Солонгост ажиллаж байгаа ажилчдад анхааруулах нь
Солонгост гэрээгээр ажиллаж байгаад хуулийн хугацаандаа буцсан , Солонгост дахин ажиллах сонирхолтой ажилчид Солонгос хэлний тусгай шалгалт өгөөд тэнцвэл Солонгост дахин гэрээгээр ажиллаж болох шинэ хууль гарсан билээ.
Энэхүү шалгалттай холбогдон шалгалтанд бүртгүүлж өгнө, бүртгэлийн үнэ 50,000вон шалгалтанд тэнцээд Солонгост орж ирэхэд нь 500,000вон авна гэх мэт хууран мэхэлсэн, залилаж мөнгө олох гэсэн зарууд явагдаж байна.
Энэ шалгалтанд бүртгүүлж, шалгалт өгөхөд хөндлөнгийн хүний оролцоо ямар ч шаардлагагүй бөгөөд Солонгост 3аас дээш жил ажиллаж байгаад хууль ёсоор буцсан хэн бүхний өмнө нээлттэй юм.
Шалгалтанд бүртгүүлж өгнө, шалгалт өгсөний дараа оруулж ирнэ гэсэн зар нь залилан мэхлэгчдийн мөнгө олох гэсэн хуурамч арга учир болгоомжлоорой.
Энэ шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдэлээл авахыг хүсвэл Аж үйлдвэр хүний нөөцийн газар Гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төвөөс лавлаарай.
Манай утас : 1577 0071 монгол хэл 9*