Бичлэгийн тоо 15,500

 

 

2009 оны 5-р сарын 31 буюу Mонгол туургатны “Цахим өртөө сүлжээ" үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр, Цахим өртөө холбоо ТББ, Цахим өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэгт уралдаанд ялагч *Монгол угсаа гаралтай хазара үндэстний, ахлах сургууль төгсөгч гурван шилдэг сурагчийн* нэрийг зарлан тунхаглахдаа баяртай байна.

2009-2013 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлгийн хөтөлбөрт зөвхөн хоёр шилдэг хазара сурагчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй байсан боловч шилдэг оролцогч бүрийн материалыг сайтар хянаж үзсэний дүнд Тэтгэлгийн комиссийн гишүүдийн шийдвэрээр энэ жилийн тэтгэлэгт онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж гурав дахь ялагчид тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчаар:

*Мэгдад Салехи

Захра Хуссейн Бахш

Гулам Аббас *нар тодорлоо.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдыг тодруулахдаа сүүлийн шатанд шалгарсан 6 шилдэг сурагчдаас хичээл сурлага, нийгмийн тусч хөдөлмөрийн үйлст хэр өндөр амжилт үзүүлсэн болоод цаашид их дээд сургуульд хэр үр дүнтэй суралцах оюуны чадамжтайг харгалзан үзэж, утсаар ярилцлага хийсний дүнд шүүгчдийн саналаар шигшин сонгосон билээ. Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлсон билээ:

* Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;

* Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;

* Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;

* Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгосон уг тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, эрүүл мэндийн даатгал, бүртгэлийн хураамж, визний хураамж, сургалтын бусад зардал болон оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх, буцах замын зардал багтсан болно.

Нийт 52 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь Цахим Өртөө сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүд, гадаадад суугаа Монголчууд, мэргэжлийн байгууллага, Монголын хувийн аж ахуй нэгж, корпорациудын хандиваас бүрдэж байна.

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

*Монголын ард түмэн, Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс *Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт ялсан *Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас* нарт халуун баяр хүргэе!

*Оюутны тэтгэлгийн комисс

Цахим Өртөө Холбоо ТББ

Улаанбаатар хот, Монгол улс

2009 оны 5 сарын 31-ний билэгт сайн өдөр*
*Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчид*
 *Нэр: *Мэгдад Салехи

*Нас: *20

*Төрсөн газар: *Кабул хот, Афганистан

*Суралцах чиглэл:* Нийгмийн ухаан, монгол хэл судлал

*Сургууль: *МУИС, Монгол Хэл Соёлын Сургууль

*Одоо эрхэлж буй ажил/сургууль:* Марефат ахлах сургуулийн 12 ангийн сурагч

*Бичсэн эссэний ишлэл: *"...Улс төрийн орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ

дараа Марефат ахлах сургуульд сурч эхэлсэн. Марефат ахлах сургуульд сурч

байхдаа бид Монгол угсаа гаралтай болохыг мөн Чингис хааны үеэс бид дэлхийн

энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна гэдгийг ойлгосон... Монгол, хазара

хэлэнд олон арван ижил төстэй үг, хэллэг байдаг тухай багш нараасаа болоод

Перс хэл дээр гарсан хэд хэдэн номоос уншиж мэдсэн... Намайг энэ тэтгэлэгт

өрсөлдөхөд багш маань Чи Монгол улсад хазарачуудынхаа элч төлөөлөгч болж

очно шүү гэж их сайхан үг хэлсэн... Үнэхээр тэгж чаддагсан бол үнэхээр их

бахархууштай хэрэг болох билээ!... "

*Нэр: *Захра Хуссейн Бахш

*Нас: *20

*Төрсөн газар: *Бамиан, Афганистан

*Суралцах чиглэл:* Сүлжээний инженер

*Сургууль: *МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль

*Одоо эрхэлж буй ажил/сургууль:* Англи хэлний цагийн багш

*Гишүүнчлэл: *Залуу Удирдагчдын Форум

*Бичсэн эссэний ишлэл: *"...Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх

нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн... Голцуу хазара үндэстэн

төвлөрсөн Афганистаны төв хэсэг болоод Бамианы Их сургуульд мэдээллийн

технологийн салбарын мэргэжилтнүүдийн хомсдлыг арилгаж, тулхтай хөгжлийн

төлөө хүчин зүтгэх хүсэлтэй.... Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйлстээ

сэтгэл хангалуун биш байна. Хэрэв Монгол оронд 5 жил сурч, өөрийгөө

хөгжүүлж, дээд боловсрол эзэмшээд ирвэл би хавьгүй ихийг хийж бүтээж,

Афганистанд буй хазара ард түмнийхээ төлөө ажиллахад бэлэн болж чадна

гэдэгтээ итгэлтэй байна... "

 *Нэр:* Гулам Аббас

*Нас:* 20

*Төрсөн газар: *Күэтта, Пакистан

*Суралцах чиглэл: *Түүх, сэтгүүлзүй

*Сургууль: *МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль

*Одоо эрхэлж буй ажил/сургууль: *ActionAid - ядуурлын эсрэг олон улсын

байгууллагад харилцааны ажилтан, Daily Outlook - сонины редакцид ажилладаг.

Бичсэн эссэний ишлэл: "... Сайн сайхан цаг мөч ирнэ гэдэгт найдсан миний

итгэл найдвар л намайг хүнд цаг үест зоригжуулж байлаа... Миний туулсан

амьдрал, миний хүсэл мөрөөдөл, Монгол өвөг дээдсийнхээ тухай илүү ихийг олж

мэдэхийг хүссэн миний тэмүүлэл, санхүүгийн нөхцөл байдал минь намайг Монгол

Улсын Их Сургуульд суралцуулах Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт

хөтөлбөрт тэнцэх боломжыг олгоно гэж би найдаж байна..." *

*Related links

in English

* - The Tsahim Urtuu Scholarship

Announcement

- The Scholarship Application (in PDF)-* *

*Donation Drive * *Холбоотой мэдээллүүд

* -* Хандивын аян *

- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол

- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс >

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1755824/a4d/trackback

injon

2009.06.01 17:02:54
*.130.6.84

HUUH YOSTOI GOY MEDEE BNA. MANAI MGL ULS BAS UUR BUSAD ULS ORNII HUMUUST INGEJ TUSALJ MEDLEG BOLOVSROL OLGOJ BGAA NI UNEKHEER SONSOKHOD SAIKHAN MEDEE BNA. BAS MANAI ULSAD SURALTSAKH GEED UUR ULS ORNII SURAGCHID URSULDSUN GEDEG NI UNEKHEER SETGEL HUDULGUJ BNA. BID DANDAA BUSDAAS TUSLAMJ HARDAG BUS HARIN BUSDAD TUSALJ BNA GEDEG CHINI DEVSHILT HUGJIL SHUU DEE. SAIKHAN MEDEE SONSGOSOND BAYARLALAA. AMJILT HUSIY.
profile

Munkh-munkh

2009.06.02 16:01:48
*.185.30.83

Монгол улсын боловсрол дэлхийд гологддоггүй ч өөрсдийн стандартыг олон улсын хэм хэмжээн тааруулах, сурталчлах менежмент муугаас болдог бололтой. Солонгост сурах гээд нусаа хацартаа наалаа гэсэн оюутан би лав мэдэхгүй юм байна, Тэгвэл АНУ,Япон, Германд хэлний бэрхшээлээ л давах гэж зовдог юм байна лээ шүү.
Хазар-Могол чууд бол Монгол цусны улс бөгөөд монгол улс дундад Асиан энэ улсад бага болов ч өөрийн эрх ашигтай болоход энэ их ирээдүүтэй төсөл юм шүү. ЗХУ, АНУ гээд л Афганд яагаад ингээд байлдаад байдаг нь тэдэнд хайртайдаа биш шүү дээ. Солонгос дахь монгол оюутны холбоо ч гэсэн Хазар оюутны тэтгэлэгийг зохиож солонгост монгол судлалаар хүүхэд сургаж болох л юм шүү

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3530 HI OYUTNUUDAA ASUUH YUM BNA [1] BUSDINHAIR 2009-06-03 916
3529 arbait xiinee oyutan oxin [3] 741236 2009-06-03 519
3528 solongosulsad yildverlesen zagvar saitaijensen omd ,iak,iubka boonii vneer zarj b.na 01082269889 shindand boy3 2009-06-03 496
3527 Ан Мин хуулийн зөвлөлгөө өгөх өмгөөлөгчийн холбоо та бүхэнд туслана naakaa 2009-06-03 795
3526 seoul dex xelnii kursed bainga lets 2009-06-02 644
3525 Oyutnuudaas asuuh ym bnaa [1] Chon_jin 2009-06-02 649
3524 bakalavr, magistrin surgaltandaa [1] goolingo 2009-06-02 790
3523 Ongotsni vilchlegchin angi goolingo 2009-06-02 580
3522 Solongos helni tsogts beltgel goolingo 2009-06-02 585
3521 Moped bn [1] ddan 2009-06-02 557
3520 ih surguuld oroh gsin [3] ertu 2009-06-01 733
3519 1 em ajil bna. be 2009-06-01 573
3518 Bichgiin orchuulga hiilgene [1] GTJ 2009-06-01 1663
» Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо [2] Munkh-munkh 2009-06-01 2738
3516 hi oyutnuudaa yunii umnu surlagaiin undur amjilt huse eniig orchuulj uguuch ? [1] lgeared 2009-06-01 704
3515 MEDDEG OYUTAN BNUU?? [4] jaalhuu 2009-05-30 908
3514 AJIL BN lenen 2009-05-30 713
3513 Солонгосруу найдвартай гаргана 11114444 2009-05-30 916
3512 Аман болон бичгийн орчуулга хийнэ. Утас 010-4952-1620 Zaya shi 2009-05-30 599
3511 부천-d surdag mgl oyutan bna uu utsaa uldeegeech baadnaa 2009-05-29 573
3510 9915-9915 Solongost suraltsatsgaay... [1] newlink 2009-05-29 1211
3509 asuult baina [1] negi-89 2009-05-29 852
3508 9915-9915 Solongost suraltsatsgaay... [1] newlink 2009-05-28 1534
3507 сургалтын төлбөр хамгийн хямд, ажил хийнгээ суралцах боломж dode 2009-05-28 1044
3506 bayrlalaa oi 2009-05-27 606
3505 7.3ND EHLEH HELNII KURS, MON MAGISTERT HAYMD NAIDVARTAI AVCHIRNA dooyoo 2009-05-27 771
3504 geriin bagsh haij bna soyon 2009-05-27 846
3503 Vi_sand batalgaa ogch surguulid zuuchilj baina... surguuli_d 2009-05-26 882
3502 몽골어 과외 010-31497969, 01068701233 paulmaral 2009-05-26 843
3501 HAMGIIN HYMD SURGALTIIN TULBUR [4] jack1 2009-05-26 1300
배너신청
자생병원

배너신청