Гадаад ажилчин “Ажил байдлын намтар”аа интернэтээр авах тухай
Солонгос улсад хөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж байгаа гадаад ажилчидад зориулан тус улсад ажилласан “Ажил байдлын намтар”ыг 2011.7.15 өдрөөс эхлэн интернэтээр авч болох боллоо.
Хөдөлмөрийн гэрээний тогтолцооны вэб хуудас www.eps.go.kr аар дамжуулан Солонгос улсаас төдийгүй эх орноосоо интернэтээр дамжуулан авч болох бөгөөд эх орондоо ажил хөдөлмөр, бизнес эрхлэхэд тань тус нэмэр болох юм.
Солонгост хөдөлмөрийн гэрэээгээр ажиллаж байсан ажилчин нь (E-9) “Ажил байдлын намтар”ыг олгох үйлчилгээнд хамрагдахдаа Хөдөлмөрийн гэрээний вэб хуудсанд холбогдсоны дараа гишүүнээр бүртгүүлэх бөгөөд гэрээний талааархи мэдээлэл болон хаягаа заавал англи хэлээр бичих ёстой. Энэхүү бичгийг нийтдээ 5 удаа авч болох бөгөөд 5аас дээш удааа авах тохиолдолд гадаад улс орон дахи EPSийн төвд биеэр очиж авна. Мөн ажилчин өөрөө вэб сайтад орж “Ажил байдлын намтар”аа авч чадахгүй байгаа бол Та манай төвд ирээрэй. Бид таньд “Ажил байдлын намтар”аа авахад тань туслах болно. “Ажил байдлын намтар” авахаар ирэхдээ гадаад иргэний үнэмлэх, гадаад паспортоо заавал авч ирээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын Аж үйлдвэр хүний нөөцийн газар Гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төвөөс лавлаарай.
Утас 1577 0071 монгол хэл 9*
Манай хаяг : метроны 4р шугам 450р буудал (Ансан ёгоос 3 буудлын өмнө) Жүнан ёг 1р гарцаар гараад утасдаарай.