Бичлэгийн тоо 15,500


оюутанОюутан байхад хичээлээ хийж, сайн сурах мэдээж чухал. Гэхдээ оюутан насанд түүнээс ч дутахгүй чухал, заавал амжуулж сурах ёстой зүйлс нэлээдгүй байдаг. Зөвхөн мэдлэгийн тал дээр боловсроод зогсохгүй хувь хүнээ зэрэг хөгжүүлвэл амьдрал дээр гараад олон зүйлд нүүр бардам байх болно.

Оюутан байхдаа заавал сурах 6 зүйл

Хичээлийнхээ хажуугаар ажил хийж сурах : Зөөгч, үйлчлэгч, бие хамгаалагч гэх мэт түр хугацааны ажил биш шүү. Чамайг хөгжүүлэх “жинхэнэ” ажлын тухай энд ярьж байна. Их сургуульд сурдаг байхаасаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн оюутан төгсөөд, ажиллаагүй оюутны хажууд хамаагүй туршлагатай, салбартаа ямар шинэчлэлт хэрэгтэйг, мөн өөрийн оруулах хувь нэмрээ тодорхойлчихсон сууж байдаг. Тэгээд ч албан газрууд өөрт нь ажиллаж байсан чадварлаг хүнийг төгсөнгүүт нь жинхэнэ орон тоондоо авч ажиллуулах нь элбэг байдаг. Яаж мэргэжлийнхээ дагуу ажиллах вэ гэж үү? Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв биржийн сайтууд руу ороод ажил хайгч оюутан хэсэгт бүртгүүлээрэй. Хөдөлмөрийн биржүүдэд ажлын захиалга ажил хайгчаасаа хол давсан байдаг юм шүү.

Олон нийтийн ажил зохион байгуулж сурах :
Туул голын хог цэвэрлэх аянд жил бүр оролцдогийг чинь мэднэ л дээ. Гэхдээ чи өөрөө санаачилж, гардан зохион байгуулж үр дүнгээ тодорхойлсон ажлыг оюутан байхдаа заавал хийж үзэх хэрэгтэй. Салбар сургуульдаа цэвэрхэн жорлонтой болъё гээд аян өрнүүлсэн ч болно шүү дээ. Хэдий хэр хүрээг хамрах нь хамаагүй, гол нь ажилд ороод үйл ажиллагаа зохион байгуулах даалгавар авахад ямар хүмүүстэй холбогдох, дарааллаа яаж тогтоох гээд анхны мэдэгдүүнтэй болсон байх нь чухал. Тодорхойлолтонд чинь ч сайхан чимэг болж өгнө.

Санхүүгээ барьж сурах :
Оюутан байхад бага төсвийг олон зүйлд хэрэглэх шаардлагатай болдог. “Бяцхан” хөрөнгөндөө шинэ ном худалдаж авах, автобус унааны зардал, нийллэг арга хэмжээний татаас, өөртөө зарцуулах гээд мөнгөний хэрэгцээгээ оюутан байхдаа хуваарилаж сурвал амьдрал дээр гараад их мөнгө олдог болсон хойноо ч хий дэмий үрэхгүй, хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг болно.

Хүнээс үг сонсож сурах : Шилдэг оюутны тоонд ордог оюутан ажилд орохоороо тухайн газрынхаа хүмүүстэй таарахгүй, ажлаасаа гарах тохиолдол олон байдаг. Учир нь мэргэжлийнхээ сурах зүйлийг сурсан мөртлөө элдвийн хүнээс үг сонсож сураагүй болохоор тэр. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр дандаа сайхан ааштай, эелдэг хүмүүс тааралдаад байхгүй. “Хүмүүсийнх нь уур амьсгалаас болоод гарчихлаа” гээд сууж байхгүйн тулд оюутан дээрээ “амжиж” шүүмжлэл сонсож сурцгаая.

Шинэ хоббитой болох : Чин сэтгэлээсээ дурлаж, хийхийг хүсдэг хоббигүй бол яг одооноос өөрийнхийгөө олоорой. Ажилд орсны чинь дараа дүүрэг, хотын тэмцээн уралдаан, байгууллагын ойн тоглолт, шинэ жил гээд хобби, хийж чаддаг зүйлээ магтуулах олон арга хэмжээ бий. Дүүргийн теннисний тэмцээнд байгууллагаа төлөөлөөд орчихдог эсвэл төгөлдөр хуур дээр ая тоглочихдог байвал ажлынхан чинь чамайг өндрөөр үнэлнэ. Тэгээд ч орой болгон арав хүргэж тардаг ажилтнаас шинэ жилээр урлагийн номер үзүүлдэг ажилтан илүү нэр хүндтэй байдаг юм шүү.

Хөгжилтэй байж сурах :
Оюутан байхдаа л хөгжилтэй байж сурахгүй бол дараа нь хэзээ ч хөгжилтэй байхыг сурах боломж олдохгүй. Ангиараа урлагийн үзлэг бэлдэж байхдаа хөгжилтэй байх, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хөгжилтэй байх, автобусанд чихэлдэж байхдаа хөгжилтэй байх, гуанзанд оочерлож байхдаа хөгжилтэй байх гээд олон сайхан зүйлс оюутан насанд бий. Тэр бүхнээс ярвайлт биш инээмсэглэл авч чаддаг байвал ажил амьдралын алинд ч шантрахгүй, бүхнийг өөдрөгөөр харж хөгжилтэй байна гэсэн үг юм.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6733935/021/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
9680 helnii beltgelt orno mgles hil garaad tootsoo hiine cbhasgiuhiasoi 2012-11-05 511
» Оюутан байхдаа заавал сурах зүйлс Levi`s 2012-11-05 1030
9678 TEJIKOM boduuldag gazriin utas baiwal heleed ogooch bataa_123456 2012-11-05 446
9677 <<<БАНКНЫ БАТАЛГАА ХЯМД ГАРГАНА>>> 010-4837-5655 BATALGAAA 2012-11-04 348
9676 aaziin ornuudad uichilgeegee gaihaltai sain uzuuldgeeree gaihagdaad bgaa turaah koffee g hudaldaalj bn buteegdehun 2012-11-03 446
9675 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-03 516
9674 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2012-11-02 422
9673 MARY KAY ТҮРХЭЖ ҮЗЭЭД МЭДЭР !!! MARYKAYSH 2012-11-02 435
9672 Ireed bankni batalga gargad uguch!!! Goo Uran 2012-11-02 498
9671 Солонгос хэлний анхан шатны хичээл 3 (video) file Levi`s 2012-10-25 824
9670 Солонгос хэлний анхан шатны хичээл 2(video) file Levi`s 2012-10-25 685
9669 Солонгос хэлний анхан шатны хичээл (video) file Levi`s 2012-10-25 855
9668 24 bna 2 er Андройд 2012-11-01 453
9667 topiciin onogui surgulid zuuchilj ogoch seoularbait 2012-11-01 456
9666 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2012-11-01 430
9665 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew2 2012-10-31 362
9664 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-10-30 451
9663 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-10-30 413
9662 11-08 nd garna Зайсан карго".Газрын ачаа 1000won авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2012-10-29 304
9661 자기소개서, 수학 계획서/ ooriin taniltsuulga, surah tolowlogo/ banknii batalgaa010-4837-5655 BATALGAAA 2012-10-29 637
9660 Халлим олон улсын их сургууль ,Халлим хэлний курсийн танилцуулга edufun 2012-10-29 422
9659 Онлайн сургалт gazarchin_korea 2012-10-28 458
9658 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ЗУУЧЛАЛ, ОРЧУУЛГА, БАНКНЫ БАТАЛГАА 010-2837-8382 БАНК 2012-10-28 342
9657 <<<БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАНА>>> 010-4837-5655 BATALGAAA 2012-10-28 262
9656 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны эди хугда 2012-10-28 306
9655 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew2 2012-10-27 276
9654 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-10-27 327
9653 Samsung Daewoo LG брэндийн хөргөгч, угаалгын машин үйлдвэрийн үнээр манайхаас аваарай***www.MGLSKY.com***02-2275-1698 SAMSUNG, LG, DAEWOO 2012-10-27 391
9652 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2012-10-26 340
9651 mugfu ih surguuli 2009_3 2012-10-26 448
배너신청
자생병원

배너신청