jasen
Бичлэгийн тоо 4,494
2012-04-18 10:52:36 - Нийслэл

byannemeh-ТЭР ХАРЦАГА Д.ГАНХУЯГИЙНХАА ЗААСАН МЭХЭЭР ГЭМТ ЭТГЭЭДИЙГ УНАГАЖЭЭ-

Монгол залуугийн эр зо­риг, гавьяагаар онго­цонд яв­сан 216 зорчигч амьд гарсан талаарх сай­хан мэдээг өмнөх дугаар­таа хүргэсэн билээ. Он­гоцны хаалга онгойлгон амиа золиос­лохыг завд­сан алан хядагчийг зог­соож сайн үйлс бүтээсэн З.Буяннэ­мэх өчигдөр эх орондоо ирсэн юм. Түү­ний найз улсын харцага Г.Ганхуяг "Танай сони­ноос З.Буян­нэмэх гэдэг хүн олон хүн аварсан тухай уншаад шууд л манай хүнээс гар­цаагүй гэж бодсон. Миний найз тусархуу, энэрэнгүй нэгэн. Хэтэр­хий шийдэм­гий зангаас нь бид жаа­хан бол­гоомжлоод байх тал бий. Гэхдээ тэр чанар, монгол цус нь олон зуун хүний амийг аварлаа. Най­заа­раа бахар­хаж байна" гэсэн юм.

Тэрхүү дуулианы эзэн З.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Эр зориг гарган олон зуун хүний амь аварсанд баяр хүр­гэе. Өөрийгөө товч танил­цуулаач?

-Баярлалаа. Намайг Мон­голд ирэхээс өмнө тэр тухай мэдээлэл ца­цагдчихсан бай­на. Утсаа нээтэл сонин, теле­ви­зийн сэтгүүлчид ярилц­­лага авъя гээд сан­даргаж байна шүү.

Би олны танил нэгэн биш. Бизнес хийж яваа жи­рийн залуусын төлөөлөл.  Аавыг маань Б.За­яа­баатар, ээжийг минь С.Лхам­жав гэдэг. Тэд маань Говь-Алтай айм­гийн Халиун сумандаа амь­дарч байгаа. Насаараа тө­рийн байгуул­лагад ажилла­сан хүмүүс бий дээ. Би дээрээ хоёр эгчтэй, айлын бага хүү. 31 настай.

2004 оноос бизнесийн салбарт хөл тавьж "Альфа ассет менежмент Монголия" компаниа байгуулсан. Уул уурхайн салбарт үйл ажил­лагаа явуулдаг компани. Мөн улсын харцага Г.Ганхуягтай хамтран "Бөх харцага" ком­паниа байгуулсан. Найзтай­гаа хамтран байгуулсан ком­пани маань барилгын сал­барт үйл ажиллагаа явуулдаг.

-Алан хядагчийг зог­соож, олон хүний амь аварсан талаараа аав, ээждээ дуулгасан уу. Гэрийнхэн чинь юу гэж байна вэ?

-Аав ээжтэйгээ ярьж ам­жаа­гүй байна. Саяхан утсаа нээ­лээ. Хүмүүс сэлгээгүй залгаад зав өгөхгүй юм байна шүү дээ (инээв). Г.Ганхуяг ярьсан гэж байна лээ. Аав "Хаана, юу хийж яваа нь мэдэгддэггүй сонин золиг шүү. Тэгж яваад аюул болсон бол яана" гэж байна гэсэн. Наанаа зэмлэж байгаа ч баяртай байгаа биз дээ.

-Онгоцонд юу болсон талаар яриач?

-Тайландаас Хонконг, тэндээсээ Улаанбаатар руу өчигдөр нисэх байлаа. "Cathay pacific" авиа компа­нийн Тайланд-Хонконг чиглэ­лийн 712 дугаартай нислэ­гээр 16.10 цагийн орчимд Тайландаас хөөрсөн. Онгоц буухаас 25 орчим минутын өмнө буюу 19.00 цагийн ор­чимд болсон үйл явдал. Би урд талаасаа хоёр дахь эг­нээний баруун гар талд сууж явлаа. Чихэвчээрээ хөгжим сонсоод сууж байтал нэг нө­хөр баруун гар талын хаалга руу дөхөх шиг болсон. Тэгтэл нөгөө нөхөр хаалга онгойл­гох гэж дайраад, онгоцны үйлч­лэгчид зууралдаад аюул бол­дог байгаа. Би ч өөрийн мэ­дэлгүй хойноос нь очоод хоолой­гоор нь боогоод уна­гачихсан. Унагасны дараа хоёрдугаар нисгэгч гав гаргаж өгснөөр гавласан. Хоёр үйлч­лэгч, хоёрдугаар нисгэгч бид дөрөв нийлж хүлж, гавласан. Гав, хүлж боох зориулалттай олс онгоцонд байдаг юм би­лээ. Онгоц газардтал нэг солонгос залуу бид хоёр нөгөө нөхрийг хажуудаа суулгаж явсан.

-Гавлуулчихсан сууж явахдаа эсэр­гүү­цээгүй юу?

-Сандалтай нь хүлчихсэн, би толгой дээр нь дарчихсан яваа юм чинь эсэргүүцээд яах билээ.

-Онгоцны хаалга он­гойл­гох гээд зүтгээд байсан этгээд хэр том биетэй хүн байв. Боогоод унага­чихаар юу гэж байна вэ?

-Филиппин хүн гэнэ лээ. 40 орчим настай, 180 см өн­дөртэй хүн байсан. Ори­лоод, хөл гараа савчаад янз бүр болоод байна лээ. Сүүлдээ бүр уйлж ч байсан. Амиа хорлох гэж явсан юм уу, алан хядах ажиллагаа хийх гэж байсан юм уу мэдэхгүй. Ноцолдож байхад архи дарс үнэртэхгүй байна лээ.

-Хэд орчим зорчигч яв­сан юм бол. Танаас бу­сад нь хөдлөхгүй байна уу?

-216 зорчигч явсан гэж сүүлд мэдсэн. Миний сууж явсан бизнес ангилалд нь 20 орчим зорчигч явсан. Хоёр ч хүүхэд явж байсан санагдаж байна. Гэмт этгээд бидний дунд явж байсан хэрэг. Сан­дарсан ч юм уу, тэр хүмүүс ерөөсөө хөдлөөгүй.

-Та сандраагүй юу?

-Сандралгүй яах вэ. Би Тайландад эмчилгээ хийл­гэдэг юм. Ээлжит эмчилгээгээ хийлгэчихээд буцаж явсан ухаантай. Бие маань ийм тийм ч гэж бодоогүй. Эмэгтэй хүн зууралдаад, нөгөө этгээд нэг гараараа хаалганы ба­риул барьчихсан, зүүн гараа­раа нисгэгч залууг түл­хээд унагачихаж байгаа юм чинь. Тэгэнгүүт л өөрийн мэ­дэлгүй давхиж очоод зуураад авсан. Нөгөө хүнийг хүлчи­хээд сууж байхад л дөнгөж сая "Би хөд­лөөгүй бол онго­цонд байгаа хүмүүс бүгд сүйрэх байж" гэж бодогдож эхэлсэн.

-Сандрахаар туулж өнгөрүүлсэн амьдрал нүдэнд харагдлаа гээд л ярьдаг шүү дээ. Тухайн үед гэр бүлийнхнээ, эх орноо бодов уу?

-Хоромхон зуурт болж байгаа юм чинь юу ч бодож амжаагүй. Сүүлд нь харин сандраад айгаад ч байх шиг. Монгол хүн угаасаа л ийм байдаг юм байна. Нэг нөхөр хаалгатай зууралдаад эхлэ­хээр нь очоод татаад унага­чихсан. Тухайн үед гавь­яа байгуулж байгаагаа ч мэдээ­гүй. Өөрийгөө аваръя ч гэж бодоогүй. Ер нь тэнд байсан хүмүүсийг аврах ту­хай бодол толгойнд орж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ямар ч л байсан тэр хүнийг барьж авч, зогсоох ёстой гэсэн зөнгөөрөө л очсон.

-Филиппин эрийг хүл­чихээд сууж байхдаа алан хядах бүлэглэлийн гишүүн байвал гэр бүлд минь аюул учрах вий гэж бодогдов уу?

-Тайвшрахгүй нэлээд удсан л даа. Тийм бэлгэгүй зүйл бодогдоогүй ээ.     

-Гэмт этгээд зэвсэггүй байсан уу?

-Зэвсэггүй байсан гэж сон­согдсон. Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хут­гатай байсан гэж мэдээлсэн гэнэ лээ. Онгоцонд оруулах­даа сайн шалгасан л бай­маар юм.

-Зорчигчид танд баяр хүргээд сүйд болов уу?

-Алга ташиж, баяр хүргэц­гээгээд сүйд болсоон. "Аль улсын иргэн бэ, цагдаа­гийн ажилтан уу. Армийн алба хаагч уу. Тамирчин эсвэл тусгай албаны ажилтан уу" гэх мэтээр асууцгаагаад байсан. "Би Монгол Улсын жирийн нэгэн залуу" гэж хэлэ­хэд бас л бахархмаар байсан шүү. Монгол хүний ген, цу­санд нь байдаг чанар гэж том зүйл байдаг юм байна. Бат­лан хамгаалахын сайд асан Л.Болд сонинд өгсөн ярилц­лагадаа "Иракт бөмбөг дэлбэ­рэхээр америк цэргүүд ши­рээн доороо ордог. Монгол цэргүүд буу руугаа гүйдэг" гэсэн байна лээ. Тэгдэг л юм байна.

-Ингэхэд та спортоор хичээллэдэг үү. Тийм өндөр хүнийг хоолой­гоор нь боож унагах бас л яггүй байсан байх...

-Сүрхий спортлог хүн биш ээ. Улсын харцага Г.Ганхуяг­тай олон жил найзалж бай­гаа. Салхинд гарахаар найз маань янз бүрийн мэх зааж өгөх гээд байдаг талтай. Найзын маань зааж өгсөн мэх аминд тулсан үед хэрэг боллоо доо.

-Онгоц ослын буулт хий­сэн гэсэн. Хонконгийн цагдаагийнхан танаас юу асууж байна?

-Аюулгүйн буулт хийх ёс­той юм билээ. Бүх зорчигчийг буулгачихаад намайг онго­цонд нэг цаг шахам бай­цаасан. Биеийн байцаалт аваад "Та­ны бие зүгээр үү. Эмнэлэгт хүргэх үү" гэх мэт ойр зуурын зүйлс асуусан. Бие зүгээр учраас эмнэлэгт очих шаардлагагүй, Монгол руугаа нисэх учиртайгаа хэлсэн. Онгоцноос буутал сэтгүүл­чид, авиа компанийн төлөө­лөл, түргэн тусламжийн эмч нар гээд маш олон хүн тосч авч баяр хүргэсэн. Түргэн тусламжийн эмч нар "Эмнэлэг рүү авч явах уу" гэж дахин, дахин асуугаад байсан. Сэт­гүүлчид бичлэг хийгээд байна лээ. Хэрвээ би тэр хүнийг зогсоогоогүй бол онгоц Хон­конгийн төв дээр унаж, 216-гаас ч олон хүнд аюул учрах байсан юм билээ.

-Авиа компанийн онго­цоор насан туршдаа үнэ­гүй нисэх эрхээр шаг­нуулсан гэл үү?

-Тэгсээн. Компанийн удирд­­лагууд "Насан туршдаа манай онгоцоор үнэгүй зор­чоорой" гэсэн. Мэдүүлэг өгсөөр байтал наашаа нисэх цаг болчихсон учраас араас батламжийг нь явуулахаар болсон. Угаасаа ч шагнал горьдож тийм зүйл хийгээгүй шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6062521/437/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
4179 univers best songs BAYARMAA ~~~*oGoGo*~~~ 2012-04-25 1928
4178 univers best songs ERDENEBAYAR ~~~*oGoGo*~~~ 2012-04-25 1811
4177 American Dude Singing "Sanaj Amirlah Ijii" ~~~*oGoGo*~~~ 2012-04-24 1655
4176 Lady Gaga-ийн амьд тоглолт (2011) .Sarnai. 2012-04-22 1689
4175 дуучин Lady Gaga-ийн хачин сонин хувцаслалт [4] .Sarnai. 2012-04-22 2185
4174 TURAAH COFFEE .....TURAAH COFEE..... TURAAH COFFEE.... buteegdehun 2012-04-22 2160
4173 Sport, Soyol urlag - aar orj medeelel hardag hun buhend... sky_mn 2012-04-20 4107
4172 Гиннесийн номд орсон Монголын амжилтуудаас... Та мэдэх үү? G2012 2012-04-18 2164
» Тайланд ~Хонконгын чиглэлд нислэг үйлдэж явсан онгоцны 216 зорчигчыг G2012 2012-04-18 2601
4170 Жаргалсайхан ' Лекц ' ********** [3] G2012 2012-04-16 2069
4169 백아연, 보고싶다 (김범수)/ 4월 15일{ K-POP STAR} file [1] .Sarnai. 2012-04-15 2121
4168 zurx muutai hun uzeed xereggui biz!!! [2] yu_bn_xogshoon 2012-04-14 3434
4167 Нэг л удаа deer23 2012-04-14 1543
4166 Yangpa&Davichi&HANNA _ Love is all the same(사랑은 다 그런거래요) deer23 2012-04-14 1705
4165 SISTAR 씨스타_나혼자(Alone) deer23 2012-04-14 1604
4164 Haluun setgeliin uulzalt... file [1] :::БӨХ::: 2012-04-12 1757
4163 Ч.Цэлмүүн дахин дуулахгүй [9] .Sarnai. 2012-04-11 1980
4162 DAEJEON hot dahi NAMUUN cargonii neremjit SAGSAN BUMBUG-iin bootsoot temtseend urij bna file sdalka 2012-04-11 2967
4161 Цэлмүүн- Хариулаач надад .Sarnai. 2012-04-10 1748
4160 Цэлмүүн-Хайр Амлаач .Sarnai. 2012-04-10 1449
4159 Цэлмүүн - Хайрын Бурхан .Sarnai. 2012-04-10 1572
4158 Марафон гүйлтийн тэмцээн Tsveti 2012-04-08 1542
4157 Brandy & Monica - The Boy Is Mine deer23 2012-04-06 1666
4156 ( MC Sniper)MC스나이퍼 / Push it (feat. Illinit) deer23 2012-04-06 1564
4155 Үнэнч эрчүүдийн Сүлд дуу deer23 2012-04-06 2015
4154 MАРАТОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН emeraldsh 2012-04-05 1451
4153 싸이 (PSY) - 예술이야 + 낙원 + Right now [1] deer23 2012-04-05 1809
4152 "Цэцэгчин" өгүүллэг file [3] deer23 2012-04-04 2173
4151 Eternal (feat.D.M.C) - 어글리픽쳐 deer23 2012-04-02 1418
4150 미치게 보고싶은 file [2] deer23 2012-04-02 2160
4149 20-иулаа нэг л хүн deer23 2012-03-30 2025
4148 오빠만 믿어- Oppaman Mideo deer23 2012-03-29 1710
4147 Pitbull - Back in Time - Official "Men in Black III" song *NEW SONG 2012* deer23 2012-03-28 1612
4146 Hong Jin Young 홍진영 - Love Battery 사랑의 배터리 .트로트 deer23 2012-03-28 1784
4145 2NE1-SCREAM deer23 2012-03-28 1644
4144 SECRET 전효성 solo performance ("SECRET TIME"2012) [2] deer23 2012-03-28 1546
4143 хөлгүй хүн хөлтэй болжээ [5] babaarai 2012-03-27 2717
4142 Хүний толгой шиг мөндөр орж байнаа [4] babaarai 2012-03-27 3408
4141 багана дээрх бужиг [3] babaarai 2012-03-27 3004
4140 элэг хөшилөө кккк [3] babaarai 2012-03-27 3889
4139 зодолдох гэж баллаж байнаа кккккккккккк [4] babaarai 2012-03-27 3602
4138 Чөтгөр шүглэсэн хүү / Баримтат кино 2012 deer23 2012-03-27 1861
4137 Филипп Киркоров - Жестокая любовь [1] deer23 2012-03-26 2753
4136 saihan huuhnuud file babaarai 2012-03-25 11807
4135 Conter strike 1.6 -Android utsand (online) [2] w0w0w 2012-03-24 2160
배너신청
자생병원

배너신청