700x60.jpg
Бичлэгийн тоо 51,603

 

Өвдөгний хиймэл үе солих мэс заслыг сайн чадварлаг хийдэг мэргэжлийн үе мөчний эмнэлгийг сонгох шалтгаан?

 

 

%25EB%25AC%25B4%25EB%25A6%258E%25EC%259D

 

Алхах бүрд хүчтэй хатгаж өвддөг, өвдөгний үений үрэвслээс болж  их зовиурлаж байна уу?

 

 

Ийм шинж тэмдэг өвдөгний үений зөөлөн эд элэгдэх юмуу(нас нэмэх тусам үүсэх бүтцийн өөрчлөлт ), бэртэл, гэмтлээс үүсэж бий болдог.

 

 

Үе мөчний үрэвсэл нь үений хаана ч гэсэн үүсэх болов ч биеийн жин

өвдгөнд хамгийн их ачаалал өгч байдаг тул өвдөгний үенд үрэвсэл үүсэх нь түгээмэл.

 

 

 

Өвдөгний үений үрэвсэл гэж юу вэ?

 

Яс булчингийн хөдөлгөөнийг хангах, явах, зогсох, үсрэх зэрэг хөдөлгөөнүүдийг гүйцэтгэхэд хоёр ясны хоорондох зөөлөн эд буюу жийргэвчийн үүрэг чухал бөгөөд энэхүү мөгөөрсөн зөөлөн эд нь нас ахихтай холбогдон аажим аажмаар элэгдэж бүтцийн өөрчлөлтөнд орох  болдог.

 

 

Нас ахихтай холбогдон үенд өөрчлөлт орхоос гадна, хүйс, удамшил, илүүдэл жин, ослын гаралтай бэртэл зэрэг нь өвдөгний үе үрэвсэх олон янзын шалтгаан болно.

 

 

Үений үрэвслээр өвчилсөн хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна.

 

 

Нас ахих тусам зөөлөн эд элэгдсэнээр үүсдэг үений үрэвсэл (үе ясжих үрэвсэл буюу остеоартрит ч гэж хэлдэг.)-ээр өвдөж байгаа өвчтөнүүд Солонгос улсын хувьд эрүүл мэнд, даатгалын газраас хийсэн судалгаанаас харвал 2016онд 3,670,000мянган хүн болсон ба энэ нь 2011онтой харьцуулахад 18%-н хувь нэмэгдсэн байна. 

 

 

Өвдөгний үений үрэвсэл үүсэх гол шалтгаан?

 

 

aНас, илүүдэл жин, бэртэл гэмтэл, удамшил гэх мэт

 

aМэргэжлийн шаардлагаар өвдөгний үеийг байнга хэрэглэх тохиолдол

 

aӨвдгөнд ачаалал өгөх спорт

 

 

 

 

Тэгвэл үений үрэвсэлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

 

 

Өвдөгний үений үрэвслийн нийтлэг шинж тэмдэг CHECK LIST!

 

 

 

 

² Өвдөг янгинаж, чимчигнэж өвдөлт зовиур үргэлжлэнэ.

 

² Өвдгөө тэнийлгэх,нугалах хөдөлгөөн саарна.

 

² Өвдөгний орчинд хавагнах болон таталдах мэт бадайрах мэдрэмж төрнө.

 

² Үе мөчөөр хавагнаж, яс ургаж төвийж гардаг.

 

² Өвдөг тахийж, муруйн алхахад өөрчлөлт орж хөдөлгөөний эмгэгтэй болно.

 

 

 

Дээрх шинж тэмдэг бага ч гэсэн байгаа бол үений үрэвсэл анхан шатандаа байгаа гэж үзэн оношилгоо хийлгэн, анхан шатан дээр нь илрүүлж эмчилгээ хийвэл хамгийн их үр дүн гарах болно.

 

Үений хооронд жийргэвчийн үүрэг гүйцэтгэдэг ‘зөөлөн эд’ нь гэмтэх юмуу элэгдсэн бол өөрөө дахин сэргэж төлждөггүй учраас үенд үрэвсэл үүсгэн улам даамжран архагших болдог. 

Үений үрэвсэл үүсвэл үйл ажиллагаанд өөрчлөлт орж, хүч сулрах, өдөр тутмын амьдралд зовиур үүсэх зэрэг саад учрах болдог.

 

 

 

 Өвдөгний үений үрэвслийн эмчилгээ

 

<Нөхөн сэргээх эмчилгээ (мэс заслын бус) эмчилгээ – анхан шатны үений үрэвсэлтэй өвчтөн 

 

 

 

Үений үрэвслийг эмчлэхдээ зөөлөн эдийн гэмтлийн зэрэг хэмжээнээс шалтгаалж өөр өөр аргаар эмчлэх бөгөөд ерөнхийдөө өвдөгний зөөлөн эдийн гэмтэл 50хувиас доош болох анхан шатны үед нь нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. 

Энэ эмчилгээ нь эм болон тариан эмчилгээ, хөдөлгөөн засал зэргээс эхэлдэг.

 

Гэхдээ олон янзын нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд ч сайн эдгэрэхгүй, үр дүн гарахгүй, өвдөлт зовиур багасахгүй, үений үрэвсэл 3дахь, 4дэх үедээ даамжирч орсон  өвчтөний хувьд хиймэл үе солих мэс засал хийлгэхийг зөвлөх болдог.

 

 

 

< Мэс заслын эмчилгээ (Хиймэл үе солих мэс засал)

 

Сүүлийн(4дэх үедээ)шатанд даамжирсан үений үрэвсэлтэй өвчтөн

 

 

Мөгөөрс  хэт элэгдсэн  учраас үений яс хоорондоо шүргэлцэж өвдөлт үүсгэн, үрэвсэл нь хамгийн сүүлийн шатанд орсон өвчтөнд мэс заслын эмчилгээ тохирох бөгөөд хялбараар тайлбарлавал гэмтсэн үений хэсгийг хиймэл үеээр солих арга юм.

Хиймэл үений нас нь өвчтөн бүрд ялгаатай байдаг боловч ихэвчлэн 15жил орчим болдог ба хүмүүсийн дундаж насжилттай харьцуулбал 65наснаас хойш энэхүү мэс засал хийлгэх нь зөв зүйтэй гэж үздэг.

 

 

 

Өвдөгний үе солих мэс заслын тухай!

 

 

 

 

o Өвдөгний үе бүрэн солих мэс засал

 

Бүх өвдөгний үеийг хиймэл үеээр солих арга

 

 

o Өвдөгний хэсэгчилсэн хиймэл үе солих мэс засал

 

Гэмтсэн хэсгийн өвдгийн үеийг хэсэгчлэн хиймэл үе солих арга

 

 

 

%25EC%259D%25B8%25EA%25B3%25B5%25EA%25B4

 

 

 

Хиймэл үе солих мэс заслын эмчилгээний арга? 

 

 

 

%2528%25EC%25B5%259C%25EC%25A2%2585%2529

Өвдөгний үеийн хиймэл үе солих мэс заслын явц

 

 

 

(1дэх үе) Өвдөгний үеийг урд талаас нь зүсэж үе 

                  мөчийг ил гаргана

 

(2дахь үе)Гэмтэл үүссэн шилбэний яс болон гуяны ясны хэсгийг нарийн хэмжиж, тайрах байршил болон өнцгийг тодорхойлсны дараа ясыг тайрна.

 

(3дахь үе) Гуяны доод хэсэг мөн шилбэний дээд хэсгийг       тусгай металлаар бүрж бэхлэнэ.

 

(4дахь үе) Металл хооронд зөөлөн эдийн үүрэг гүйцэтгэх     тусгай пластик жийргэвч хийнэ.

 

 

 

 

Улсаас магадлан итгэмжлэгдсэн

 

”Үе мөчний мэргэжлийн эмнэлэг”

 

СиЭм нэгдсэн эмнэлгийн 

Хиймэл үе солих мэс засал

 

Онцлог тал  BEST6!

 

 

 

CM%25EB%25B3%2591%25EC%259B%2590_%25EC%2

 

 

 

 

1.  Мэс заслын аюулгүй орчин болон бусад клиниктэй цогц хамтран ажиллах нэгдсэн систем бүрэлдсэн.

 

 

Өвчтөн мэс заслын дараа халдвар авах магадлал өндөр байдаг.

 

СиЭм эмнэлэг нь бүрэн ариутгагдсан комбинзонтой мэс засал, гаднын агаарыг оруулахгүй бактераас бүрэн ангижруулагч системтэй мэс заслын өрөө зэрэг дээд зэрэглэлийн халдвараас сэргийлэх мэс заслын орчин нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Бас өндөр настай, архаг хууч өвчтөй өвчтөнүүдэд гарч болох хүндрэлээс сэргийлж, аюулгүй мэс засал хийхийн тулд тухайн өвчтөнг хянан бусад клиникийн эмч нартай зөвлөлдөж, нэгдсэн систем дотор, зохион байгуулалттай ажиллаж байна. 

Мэс заслын өмнөх шинжилгээг нарийн оновчтой хийж, өвчтөн мэс засалд бэлдэх, сэтгэл санаагаа өөдрөг байлгахаар зөвлөгөө өгч байна.

 

 

 

2.   Өвдөлт зовиурыг хамгийн бага хэмжээнд!

 

 

Хиймэл үе солих мэс заслын дараа өвдөлт зовиур их учраас олон өвчтөнүүд мэс засал хийхээс эмээдэг.

 

СиЭм эмнэлэг нь өвчтөний өвдөлтийг бууруулхын тулд аль болох хамгийн жижиг зүсэлттэй бичил дурангын мэс заслын аргыг нэвтрүүлсэн бөгөөд бүх төрлийн өвчин намдаах, өвдөлт зохицуулах тусламж үйлчилгээг (өвчин намдаагч тариа, эмэн эмчилгээ гэх мэт) цогц хэлбэрээр үзүүлхээр хичээж байна.

 

 

3.  Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний төлөвлөгөөг гаргаж,чадварлаг сэргээн засагч эмч нарын үйлчилгээг нэг дор!

 

Си Эм эмнэлэг нь Мэс засал бол эмчилгээний анхан шатны үе гэж үздэг.

 

Мэс заслын дараа  хувь хүний онцлогт тохируулан нөхөн сэргээх эмчилгээний төлөвлөгөө боловсруулан, тодорхой төлөвлөгөөг гарган хуваарийн дагуу дасгал хөдөлгөөн зааж, дахин өвчин сэдэрхээс сэргийлэх, мэс заслын дараа баримтлах дэглэм, хорих зүйлсийн талаар  зөвлөгөө өгөх болно.

 

 

4.  Цус сэлбэхгүй мэс засал хийх боломжтой эмнэлэг

 

 

Шашин шүтлэгтэй холбогдсон асуудал юмуу  цус сэлбэхээс эмээж мэс засал хийлгэхгүй хэмээн өвдөлт зовиураа тэвчиж амьдардаг өвчтөнүүдэд зориулж СиЭм эмнэлгээс цус сэлбэхгүй мэс засал хийж  боломжтой.

 

 

5.  Хиймэл үеийг хэсэгчлэн болон бүрэн солих мэс заслыг бүгдийг хийж чадах эмнэлэг

 

 

Өвчтөнүүдэд аль болох мэс заслын бус эмчилгээг хийж, хамгийн үр дүнтэй эмчлэн, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хувь хүний онцлогт тохирсон мэс заслын аргыг сонгох болно.

 

 

6.  Улсаас магадлан итгэмжлэгдсэн “мэргэжлийн эмнэлэг

 

Улсаас мэргэжлийн эмнэлэг болгож магадлан итгэмжлэхдээ тухайн эмнэлгийн эмчилгээний чанар, ариун цэвэр, эмнэлгийн байгууллага бүрт тавигддаг стандарт зэрэгт тэнцэж буй эсэхийг маш хатуу болзол нөхцөл дээр үндэслэн дүгнэн, сонгон шалгаруулдаг.

 

Эрүүл мэндийн яамнаас хүлээн зөвшөөрсөн үе мөчний мэргэжлийн эмнэлэг гэдэг нь улсаас албан ёсоор санал болгож буй, их сургуулийн эмнэлгийн хэмжээний чанар, үр дүнтэй мэргэжлийн эмчилгээ, мэс заслыг хийдэг эмнэлэг болно .

 

70 н жилийн түүхтэй СиЭм нэгдсэн эмнэлэг нь Сөүлд 4хөн газар байдаг улсаас магадалан итгэмжлэгдсэн үе мөчний эмнэлгийн нэг юм.

 

 

7.  БНСУ-ын үндэсний шигшээ багийн тамирчид сонгон эмчлүүлдэг эмнэлэг

 

СиЭм эмнэлэг нь Үндэсний биен тамирын хорооноос сонгон шалгаруулсан дотооддоо цор ганц, улсын шигшээ багийн тамирчидыг эмчлэх төлөөлөгч эмнэлэг юм.

 

БНСУ-даа хамгийн анхны Олон улсын Олимпын хорооноос(IOC) магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг гэрчилгээг хүлээн авсан спортын анагаахын мэргэжилтэн  эмч профессор (И Сан Хүн эмнэлгийн дарга) болон Гар бөмбөг, сагсан бөмбөг, улсын шигшээ баг тамирчдын багийн хариуцагч эмч нар СиЭм эмнэлэгт ажиллаж байна. Мөн мэргэжлийн бейсбол, мэргэжлийн хөл бөмбөгийн багийн хариуцагч эмч нараас бүрддэг манай эмнэлэг жилдээ 5000 гаруй удаа улсын шигшээ баг тамирчдын эмчилгээг хийдэг туршлагатай  эмнэлэг бөгөөд БНСУ-даа тэргүүний үндэсний спорт анагаах ухааны мэргэжлийн эмнэлэг юм.

 

 

1. Утасны дугаар 

(Монгол ажилчин ) : +82-70-4698-7965

 

2. Имэйл (Монгол хэлээр бичнэ үү) :

mongol@cmhospital.co.kr

 

3. Фэйсбүүк мессэнжэр : см нэгдсэн эмнэлэг 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9830223/3fc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал НУРУУ, ХҮЗҮҮНИЙ ДИСК, ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНИЙГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛЖ БАЙНА. ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ 2015-02-16 332667
Зарлал ХААН Банк – ХЯМД, ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ МЄНГЄН ШИЛЖҮҮЛЭГ file admin 2012-08-12 725952
35643 Ажил хайж байна 1emegtei Qwerty. 2019-09-10 341
35642 Ажил байна Em byydliin ajlyydad avna. lyricsz 2019-09-10 307
35641 Ажил хайж байна Mar buudald or tatna bfbhfjfjnffnnfjj 2019-09-10 308
35640 Ажил байна Em byydliin ajild yaraltai avna. lyricsz 2019-09-10 349
35639 Ажил байна 9-6 буудал ажиллах визтэй хүн gurgii 2019-09-10 389
35638 Ажил байна эм буудал babydoll0601 2019-09-10 326
35637 Ажил байна 1em buudal bna ajil helee meddeg bh huduu ajil baga 1800.000 2 amralttai uruunduu gantsaaraa ywna bai... Odko99 2019-09-10 297
35636 Ажил байна Em byydliin ajlyydad avna. lyricsz 2019-09-10 338
35635 Байр байна 모텔청소.부부1팀여자1구함 일자리정보 2019-09-10 317
35634 Ажил байна Er em ajil bn Odko99 2019-09-10 424
35633 Ажил байна Em buudal Odko99 2019-09-10 346
35632 Ажил байна Buudal ajil ajil ajil zar 2019-09-10 345
35631 Ажил байна 5. Yunin dalain baitsaanii shigdan zuugch avna. Say800, sard 4amrna. 9~9hurtel, heltei bh!!! ajilliinzar 2019-09-10 258
35630 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-09-10 272
35629 Ажил байна Ажлын зар (Эмэгтэй хүн) youngjinmgl 2019-09-10 366
35628 Ажил байна Eregtei shuudangiin ajil bn. Bairlaj ajillaj bolno. [1] baatarbaatar0001 2019-09-08 471
35627 Ажил байна Em byydliin ajlyydad avna. lyricsz 2019-09-10 308
35626 Ажил байна Em ajil Odko99 2019-09-07 581
35625 Ажил хайж байна Ymr ch hamaagui eregtei arbait bvl hiiyaa bfbhfjfjnffnnfjj 2019-09-10 379
35624 Ажил хайж байна Chusokoor buudald or tatyaa ajil helee medne bfbhfjfjnffnnfjj 2019-09-10 370
35623 Ажил байна эр.эм буудалын ажил babydoll0601 2019-09-09 496
» бусад Өвдөгний хиймэл үе солих мэс заслыг сайн чадварлаг хийдэг мэргэжлийн үе мөчний эмнэлгийг сонгох шалтг... cmhospital 2019-07-23 315
35621 Ажил байна solongos dahi baingiin aajiliin zar harwaach 2019-09-09 488
35620 Ажил байна Em byydliin ajil bolon byydliin arbait avna. lyricsz 2019-09-09 375
35619 Ажил байна Eregtei shuudangiin arbait bn baatarbaatar0001 2019-09-09 388
35618 Ажил байна Ажлын зар youngjinmgl 2019-09-09 417
35617 Ажил байна shigdaniii ugaagchiin ajil bn emegtei ajilliinzar 2019-09-09 348
35616 Байр байна 2 em buudal bna samuun 2019-09-09 370
35615 Ажил байна ER EM GER BULIIN AJLUUD BNA Irreedui 2019-09-09 434
35614 Байр байна Guudliin ger bul ba 2 em neg em ajluud 55958760 2019-09-09 358
35613 Байр байна Buudliin neg em ajil bna 55958760 2019-09-09 311
35612 Байр байна Ger bul ajluud garlaa. [1] 55958760 2019-09-09 337
35611 Ажил байна Eregtei arbait baina baatarbaatar0001 2019-09-09 358
35610 бусад Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-09-09 283
35609 Байр байна эр..эм ..буудал арбайт babydoll0601 2019-09-09 384
배너신청
자생병원

배너신청