Бичлэгийн тоо 15,558

Ухаарч амжаагvй байтал єтєлчихсєн байх юм. Хvн болгонд л сэтгэлийн нандин асуудал, зvрхийг нь булиглуулсан хайртай хvн байдаг нь мэдээж. Тиймээс би танай сониноор дамжуулан амин хайртай ач охиндоо хандаж сэтгэлийн vгээ хvргэх гэсэн юм.                                                                                                                                                            Анх тєрсєн цагаас нь хойш ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж, нэг оронд цугтаа унтаж, инээхэд нь инээж, уйлахад нь хамт гуниглаж явсан vе дурсамж болон vлдэж байгаад харамсах юм. Уг нь би хоёр сайхан хvvтэй эх хvн л дээ. Гэхдээ надаас унаж vр минь болоогvй болохоор ээжийгээ гэх сэтгэлээр тэд маань намайг хайрлаж байгаагvй байх. "Хvний хvн хvрэн бєєртэй" гэдгийг ямар vнэн vг вэ гэж мєн ч олон удаа мэдэрч явсан даа. Хэдий миний тєрсєн vр биш ч та хоёрыгоо хvнээс дутаалгvй, хоосон хонуулаагvй єсгєж торниулсан шvv. Єнєєдєр тэд маань намайг vнсэнд хаясан шалз шиг болгоод орхиод явсан нь дэндvv хvйтэн сэтгэлтэйнх юм болов уу. Эсвэл vр хvvхдvvддээ хайрлуулж амьдрах заяагvй хєгшин миний хохь юм уу. Би одоо яах ёстойг мэдэхгvй юм. Хамаг нандин бvхнийг минь хамаад явсан та хэдийг ирнэ гэж хvлээвэл нас минь гvйцэхгvй бололтой. Тиймээс хvvхдvvд та бvхнээсээ эцсийн хvсэлтээ гуйх гэсэн юм.
Та хэд маань Солонгост очоод амьдрал ахуй чинь дээшлээд сайн сайхан яваа байх. Би та нараас мєнгє тєгрєг гуйж тєвєг удахгvй ээ. Солонгос руу явахдаа барьцаанд тавиад авсан байрны мєнгийг ээж нь тєлж дийлэхгvй болохоор банкны хvмvvс ирээд хураагаад авчихсан. Ээж нь одоо Дулам хєгшний хашаанд гэр бариад амьдарч байна. Тэтгэврийн хэдэн тєгрєгєєрєє илvv дутуугvй амьдарч болоод л байна. Харин сvvлийн vед ганц ач охиноо санаад байх юм. Та хэдийг анх явснаас хойш би тэр "муу" охинтойгоо сэтгэл тайван сайхан амьдарч байсан. Тэр маань ч гэсэн эмээ гээд л гэр дvvрэн аз жаргалыг єгдєг байж билээ. Аав, ээжээсээ хол vлдсэн жаахан охин ганц байгаагаар нь эмээгээ л гэдэг байсан. Би охиныг чинь єлсгєж дааруулаагvй сайн асарч байсан шvv. Миний охин ч гэсэн та нарт очоод хэлсэн байх. "Эмээтэйгээ хамтдаа явна" гээд уйлаад байхаар нь "эмээ нь араас нь очно" гээд хэлээд явуулчихсан юм. Та хэдэд тэгж хэлээд зовоож байна уу. Тэгвэл миний охинд тайлбарлаж хэлээд ойлгуулаарай. Эмзэг юм шvv. Битгий хатуу ширvvн авираа охинд минь гаргаж байгаарай.

Охиноосоо холдсоноос хойш гурван жил єнгєрчээ. Миний охин одоо сургуулийн сурагч болоод улам хєєрхєн болсон байх даа. Хvvхдvvд минь ядаж над руу зураг, захиа бичиж явуулаач дээ. Насны эцэст ганцаараа гэрийн мухар сахиж амьдрах ямар хэцvv болохыг та хэд минь ойлгож ээжийгээ єрєвдєєч. Та хэдийг Солонгос явуулах гэж ээж нь хуруу хумсаа хугалах шахан мєнгє тєгрєг хайж, бvр аргаа барахдаа орон байраа барьцаалж байгаад явуулсан шvv дээ. Гэтэл та хэд яагаад ийм хатуу сэтгэл гаргана вэ. Хааяа та нарын талаар сураг сонсох гэсэндээ бэрийнхээ эгч дvvс дээр очих юм. Тийм юм, ийм зvйл єгч явуулсан гээд л яриад байхаар нь нvдэнд нулимс хурж очихоос ч тєвєгшєєдєг болсон. Ээж нь та нараас таван цаас, атга чихэр горьдохгvй ээ. Хєгшин эхийгээ хайрлаад халамжлаад явах та нарт тийм хэцvv байна уу. Тэгвэл ээждээ битгий санаа зов доо. Тэгж байгаад нэг л єдєр хорвоогийн мєнх бусыг vзээд газар шороондоо шингээд єгнє.
Харин vvнээс л ємнє ач охиныхоо барааг хараад нvд аних юмсан. Хvний хvvхдvvд зурагт радиогоор ээждээ мэндчилгээ дэвшvvлээд л зураг хєргєє гаргаад байх юм. Би хvvхдvvдээ тэгэх болов уу гэж горьдоод л нvдээ чилтэл зурагт ширтэх юм. Бусад хvмvvс болоод байгаа чинь ингэж зурагтаар мэнд хvргэх нь тийм ч хэцvv зvйл биш бололтой. Та хэд маань ажлаа хийгээд зав муутайдаа л над руу хандаж чаддаггvй байх даа. Ээж нь ингэж бодоод л сэтгэлээ хуурч суудаг шvv. Арай ч хар багаас нь єргєн авч, єсгєж хvмvvжvvлсэн ээжийгээ мартаагvй байлтай. Миний хvvхдvvд хvний нутагт хоол унданд нь дасахгvй хэцvv байна уу. Эх нутаг, гэр орноо санаад хэцvv байвал ээждээ хvрээд ирээрэй. Vгvй ядаж ач охиныг минь ойрын хугацаанд нааш нь явуулж єгєєч. Бид хоёр та хэдийгээ хvлээгээд л ханиндаа дажгvй байж байна аа. Миний охин ч гэсэн одоо эмээгээ санаад сvйд болж байгаа байх. Адилхан л сургуульд сурахаас хойш энд тэндхийн ялгаа байхгvй дээ. Охин маань ямар наана чинь ажил хийж байгаа биш. Энд сайн сургуульд оруулаад байж болохгvй гэж vv.
Энэ сониныг гадаадад байгаа монголчууд интернэт хаягаар уншдаг гэхээр нь ээж нь захиа бичиж байна. Та хэдийн маань нэг нь ч гэсэн олж унших болов уу. Тэгээд ээжийнхээ сэтгэлийн vгийг ойлгож ач охиныг минь уулзуулна гэдэгт найдаж байна. Vхтэл vр харам байдаг хойно та хэддээ гомдсон сэтгэлээ нэг vе мартаж, зарим vед нь сэдрээж бодсоор хvлээж сууна шvv, ээж нь. Инээд баяраар дvvрэн эргэн уулзахын ерєєл тавин энэхvv захидлаа тєгсгєє...                                                                                                                                                  "УБ хот, ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2268551/92a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 88884
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 228417
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 288399
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 307255
5343 Энэ гишүүдийн минь бичлэг номин эрдэнэ [2] ...999999999 ... 2009-10-09 1084
5342 Монголруу хүн буцаана finepix 2009-10-09 848
5341 gulug [2] chansv 2009-10-09 1024
5340 urilga gargana 010-5784-3613 [1] aimaghot 2009-10-09 985
5339 gereenii ajiltan tushig33 2009-10-08 1053
5338 Таны хайсан ном Монгол таунд байна i wanna 2009-10-08 997
5337 haij bna ara123 2009-10-08 874
5336 ZarLaL lollipop976 2009-10-07 1942
5335 Haij baina lollipop976 2009-10-07 1116
5334 Jijig gwanjud bair baina edeme 2009-10-07 1836
5333 bolomjiin bair bainaa chugbughamnida 2009-10-07 1029
5332 HAIJ BNA Sokodko 2009-10-07 896
5331 ajild avnaa lamina 2009-10-06 1120
5330 Mongol num sum dagaldah heregseliin hamt zarna chaser 2009-10-06 1603
5329 Anhaar!!!!!!! dulduu 2009-10-06 2431
5328 *****Ороод vз. Сонголт нь таньд байна..***** B.I.G 2009-10-06 890
5327 Samsung vjuu st50 markiin digital camer zarna. 010 3087 1911 1911 2009-10-06 944
5326 ЫИЖОНБҮ-Д МАШ ТОХИЛОГ БАЙР БАЙНА 2911 2009-10-06 1663
5325 Gereegeer er tatuulmaar bna tuslaarai tushig33 2009-10-05 972
5324 em ajil hamka 2009-10-05 1193
5323 please..... mungunuu 2009-10-05 975
5322 Baragshin Ялгуун_08 2009-10-05 1378
5321 карго [1] MANDAL2 2009-10-05 1589
5320 gazriin achaa avch bna ovs 2009-10-05 1559
5319 TUSLAACH [1] laaghatm 2009-10-05 1442
5318 MANAIXAAN BARIBCHILGAA XAAGUUR BNA laaghatm 2009-10-05 1493
5317 Anson xotod baidag Mongol xoolnii gazriin utas xaygiig xelj ogch tus bolooch Mongolbvsgvi 2009-10-05 2220
5316 bair haij bn mongolgirl 2009-10-05 1955
5315 GAZRIIN ACHAA HAYGAAR OCHIJ AVNA.01045067798 batuud 2009-10-04 1296
5314 helj ogooch hyazgaargui 2009-10-03 1144
5313 ГАЗАРЫН АЧАА хямдаар авч байна.1000w.Монгол таун 507 тоот.ZAISAN CARGO. OBM 2009-10-03 1077
5312 Гайхмаар хямд үнээр 2009 оны шинэ Гоо сайханы иж бүрдэлийг санал болгож байна nnn2008nnn 2009-10-03 2716
5311 JEJU DO d bgaa humuust [1] moojig001 2009-10-02 1643
5310 ariunsaihaniig haij bna shonkhoon 2009-10-01 1709
5309 abstrali ruu ymar kodoor zalgaj yridag be solongosoos bayjaad_2008 2009-10-01 1250
5308 mongoloos hun oruulj ireh hun bna uu 8305 2009-09-30 1289
5307 INTERNET INTERNET INTERNET INTERNET INTERNET... [1] *MGL LCD-TV* 2009-09-28 1289
» ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ Итгэлхүү 2009-09-27 1779
5305 nzaa haijina hsaldan 2009-09-27 1558
5304 xvvxed bondogor 2009-09-26 1371
5303 Zarna tureesluulne amirlan1 2009-09-26 9121
5302 Mashin zarna kangwondo 2009-09-26 1781
5301 gazriin achaa avch bna ovs 2009-09-26 1842
5300 cargo MANDAL2 2009-09-26 1553
5299 mgl-s hun oruulmaar b.na budbat 2009-09-26 1325
배너신청
자생병원

배너신청