-“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны жүжигчин Ж.Жамьянсүрэндээ тусалцгаая.
Уншсан 521 vote 0 2013.12.09 13:07:45МОНГОЛЫН ОЛОН АРВАН САЙН УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ ЯВАА, НАЙРУУЛАГЧ ЖҮЖИГЧИН МАНАЙ НЭРТ ЖҮЖИГЧИН ЖАНЧИВДОРЖ АГСАНЫ ХҮҮ ЖАМЬЯНСҮРЭНДЭЭ ТУСАЛЬЯ. ОДОО ТЭРЭЭС СОЛОНГОС ОРОНД ВАНГОНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЭМЧҮҮЛЭХЭЭР ИРЭЭД БАЙНА. ТҮҮНИЙ ХАГАЛГААНД ШААРДЛАГАТАЙ БАЙГАА 80 САЯ ВОН-С БАГА БОЛОВ СЭТГЭЛИЙН ДЭМ ӨРЧ ТУСАЛЦГААЯ...
ХАНДИВЫН ДАНС : KB BANK 75480201202928 AGVAANTS
УТАС: 01059258390
Гарьд, Манлай нарын дүрээр олны танил болсон
жүжигчин залуу бөөрний архаг дутагдалд ороод байна-
МУ-ын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн хэмээх залуу уран бүтээлч бий. “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр “Бооцоо” жүжгийн цагдаагийн дүр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр болох хоёр ихэр Гарьд, Гантулга нар, Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч зэрэг олон дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” киногоороо олонд танигдсан жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, биеийнх нь байдал сайнгүй байна. \