрэн хайрлах эрх сүр нь бусдынх болсон тухай, өнө эртний түүхийг өнөө ирээдийн хүмүүнд илгээсэн баггүй баатарлаг тоглолт, тэмцэл, ялалт нь тэднийх байлаа.

Эх орны минь ширхэг чулуу, эх нутгийн минь сэрүүн хөх салхи, эрчлэн хурдлах туурайн төвөргөөн, алсаас улих агуу том хүн-чоно, айл хотлын даруухан өвгөд, өдөө тэнгэрт дэвсэн өрөвч шонхорын хурц хараа, илбэн илбэх эхийн хайр, энэлэн шаналсан эх нутгийн минь нулимс, элэглэн шоолох энэ биенийхээ талаар эрх чөлөөний дуулал болсон цаг үеийн тухай үнэндээ зүрхэнд анирласан зүйргүй үнэнг зүрхлэн тунхагласан зөрүүд миний муусайн найз нар л зөрж орчлонг донсолгон харанга дэлдлээ.
Миний монгол сэрж байна.

Мөнхийн хөх тэнгэртээ сүүн цацал өргөн, мэлмэрсэн шаргал говь, мяралзсан тунгалаг мөрөн, сүндэрлэн байгаа өндөрлөгүүдээ эзэгнэнхэн төрсөн өнө эртний яруу найраг хэмээх зүрхний бичээсээр яруу тод цохилсоор байнам.

Эх орон, элгэн садан, ширхэг чулуу, дусал ус, удамт монгол түг түг цохилсоор зүрхээ сэтгэлээ итгэлээ илчээ амиа ч бас өргөх амьд түүх баатрууд минь миний муусайн найз нар минь дээ.

Хэн, хэзээ анх монгол хүнийг монгол гэсийн бол, хэдийн ямар үед хэн биднийг монгол бишээ гэх юм бол. Айж байна, шимширч байна. Итгэн сүсэлдэг эх орон минь, ижий аав минь, эвийлэн хайрламаар тэд минь цөөрч байна. Зөрж одох орчлонд нисээд явчихнаа тэд нар минь, зөрүүд муусайн найз нар минь бууриа сахин тордсоор, үлдээсэн өндөгийг нь өгсөн бойжуулж, өдөө гүйцэхээр нь өөд өөд нь өргөн нисгэнэм бус уу.

Тиймээ, миний монгол бидний монгол элэгдэн хорогдон, энэлэн шаналан байлаа ч эвийлэн хайрлах, энэрэн асрахуйд сурган, үгэн ташуураар өргөн дэлхийг уудмыг энэ миний бидний монголыг хурцалхам, хурайлнам.

Үеийн үед эх орныхоо энгэрт нь ассан зүрхэн цэцэг, үр хойчоо дагуулах ангир ижий, аянд мордох хүүдээ амиа амьсгалаа өгсөн үгэн бурхад аяа миний муусайн найз нар минь та нар минь илч ихтэй , цөс ихтэй эрх чөлөөт гал, зүрхэнд бадамласан зул , тэнгэрт ассан од, төөрөхөд туслах алтан гадас билээ …

Эх дэлхийн минь зулай дээр энэ миний Монгол залардгийм. Үүлэнд шүргэсэн өндөрлөгүүдтэй, элэгдэн жаргасан элсэн далайтай, энгүй цэнгэг рашаан устай, цэнгэлийн далай, оюуны билигт хүрсэн, цэнхэртэн харагдах миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийм.

Танан цагаан гэрээ тэргүүндээ залсан, төр өрх хоёрыг тоонын баганандаа тулсан, түмэн олноороо наян найман унь шигээ түшүүлсэн, зон олноо цуулбар хана шиг хамгаалдаг тулгат галдаа үзгэн гал, үгэн илчээр өрдсөн тун чиг түүхтэй миний монгол мөнхөд залраг

Мянган мянган жилд миний монголын өргөө гэр тань залраатай байг, өргөн дэлхийгээ тольдон байг, халуун ам бүлээрээ найртай байг, монгол цус нь омогшин байг, халуун илч нь хан тулгандаа бадамлан байг. Ум сайн амгалан болтугай.


                                                                                                     olloo.mn-s                          by p_deegii

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1031609/c4e/trackback

profile

эди хугда

2012.11.30 18:47:14
*.199.159.181

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24453
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27979
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
411 MONGOL [2] gts_t 2009-01-01 833
410 “Би монгол хүн” гэж өөрийгөө ухамсарлан ойлгож байгаа . . . Munkh-munkh 2009-01-01 1028
409 shine onii mend khurgey 2009 [2] Munkh-munkh 2009-01-01 964
408 ajil bn [1] saimuu 2008-12-31 760
407 МУ-ЫН ГХСАЙД С.БАТБОЛД БИДЭНД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ [1] finepix 2008-12-31 930
406 solongosiin goo saihanii buteegdhvvn bolon baraa buteegdhvvn [1] ОЮУKA 2008-12-30 798
405 Я.Батсуурь: Газрын тос боловсруулах цаг хаяанд иржээ [1] oron_zai 2008-12-30 1528
404 Зуучлалын гэр бүл буюу аргамжаанаасаа алдарсан бүсгүйчүүд [3] jooyo 2008-12-30 1138
403 Өмнөд Корё улсын хотжилтоос бид юуг сурах бэ? Munkh-munkh 2008-12-29 851
402 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7510
401 Монголчууд гуйдаг, эсвэл булаадаг /Удирдлагын мотивацийн тухай/ Levi`s 2008-12-29 2317
400 МОНГОЛ ХҮН БҮХЭНД [1] HENZA 2008-12-29 797
399 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 826
398 Хятадын тал Монгол Улсын гурван иргэнийг цаазаар авсан бололтой (2008-12-27 14:59:23) [1] mapu 2008-12-28 789
397 Энхбаярын эрин ирлээ [1] finepix 2008-12-28 825
396 zaawal unshaarai [3] zar_ka 2008-12-27 975
395 koread baigaa niit mongolchuudad handah ni [1] oron_zai 2008-12-27 1333
394 SANAAGAA NEMERLEEREI [5] Munkh-munkh 2008-12-26 1005
393 Аз жаргал єєрт чинь бий бусдаас бvv хай! [1] Мичидмаа 2008-12-26 1005
392 Эхний 50 их бичлэгтэн [13] Ирмүүн 2008-12-26 808
391 Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл /БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ/ Munkh-munkh 2008-12-26 861
390 Хямрал. BAABAR Munkh-munkh 2008-12-26 1425
389 “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” BAABAR Munkh-munkh 2008-12-25 1137
388 BAABARISM!!!!!!! Munkh-munkh 2008-12-25 1405
387 iveel mahnii delguur [1] GER BUL 2008-12-24 964
386 UB-d NYAMD BAIR [1] Jargalotgon 2008-12-24 843
385 gazariin achaa xamgiin xyamdaar bainga awch baina 010-7622-9937 [1] aagii01 2008-12-24 833
384 gutamshig [9] fortune 2008-12-24 880
383 gonata-5 zarna [1] loyka 2008-12-24 795
382 Баабар “Нүүдэл суудал: Монголын түүх” номынхоо 5-р дэвтрийг бичиж байна. [1] Munkh-munkh 2008-12-23 3891
381 Солонгос АНУ-тай худалдаа хийх хууль гаргав Munkh-munkh 2008-12-23 793
» Миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийг ... [1] 나이키 2008-12-23 792
379 Эдийн засагч Н.Дашзэвэг: Монголбанк “Анод” уруу бүдүүлгээр халдлаа [1] katren 2008-12-23 966
378 Erunhii saidad bichsen zahidal [1] katren 2008-12-23 1009
377 МАХН ба ЗАЛУУЧУУД, АН ба ЗАЛУУЧУУД Munkh-munkh 2008-12-22 785
376 МОНГОЛД ХАЙРТАЙ ХҮН БАЙДАГ ЮМУУ? [1] Мичидмаа 2008-12-19 858
375 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [1] Levi`s 2008-12-19 953
374 БИ ЭХ ОРОНДОО. 13 Munkh-munkh 2008-12-18 798
373 Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг [4] daruuhan01 2008-12-18 1524
372 tuslaach humuusee [1] davka24 2008-12-18 797
371 AMERICIIN ERONXIILOGCH BUSHIIN IRAKT BOLSON GUTALAAS BULTSANN center 2008-12-17 877
370 Xэлний сургалтын баярын хямдрал зарлаж байна. [1] Zayagiin 2008-12-17 775
369 haha [1] ееgii5 2008-12-17 783
368 arbait hiine 24t zaluu [1] maxxxx 2008-12-16 764
367 Anod banknii talaar [1] katren 2008-12-16 871
배너신청
자생병원

배너신청