Бичлэгийн тоо 15,500

ТАНИЛЦУУЛГА

    

    Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2009 оны

6-р сарын 26-ны байдлаар

 

             2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт  худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.6 хувиар, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 2.9 хувиар тус тус буурсан байна.

            

             Махны дундаж үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар хонины махны үнэ 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.6-9.0 хувь, үхрийн махны үнэ 3.9-5.5 хувиар, ямааны мах 5.4 хувь, адууны махны үнэ 2.5 хувиар тус тус буурчээ.

 

             Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 4.6-6.9 хувь, үхрийн махны үнэ 6.0-7.0 хувь, адууны махны үнэ 3.2 хувь, ямааны махны үнэ 3.4 хувиар тус тус буурсан байна.

 

             2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3328 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3678 төгрөг, ямааны мах - 2280 төгрөг, адууны мах – 2533 төгрөг, хонины цул мах – 3300 төгрөг, үхрийн цул мах – 4143 төгрөгийн үнэтэй байна (Зураг 1,2).

 

 

      Зураг 1. Ястай махны жижиглэн худалдах үнэ                   Зураг 2. Цул махны жижиглэн худалдах үнэ

 

Улсын нөөцөөс бэлтгэн гаргаж байгаа хонины махны үнэ дунджаар 2200 төгрөг, үхрийн махных 2700 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 


             Гурилын үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай дээд гурилын үнэ 0.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 4.5 хувь, “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд болон дээд гурилын үнэ 0.8-1.0 хувь, 1 ба 2-р зэргийн гурилын үнэ 2.8-4.2 хувиар тус тус буурсан байна. Харин орос дээд гурилын үнэ 2.2 хувь, хятад дээд гурилын үнэ 1.8 хувиар тус тус өсчээ. “Алтан тариа” ХК-ийн задгай 2-р зэргийн гурилын үнэ, орос 1-р зэргийн гурилын үнэ тогтвортой байв.

 

             Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн савласан 2-р зэргийн гурилын 0.5 хувиар буурсан бол бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байлаа (Зураг 3, 4).

 

  Зураг 3. Дээд гурилын жижиглэн худалдах үнэ                 Зураг 4. I,II зэргийн гурилын жижиглэн худалдах үнэ

 

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.0 хувь, элсэн чихрийн үнэ 2.6 хувь, шар будааны үнэ 3.0 хувиар тус тус буурчээ.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад эдгээр бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна.

 

            Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар төмс, хүсний ногооны үнийг өмнөх 5 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 3.5 хувь, сонгины 18.3 хувь, монгол луувангийнх 23.4 хувь, манжингийнх 5.3 хувиар тус тус өссөн бол байцааны үнэ 5.8 хувиар буурсан байв.

           

            Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сонгины үнэ 1.5 хувь, луувангийнх 8.9 хувь, манжингийнх 2.1 хувиар тус тус өссөн бол дотоодын төмсний болон байцааны үнэ харьцангуй тогтвортой байжээ.

 

           

                          

                      

 

             Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар өмнөх 5-р сарын дундаж үнэтэй харьцуулахад цөцгийн тосны үнэ 2.0 хувь, ургамлын тосных 2.1 хувь, сүүний үнэ 38.6 хувь, өндөгний үнэ 0.5 хувиар тус тус буурсан байна.

             Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ 15.6 хувь, өндөгний үнэ 0.5 хувиар буурсан бол ургамлын тосны үнэ 0.5 хувиар өссөн байна.

 

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

 

Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд  аймгийн төвүүдээс  гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).

 

Гурилын үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй  1-р зэргийн гурилын үнэ 570-900 төгрөгийн хооронд зарагдаж  байна. Гурилын үнийг өмнөх 7 хоногийн дундаж  үнэтэй харьцуулахад Архангай аймагт 30 төгрөгөөр буурсан бол бусад аймагт харьцангуй тогтвортой байв.                                                                                                                            

Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хамгийн хямд буюу 570 төгрөг байхад Завхан, Өмнөговь, аймагт 900 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ байна.

 

Махны үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудад 33-300 төгрөгөөр буурчээ. Харин Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт хонины махны үнэ 100-200 төгрөгөөр өссөн байна. Бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байв. Хонины махны үнэ Хэнтий аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 3800 төгрөг байхад, Говьсүмбэр аймагт 2600 төгрөг байгаа нь  хямд үнэ байна.

Үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Хөвсгөл, Говьсүмбэр аймгуудад 33-500 төгрөгөөр буурсан бол, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад 100-300 төгрөгөөр өсчээ. Үхрийн махны үнэ Хэнтий аймагт 4300 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Баянхонгор, Сүхбаатар, Увс, Говьсүмбэр аймагт 2800 төгрөг буюу хамгийн хямд үнэ байна.

Ямааны махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр аймагт 50-600 төгрөгөөр буурч, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ  аймгуудад 100-200 төгрөгөөр өсчээ. Бусад аймагт ямааны махны үнэ тогтвортой байв. Ямааны махны үнэ Дундговь аймагт хамгийн хямд буюу 1800 төгрөг байхад, Сэлэнгэ аймагт 3000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ байна.

 

Малын сүүний үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар малын сүү нийт аймагт 400-1850 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Орхон, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл аймгуудад 50-233 төгрөгөөр буурсан буурчээ. Сүүний үнэ Дундговь аймагт хамгийн өндөр буюу 1850 төгрөг, Орхон, Булган аймагт хамгийн хямд буюу 400 төгрөг байна.

 

Элсэн чихэр, цагаан будааны үнэ: 2009 оны 6 дугаар сарын 26-ны байдлаар цагаан будааны үнэ Говьсүмбэр аймагт 100 төгрөгөөр өсч, Өмнөговь аймагт 34 төгрөгөөр буурсан байна. Цагаан будааны үнэ Дорнод аймагт хамгийн хямд буюу 1000 төгрөг, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 1400 төгрөг байна.

Элсэн чихрийн үнэ Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт 30-100 төгрөгөөр өссөн бол бусад аймагт үнэ харьцангуй тогтвортой байна. Элсэн чихрийн үнэ Дорнод аймагт хамгийн хямд буюу 1000 төгрөг байна.

 

 

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар

2009 оны 6 дугаар сарын 26

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1902714/cb5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3740 solongos hunii naidvartai batlan daalt hiilgemeer bn bortuulai 2009-07-14 2173
3739 mgls bvrtgele avch bgaa magistariin bvrtgel bnu?9s orchihmor bna. mongoljingo 2009-07-13 1914
3738 Урчилан сэргийлэх үзлэг оношлогоо KIMA 2009-07-13 1609
3737 gereenii ajil haij bn. 01084256888 zuuk_04 2009-07-13 1288
3736 Olon ulsiin kart bolon SK kTF LG iin tseneglegch kartaa avtomataar avah uilchilgeend burtguulne uu 010-7213-0144 bilet 2009-07-13 2409
3735 орос хэлний орчуулагч авна "ЭмЖэй Глобал" компани mg_global 2009-07-12 3233
3734 anglias mongolruu orchuulaga hiine!!!!!!!!!!!!!!english major at University [3] [1] chenny 2009-07-11 6161
3733 yaraltai helj uguuch orangefanta 2009-07-10 1099
3732 MGL-oos 28tai eregteig naidvartai oruulj ireh xun xolboo barina uu. dariabayaraa 2009-07-09 938
3731 zvgerel orood vz nergui2282 2009-07-09 1434
3730 hi zvger orood vz nergui2282 2009-07-09 1209
3729 Angliin visanii talaar adsadada 2009-07-09 2993
3728 HAMGIIN HYMD SURGALTIIN TULBUR [1] jack1 2009-07-09 1235
3727 Solongos hel surtsgaaya hangil 2009-07-09 3002
3726 yaraltai heleed ogooch [1] 귀염토끼 2009-07-08 1658
3725 Урчилан сэргийлэх үзлэг оношлогоо KIMA 2009-07-08 1407
3724 Xyamd bas oroxod tuvuggui xelnii kursed lets 2009-07-08 1347
3723 Солонгос хэлний анхан дунд гүнзгийрүүлсэн сургалт nikes 2009-07-07 1760
3722 oyutan ohidod [1] nightwish 2009-07-07 1995
3721 mashin hyamd achina carmaster 2009-07-06 1113
3720 Horgogch [1] Mandal_MM 2009-07-06 1370
» Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2009 оны file Levi`s 2009-07-06 3347
3718 solongos helnii surgalt [1] leehyejung 2009-07-06 1506
3717 Mgl-ees so helnii kurst hun oruulah bnuu. tsog_121 2009-07-06 898
3716 roommate avna BORE 2009-07-05 1115
3715 mash hyamd dmb mini jijeg zuragt mishaa 2009-07-05 1263
3714 10n jiliin adistad baklavar diplom gargana 01051276888 [1] washington 2009-07-04 2572
3713 Ongotsni uilchlegchin angid elselt avch bna goolingo 2009-07-04 1553
3712 Урьдчилан сэргийлэх үзлэг KIMA 2009-07-04 1504
3711 helj egej tuslaach aylguu88 2009-07-04 980
배너신청
자생병원

배너신청