Бичлэгийн тоо 15,558

Зэрлэг амьтдыг устаж мєхєхєд хамгийн ихээр сєрєг нєлєє vзvvлдэг хvчин зvйлд хууль бус ан агнуур, ан амьтад тэдгээрийн гаралтай тvvхий эд,

бvтээгдэхvvний худалдаа, зохисгvй хэрэглээ орх байна. Дэлхийн зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь салбарын санаачилга, УМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ан амьтны гаралтай тvvхий эд, эрхтэний худалдаа, ашиглалтад хяналт шалгалт хийв. Энэ ажлын хvрээнд 2008 оны XII сарын нэгнээс энэ оны I сарын зургааны єдрvvдэд УМХГ, БОАЖЯ, Нийслэлийн МХГ, ЦЕГ-ын харъяа Хэрэг бvртгэх газар, Эргvvл хамгаалалтын газар, Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэг, Монголын мэргэжлийн анчдын холбоо зэрэг байгууллага хамтран "Ан агнуурын тухай", "Амьтны аймгийн тухай" хууль, тvvнийг дагалдан гарсан эрх зvйн баримт бичгийн хэрэгжилтийг шалгасаи байна. Шалгалтыг Эмээлт, Улаанбаатар орчмын Цайз мєн Налайх дvvрэг дэх Цайз буюу "Алтай Чандмань" ХХК-ийн тvvхий эдийн цэг, "Нарантуул", "Баянзvрх", "Меркури" зах, УИД-ийн болон "Цэцэг" тєвийн бэлэг дурсгалын тасаг, солонгос хоолны "Чингис" ресторан, "Wool агос" баар, авто тээврийн шалган бvртгэх "22-ын товчоо", Баянзvрхийн товчоо, Гvнтийн даваа, хуучнаар Партизаны САА зэрэг газарт графикийн дагуу долоон удаа мєн гэнэтийн шалгалтыг нэг удаа хийжээ.

Энэ удаа зэрлэг амьтны эрхтэнийг хууль бусаар бэлтгэх, худалдаалах мєн ховор амьтдын эрхтнийг чимэглэлийн зорилгоор ашиглаж байгаа олон зєрчил илэрлээ. Жишээ нь баавгайн савар, арьс, тос, тарваганы арьс, тос, яс, эд эрхтэн, буга согооны сvvл, эвэр, ирвэс болон шилvvсний арьс, аргаль болон янгирын эвэр, vнэгний болон хярсны арьс, бvтэн туулай, шар шувууны єд, мах, цагаан загас, нохой сугас, Байгалийн омоль, ердийн цулбуурт загас, алгана, чонын арьс, мах, эд эрхтэнийг худалдаалж байгаа нь "Амьтны аймгийн тухай" хуулийн "нэн ховор амьтны гаралтай тvvхий эдийн зvйлийг худалдах, худалдан авахыг хориглоно" заалт мєн "Ан агнуурын тухай" хуулийг зєрчсєн хэрэг юм.

Шалгалтаар илэрсэн том зєрчлєєс дурдая. БНСУ-ын 100 хувийн хєрєнгє оруулалттай "Амиго интернэйншл" ХХК-ийн "Чингис" зоогийн газраас ховор амьтан болох баавгай болон ирвэсний арьс тус бvр нэг, тэхийн болон бугын эвэр хоёр ширхэг, угалзын эвэр нэг, УИД-ийн бэлэг дурсгалын тасагт шилvvсний гавалтай арьс мєн vнэг, хярсны арьс, "Эмээлт овоо" тvvхий эд бэлтгэх тєвд хєлдєєсєн vнэг, хярс, туулай худалдахаар хадгалж байв. Мєн Цайз зах дээр ховор амьтан баавгайн шинэ сарвуу хоёрыг, согооны шинэ сvvл мєн хоёрыг худалдах гэж байсныг илрvvлэн, эрvvгийн хэрэг vvсгэхээр Нийслэлийн цагдаагийн газарт шилжvvлээд байна.

Ер нь тvvхий эдийн Эмээлт, Цайз зах тvvнчлэн бэлэг дурсгал урлалын эд зvйл худалдаалдаг дэлгvvрvvдэд ховор ба ховордсон ан амьтны гаралтай болон ургамлын зvйл, тvvхий эдийг хууль бусаар худалдаалсаар байна.

Дээрх шалгалтаар илэрсэн хууль бусаар худалдаалж байаа ан амьтны тvvхий эдийг Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор баталсан "Ан амьтны экологит учирсан хохирлын vнэлгээ"-гээр тооцож vзэхэд байгаль орчинд нийт 60 гаруй сая тєгрєгийн ноцтой хохирол учруулжээ. Тэр ч байтугай ан агнуурын гаралтай мєн ховордсон ургамлын тvvхий эдийн худалдаа сvvлийн vед сvлжээ болж, далд хэлбэрт орсон нь шалгалтаас тогтоогдов.

Шалгалтын vед гэм буруутай этгээдvvдэд хуулийн дагуу хариуцлага тооцон, эд мєрийн баримтыг "Ан агнуурын тухай", "Амьтны аймгийн тухай" хуулийн дагуу улсын орлого болгохоор улсын байцаагч акт vйлдэн, торгууль ноогдуулж, цаашид энэ зєрчлийг гаргахгvй талаар сануулга єгчээ.
Цаашид ан амьтан, ховор ургамал, тэдгээрийн гаралтай тvvхий эд, зvйлийн хууль бус худалдааг таслан зогсоохын тулд хяналт шалгалтыг байнга зохион байгуулах юм байна.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1248090/f70/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [37] Korea News 2012-05-14 107950
Зарлал CARGO GUANZ , utasnii list [49] Levi`s 2009-06-23 247605
Зарлал Ажил хайж байгаа хүмүүсийн анхааралд! [111] TLG13 2008-12-21 311486
Зарлал Таны хайж байгаа зүйлийг хамтдаа хайлцъя^^ [149] [5] admin 2008-06-27 330475
4218 baigalia nz ni haij bn shuu shalom sain sain baina uu? 2009-02-07 686
4217 eregtei bytsna .... emosion333 2009-02-07 614
4216 Дээрэм, хулгайн гэмт хэрэг дийлдэхээ байлаа deanna 2009-02-07 13257
» Эмээлт, Цайз, Нарантуул зах, Улсын их дэлгvvр, солонгос хоолны ''Чингис'' ресторанд хулгайн ангийн эд мєрийн баримт олон илэрчээ deanna 2009-02-07 12593
4214 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ tiptop 2009-02-06 612
4213 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-06 545
4212 ачааны автомашинуудыг харьцангуй хямд үнээр борлуулж байна tiptop 2009-02-06 867
4211 MGL BUTSNAA 40 GARAN NASNII ER 01080608874 13 2009-02-06 657
4210 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-05 596
4209 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ tiptop 2009-02-05 568
4208 suulgasan karaoke xudaldaj abna kjn 2009-02-05 657
4207 남자일한사람 구함 남구로쥐업 2009-02-05 894
4206 Хандивлагчидтай санал солилцлоо deanna 2009-02-05 9919
4205 Солонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна BATNEGDEL 2009-02-05 842
4204 NAIZ OOGOO,TSOOJ 2-IIG HAIJ BAINA.OOGOOGIIN OHIN ENIIG VZWEL EEJDEE DAMJUULNA UU eastpalace 2009-02-04 719
4203 ajil baina sahaa 2009-02-04 612
4202 hi all xelj ugch tuslaach do 2009-02-04 652
4201 MGL BUTSNAA 40 GARAN NASNII ER 01080608874 13 2009-02-04 523
4200 харьцангуй хямд үнээр захиалга авч нийлүүлнэ tiptop 2009-02-04 636
4199 захиалгаар хурдан шуурхай нийлүүлнэ tiptop 2009-02-04 606
4198 Солонос хэлний үнэгүй сургалтанд урьж байна [2] BATNEGDEL 2009-02-04 1012
4197 janghanpyong yogiin oiroltsoo bair bna sonirhol 2009-02-04 599
4196 medeh hun bval helj ugnu uu 02020202 2009-02-03 491
4195 чингис хааны акадeмийн акадeмич chadna sh dee 2009-02-03 637
4194 Сардаа сая төгрөгний ашигтай хашаа байшин зарна sakuraproperty 2009-02-03 1722
4193 MGL BUTSNAA 40 GARAN NASNII ER 01080608874 13 2009-02-03 604
4192 20-30 nasnii emegtei mongol butsaana gantuya555 2009-02-03 437
4191 gereenii ajil GER BUL 2009-02-03 599
4190 tuslaach 7656 2009-02-02 471
4189 "CREDOS"suudliin avtomashin hyamd zarna. 19741110 2009-02-02 1487
4188 Солонгос хэлний сургалтанд урьж байна [2] BATNEGDEL 2009-02-02 573
4187 yaraltai hymd bair zarna syyjiin 2009-02-02 1841
4186 hymd bair zarna syyjiin 2009-02-02 501
4185 MASH HAYMD TUREESTEI MONGOL HOOLNII GAZAR bat25 2009-02-02 520
4184 meddeg hun bval helj ogch tusalnuu!!! javhaalag 2009-02-02 453
4183 Hard zarna Ganzalis 2009-02-02 677
4182 чингис хааны акадeмийн акадeмич chadna sh dee 2009-02-02 447
4181 mashin achuulna javzka 2009-02-02 496
4180 matiz zarna 01058440466 javzka 2009-02-02 594
4179 ajil haij b.na burd 2009-02-02 532
4178 em mongol butsaana gantuya555 2009-02-01 549
4177 R.Boldgerel gedeg xuniig xaij bna tsepatra 2009-02-01 446
4176 bair orchlon0218 2009-02-01 454
4175 Porter zarna Battsetseg Chagdgaa 2009-02-01 603
4174 Buh torlin mashin avahad zuujilj baina Battsetseg Chagdgaa 2009-02-01 479
배너신청
자생병원

배너신청