Бичлэгийн тоо 15,500

Халлим олон улсын их сургууль

Халлим олон улсын их сургуулийн танилцуулга

Халлим олон улсын их сургууль нь Сургуулийн корпораци (School Corporation) болох Илсун боловсролын сангийн (ilsong educational foundation) харьяа сургууль бөгөөд мэргэжлийн салбартаа чадварлаг гүнзгий мэдлэгтэй удирдагчдыг бэлтгэх зорилгоор 2005 онд байгуулагдсан.

Одоогийн байдлаар, Илсун боловсролын корпораци нь Халлим их сургууль (Hallym university), Халлим олон улсын их сургууль (Hallym University of Graduate Studies), Халлим Соншим их сургууль (Hallym Polytechnic University) зэрэг 3 их сургууль ба Чунчон Соншим нэгдсэн эмнэлэг (Chuncheon Sacred Heart Hospital), Ганнам Соншим нэгдсэн эмнэлэг (Kangnam Sacred Heart Hospital), Ханган Соншим нэгдсэн эмнэлэг (Hangang Sacred Heart Hospital ), Халлим их сургуулийн Соншим нэгдсэн эмнэлэг (Hallym University Sacred Heart Hospital) мөн Дунтан соншим нэгдсэн эмнэлэг (Dongtan Sacred Heart Hospital) зэрэг 5 нэгдсэн эмнэлгийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Халлим хэлний курсийн танилцуулга

Халлим хэлний институт (курс) нь Монгол улстай илүү дотно харилцаатай ажиллаж ирсэн бөгөөд Халлим олон улсын их сургуулийн харьяа хэлний институт (курс) юм. Тус хэлний институт (курс) нь мэргэжлийн чадварлаг багш нар ба үр ашигтай сургалтын хөтөлбөрийн дагуу солонгос хэлний мэдлэг болон солонгос соёлын талаарх ойлголт, дасан зохицоход их хувь нэмрийг оруулах болно.

Тус хэлний курст суралцах давуу талууд

а. Сөүлийн Каннам дүүрэгт байршилтай (мётроны 2-р шугам соллин буудал (seolleung station) (220-р буудал), мөн туслах шугам Hanti station) буудлаасаа 5 минут

б. Хариуцлагатай чадварлаг анги даасан багш нар оюутан бүртэй тулж ажиллах, хоцорсон хичээлээ хичээлийн бус цагаар ганцаарчилсан давтлага авах боломжтой

в. Солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор хичээлийн дараа нэмэлт хичээл авах хамтарч хичээллэх

г. Оюутан бүрийн солонгос хэлний чадварт тохирсон хичээлээр хангах

д. Улирал бүр соёлын хичээлээр аялах

e. Өөрийн сургуульдаа элсэн суралцвал бусад гадаад оюутнаас илүү тэтгэлэгт хамрагдах боломжтой   

Халлим хэлний курсийн элсэлтийн танилцуулга

Бичиг баримт хүлээн авах хугацаа - 10 сарын 15~ 11сарын 14

1) Сургалтын хөтөлбөр

а. Солонгос хэлний чадраваас шалтгаалан анхан шат (1,2 анги), дунд шат(3,4 анги), гүнзгий (5 анги) гэсэн төвшинөөр суралцах

б. 1 жилд 4 улирал бөгөөд улирал бүр 10 долоо хоног хичээллэх ба долоо хоногт 4 удаа (даваа, мягмар, пурэв, баасан гаригт) нийт 15 цагийн хичээлтэй

2) 2014 он

Сургалт

Сургалтын

хугацаа

Бүртгэл дуусах хугацаа

(солонгосоос элсэх)

Бүртгэл дуусах (монголоос элсэх)

Хаврын сургалт

3/10 ~ 5/23

2/28 хүртэл

1/31 хүртэл

Зуны сургалт

6/9 ~ 8/22

5/30 хүртэл

5/02 хүртэл

Намрын сургалт

9/15 ~ 11/28

8/29 хүртэл

8/01 хүртэл

Өвлийн сургалт

12/15 ~ 2/27

11/28 хүртэл

11/14 хүртэл

* Дээрх хуваарь нь сургуулийн дотоод үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөж болно.

3) Сургалтын төлбөр (1 жилийн 4,200,000вон / 6 сарын 2,100,000вон)

Сургалт

Хаврын сургалт

Зуны сургалт

Намрын сургалт

Өвлийн сургалт

Сургалтын

төлбөр

1,050,000вон

1,050,000вон

1,050,000вон

1,050,000вон

* Сурах бичиг тусдаа

Тодруулах зүйлийг лавлах утас: +82- 02-557-7187  

eMэйл/msjr хаяг: school0514@yahoo.com 

Вэб хуудасhttp://www.hugs.ac.kr/ioce/A

Бүрдүүлэх материал  - Монголоос элсэх бол

1. Тус сургуулийн гаргасан анкет/ Өөрийн танилцуулга

(msjr хаягаар авч болно)

2. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн тодорхойлолт

(англи эсвэл солонгос хэлээр орчуулаад Apostille нотариатаар баталгаажуулсан байх)

3. Гадаад паспортын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/

4. Эцэг эхийн болон өөрийн ажлийн газрын тодорхойлолт(хэрэв байгаа бол)

5. Цээж зураг 2 хувь (3/4)

6. Банкны баталгаа 5,000$-с дээш

7. Бүртгэлийн хураамж 50,000

Сургуулийн хаяг: 135-841 서울시 강남구 역삼로 427 한림국제대학원대학교

2 관 한림어학당

Сургуулийн хаяг:  427, Yeoksamno, Kangnam-gu, Seoul, 135-841, Korea Hallym University of Graduate Studies, Hallym Korea Language Education Center

 

Сургууль: 2-р шугам 220 선릉 역 (seolleung station) 2-р гарцаар гараад 10 минут алхах.

Жич: Монголоос солонгосын элчинд виз мэдүүлэхэд хамгийн чухал бичиг баримтын нэг банкны баталгаа байдаг бөгөөд дараах болзлыг хангасан байна. (Сургуульд тэнцээд төлбөрөө төлж урилга аваад элчинд визаа мэдүүлэхэд хэрэгтэй. Банкны баталгааны хугацаа нь 1 сар хүрээгүй учраас хугацаандаа визаа мэдүүлж чадахгүй байх тохиолдол байдаг учраас бичлээ)

Өөрийн болон санхүүгийн батлан даагчийн монгол талын банкны тодорхой

лолт (визний мэдүүлэг өгөхөөс 2 долоо хоногийн дотор олгогдсон байх)

7,000 ам доллараас дээш хэмжээний мөнгийг 1-ээс дээш сар заавал

хадгалсан байх ба банкны тодорхойлолт олгогдсон өдрөөс хойш 1 сарын

дотор ганц өдөр ч болов тухайн хэмжээнээс доош үлдэгдэлтэй болох

тохиолдолд санхүүгийн чадварыг тогтворгүй гэж үзнэ. Тухайн дансны

сүүлийн 3сарын гүйлгээ (тодорхойлолт олгогдсон өдрийг хүртэл)

 

12/15-нд эхлэх сургалтанд ирэх оюутнууд элчинд өгөх банкны баталгаагаа 10/31-с хэтрэлгүй дансандаа хийн байршуулсан байх ёстойг анхаарна уу!!! Мөн батлан даагчтай байж болно.

Дэлгэрэнгүйг БНСУаас Монгол Улсад суугаа ЭСЯны вэб хуудасhttp://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/main/index.jsp харна уу!

 

 

 

Солонгосоос элсэх бол (Солонгост байгаа D-4, C-31визтэй хүн)

10 сарын 15 ~ 11 сарын 30 хүртэл  (Хичээл 12/15-нд эхэлнэ)

1. Тус сургуулийн гаргасан анкет

2. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн тодорхойлолт (англи эсвэл солонгос хэлээр орчуулаад элчингийн нотариатаар баталгаажуулах)

3. Гадаад паспортын хуулбар

4. Цээж зураг 2 хувь (3/4)

5. Банкны баталгаа 5,000,000 воноос дээш

6. Сургуулийн тодорхойлолт(D-4 визтэй оюутан, ирц 80%-с дээш байх)

7. С-31 визтэй хүмүүс солонгос (монгол) хүний батлан даалт

(ажлын газрын тодорхойлолт, сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, батлан даалтын анкeт бөглөнө (сургуулиас авах))

8. Бүртгэлийн хураамж 50,000 вон 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8332520/a22/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
13850 2015 ОНЫ 3 САРЫН МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЭХЭЛЖ БАЙГАА ТУЛ ТА ЯАРАГТУН. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-17 219
13849 20% ХЯМДРАЛТАЙ СУРГУУЛИЙН МАТЕРИАЛ ОРЧУУЛЖ БАЙНА. "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-17 169
13848 СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-10-17 230
13847 солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-10-17 231
13846 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-10-17 184
13845 .Гэрлэлт(F-6)– Виз мэдүүлэхэд шаардлагатай материал, урилга өгөх Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-10-17 195
13844 ДАСГАЛЫН ДУГУЙ БОЛОН БУСАД ДАСГАЛЫН ХЭРЭГСЛИЙГ ХАМТАД НЬ ЗАРНА. Унаагаар үйлчлэнэ. 2014-10-17 195
13843 Эмэгтэйчүүдийн таргалалт ,Сарын тэмдэгийн өвдөлт,Жирэмслэлтээс өмнөх эмчилгээ, Төрсний дараах эмчилгээ Jongam 2014-10-16 235
13842 WWW.IPSKYTEL.COM ОРООД ҮЗЭЭРЭЙ!!! Скайтел 2014-10-16 152
13841 Гоо сайхны мэс заслыг талаар хэрхэн яаж хаанаас мэдээлэлийн өндөр нууцлалтайгаар зөвөлгөө авах вэ? grand.ps 2014-10-16 176
13840 ХАЛЛИМ 0Л0H УЛCЬlH ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2014-10-16 170
» Халлим олон улсын их сургууль, Халлим хэлний курсийн танилцуулга edufun 2014-10-16 200
13838 СУУДЛЫН БОЛОН АЧААНЫ МАШИНААР ҮЙЛЧЛЭНЭ. Унаагаар үйлчлэнэ. 2014-10-15 150
13837 СОЛОНГОС-МОНГОЛ, МОНГОЛ-СОЛОНГОС БАТАЛГААТ ОРЧУУЛГА Korean translation 2014-10-15 215
13836 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төв Гадаад ажилчдын... 2014-10-15 190
13835 hi magistert orohod yaj burguuleh we tuslaach 20140onii 3sariin S&L 2014-10-15 227
13834 ih surguulid yaj butguuleh we magistert tuslaach [1] S&L 2014-10-15 266
13833 20% ХЯМДРАЛТАЙ СУРГУУЛИЙН МАТЕРИАЛ ОРЧУУЛЖ БАЙНА. "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-14 236
13832 БҮХ ШАТНЫ СУРГУУЛЬД ЭЛСЭН ОРОХОД ИНТЕРНЕТ БҮРТГЭЛ ХИЙЖ, ЭЛСЭН ОРОХ ӨРГӨДӨЛ, ӨӨРИЙН ТАНИЛЦУУЛГА, СУРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БИЧИЖ ӨГЧ, 20%-ИЙН ХЯМДРАЛТАЙГААР ОРЧУУЛГА ХИЙЖ БАЙНА. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-14 236
13831 magistar bolon baklavariin dessartatsiin ajil bichne Ganbaaaa2120 2014-10-14 246
13830 MK CARGO ERDENET DARKHAN UB-iin ACHAA AVNA 부산 광주 대구 구미 김천경산남도 경산복도 울산 부산 ZEREG HOTUUDAAS mk daegu 2014-10-13 434
13829 СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-10-13 216
13828 Солонгос хэлний бүх төрлийн орчуулгыг найдвартай хийж, баталгаажуулна Korean translation 2014-10-13 213
13827 2015 ОНЫ 3 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЭХЭЛЖ БАЙГАА ТУЛ ТА ЯАРАГТУН. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-13 241
13826 МОНГОЛ ТАУН ПОДВАЛД 9 ТООТ “EXIT” БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ, ЭХ БЭЛТГЭX ҮЙЛЧИЛГЭЭ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-13 251
13825 2015 ОНЫ 3 САРЫН МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЭХЭЛЖ БАЙГАА ТУЛ ТА ЯАРАГТУН. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-10-13 224
13824 БНСУ -ын их сургуулийн Солонгос хэлний бэлтгэл, бакалвр, магистрийн сургалтанд урьж байна. ДЗБТ 2014-10-13 557
13823 Солонгос хэлний чанартай орчуулга 99099620 Korean translation 2014-10-13 228
13822 СОЛОНГОС-МОНГОЛ, МОНГОЛ-СОЛОНГОС БАТАЛГААТ ОРЧУУЛГА Korean translation 2014-10-13 231
13821 СОЛОНГОСЫН ВИЗ ГАРГАНА....ЭРҮҮЛ МЭНД, АЯЛАЛ, СУРГУУЛЬ Bodit Alkham 2014-10-13 239
배너신청
자생병원

배너신청