Бичлэгийн тоо 15,500

2009-2010 оны хичээлийн жилийн зорилгыг "Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө", Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа Үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг үндэслэн "НЭГЖ ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ" стратегийг сонгож, сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог хангах хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.

Хичээлийн жилийн зорилтыг сонгосон стратегийн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд санхүү, материаллаг нөөцөөс илүүтэйгээр шинэ зохицуулалт бүхий эрх зүйн шинэ орчинд албан тушаалтан бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхийг дайчлан технологийн дэвшлийг ашиглахад түлхүү анхаарна.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт:
1. "Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2021 он)-ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд "Монгол Улсын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө"-нд дунд шатны үнэлгээ хийж нарийвчлан боловсруулж, "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулна.

2. Сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулна.
a) "Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг үндэсний, орон нутгийн, нэгж байгууллагын түвшинд зохион байгуулна.
b) "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт"-ыг боловсруулан батлуулж, 2009-2010 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлнэ.
c) "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандарт"-ыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхэлнэ.
d) Бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг сайжруулахад чиглэсэн "Хувилбарт сургалтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулна.
e) "Бага насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын шалгуур үзүүлэлт"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтыг 0,6 хувиар нэмэгдүүлж, 98 хувьд хүргэнэ.

4. 2008-2009 оны хичээлийн жилд суралцагчдын хамран сургалтын бохир ба цэвэр жинг дор дурьдсан хувиар ахиулж, товлосон түвшинд хүргэнэ.

5. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад хоёр дахь шатны үнэлгээ хийж, боловсролын стандартыг боловсронгуй болгон шинэчлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ.

6. Сургууль завсардалтын хувийн жинг 2008-2009 оны хичээлийн жилд 1,2 хувь байсныг 1,0 хувь болгон бууруулж, нийт сургууль завсардалтын бага боловсрол дахь эзлэх хувийг 20 хувиар бууруулна.

7. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулна. Үүнд:
a) Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх графикийн дагуу холбогдох ангиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинээр боловсруулах ажлыг үргэлжлүүлж, 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр 1 ба 2 дугаар анги хичээллэж, 3 ба 8 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан туршиж батлуулна.
b) Ерөнхий боловсролын сургуулийн 11 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр 2-11 дүгээр бүх анги хичээллэнэ.
c) Шилжилтийн 7 дугаар анги шилжилтийн тусгай төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэнэ.

8. Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагчдын 100, 11 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 80 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувийг тус тус 2009 онд шинээр зохиосон болон дахин хэвлэсэн, казак хэл рүү орчуулсан нийт 25 нэр төрлийн сурах бичгээр хангах ажлыг хичээлийн жилийн өмнө багтаан зохион байгуулна.

9. Сургуулийн номын сангаар дамуулан сурагчдад үнэгүй хэрэглүүлэх дээрх бүх сурах бичгийн хуваарилалт, түгээлт, ашиглалтад тогтмол хяналт-шинжилгээ хийж, сурах бичиг хангамжийн талаар баримталж буй бага ангийн сурагч бүр хичээл бүрээр сурах бичигтэй байх, дунд, ахлах ангийн сурагчдыг өрхийн амьжиргааны түвшнээс хамааруулан үнэгүй хэрэглэх сурах бичгээр хангах, эрэлтэд нийцсэн сурах бичиг худалдан авах боломжийг бүрдүүлэх бодлогын хэрэгжүүлэх арга механизмыг бий болгож хэрэглэнэ.

10. Боловсролын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог сайжруулах талаар өнгөрсөн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд нэгж хичээлийн бэлтгэл, хэрэгжилт, үнэлгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх талаар шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагааныхаа менежментэд шинэчлэл хийнэ. Үүнд:
a) Тухайн шинжлэх ухаан болон ажил үйлчилгээний судлагдахуунд суурилсан боловсролын агуулгыг цогц чадамжид суурилсан боловсролын агуулга болгон хувиргаж, мэдээлэл дамжуулах арга зүй бүхий технологийг мэдлэг бүтээлгэх арга зүй бүхий технологи болгон шинэчлэх ажлын хүрээнд багш нар ЗАН, багаар ажиллаж, сургууль бүрд хичээл бүрээр 1-ээс доошгүй шинэ арга зүйг хамтран бүтээж, сургалтдаа нэвтрүүлнэ.
b) Сургалтын технологийн шинэчлэл хийхийн тулд батлагдсан хууль тогтоомжийн дагуу багшийн ажлын агуулга, бүтэц, норм норматив болон тэдний ажлыг төлөвлөх, үнэлэх, урамшуулах эрх зүйн шинэ зохицуулалт бүхий шинэ менежментийг сургалтад нэвтрүүлнэ.
c) Дээрх чиглэлээр үндэсний, орон нутгийн болон сургалтын байгууллагад ажилладаг албан тушаалтан бүрийн үүрэг хариуцлагыг тооцож ажиллана.

11. Бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш бүр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, мэргэжил дээшлүүлэх шинэ тогтолцооны хүрээнд зохион байгуулах үндэсний болон орон нутаг, сургуулийн түвшний сургалтуудаас оновчтой зөв сонголт хийж, өөрийн ур чадвараа бодитой ахиулах, сургуулиудад хүргэгдсэн ном, гарын авлага, зөвлөмжийг нягтлан судалж, өөрийн үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлэх

12. Боловсролын нийгмийн ажилтнууд ажлын байрны шинэ тодорхойлолтод заагдсан чиг үүргээ гүйцэтгэж, хүүхдийн сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь баталгаажуулахад чиглэсэн сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд явуулна.

13. Сургуулийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангаж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх менежментийг эцэг эх, сурагчид олон нийтийн бодит оролцоог хангах чиглэлээр шинэчилнэ.

14. Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг хэмжих үзүүлэлтийг тооцох арга зүй, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох чадварт аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүдийг сургаж, боловсролын мэдээлийн шинэ баазыг бүрдүүлнэ.

15. Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг сайжруулж, хот хөдөөгийн зарим сургуулиудад "Үдийн хоол" хөтөлбөрийг туршиж дүгнэлт гаргана.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2171083/4b3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3950 xelj ogooch [1] mgl_zulaa 2009-09-02 923
3949 Гадаадад 430 оюутан тэтгэлгээр суралцана [2] Levi`s 2009-09-02 1718
» 2009-2010 оны хичээлийн жилийн зорилт Levi`s 2009-09-02 3220
3947 Их дээд сургуулиуд төлбөрөө бууруулав [1] Levi`s 2009-09-02 1521
3946 Hi!magistart surdag busguichuuld! T.ushig 2009-09-02 1127
3945 yaraltai eregtei emegtei hun oruulna [1] batka_mglclub 2009-09-01 1127
3944 Xyamd tolbortei xelnii beltgeld naidvartai zuuchilj bna. [1] tuul5 2009-09-01 1160
3943 МАГИСТРЫН ВИЗ АВЧ СУРАНГАА АЖИЛЛАХ БОЛОМЖ woojin 2009-09-01 2011
3942 tuslaach [2] mgl_zulaa 2009-09-01 877
3941 asuux zuil bna [3] mgl_zulaa 2009-09-01 1239
3940 medeh hvn baibal tuslaach [2] tembond 2009-08-31 1206
3939 hi 10sar.s ehleh helnii beltgel surguuli bnu [1] altanch 2009-08-31 1119
3938 MYONMUG DUND BAIR BN [2] altanch 2009-08-30 1021
3937 oyuntnii eruul mendiin daatgaliin talaar zowolgoo ogooch chugbughamnida 2009-08-29 1261
3936 zuvluguu uguuch !!!! [1] nomio02 2009-08-29 1727
3935 한국어 능력 시험. [4] MaKeRPeAcE 2009-08-29 1558
3934 Kyunggi surguulid surdag oytnuudaa bair bna uu hogi 2009-08-28 840
3933 hi tuslaach mglulsuurd 2009-08-28 993
3932 C3 wiztei [2] hylak 2009-08-28 2111
3931 SURGUULID JUULCHILNA !!! KGU 2009-08-28 852
3930 байгаль орчин экологийн зайны сургалтанд 15-33 насны хүүхэд залуусыг урьж байна Monh-monh 2009-08-28 3313
3929 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ TOPIK 평화 2009-08-28 1147
3928 Ирэх 1дэх өдөр гарах газрын ачаа их хэмжээгээр яаралтай хямдхан авна. mgIcIub 2009-08-27 928
3927 동국대학교 ,mgl 2009-08-27 867
3926 XELNII BELTGELD ELSELT AVCH BNA lets 2009-08-27 1031
3925 help Mn|★ Г ☆ 2009-08-27 575
3924 MONGOLOOS HELNII BELTGELD SURNA. bhis 2009-08-27 673
3923 BUSGUI tanii goyl... nuskin_ 2009-08-27 729
3922 “Оюутан 2009” номыг үнэгүй тараана Levi`s 2009-08-27 1022
3921 zuwlguu uguuch aanjaa80 2009-08-27 802
배너신청
자생병원

배너신청