1941 оны арваннэгдүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оплата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж, мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаасан түүхтэй. Тиймээс НҮБ-ээс тэр өдрийг “Олон улсын оюутны эрх”-ийн өдөр болгожээ. Манай оюутнууд ч эвлэлдэн нэгдэж өөрсдийн эрх ашгаа хамгаалах олон ажлыг хийсээр ирсэн. Тэгвэл энэ жил дэлхий нийтийг хамарсан гахайн ханиадны уршгаар оюутны эрхийн өдрийг даруухан тэмдэглэх төлөвтэй байна. Монголын Оюутны холбооны тэргүүн Х.Батсайхан “14 хоногийн онц байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учир уламжлалт ажлуудаа зохион явуулах боломжгүй болсон. Гэсэн ч энэ өдөр оюутнууддаа мэдээлэл түгээх, санхүүгийн бололцоо тааруу 20 оюутанд тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Гахайн ханиадны өвчлөл намжиж, онц байдал цуцлагдахаар “Олон улсын оюутны эрхийн өдөр”-өө нөхөж тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа