jasen
Бичлэгийн тоо 4,494
Олимпийн тоглолтыг үймээн самуунгүй зохион байгуулах бодлогын хүрээнд Хятадын эрх баригчид үндэсний цөөнх төвдүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг нэлээд өргөн хүрээтэй арга хэмжээ авч байгаа билээ.

Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн 7-9-ний өдрүүдэд Шинжаан Уйгурын Автономит мужид 82 хүнийг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан хмээн баривчилсан юм. Харин наадмын өмнөх өдрүүдэд “Reuters” агентлагийн мэдээлсэнийг үзвэл хятадууд зөвхөн төвд, уйгуруудыг ч биш өвөрмонголчуудын эсрэг нэлээд эрчимтэй ажиллаж байгаа бололтой. Хүний эрхийн олон улсын байгууллага, Хятадын зарим тэрс үзэлтнүүдийн мэдээлж байгаагаар бол Хятадын эрх баригчид монголчуудын тухайд явуулж буй үйл ажиллагаагаа дэлхийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүднээс далдуур, тун нарийн аргаар зохион байгуулж байгаа аж.

Он гарсанаас хойш хүний эрхийн төлөө тэмцдэг, салан тусгаарлах үзэл бодолтой гэгдсэн олон арван монгол хүнийг Хятадын Аюулаас хамгаалахынхан чимээ шуугиангүй баривчилж хорьсон, энэ нь одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Нью-Йоркод төвтэй “Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв” хэмээх байгууллагын зохион байгуулагч Т.Энэбат “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Миний мэдэхээр хятадууд өнөөдөр монгол айлын гэрт зэвсгийн чанартай зүйл байлгахыг больсон. Саяхан болтол л дэлгүүрийн лангуун дээр чөлөөтэй зарагдаж байдаг байсан мод сийлдэг хутгыг хүртэл хурааж авч байна гээд бод доо. Өвөрмонголоос Бээжинд очиж буй монголчуудыг нэгд нэггүй сэжиглэн шалгадаг болсон. Бээжингийн зочид буудлуудад өвөрмонгол хүн буулгахгүй байгаа” гэжээ.

Мөн түүний хэлсэнээр, өнгөрсөн гуравдугаар сард Өвөр Монголд хан үндэстнийг олноор нүүлгэн шилжүүлэхийг ил тодоор эсэргүүцэн тэмцдэг М.Наранбилигийг цагдаагийнхан баривчилж гэрийн хорионд оруулжээ. Мөн түүнтэй зэрэгцээд Цэвэгжав, Зина нарын хүмүүсийг гэрийн хорионд оруулсан одоо ч хэвээр бөгөөд Зина нь Өвөр Монголын хамгийн алдартай тэмцэгч Хадаагийн эхнэр аж. (Хадааг 1996 онд хаалттай шүүх хурлаар тасалж 15 жил хорих ял оноосон бөгөөд түүнийг салан тусгаарлах үзэл дэлгэрүүлсэн, тагнуул хийсэн, үндэсний цөөнх монголчуудад оногддог суурь эрхийг нэмэгдүүлэхийг шаарддаг Өмнөд Монголын Ардчилсан Холбоо хэмээх байгууллагыг дэмжсэн хэмээн буруутгасан билээ) Олимпийн тоглолт ойртох тусам Аюулаас хамгаалахынхан тэдгээр хүмүүсийн араас тавьдаг хяналтаа илтэд чангаруулж байгаа гэнэ.

“Reuters” агентлагийн мэдээлсэнээр өвөр монголчуудын дунд өөрсдийнх нь эсрэг чиглэсэн эдгээр арга хэмжээнээс айж эмээсэн шинж төлөв илэрхий байгаа аж. “Reuters”-ийн сурвалжлагчтай Хөх хотын үзвэр үйлчилгээний газруудад уулзаж ярилцсан олон хүн айдас хүйдэст автаад байгаагаа илэрхийлжээ. Төвдүүдийн хувьд оюун санааны удирдагч нь Далай лам, уйгуруудад “ард түмний эх” хэмээгддэг Рэби Кадир бий бол өвөр монголчуудад ийм удирдагч алга. “Далай ламыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл бидэнд ийм удирдагч үгүйлэгдэж байна. Бидэнд удирдагч ч алга, бидний зовлонг ойлгодог мэддэг нь ч дэлхийд ховор юм” гэж Хөх Хотын дарханы газрын ажилчин Урсгал “Reuters”-ийн сурвалжлагчид халаглан ярьсан байна.

Түүний дарханы газар болон гэрт гэхэд л өнгөрсөн дөрөвдүгээр сард Аюулаас хамгаалахынхан дайран орж нэгжлэг хийжээ. Өвөр Монголын хувьд эрх баригчдаас олгосон автономит эрх нь нэлээд өргөн тэгээд ч стратегийн чухал бүс нутагтай хиллэдэг учраас Бээжин монголчуудыг нэлээд хатуу гараар барихыг хичээдэг билээ. Сүүлийн олон арван жилд эрх баригчид хан үндэстнүүдийг олноор шилжүүлэн суурьшуулсанаас болж өвөр монголчууд өөрийн нутагтаа цөөнх болж хувирсан юм. Өнөөдөр ӨМӨЗО-ны 24 сая хүний ердөө 20% нь л монголчууд байгаа билээ. Үндэсний цөөнхийнхөө эсрэг Хятадын эрх баригчдын явуулдаг бодлого Төвдийн бослогын үрээр олон улсын анхааралд нэлээд хүчтэй орж ирсэн хэдий ч энэ нь өвөр монголчуудын хувьд бол туйлын хангалтгүй байгаа ажээ. “Reuters”-ийн сурвалжлагчтай уулзсан Хөх Хотын нэгэн их сургуулийн эрдэмтэн “Дэлхий биднийг мартсан бололтой” гээд нэрээ гаргахгүй байхыг хүссэнийг агентлаг мэдээндээ иш татсан байна. Олимпийн наадамтай холбоотойгоор үндэсний цөөнхийнхөө эсрэг явуулж буй Хятадын эрх баригчдын арга хэмжээнд Монголын иргэн хүртэл өртсөн нь саяхан билээ. Хятадад тэрслүү үзэлтэн гэгдэж хавчигдаж байгаад Монголын иргэн болсон өвөрмонгол залууг хятадууд өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан юм.

Өвөр Монголд төрсөн Жирэнбаярын Соёлт хэмээх тэр залуу Монголын иргэн болсоноосоо хойш компани байгуулж бизнес хийж байсан бөгөөд бизнесийн ажлаар дөрөвдүгээр сарын 6-нд Бээжинд очиход нь Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнууд нисэх онгоцны буудал дээрээс баривчлан авч явсан юм. Энэ талаар Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв (ӨМХЭМТ) хэмээх байгууллага тавдугаар сард дэлхий дахинд хамгийн түрүүнд мэдээлсэн. Ж.Соёлт нь 1981 оны Өвөр Монголын оюутньг хөдөлгөөнийг толгойлж байсан юм. Энэ хөдөлгөөн нь Өвөр Монголд хан үндэстнийг олноор нь суурьшуулах Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан билээ. Тэрбээр 1992 онд Монголд ирж орогнол хүссэн бөгөөд 1997 онд иргэний харьяалал олж авсан юм. Ж.Соёлтыг баривчилсан явдал даруй нэг сарын дараа олон нийтэд ил болсоны учир нь Хятадын эрх баригчид түүний гэр бүлийг сүрдүүлсэнтэй холбоотой байв.

“Хятадууд түүний гэр бүл болон найз нөхдийг “Дуугүй байхгүй бол байдал улам хүндэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг удахгүй суллачих байх хэмээн найдсаны тул cap гаруйн хугацаанд чимээгүй явж ирсэн” хэмээн тухайн үед ӨМХЭМТ-ийн тараасан мэдээнд дурьдсан байв. Бээжинд суугаа Монголын ЭСЯ-ны ажилтнууд тухайн үед ийм явдал болсоныг нотолсон боловч тайлбар хийхээс татгалзаж байв. Харин Улаанбаатарт суудаг түүний эхнэр хүүхэд, гэр бүлийнхэн нь хүнийхээ араас уйгагүй хөөцөлдөн удаа дараа хүсэлт тавьсаны үр дүнд Ж.Соёлтыг өнгөрсөн сарын сүүлээр сулласан билээ. Өвөр Монголын тэрс үзэлтэн гэгддэг залуучууд 1990-ээд оны эхээр Монголд олноор орж ирсэн юм.

Тухайлбал Тэмцэлт гэдэг залуу 1991 онд Монголд ирж компани байгуулан нэлээд хөлтэй наймаа эрхэлж байгаад баруунд гарч сураггүй болсон. Мөн “эсэргүү” нарын толгойлогчдын нэг Д.Мөрөн гэгч Монголд сүүлийн арваад жил амьдарч байв. Тэрбээр хэвлэлийнхэнтэй нэлээд ойр дотно байсан бөгөөд манай цагдаагийнханд ч нэг бус удаа баривчлагдан шалгагдаж байсан билээ. Тодорхой орлогогүй, нэлээд ядруухан амьдарч байсан тэрбээр 2001 онд Швейцарьт цагаачлан гарсан боловч тун удалгүй тэндээ үл мэдэгдэх этгээдүүдийн гарт амь үрэгдсэн гэх мэдээ ирсэн билээ.

Мэдээг Тэргүүн сониноос авав.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/607557/205/trackback

profile

Ээж минь

2011.05.09 22:51:01
*.199.207.124

End solongosiin irgentei ger b ul bolj bgaa hunii bichig barimt,mgld bataluulj ugnu.01097409854

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
129 solongost irmeer bna [1] mglsok 2008-08-20 2141
128 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-08-20 2857
127 Burhan shashnii tuv neegdlee. [3] mglbolor 2008-08-19 2615
126 tuslaach [2] alchuur 2008-08-19 2155
125 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [1] pitty1 2008-08-19 4258
124 ORGODLUUDIIG BARI [1] pitty1 2008-08-19 2783
123 BUSGUIN ZURGIIG EVLUULEREI [1] pitty1 2008-08-19 2086
122 tuvshinbayar medalaa avch bgaa ni [3] nenu 2008-08-18 2855
121 Hurel medal [1] Tgl72 2008-08-18 2408
120 manaihanaihan yalsan shuu-hurel medali [1] tsowoo3 2008-08-18 2248
119 8.14-nii shono ulaanbaatar [1] nenu 2008-08-18 2823
118 ХҮРЭЭЛЛЭЭ УХААНТАЙ БӨГӨӨД ЗӨВ СОНГО. [1] Мичидмаа 2008-08-18 3869
117 ОЛИМПИЙН АЛБАН ЁСНЫ WEB site [1] Munkh-munkh 2008-08-18 2730
116 ichond ger bvlin ajil bna shvv [1] ulambayar 2008-08-17 2612
115 ajil bna ger bvlii ajil [2] ulambayar 2008-08-17 1977
114 Tuvshinbayariin barildaanuudiig bugdiig ni tavij ogooch [1] pleomax 2008-08-17 2147
113 ID: Munkh, ID : 96843226 [3] Munkh-munkh 2008-08-17 2765
112 Монгол наадаан*Дэмбээ* [1] bmbm 2008-08-16 4428
111 Тамирчны алдар [1] pitty1 2008-08-16 3230
110 Монголын бөх Японы бөхийг ялав [1] pitty1 2008-08-16 3115
109 boksiin yalalt [1] vatang 2008-08-15 2993
108 tommy&jerry - НАРААнууд байвал холбоо барин уу [1] aminnytag 2008-08-15 2471
107 Тамирчиддаа баяр хүргэе! [1] pitty1 2008-08-14 2650
106 BAYAR HURGIE [1] DROWRANGER 2008-08-14 2543
105 MONGOL ULS ANHNII OLIMPIIN ABRAGTAI BOLLOO hulan_jag 2008-08-14 3375
104 Сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна.. [1] hacks 2008-08-14 3108
103 Н.Түвшинбаяр ялалтаа авлаа [1] 96843226 2008-08-14 5067
102 tuvshinbayar 8 d uldlee [1] yourloye 2008-08-14 2754
101 이승철 노래 [1] tonik 2008-08-13 2516
100 zalgaarai [4] hudal 2008-08-11 2189
99 ОЛИМПОД ОРОЛЦОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ Levi`s 2008-08-11 7412
98 http://en.beijing2008.cn/ OLIMP-n ALBAN YOSNII WEB SITE [1] 96843226 2008-08-10 12496
97 buudlagiin tamirchid [1] calvin 2008-08-10 3922
96 **Ардыг тэжээхүй рашаан** номноос [2] 96843226 2008-08-10 2972
95 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн [1] 96843226 2008-08-10 3442
94 Баялаг эдгүй ч жинхэнэ баян тэр мөн. [1] 96843226 2008-08-10 3456
93 Ondor bolgodog vitamin [1] hulan turaah tov 2008-08-09 3433
92 Tsagaanbaatar yasan be [2] tasaa 2008-08-09 2412
91 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-09 3297
90 HUH MONGOLIIN UR SAD HUCHIRHEG HUVGUUD OHID MINI hyatad IIN TENGERT EH ORNIIHOO DALBAAG MANDUULJ BUREN ERHET MONGOL ULSIINHAA NERIIG DELHIIN TAVTSAND URGUUREI! file huhtenger 2008-08-08 2167
89 “Бээжин 2008” Зуны XXIX Олимпийн наадам шууд үзэх [1] 몽골 2008-08-08 4740
88 olimpiin neeltiig shyyd neteer uzej boloh yy? [1] mexx 2008-08-08 4029
87 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] ☆☆☆ 2008-08-08 3729
86 Монгол цэцэрлэг [2] erdemtugs 2008-08-08 3253
» Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна [1] ☆☆☆ 2008-08-08 3400
배너신청
자생병원

배너신청