
Бичлэгийн тоо 4,494
Манай Засгийн газрынхан Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн нутагтаа авчрах туршлага судлахаар мордоно
Уншсан 1879 vote 0 2011.07.21 10:33:27Манай Засгийн газрынхан Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн нутагтаа авчрах туршлага судлахаар мордоно
2011-07-21 07:52:44
АНУ-ын Невада мужид байрлах Yucca Mountain цөмийн хог хаягдал булшлах агуулахыг монголд шилжүүлэхээр гэрээ, хэлэлцээр хийсэн нь тодорхой боллоо. АНУ-ын цөмийн эрчим хүчний байгууллагын албан мэдээлэлд энэ тухай тодорхой дурдсан байна.
Цөмийн эрчим хүч ашиглагч гол улсууд болох Япон, АНУ, Арабын нэгдсэн Эмират улс энэ тухай гэрээ хэлэлцээрийг хэдийнэ байгуулсан ажээ. Тэд энэ гэрээгээ цөмийн хамтын ажиллагааны гэрээ гэж нэрлэсэн байна. Гэрээнд Монгол улсыг асар том цөмийн хаягдлын хог болгохын тулд хэрхэн ажиллах тухай дурджээ.
Манай улсын ураны нөөц дэлхийд дээгүүр ороод байгаа. Цөмийн хаягдал улс болгохын тулд ураны нөөцийг нь худалдаж авах гэрээ хийн мангартуулах нь тэдний гол зорилго ажээ. Мангартуулах ч юу байх вэ, хэдэн улс төрдчийг нь хахуульдчихад л болох хэрэг. Том гүрнүүд манай улсыг цөмийн хаягдлын бүс нутаг болгохоо соёлтой аргаар илэрхийлэх нь мэдээж хэрэг.
АНУ-ын хэвлэлд “Обамагийн засгийн газар цөмийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Япон, АНУ, Арабын Эмират улсын худалдааны реакторуудад асар том цөмийн хаягдлын хог болох Монгол улсад туслахыг хичээж байна” гэжээ.
Мөн манай улсыг цөмийн реактаруудад түлшний нийлүүлэгч болоход нь туслах гэрээ гэгчийг “Daniel Poneman Energy” компанийн орлогч нь хоёр болон тавдугаар сард хэдийн бэлдчихсэн ажээ. Энэ гэрээнд том гүрнүүдийн далд нууц сонирхлыг нарийн тусгажээ.
Иран улсад цөмийн хаягдлын агуулах байдаг бөгөөд Арабын Эмират улс Иранд хаягдлаа булшилдаг байна. Гэвч Эмират болон Ираны харилцаа мухардалд ороод байгаа аж. Энэ нь Эмиратын цөмийн хаягдлаа монголд булшлах гэрээнд нэгдэх шалтаг болжээ.
Мөн америкчууд “Монгол улс одоо цөмийн түлшний үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдийг мэдээгүй ба, ураны нөөцүүдийн судалгааг эхэлснээс хойш ойрын хугацаанд буюу 12 сард цөмийн түлшний үйлчилгээнүүдээр хангаж эхлэхийг Монголд уриална” гэжээ.
Монголчуудад гэрээний агуулгыг нарийн ойлгуулаагүй нь эндээс харагдаж байна. Гэрээний зорилгыг тэдгээр гүрнүүд “Гэрээний гол зорилго цөмийн түлшний үйлдвэрлэл биш юм. Гол нь Монголд шинэ дууссан түлшний хадгалах газрыг байгуулах юм” гэжээ.
Мөн Монголын засгийн газрын төлөөлөгчид наймдугаар сард Nevada дахь цөмийн Laboratory Idaho National -д айлчилна гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ. Манай улсын засгийн газрынхан гэрээнийхээ утга агуулгыг мэдээгүй байж АНУ-ын Невада мужийн цөлд байрлах цөмийн хаягдлын агуулахад очиж туршлага судална гэсэн үг үү.
АНУ болон Японы засгийн газар Невадагийн Yucca Mountain-ий цөмийн агуулахыг солих газрыг нэлээн урт хугацаанд хайж байгаа тухайгаа хэвлэлд өгүүлж байсан. Тэгвэл тэр газраа олсноо олзуурхан тэмдэглэжээ. Тэр нь Монгол улсын газар нутаг.
Манай улс зэс, нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэн хөөрцөглөж байсан боловч энэ ордуудаа мөн л гадныханд тавиад туучихсан. Ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүллээ гээд гайхуулаад байсан нь цөмийн хаягдлын хогийн сав болохын цондон байжээ.
Японы Майничи сонинуудад мэдээлэл гарсны дараа тавдугаар сард АНУ-ын Элчин сайдын яам няцаасан мэдэгдэл гаргасан боловч энэ нь хуурамч няцаалт байсныг Обамагийн засгийн газрын цөмийн хамтын ажиллагааны гэрээ харууллаа.
Б.Жонон
Монголчууд Араб, АНУ, Японы цөмийн хаягдлыг нутагтаа булна гэжээ
2011-07-20 09:29:06
Японы Майничи Дэйли Ньюс сонинд Монголчууд цөмийн хаягдал булшлах талаар ингэж мэдээлжээ. Манай улсын эрх мэдэл бүхий хүмүүс Майничи сонинд өмнө нь гарсан мэдээллийг оргүй гүтгэлэг хэмээн хэвлэлийн хурал хүртэл зарлан сүржигнэж байсан билээ.
Гэтэл ийм мэдээллүүд японы хэвлэлүүд дээр байнга гарах боллоо. Японы хэвлэлүүд манай орныг бодвол хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь сенсааци хөөх, захиалгат нийтлэл тараахаасаа илүүтэй баримттай мэдээлэлд тулгуурладаг. Монгол улсад цөмийн хаягдал булшлах талаар гурван улсын гэрээг Японы” Киодо ньюс” сонин олж авснаа зарлажээ.
Монголчууд аа, юу л болоод байна даа. Наргиж наадаж байтал үр удмаар нь хөнөөх цөмийн хорын агуулах болох гэж байгаа юм биш биз.
Орчуулгыг та бүхэнд хүргэе.
Токио (Киодо)–цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон-АНУ-Монгол 3 улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн хэмээн бичжээ гэж тус гэрээний нэг хувийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна.
Нэр дурьдсан орнуудын байгуулахаар зорьж буй цөмийн түлшний цогц үйлчилгээ гэгчийн талаарх тус баримт бичгийн төсөлд ураныхаа түлшийг бусад орнуудад экспортлоод тэндээс гарах хаягдал түлшийг нь буцаан авч нутагтаа булшилдаг манай гаригийн анхны тогтолцоог Монголд байгуулна гэж бичжээ.
Гэрээний төсөлд НҮБ-ын цөмийн асуудал хариуцсан хянагч сахиулын үүрэгтэй Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг нь Монголд цөмийн хаягдал түлш хадгалах агуулах байгуулахад техникийн туслалцаа үзүүлж болзошгүй тухай бас дурьджээ.
Саяхан Фукушима Даичигийн АЦС дээр тохиолдсон гамшигт явдлын дараахан иймэрхүү зүйлийг зохион байгуулахад хүндрэлтэй байж болох ч энэ асуудалд оролцож буй талууд, нэн ялангуяа хувийн пүүс компаниудын зүгээс тус санаачлага хэрэгжинэ хэмээн ихээхэн найдлага тавьж суугаа аж.
Цөмийн эрчим хүч сонирхож буй улс орнуудын хувьд АЦС-аас гарах ашигласан түлшээ бүрмөсөн далд оруулж булшлах асуудал хамгийн хүндрэлтэй. Тэд бүү хэл цөмийн энерги ашиглаж гаршсан Япон, АНУ мэтийн туршлагатай орнуудад ч цөмийн түлшний хаягдлаа бүрмөсөн булшлах тогтолцоо өнөөдөр байхгүй юм.
Үүнтэй зэрэгцэн, Япон болон Америкийн компаниуд нь дээрх санаачлагад дөрөөлж, цөмийн эрчим хүч ашиглах сонирхолтой улс орнуудад цөмийн энергийн дэд бүтцийг сурталчилж, улмаар худалдааны гэрээ хэлцэл байгуулж, ашиг хонжоо олохоор сонирхож байна хэмээн шүүмжлэгчид байна.
Гэрээний төсөлд цөмийн түлшний мөчлөгийг зохицуулах олон талт арга барилыг бий болгохын ач холбогдлыг тэмдэглэхийн сацуу бусад орнуудад цөмийн түлш ханган нийлүүлэх арга механизмыг байгуулах нь чухал хэмээжээ.
Тус баримт бичигт гурван улсын төлөөлөгчид тогтмол уулзалдаж, уран олборлох, цөмийн түлш боловсруулах хийхээд хаягдал түлшийг дахин боловсруулах, булшлах үе шатуудад үзүүлэх цогц үйлчилгээний талаар аюул осолгүй, хамгаалалттай, хариуцлагатай бөгөөд энх тайванч замаар арилжааны тохиролцоо байгуулах ёстой гэж бичсэн байна.
Японы зүгээс энэхүү санаачлагыг Санхүү, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам хариуцсан. Тус гэрээний анхны хувилбарыг Америкчууд боловсруулсан бөгөөд гэрээнд бүр өнгөрсөн 2 дугаар сард гарын үсэг зурахаар тус Яамнаас төлөвлөж байсан ч Японы Гадаад Явдлын Яам эсэргүүцсэний улмаас үйл явдал түр хойшилсон гэж Япон дахь мэдээлэгч мэдэгдсэн юм.
Киодо Ньюс сонингийхны гарт тус Яамны Байгалийн нөөц ба эрчим хүчний хэлтсийн дотоод хэрэгцээний зориулалттай нэгэн баримт бичиг орсон ба тэрхүү бичигт Японы Санхүү, Худалдааны Яам болон Тошиба корпораци нь дээрх санаачлагыг талаар АНУ-ын Эрчим хүчний Яам хийгээд Монголын засгийн газартай сэмхэн уулзаж хэлэлцэж буй тухай өгүүлсэн байв.
Түүнчлэн Яамны баримт бичигт Монголчууд Арабын Нэгдсэн Эмират улстай холбоо тогтоож, ураны түлш нийлүүлж, ашигласан түлшнийх нь хаягдлыг эргүүлж авах талаар хэлэлцээр хийж эхэлсэн тухай хүртэл мэдээлсэн байжээ.
Орчуулгыг Амарлин