Солонгост ирээд удчихсан зарим Монголчууд их лаг байдаг юм байна лээ шүү. Бүр тасарчихсан. Тэр хэл мэл бол айн. Дэндүү дэндүү. Тэр лаг ойлгож байгаа юм шиг итгэл үнэмшилтэй царай, хаана ч очсон мэдэх юм шиг заагаад л, за тэгээд нэг газраа олон жил ажиллачихсан бол тэгээд л манайхаар бол жалгандаа л атман гэсэн үг. Ёстой сүртэй. Би нээрээ тэгсэн шд гэсэн чинь тэгнэ тэгнэ ирээд удаагүй хэл мэдэхгүй хүүхдүүд тэгдэг юм аая... Тэгснээ тэр баривчилгаа гэдэг чинь их учиртай. Үйжинбүгээс эхэлж ирдэг юм тэгээд доошоогоо Ансан тэр хавьд ирж дуусдаг юм байхгүй юу. Хаха ёстой алиа. Метроны зураг харж байгаад хэлж байгаа аятайл яриад байна шүү дээ. Ядаж байхад нээх мэддэг царайтай итгэл үнэмжилтэйгээр хэлэхийг нь яана вэ. Тэрийг тэгэж мэддэг бол гоё биздээ айн. Үйжинбү-д баривчилгаа ирлээ гэнгүүт Түндэмүн хавиар Монголчууд байхгүй болж этр хахаха.
Тэгснээ бас Чонданжи, Табан энэ тэр наадаг ажил байдаг шдээ. Тэгсэн нэг гар ярьж байна хүүе ээ тэр табан нааж байгаад шоронд орсон гэжийлээ шд. Ёстой аймаар. Тэнд нь яргалдаг гэжийлээ. Хэний табанав энэ тэр гээд. Тэр дэмий ажил гэсэн бичиг баримттай байсан ч гэсэн шууд шоронд суулгаад дараа нь Монгол явуулдаг гэжийлээ шд гэж байх шиг ёстой алиа. Логик утгыг нь бодоод үзвэл тэр наалгаж байгаа газрыг нь л шорон моронд хиймээр юм. Арбайт хийж байгаа баагийд бол хамаагүй л байлтай.
Бас нэг хүүхэн ярьж байсан Ансан Шивагийн Үчэгүг буюу Шуудангийн замын эсрэг талд байнга нэг шар автобус баривчилгаа хийдэг ч гэж байх шиг хаха. Тэрэн дотор сууж байгаа хүмүүс ямар эргүү вэ тэ? Тэнд баривчилгаа байдгийг бүх хүн мэддэг болчихоод байхад тэндээ сууж л байдаг. Бас л тэнэг гарууд шүү тэ? Хэнийг барих гээд байдаг байнаа. Би бодож үзээд тэнд байдаг цэцэрлэгийн автобус л байх гэж тааж байна. Хажуугаар нь зөндөө явж үзсэн боловч цагдаа битгий л хэл дүрэмт хувцастай хүн лав харагдаагүй. Бодуул цэцэрлэгийн бацаанууд бас зэвүүн гарууд юм чинь барьдаг юм байгаа биз.
Хийтэй бас эргүүнүүд байнаа. Манай эзэн лаг гэж ирээд л хаха. Бүр хоорондоо манай эзэн тэгвэл тийм юмтай гээд л муудалцахыг нь яана гээч. Тийм эргүүнүүдэд болиооо л гэж хэлмээр байна. Тэрний эзэн лаг баян байна уу үгүй юу хэнд ямар ч падлы байхгүй. Монголчуудын нэг нэгнээсээ дээгүүр гарах гэсэн зан л гэж ойлгохоос тэ?
Аа тийн өөртөө тохиолдсон нэг юмаа ярий гэж бодлоо. Би нэг интернэтээр виза сунгадаг ухаантай юм. Өмнө нь 010-4992-8200 гэсэн утастай байсын. Одоо бол 010-8672-4614 утастай байгаа юм лдаа. Тэр яахав. Тэгсэн нэг гар утасдаж байна. Ахын дүү. Ах нь цагдаагийн албанд ажилладаг юмаа. Хаанахын гэсэн чинь Бүгд Найрамдах Солонгос улсын Монголчуудыг хариуцсан цагдаагийн хэлтсийн дарга байна. Яаая ёстой том хүн байгаа биз. Бодуул нөгөө лаг Солонгосчууд нэг тэнэг баагийг дарга болгож Монголчуудыг хариуцуулсан юм гэнэ билээ. 30000хан Монголыг хариуцуулж цагдаагийн алба гаргана гэж юу байхав. Тэнэг юм шиг. Хятадууд Филлипинүүд хэр их байдаг бол айн? Бодвол 2, 3-н сая хангалттай хүрнэ. Албан ёсны тоо баримтыг нь мэдэхгүй юм. За тэр ч яахав. Тэр гар ахын дүү залилан хийгээд байна даа гэв. Миний бараг эрүү салж унаад, хамаг юм чичрээд л айхтар их хөлс гарав. Нэг ёсондоо тэр ахаас ичсэндээ л тэр лдээ. Тэгэхээр тийм том алба хашдаг хүн hikorea.go.kr гэдэг сайтыг мэдэхгүй байх уу айн? хаха. Битгий тэнэгтээ л гэж хэлмээр санагдсан. Даан ч тийм том хүнд тэгэж хэлж яаж болохов хахахахахаха. Бодуул тэр эргүүгээр цагдаагийн алба хашуулна ч гэж юу байхав. Гэхдээ тиймэрхүү малнуудад хулхидуулж байсан бол гадаадын иргэнийг төрийн байгууллагад авдаггүй хатуу дүрэм Олон улсын гэрээ тэр ч бүү хэл Үндсэн хуулинд байдаг юм шүү. Солонгосын иргэн болчихсон гадаадад хүртэл тийм юм байхгүй шүү гэж сануулмаар байна.
Би энэ хэдэн өгүүлбэрээр юу хэлэх гээд байна вэ гэхээр мэдэхгүй бол мэдэхийг хичээ, мэдэхийг хичээгээд хичээгээд мэдэж чадахгүй бол зүгээр л дуугүй бай гэж хэлмээр байна. Худлаа мэддэг мэдлэгтэй царай гаргаж байснаас мэдэхгүй ээ гээд хэлцэн нь амар биздээ. Би Солонгос улсын зарим нэг хуулийн акт баримтуудыг Англи хэл дээр уншиж үзсэн. Табан наасны төлөө шоронд суулгана гэж юм байхгүй л байсан даа. Ер нь мэдэхгүй нэг л болж өгөхгүй байвал гүүглээр хай гэж зөвлөмөөр байна. Мэдэх мэдэхгүй чадах чадахгүй хүнд итгэж байснаас тэр нь дээр байх. За тэгээд амжилт хүсье. Хэн нэгэн эргүүд хорлуулваа гэж энэхүү эхийг зохиолоо.
http://erdemsaikhan.blogspot.com/ Бодвол ороод үзэхэд илүүдэхгүй биз