
Сvvлчийн эзэн хаан хочит Фёдор Емельяненко ( Тулааны бичлэг )
Уншсан 3255 vote 0 2012.01.02 12:08:21Емельяненко нь «Pride FC» хувилбараар ММА-гийн хүнд жингийн дөрвөн удаагийн дэлхийн аварга, «RINGS» хувилбараар хоёр удаагийн, «WAMMA» хувилбараар гурван удаагийн аваргаар тус тус болж, Дэлхийн дөрвөн удагийн аварга мөн оросын самбо тулааны таван удаагийн аварга бөгөөд самбо болон жудо спортын төрөлүүддээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гавьяат тамирчин юм.
Товч намтар
Емельяненко нь 1976 онд Луганскын нутагт эцэг Владимир Александрович эх Ольга Фёдоровна нарын гэрт төрсөн ажээ. 1978 онд тэдний гэр бүл Белгородын нутаг дэвсгэрдэх Хуучин Оскол хэмээх газарлуу нүүжээ. Ирээдүйн алдарт тамирчин тэрээр гэр бүлээрээ нийтийн орон сууцанд өрөө хөлслөн суудаг байж.
Арван настайгаасаа эхлэн Емельяненко самбо болон жудогоор хичээллэж эхэлжээ. Тэрээр 1995он - 1997 онуудын хооронд армид алба хааж эхний ээлжинд галын ангид дараа нь танкын дивизэд алба хаасан байна.
Өндөр: 183 см
тулаан: Федор Емельяненкогийн эсрэг Сатоши Ишии 2011.12.31