Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд УБ-д байр, орон
сууц худалдан авах нь гол зорилгын нэг юм. Харин эх орноосоо алс хол
суугаа хүмүүст байрны сонголт хийх, худалдан авах, эрхийн бүртгэлд
бүртгүүлэх гэх мэт асуудлууд их байдаг.
Тэгвэл энэ асуудлыг
шийдвэрлэж болох бөгөөд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ
эрсдэл багатайгаар, зах зээлийн бодит үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан
авах, урт хугацааны зээлд хамрагдахад нь зуучлах, итгэмжлэгдэн
төлөөлөх, худалдах худалдан авах гэрээ төлөөлж хийх, худалдан авсан
орон сууцны барилга угсралтын ажлын явцад хяналт тавьж тайлагнах,
ашиглалтад орсны дараа тухайн орон сууцны менежментийг хариуцан ажиллаж
үйлчлүүлэгчийн хүсэлтээр түрээслүүлэх болон худалдах зэрэг бүхий л үйл
ажиллагаанд төлөөлөн ажиллах үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани
салбараа нээх боломжийн талаар судалгаа явуулж байна. Энэхүү судалгаанд
та бүхний санал чухал бөгөөд идэвхитэй оролцохийг хүсье.
Та саналаа коммент хэлбэрээр бичиж үлдээх, эсвэл property_ub@yahoo.com
хаягаар илгээж болно. Мөн та сонирхож буй асуултандаа хариулт авах
боломжтой юм. Жишээ нь: шинэ, хуучин байрны үнэ, ашиглалтанд орж буй
байрны тухай мэдээлэл гэх мэт.