Бичлэгийн тоо 15,558
     
 
Бичсэн Б.Цэнддолгор   
Лхагва, 2009 Долдугаар сар 22 10:35
Ухаарч амжаагvй байтал єтєлчихсєн байх юм. Хvн болгонд л сэтгэлийн нандин асуудал, зvрхийг нь булиглуулсан хайртай хvн байдаг нь мэдээж. Тиймээс би танай сониноор дамжуулан амин хайртай ач охиндоо хандаж сэтгэлийн vгээ хvргэх гэсэн юм.

Анх тєрсєн цагаас нь хойш ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж, нэг оронд цугтаа унтаж, инээхэд нь инээж, уйлахад нь хамт гуниглаж явсан vе дурсамж болон vлдэж байгаад харамсах юм. Уг нь би хоёр сайхан хvvтэй эх хvн л дээ. Гэхдээ надаас унаж vр минь болоогvй болохоор ээжийгээ гэх сэтгэлээр тэд маань намайг хайрлаж байгаагvй байх.

"Хvний хvн хvрэн бєєртэй" гэдгийг ямар vнэн vг вэ гэж мєн ч олон удаа мэдэрч явсан даа. Хэдий миний тєрсєн vр биш ч та хоёрыгоо хvнээс дутаалгvй, хоосон хонуулаагvй єсгєж торниулсан шvv. Єнєєдєр тэд маань намайг vнсэнд хаясан шалз шиг болгоод орхиод явсан нь дэндvv хvйтэн сэтгэлтэйнх юм болов уу. Эсвэл vр хvvхдvvддээ хайрлуулж амьдрах заяагvй хєгшин миний хохь юм уу. Би одоо яах ёстойг мэдэхгvй юм. Хамаг нандин бvхнийг минь хамаад явсан та хэдийг ирнэ гэж хvлээвэл нас минь гvйцэхгvй бололтой. Тиймээс хvvхдvvд та бvхнээсээ эцсийн хvсэлтээ гуйх гэсэн юм.

Та хэд маань Солонгост очоод амьдрал ахуй чинь дээшлээд сайн сайхан яваа байх. Би та нараас мєнгє тєгрєг гуйж тєвєг удахгvй ээ. Солонгос руу явахдаа барьцаанд тавиад авсан байрны мєнгийг ээж нь тєлж дийлэхгvй болохоор банкны хvмvvс ирээд хураагаад авчихсан. Ээж нь одоо Дулам хєгшний хашаанд гэр бариад амьдарч байна. Тэтгэврийн хэдэн тєгрєгєєрєє илvv дутуугvй амьдарч болоод л байна. Харин сvvлийн vед ганц ач охиноо санаад байх юм. Та хэдийг анх явснаас хойш би тэр "муу" охинтойгоо сэтгэл тайван сайхан амьдарч байсан. Тэр маань ч гэсэн эмээ гээд л гэр дvvрэн аз жаргалыг єгдєг байж билээ. Аав, ээжээсээ хол vлдсэн жаахан охин ганц байгаагаар нь эмээгээ л гэдэг байсан. Би охиныг чинь єлсгєж дааруулаагvй сайн асарч байсан шvv. Миний охин ч гэсэн та нарт очоод хэлсэн байх. "Эмээтэйгээ хамтдаа явна" гээд уйлаад байхаар нь "эмээ нь араас нь очно" гээд хэлээд явуулчихсан юм. Та хэдэд тэгж хэлээд зовоож байна уу. Тэгвэл миний охинд тайлбарлаж хэлээд ойлгуулаарай. Эмзэг юм шvv. Битгий хатуу ширvvн авираа охинд минь гаргаж байгаарай.

Охиноосоо холдсоноос хойш гурван жил єнгєрчээ. Миний охин одоо сургуулийн сурагч болоод улам хєєрхєн болсон байх даа. Хvvхдvvд минь ядаж над руу зураг, захиа бичиж явуулаач дээ. Насны эцэст ганцаараа гэрийн мухар сахиж амьдрах ямар хэцvv болохыг та хэд минь ойлгож ээжийгээ єрєвдєєч. Та хэдийг Солонгос явуулах гэж ээж нь хуруу хумсаа хугалах шахан мєнгє тєгрєг хайж, бvр аргаа барахдаа орон байраа барьцаалж байгаад явуулсан шvv дээ. Гэтэл та хэд яагаад ийм хатуу сэтгэл гаргана вэ. Хааяа та нарын талаар сураг сонсох гэсэндээ бэрийнхээ эгч дvvс дээр очих юм. Тийм юм, ийм зvйл єгч явуулсан гээд л яриад байхаар нь нvдэнд нулимс хурж очихоос ч тєвєгшєєдєг болсон. Ээж нь та нараас таван цаас, атга чихэр горьдохгvй ээ. Хєгшин эхийгээ хайрлаад халамжлаад явах та нарт тийм хэцvv байна уу. Тэгвэл ээждээ битгий санаа зов доо. Тэгж байгаад нэг л єдєр хорвоогийн мєнх бусыг vзээд газар шороондоо шингээд єгнє.

Харин vvнээс л ємнє ач охиныхоо барааг хараад нvд аних юмсан. Хvний хvvхдvvд зурагт радиогоор ээждээ мэндчилгээ дэвшvvлээд л зураг хєргєє гаргаад байх юм. Би хvvхдvvдээ тэгэх болов уу гэж горьдоод л нvдээ чилтэл зурагт ширтэх юм. Бусад хvмvvс болоод байгаа чинь ингэж зурагтаар мэнд хvргэх нь тийм ч хэцvv зvйл биш бололтой. Та хэд маань ажлаа хийгээд зав муутайдаа л над руу хандаж чаддаггvй байх даа. Ээж нь ингэж бодоод л сэтгэлээ хуурч суудаг шvv. Арай ч хар багаас нь єргєн авч, єсгєж хvмvvжvvлсэн ээжийгээ мартаагvй байлтай. Миний хvvхдvvд хvний нутагт хоол унданд нь дасахгvй хэцvv байна уу. Эх нутаг, гэр орноо санаад хэцvv байвал ээждээ хvрээд ирээрэй. Vгvй ядаж ач охиныг минь ойрын хугацаанд нааш нь явуулж єгєєч. Бид хоёр та хэдийгээ хvлээгээд л ханиндаа дажгvй байж байна аа. Миний охин ч гэсэн одоо эмээгээ санаад сvйд болж байгаа байх. Адилхан л сургуульд сурахаас хойш энд тэндхийн ялгаа байхгvй дээ. Охин маань ямар наана чинь ажил хийж байгаа биш. Энд сайн сургуульд оруулаад байж болохгvй гэж vv.

Энэ сониныг гадаадад байгаа монголчууд интернэт хаягаар уншдаг гэхээр нь ээж нь захиа бичиж байна. Та хэдийн маань нэг нь ч гэсэн олж унших болов уу. Тэгээд ээжийнхээ сэтгэлийн vгийг ойлгож ач охиныг минь уулзуулна гэдэгт найдаж байна. Vхтэл vр харам байдаг хойно та хэддээ гомдсон сэтгэлээ нэг vе мартаж, зарим vед нь сэдрээж бодсоор хvлээж сууна шvv, ээж нь. Инээд баяраар дvvрэн эргэн уулзахын ерєєл тавин энэхvv захидлаа тєгсгєє..."

УБ хот, ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт

www.mglclub.com

<
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1975059/105/trackback

goojuur1

2009.07.28 16:47:44
*.142.123.118

uudgvi hvvdvvd ve? muu ehiigee ingej gomdooh gej..... ivii ivii
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 107935
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 247589
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 311461
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 330461
4983 문의 ninestar 2009-07-30 1776
4982 12toi eregtei huuhed avchirch ogch tuslaach 스타 2009-07-30 1045
4981 business-iin hamtragch haij bn. [1] dobokkk 2009-07-30 1442
4980 gazriin achaa avch bna [1] ovs 2009-07-30 1905
4979 isa bna 2 hun teagoon201 2009-07-29 1511
4978 билляардын ширээ gebe 2009-07-29 1499
4977 JARGALSAIHANIIG HAIJ BNA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Rain55 2009-07-29 1542
4976 АГААРЫН АЧАА ДУУДЛАГААР БАЙНГА АВЧ БАЙНА ХАН УУЛ 2009-07-29 2349
4975 Gazriin achaa hyamd avna carmaster 2009-07-28 1440
4974 viz garguulna. *$$$$$$$$$$$$$$$$* 2009-07-28 1648
4973 bair baina qwe123 2009-07-28 1314
4972 bair baina qwe123 2009-07-28 1102
4971 Heleed uguuch.... dariabayaraa 2009-07-28 1342
4970 ODOO.AJILAJ.B.GAA.DISKO.BARTAI.XOOLNII.GAZAR.ZARNA01098220422 onlyone 2009-07-28 1052
4969 Mongoldoh utasnii tolbor endees tolj boloh boluu 스타 2009-07-28 1802
4968 카드폰 삼니다 1064918 2009-07-28 1173
4967 Sain sanaanii demjleg uzuulne uu? kharu 2009-07-28 1752
4966 1 shugam guru yog deer bair baina chugbughamnida 2009-07-28 1283
4965 Heogii yog 123 deer 1 oroo zeverkhen bair bn. sayiin 230000. Zelzaluu 2009-07-27 1502
4964 Gazriin achaa hyamd avna carmaster 2009-07-27 1497
4963 Mongol elchingiin utas ???????? [1] lemon_gr 2009-07-27 4189
4962 1-r emnelegiin laboratorid ajillaj bsan GANBAATARiig haijbna . pompei 2009-07-26 3233
4961 erel sural pompei 2009-07-26 5109
4960 asuuh ym bnaa^ spidermanhjfgyhgtjtyj 2009-07-26 1040
4959 부평 역 [1] spidermanhjfgyhgtjtyj 2009-07-26 1785
4958 izral gutal ih hemjeegeer awna 010 8684 5599 mhng 2009-07-26 1428
4957 MAsh naidwartai yaraltai surgaltaar oruulj irne010-9926-8558 kife47 2009-07-25 1491
4956 margaashiin ongotsoor achaa awch yawna han yu jin 2009-07-25 1446
4955 haij bna Rain55 2009-07-25 1174
4954 mgl-ruu yaraltai ㅠㅕㅅ늠ㅁㄱ ㅠㅜㅁ kim Jandi 2009-07-25 2052
4953 setgel saitai busguitei taniltsana [1] naraa_09 2009-07-24 1997
4952 C3 viza [2] mansuu 2009-07-24 2115
4951 hvvhed sain_eej 2009-07-24 1197
4950 MONGOL.XOOLNII.GAZAR.YARALTAI.XYMD.ZARNA.01098220422. onlyone 2009-07-23 1237
4949 zar. onlyone 2009-07-23 1476
» ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ [1] Munkh-munkh 2009-07-23 1373
4947 500shineer torson ... otba 2009-07-23 6080
4946 ~~~~~~~~~~~~~~~서울대학교생 잦습니다~~~~~~~~~~~~~~~~ [1] Question 2009-07-22 1483
4945 helj ugch tuslaach. [2] mojariul 2009-07-22 1517
4944 namsrin purvee holboo barin uu. batuud 2009-07-21 1475
4943 БИЧИГ БАРИМТ НЯМДЭЛГЭРИЙН БАТЦЭНГЭЛ гадаадад туслах төв 2009-07-21 2579
4942 banknii batalgaa garguulna aimaghot 2009-07-21 1376
4941 mashin zarna aimo 2009-07-20 2041
4940 sain baitcgaanuu buh mongolchuudaa elchin saidiin yamnii utsiig helj ogooch [1] shine sanaa 2009-07-20 3283
4939 ДЭВШИЛТ ТРЕЙД” АВТО ХУДАЛДАА DEVSHILT_CAR 2009-07-20 4476
배너신청
자생병원

배너신청