Пуханы Posco компаниар зочилсон нь ISAIK (Солонгос дахь Олон Улсын Оюутны Холбоо)нь өнгөрсөн 12 сарын 3 өдөр Пуханы Posco компаниар
зочиллоо. Ян Бом ISAIK Холбооны тэргүүн болон холбооны гишүүд Сөүлийн Намбү
хурдны автобусны зогсоолоос Кёнбугын Posco-г зорисон юм. Орон нутгаас болон
Сөүл хотын гэсэн нийт 30 гаруй орны гадаад оюутнуудтай хамтдаа нэг өдрийг
өнгөрүүлсэн юм. Солонгос улсын
тэргүүний албан байгууллагуудын нэг болох Posco-ийн үйлдвэрийг харахад маш
гахайлтай санагдсан. Хамгийн сонирхолтой бөгөөд сэтгэлд тод үлдсэн хэсэг нь
төмрийн үйлдвэрийн төмөр баяжуулах үйл явцыг үзэж сонирхсон явдал байлаа. Үйлдвэрийн
үүднээс 3, 4м хол байхад ч ойр орчимын утаа униарт өвөл хэдийч зун юм шиг л
халуу шатаж байв. Төмөр баяжуулах үйл явц нь нарийн нягт хаалттай байсан учир
зураг авч чадаагүйч тэрхүү үйл явцыг харсан хүмүүсийн хувьд санаанаас
мартагдахааргүй дүр зураг үлдээж чадаж байсан юм. Аварга том үйлдвэрээс
холгүйхэн Posco-гийн зар сурталчилгааны төвд тус байгууллага анх яаж үүсгэн
байгуулагдсан яаж өсөн дэвжсэн зэрэгийг видео бичлэгээр үзэж сонирхсон бөгөөд маш их хүч хөдөлмөрөөр өнөөдрийн Posco гэдэг компани
өдий зэрэгт хүрснийг харсан. Түүхийн музейнээс нь Posco-гийн хамгийн анхны
ажлын байр, зураг болон дүрс бичлэг зэрэгээс илүү тодорхой мэдэж авлаа. Нэг
мэдэхэд өдрийн хоолны цаг өнгөрчихсөн байлаа. Posco-оос бидэнд тунгаас болон
гахайн мах идэж чадахгүй оюутнуудад ч тусгайлан хоол бэлдэж өгсөн юм. Түүний дараа
Пуханы техникийн их сургуулийн боловсролын төвөөс Чон захирал үг хэлж Posco-гийн
дурсгалт хөшөөны өмнө гэрэл зураг татуулав. Мөн ажилчдын байртай танилцсаны
дараа оройн хоол бэлдэж өглөө. Оройн хоолон дээр өнөөдрийн үйл явдалтай
холбогдуулан өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж,
Вейтнам оюутаны Вейтнам болон Posco-той хоёр талаасаа хамтран бие биедээ
дэмжсэн ажил хийхийг хүсч байна гэсэнд Чон захирал Вейтнамд Posco-гийн салбарыг
байгуулахаа амласан ба гадаад оюутнуудад тус дэм болох олон зүйлийг ярьсан юм. Тодорхой
мэдээлэлийг ISAIK-ийн сайтнаас авна уу. Төгсгөлд нь хэлхэд
бидэнд ийм боломж олгосон Posco-ийн хамт олонд баярласан талархсанаа
илэрхийлээд мөн гадаад оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.