МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

 

2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг

Монгол, Солонгосын ГХЯ-дын консулын V зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов. ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, БНСУ-ын Гадаад Хэрэг, Худалдааны Яамны Консулын газрын захирал Пэг Жү Хён нар албан ёсны хэлэлцээ хийв. Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар хүлээн авч уулзав.

 

Манай тал  өмнөх уулзалтаар тохирсон асуудлуудын хэрэгжилт, консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах асуудал зэрэг багц асуудлаар байр сууриа илэрхийлж тодорхой зарим санал тавьж ярилцав.

 

Солонгосын тал Монгол Улсад байгаа солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, солонгос иргэдтэй гэр бүл болсон монгол иргэдийг мэдээллээр хангах, Солонгост суралцаж буй монгол оюутанд холбогдох өмнөх шатны боловсролын гэрчилгээнд хяналт тавих, агаарын хэлэлцээрийг шинэчлэх, Монголд суугаа солонгос иргэдийн визний хугацааг сунгах зэрэг асуудлыг хөндөж, харилцан ярилцав.

 

Монгол, Солонгосын харилцаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн зарчмын дагуу амжилттай хөгжиж, иргэд харилцан зорчих явдал жилээс жилд нэмэгдэж, хоёр орны консулын салбарын хамтын ажиллагаа ч өргөжиж, консулын зөвлөлдөх уулзалт тогтмолжин иргэдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнд хүрч байгааг хоёр тал харилцан тэмдэглэв.

 

Манай тал консулын харилцаа, иргэдийн харилцан зорчих нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд зарим шинэлэг ажлыг шат дараатай тохиролцож, хэрэгжүүлэх санал тавив. Тухайлбал: БНСУ-д 4-өөс дээш удаа зорчиж, визгүй зорчих болсон иргэдэд мөн 90 хоног зорчих эрх олгох, хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн удирдлага, Солонгосын монгол судлаач, Монголын солонгос судлаач нарт нэг жилийн олон удаагийн виз олгох, холимог гэр бүлийн эцэг, эх нарт олон удаагийн урт хугацааны виз харилцан адил байх  нөхцлөөр олгох, тэдгээрийн виз авах нөхцлийг хялбарчлах, хил дээрээс ямар нэг бодит шалтгаанаас үүдэн холбогдох иргэнийг буцаах тохиолдолд аль аль талын Цагаачлалын Албаны зүгээс тус тусын орны ЭСЯ-нд тухайн иргэнийг буцаасан үндэслэлийн хамт бичгээр мэдэгдэж байх, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг нэг удаа визжүүлэх асуудлыг зохион байгуулах, солонгосын шоронд ял эдэлж байгаа иргэдийг шилжүүлэн авах, БНСУ-д сураггүй болсон иргэдийг эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ манай иргэдэд виз олгох хугацаа 14 хоног байгааг дурдаж, цаашид эмчилгээ, гачигдал зэрэг хүндэтгэх шалтгаанаар явж буй иргэдийн визийг олгох хугацааг богиносгох, нэмэлт олон төрлийн материал шаардаж байгааг цэгцлэх шаардлагатай байгаа талаар ярилцав. Солонгосын тал виз олгох хугацааг багасгах, бүрдүүлэх материалын тоог цөөлөх талаар энэ жилдээ багтаж тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэв.

 

Мэдээллийн эх сурвалж à http://www.mfat.gov.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

引用 :
http://www.mglclub.com/3657859/985/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
5870 hajuu oroo seoul-d redbad 2010-09-18 539
5869 GERTEE HVVHED HARJ UGNU><>>> tsetseg976 2010-09-18 442
5868 3 sard baklavraar surahii tuld yaah heregt b [1] ihemseg 2010-09-18 877
5867 helnii beltgeld elselt awch bga surguuli bnu [2] eb1201 2010-09-17 841
5866 help me [1] eb1201 2010-09-17 1318
5865 gereer angli hel zaalguulna utas 010 92065589 [1] hude boy 2010-09-17 694
5864 한 국 어 능 력 시 험 (중급, 고급) MaKeRPeAcE 2010-09-17 565
5863 Солонгост улсын их сургуулиудад бүртгэж байна. [2] tira1 2010-09-17 1059
5862 angli hel .... ekozuna 2010-09-17 778
5861 hi solongos hel surmaar bn... [2] baby girl 2010-09-16 1224
5860 hi medeh hun bval hariulj ugnu uu [1] caola 2010-09-16 644
5859 Солонгост байгаа монголчуудын анхааралд gazarchin_korea 2010-09-16 509
5858 통번역 합니다 moogii02 2010-09-15 476
5857 СОЛОНГОСТ СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧДЭД Сумын заан 2010-09-15 640
5856 МИАТ БОЛОН ОЛОН УЛСЫН БИЛЕТИЙН КАСС jagaa74 2010-09-15 1024
5855 한국어능력시험 4급, 그이상 합격한 분들이 환영. hsodoo 야휴 접수하세요. [6] tuslaa 2010-09-14 1240
5854 한국어능력시험 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ MaKeRPeAcE 2010-09-14 529
5853 MONGOLOOS EMNELGIIN CHOGLELEER NAIDBARTAI HVN ORUUULNA teddy1215 2010-09-14 443
5852 inchonii bucheond uildveriin arbait baina. korea_school 2010-09-14 389
5851 hajuu uruu yumuu baritsaagvi bair tvreeslene nicemoon 2010-09-13 559
5850 morin huur dardag hvn bn uu utsaa vldeene vv hdgfsagff 2010-09-13 430
» МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ Levi`s 2010-09-13 976
5848 ajuld oroh hvn bna yy? lalhrad 2010-09-13 629
5847 4r shygan mia samgori yogiin oirhon uruu hulshlvvlne 010 8696 6214 uulend 2010-09-12 882
5846 4호산 미아삼거리 역 근처에 롬메이트 구합니다 UULEED 2010-09-12 1056
5845 Solongosiin Ulsiin Ih surguuliudad burtgej baina tira1 2010-09-12 648
5844 uragsha zalusa korea44 2010-09-10 491
5843 MEDEJ AVLAA.. CHAAK_V 2010-09-10 609
5842 DIPLOM BICHEJ OGNO line2009 2010-09-10 607
5841 SOLONGOSIIN MONGON TETGELEGTEI SURGUULD ZUUCHLANA line2009 2010-09-10 630
배너신청
자생병원

배너신청