Нийслэлийн хөгжил ба мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаан оролцоно уу
查看 3418 推荐 0 2010.09.21 21:23:58“НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ”
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг нийслэлийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үйлст татан оролцуулах, нийслэлийн өдөр тутмын амьдралд шинээр нэвтрүүлж хэрэгжүүлж болохуйц шинэ санал, санаачлага гаргах явдлыг урамшуулах, шалгарсан Мэдээллийн технологийн оновчтой шийдлийг ажил хэрэг болгоход чиглэсэн бүтээлч уралдааныг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын залуу програмистуудын холбоо, мэдээллийн технологийн салбарын бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран зохион байгуулж байна.
Энэхүү уралдааны зорилго нь Нийслэлийг хөгжүүлэхэд мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинэ шийдэл, арга зам, санаачлага, туршлага, оновчтой саналууд гаргаж ирэх явдал юм.
Уралдаанд ирэх бүтээлд Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж болохуйц оновчтой шийдлүүд тусгагдсан байх гэсэн шаардлага тавигдаж байгаа бөгөөд дараах гурван шалгуураар дүгнэх ажээ. Үүнд:
- Сонгосон сэдвийнхээ хүрээнд өнөөгийн бодит байдал, шаардлага хэрэгцээг тусгасан байх
- Үр дүн нь тодорхой, амьдралд бодитоор нэвтрүүлж болохуйц байх
- Оновчтой санал, шийдэл зэргийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байдал, түүний үндэслэл, сонголтын оновчтой байдал
Уралдаанд оролцох оновчтой шийдлүүдийг 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагаас эхлэн 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18 цаг хүртэл baasandorj@itpark.mn имэйл хаяг болон www.mit.mnвэб сайтаар хүлээн авч олон нийтэд танилцуулна.
Уралдааныг шинэлэг, ардчилсан, нээлттэй байдлаар шалгаруулна хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Ирсэн бүтээлд 89 экспертүүд 10 хүртэл оноо өгч үндэслэлээ тайлбарлан бичнэ.
Энэхүү уралдааныг Нийслэлийн засаг даргын тамгын газар ивээн тэтгэж байгаа бөгөөд шагналын сан 3 сая төгрөг байна. Гурван ялагч тодруулж, тус бүр харгалзан 1-р байр 1,5 сая төгрөг, 2-р байр 1,0 сая төгрөг, 3-р байр 500 мянган төгрөгийн хэмжээтэй байна.
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоотоос болон 323357, 98051003, 88904006 дугаарын утас, www.mit.mn сайтаас авах боломжтой
Нийслэлийнхээ хөгжлийн төлөө оюун ухаанаа уралдуулж байгаа залуустаа амжилт хүсэе.