jasen
Бичлэгийн тоо 4,494
 
 
1. 1945 онд ӨМӨЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав.

2. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын төлөө тэмцэж, түүнийг зөв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хүнийг хороон устгасан.

3. 1953 онд “Хувьсгалын эсэргүүчүүдийг дарангуйлъя” хэмээн ленинч лоозон гарч, колончлолыг эсэргүүцдэг хэмээн сэрдэгдэж 10 мянга гаруй монголчуудыг хяджээ.

4. Үндэсний баруунтан хэмээж 1957 онд Өвөр Монголын өндөр боловсрол эзэмшсэн 600 гаруй шилдэг сэхээтнийг хоморголон баривчилж ”нутаг заан цөлөх, дахин хүмүүжүүлэх” хэмээн тамын хөдөлмөрт илгээн залхаан цээрлүүлсний дотор их дээд сургуулийн нийгмийн ухааны профессорууд Түвшин, Чандмань, Буян, Далантай зэрэг олон хүн орсон билээ.

5. 1959 онд Төвдийн тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө Далай ламаар удирдуулсан бослогыг дарахын тулд Өвөр Монголын морьт цэргийг хүчээр хөөж явуулсан юм. Боссон Төвдүүд морьт цэргийг хармагц туслахаар ирсэн хэмээн эндүүрэн “Чингисийн цэрэг ирэв” хэмээн бишрэн сөгдөхүй Өвөр Монголын цэргүүд төвдүүдийг толгой дараалан хядсан гэдэг. Энэ цэрэг дараа нь удалгүй сураггүй болсон нь учиртай. Хятадын эрх баригчид Өвөр Монголын морьт цэргээр төвдүүдийн бослогыг даруулсан нь нэг сумаар гурван туулай зэрэг намнах жинхэнэ хятад ухаан байв. Нэгд, ингэснээр монгол цэргийн үндсэн хүчийг хороох, хоёрт Монгол Төвдийн эртний уламжлалт нөхөрлөлд яс хаях, гуравт, хятад дахь монгол төвдүүд эвлэлдэн нэгдэх вий хэмээн муу санаалан хооронд нь цусан өшөөтэй болгохыг зорьжээ.

6. 1960 онд Улаанцав аймгийн төвийн нэг монгол БНМАУ-д амьдардаг төрөл саданыдаа жирийн нэг захиа бичсэн ажээ. Гэтэл Хятадын эрх баригчид үүнийг улс төрийн асуудал болгон 200 гаруй хүнийг баривчлан байцааж заримыг нь шийтгэсэн юм.
7. 1962 онд Шилийн гол аймгийн цэргийн тойргийн захирагч Тогтох, түүний орлогч Намжилсундуй нарын 3 хүнийг Бээжингээс ирсэн Хятадын аюулаас хамгаалах яамны төлөөлөгчид баривчлав. Тэр гурвыг Ар Монголтой нэгдэх могойн санаа агуулсан хэмээн зохиомол хэрэг үүсгэсэн нь Өвөр Монгол даяар шуугисан дуулиант хэрэг болов.
Энэ сүр дуулиант баривчлага хийгээд мөнөөх 3 даргыг олон жил гянданд хорихоор шийтгэж үзэшгүй зэрлэгээр тамлан зовоосноор хоёр нь шоронд нас барсан бөгөөд Тогтохыг 1970 онд арайхийн сулласан билээ.
1963 онд Монгол Хятадын хилийг шинэчлэн тогтоох асуудал ид оволзож байхад Өвөр Монголын Их Сургууль Аж Үйлдвэрийн дээд сургуулийн оюутнууд үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг өрнүүлсэн юм.
АУДС-ийн оюутан Монгол Хятадын хил тогтооно гэж байх ёсгүй. Цагаан хэрэм бол Монгол Хятадын хилийн зааг бөгөөд түүхийн арилж баларшгүй гэрч байтал дахин хил тогтоох асуудал байж болохгүй хэмээжээ. Үүний улмаас 60 гаруй оюутан “Монголыг нэгтгэх нам ” байгуулсан хэмээх хилс хэрэгт гүтгүүлж баривчлагдан шийтгүүлжээ.
Гарьд үзэл бодлоо илээр хэлсний төлөө 13 жил шоронд суусан байна. Дашцэрэн, Зууннаст, Цэрэн зэрэг оюутнууд нутаг заагдан цөлөгджээ. 1968 он Өвөр Монголын өөриөө засах орны монголчуудын хувьд хамгийн эмгэнэлт жил байлаа. Бээжингийн эрх баригчид тэр жил урьд өмнө байгаагүй, одоо ч байхгүй “Өвөр ардын нам” хэмээх хуурамч байгууллага бий гэсэн улс төрийн бүдүүлэг гүтгэлгийг гаргаж ирэв. Энэ нам гэгч “Хоёр Монголыг нэгтгэх зорилготой” гэж уг гүтгэлэгтээ тэд шалтаг гаргав. Ингээд өргөн хавчлагаа эхэлсэн билээ. Энэ онд хил орчмын мянга гаруй малчин байлыг хилээс дотогш алслан хөөсний улмаас 1000 гаруй хүний амь нас үрэгдсэн байна.

1968 онд ӨМӨЗО-д монголчуудын хүний эрхийг яаж хөсөрдүүлж байсан зарим баримтыг өгүүлье. Дархан Муумянгатын хошуунд нэгэн хөхүүл эмэгтэйг тамлан алаад гадаа хаяхад хоёр настай хүүхэд нь үхсэн ээжийнхээ хөхийг үлгэж байсан гэдэг. Жирэм аймгийн найман хошууны “дугуй айл” тосгоны Мудан гэдэг хүүхний бэлэг эрхтэнд цаасан буу дэлбэлж алав. Ийм харгислал БНМАУ-д сургууль төгссөн Сөнөд баруун хошууны нэгэн багш эмэгтэйд бас тохиолджээ. Монгол Улсын тагнуул хэмээн зандарч зандалчин эрс бэлэг эрхтний нь доогуур бүдүүн олс хийж хоёр тийш хөрөөдөн татаж удаан тамласаны дараа цаасан буу шургуулан дэлбэлж алжээ. Баян нуур аймгийн сангийн аж ахуйн дарга Монголыг баривчлан час улаан болтол улайссан төмөр зуухны дэргэд аваачин шарж, “Ар Монголтой нэгдэх хорон санаагаа хэл” хэмээн чандлан зохиомол хэрэгт өчих гэм үнэхээр үгүй тэр дарга нэлээн бяртай боломжоо ашиглаад ухас хийж хажуудаа зогсож асан зандалчин хятадыг тас тэврэн улайссан зуухан дээр хэвтжээ. Мах шиг улаан болсон халуун зуухнаас салгаж чадаагүй гэдэг.
Өвөр Монголын эд барааны товчооны ажилтан 40 гаруй насны эмэгтэй Алтайг арваад эрс хүчирхийлэхдээ нурууг нь хугалж алжээ. Хадам аавыг бэртэй нь эхийг хүүтэй нь олон хүний нүдэн дээр хурьцалдуулах, эцэг эх үр хүүхдийг хүчээр салгах зэрэг бузар шийтгэлийг хятадууд санааны зоргоор ноогдуулж байлаа. 1968 онд их хэлмэгдүүлэлтийн тухай 3 янзын тоо баримт бидэнд байгаа юм. “Жэньминь Жибао” сонины нийтлэл буюу Хятадын засгийн газрын 1976 оны мэдээгээр бол тэр жил Өвөр Монголд 16222 хүнийг алж, 340 мянган хүнийг зэрэмдэглэжээ. Өвөр Монголын, ХКН- ыг толгойлж байсан Улаанхүүгийн нэг илтгэлд өгүүлснээр бол 35 мянган хүн алагдсан аж. Тэгвэл Өвөр Монголын Их Сургуулийн багш нарын нэлээд нухацтай ярилцлагад өгүүлснээр бол тэр жил 45983 хүнийг алж, 790 мянган хүнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгон тамласан байна.

8. 1974 оны 3-р сард Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Арслан нарын 4 залууг хоол идэж байхад нь Зуун замын цагдаагийн газрын дарга Ян Ютсайгийн толгойлсон цагдаа нар баривчлахдаа мөн л Ар Монголтой нэгдэх санаа агуулсан хэмээх нөгөө үлгэрээ хэрэгжүүлэв. 4-р сарын 1-нд Хөх хотын олон мянган монгол хүн үүнийг эсэргүүцсэн цуглаан хийсний үрээр 4 оюутныг сулласан билээ.

9. 1974 онд Улаанцав аймгийн багш 27-28 насны залуу нэлээн зоригтой ний нуугүй сурагчиддаа ярьдаг байсан нь түүнд гай чирч иржээ. Нэгэн албан байгууллагын манаачийг алсан ял түүнд тулгасан бөгөөд мэдээжийн хэрэг манаачийн хувцас зэрэг эд мөрийн баримт нэгжлэгээр гэрээс нь гарч таарна. Ингээд шүүх хурал хийв. Шүүх хуралд манаачийг Буяндэлгэр алсныг гэрчлэх хүн нь хэлгүй хүн байлаа. Гитлер тухайн үедээ ийм гэрчид их дуртай байсан зэргээс болоод НҮБ ийм гэрчийг хэрэгт гэрчлүүлэхээр дуудахыг хориглосныг Хятадын хуульчид огт тоосонгүй. Чингээд Буяндэлгэрийг цаазаар авав. Түүний эцэг ухаан солиорон хоёр чихээ огтолж, дүү нь цэргийн албанаас хөөгдсөн байна.

10. 1979 оны 6-р сард Өвөр Монголын Их Сургуулийн Билгүүн-Далайгийн Тэмцэлт хэмээх оюутан Зүүн гарын ой шугуйт газрыг хятад мужид тасдан нийлүүлснийг эсэргүүцэж, 100 оюутны гарын үсэг бүхий захидал бичиж Хятадын засгийн газарт илгээв.
Бээжинд мөнхүү захидлыг хүлээн авсан нотолгоо нь Хятадын аюулаас хамгаалах болон хууль хяналтын байгууллага байнгын шахалт хавчилт үзүүлж эхэлснээр илэрсэн юм. Дээр өгүүлсэн “Өвөр Ардын Нам” гэгч зохиомол байгууллагын толгойлогч Тэн Хайчин хэмээх хятадыг шийтгэх ёстой гэсэн шаардлагыг 1980 онд 100000 гаруй хүний гарын үсэгтэй мэдэгдэл хэлбэрээр Өвөр Монголын ЗГ-аар дамжуулан монголчууд Бээжинд илгээсний хариуд Тэн Хайчин тушаал дэвшин Бээжинд суув.

11. 1981 онд Бээжин нэгэн маш нууц албан тоот гаргажээ. Энэ тоотод ӨМӨЗО-ны монголчуудын үеэс үед дамжин эзэмшсэн газар нутгийг хятадад бүрэн шилжүүлж авах, монголчуудын уусгах бодлогыг яаравчлан дуусгахын чухлыг заасан байна. Үүний тулд монголчуудын дотор хятадуудыг олноор нь шилжүүлэн суулгах хэрэгтэй гэжээ. 8 сарын 22-нд энэ нууц зааврыг эсэргүүцсэн өдий төдий ухуулах хуудас Өвөр Монгол даяар наагджээ. 9 сарын 10- нд Өвөр Монголын Их Сургуулийн 10 оюутан ХКН-ын Өвөр Монголын хороонд очиж “нууц албан тоотоо Бээжин татаж авах ёстой” гэсэн шаардлага тавьж, улс төрийн суулт хийснийг олон хүн дэмжив. 9 сарын 13- нд Хөх хотод 10 мянга гаруй хүний цуглаан хийсэн бөгөөд ХКН- ын Өвөр Монголын хороонд 21 албан тоот гарч “Сурагчид үйлдсэн ялаа цагдаагийн газар биер очиж илэрхийл” хэмээн тушаажээ. 10 сарын 21- нд намын хорооноос монгол оюутнуудын хөдөлгөөнийг номхотгон дарах тогтоол гарав. Үүнийг эсэргүүцсэн их, дээд, тусгай мэргэжлийн болон зарим аймгийн дунд сургуулийн оюутан сурагч хичээл хаяж, энд тэнд цуглаан зохион байгуулав. Хичээл хаях оюутны зөвлөл Түймэр, Хас Эрдэнэ, Зоригт, Наранбилэг нарын 6 оюутныг Бээжин рүү өөрийн төлөөлөгч болгон илгээв. Хятадын ЗГ- ын хэрэг эрхлэх газар тэднийг хүлээж аваад “Та нар албан тоотыг буруу ойлгож байна” гэж аргалах санаатай нэг үзээд болоогүй тул “Танай Өвөр Монгол, Төвд, Зүүн Туркестан хамтраад бидэнтэй тэмцэвч нэмэргүй, бидэнд Хятадын хүчирхэг арми байхад та нар юу ч олж авахгүй” гэж сүрдүүлэв. ХКН- ын нэгдүгээр нбд Ху Ёобан “Энэ удаагийн Өвөр Монголын оюутнуудын хэрэг явдал бол Төвд ба Зүүн Туркестаныхтай адил юм биш тул туйлын хянуур байвал зохино. Ингэхгүй бол бид тэдний арганд орж болзошгүй юм шүү” хэмээн дээд хүмүүстээ анхааруулсан байна. хятадын засгийн газар олон удаа “Та нар хичээлдээ ор. Бид нар асуудлыг шийднэ” гэж ятгахын сацуу цэрэг зэвсэг хэрэглэнэ гэж айлган сүрдүүлж байв. Хичээл хаялт 29 өдөр үргэлжлээд 2 сарын 19- нд дуусав. Энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцсон Даланхар, Хөхбуян, Жарантай, Цэдэндорж, Хүчинтөгс, Хас-Эрдэнэ, бичээч эмэгтэйчүүд Улаангэрэл, Чимгээ нарын олон хүнийг баривчлан олон жил хорьсон байна. 12. 1979 онд тэмцлээ эхэлсэн Тэмцэлтийн гэрт цагдаа нар сүрэглэн орж сүрдүүлсний улмаас 70 гаруй настай эмээ нь айн бүх биеийн мэдрэл алдан хэвтэрт оржээ.

13.Толь боловсрол сайтай бүсгүй байсан юм. 1987 онд бүх Хятад даяар зарласан Японд очиж суралцах уралдаант шалгалтанд тэрээр тэргүүн байр эзэлсэн ч сургуульд нь явуулаагүй байна. 1989 оны 4 сарын 15 болон 24- нд Тэмцэлтийн 3 настай Үйл охины цэцэрлэгт цагдаа нар очиж “Хэн танайд ирж байна, аавтай чинь хэн юу ярьж байна” гэх мэтээр байцаасны улмаас бяцхан охины мэдрэл муудаж цэргийн дүрэмт хувцастай хүн хармагц орон гарах газраа олж ядан бүлтгэнэх болсон юм. Мөн оны намар Тэмцэлттэй сүлбэлдсэн хэмээн Багшийн их сургуулийн Өлзийдэлгэр нарын хэсэг оюутныг хагас жилийн турш байцаан мөрдөхдөө “Тэмцэлтийн ялыг үнэхээр илчил” хэмээн тулгадаг байсан бөгөөд Өлзийдэлгэр нутаг заагдан цөллөгт явжээ.

1985 оны 8 сарын 5– нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар оргож “тоёото” машинаар БНМАУ- ын хилээр сэм нэвтрэн Сүхбаатар аймгийн нутагт нэлээн гүн орж яваад Монголын талд баригджээ. Тэд БНМАУ- д байгаа НҮБ- ийн төлөөлөгчийн газраар уламжлан ӨМӨЗО- д хүний эрх хөсөрдсөөр байгааг НҮБ- д уламжлан тавих зорилготой явсан байна. Монголын НАХЯ тэднийг 9- ны өдөр хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хүлээлгэн өгөв.
Гарыг нь гавлахад хоёр залуу Монгол улсын зүг ширтэн “Цэрэг эрийн дуу” дуулав. Хятадууд ингэхэд нь Баатарын гарыг хуга цохижээ. Баатар, Улаангэрэл хоёрыг найман жил хорихоор шийтгэсэн бөгөөд одоо шоронд сууж байна. Эдний гэр орныг удаа дараа нэгжин “эд мөрийн баримт” хайж байлаа. Өвөр Монголд өргөн баривчилгаа явагдаж байсан бөгөөд 1979 онд Төвдөд тусгаар тогтнолынхоо төлөө бослого өрнүүлсэн нь товлосон баривчилгаа хойшлох цорын ганц шалтгаан болсон байна. Гэвч олон хүн хараа хяналтанд байдаг нь хэвээрээ аж. 1989 оны 4 сарын 16 –нд Их Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг Багшийн их сургуулийн монгол оюутнууд тэмдэглэх гэж цуглараад байхад аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хөргийг булаах зэргээр авирласан тул оюутнууд тэр шөнө улс төрийн суулт хийсэн байна. Монгол оюутнуудад “ Үндэсний үзлийг дэвэргэж байна” гэсэн ял тулгасан бөгөөд их сургуулийн багш Улааншувууг ажлаас зайлуулан мөрдөн байцааж байв. 1989 оны 5сарын 2-нд Багшийн их сургуулийн үүдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж монгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН-ын Өвөр Монголын хооронд эсэргүүцэл илэрхийлэв. Мөн онд Хөх хотод Үзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дөрвөн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байхад цагдаа нар цуглан бүсэлсэн бөгөөд “монголчууд хөдөө нутагтайгаа холбоо тогтоон Хөх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гүтгэн мөнхүү наадмыг хүчээр тараажээ. Хөх хотод монгол үндэстэн наадам уулзалт хийж болохгүй гэж хоригложээ.

Эх сурвалж Хөх толбо сонин.

profile





Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4778295/2f7/trackback

Zochin111

2011.07.01 20:53:25
*.223.93.147

xyatadyyd iim l zavaan zevuun muuxai  baigaam daa.

profile

isaaa

2011.07.06 14:46:22
*.41.169.205

paax yasan aimaar yumbee ter tongoilgoj baigaa xujaa byyr oortoo itgeltei aain... tenegyyd

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102643
3684 ... Anu - Shake N Dance... M2M_Soko 2011-07-02 1288
3683 ... Eminem - Space Bound... M2M_Soko 2011-07-02 1372
» Монгол руу харж дуулсныхаа төлөө алуулж байжээ [2] ~~~*oGoGo*~~~ 2011-07-01 2063
3681 Amidrald Tavtai Moril...... OST...Amidrald Tavtai Moril .........OST file deer23 2011-06-30 2440
3680 НААДМЫН ТАЛБАЙ ДЭЭР ХООЛООР ҮЙЛЧЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА hugjilteihuu 2011-06-29 1314
3679 7 настай хятад майкал жэкс он manaa 2011-06-29 1754
3678 12 САРД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ Namuun Denj 2011-06-29 1402
3677 Hi all...naasha! joinmc 2011-06-29 1511
3676 haha2010 baina uu? arildii 2011-06-27 1234
3675 2PM _ Hands Up...........................................2PM _ Hands Up file deer23 2011-06-27 1371
3674 KKK..... XA XA XA ........................HARAAL [4] deer23 2011-06-27 2372
3673 kino asuuya oruulaad uguuch coolgirl 2011-06-27 1441
3672 vilchilgeenii mashin bna uu amirlan1 2011-06-27 1647
3671 M4 - 내 사랑................내 사랑........................내 사랑 file deer23 2011-06-27 1390
3670 G.NA(지나) 내 사람이라서 (Cause you are my man)_최고의 사랑 OST file deer23 2011-06-27 1431
3669 HVNII DVRGVI HVRGEED BAIVAL ENGIH BAIHDAA...VZEEREI... file [2] deer23 2011-06-27 1695
3668 АЯЛАЛ ийнхүү ӨРНӨСӨН бөлгөө [2] deer23 2011-06-25 5778
3667 borsh [1] altaa9988 2011-06-25 1663
3666 "Чөтгөрийг дийлэгч Чагаа хүү" ~~~*oGoGo*~~~ 2011-06-24 1575
3665 "ачийг тусаар хариулна" хүүхдийн дууны клип 2011 ~~~*oGoGo*~~~ 2011-06-24 2332
3664 mongol 3d animation ~~~*oGoGo*~~~ 2011-06-24 1846
3663 "ELIT"-ta byxniig yrij baina. aja&aja 2011-06-23 1484
3662 Давагдорж vs Амархүү дажгүй реклам PEPSI ~~~*oGoGo*~~~ 2011-06-23 1952
3661 boroo......boroo......boroo....Guys666....Tatar file deer23 2011-06-23 1537
3660 **ДарXлаа** Монгол кино Баатар-Эрс 2011-06-23 1502
3659 АЯЛАН ТОГЛОЛТ hi yu bna 2011-06-22 1811
3658 garaa tulj l bna ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1778
3657 egduutei [1] ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1748
3656 i love you ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1443
3655 tramplin evdervel nisdiin bna ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1635
3654 buduun huniig deerelhvel ~~~.AgaShi.~~~ 2011-06-22 1853
3653 Монгол улс ба Утаанбаатар маань ийм л болждээ file deer23 2011-06-22 1893
3652 Монгол маань ийм л болждээ Баатар-Эрс 2011-06-22 1499
3651 anhaar west35 2011-06-21 1300
3650 벌써 이렇게 deer23 2011-06-21 1187
3649 Монгол улсын хууль үйлчилдэггүй, Монголын баялгийг цөлмөсөн “Ажнай” Бат-Эрдэнийг эх орноосоо хөөх л үлдлээ deer23 2011-06-21 1507
3648 xo saihan saihan. hvvhenvvd vzeerei zaluusa...''Мисс Русское радио'' 2011 file deer23 2011-06-21 3500
3647 24....24.. 24.. ter deer bi zogsoj bgaan shvv kkk file deer23 2011-06-21 1372
3646 Greatest Love OST-Don't Forget Me...허각 - 나를 잊지 말아요 file deer23 2011-06-21 1888
3645 김현중(Kim Hyun Joong) - Break Down deer23 2011-06-21 1536
3644 Tsetsegchnii huslen........................Tsetsegchnii huslen deer23 2011-06-21 1607
3643 12 САРД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ Namuun Denj 2011-06-21 1194
3642 Е-9 ВИЗТЭЙ ХУГАЦАА ЧИНЬ ДУУСАХ ГЭЖ БАЙГАА БОЛ 9 САРЫН СУРГАЛТАНД УРЬЯ boogii 2011-06-21 1115
3641 танилцаад хамт шоудана [2] Rose~ 2011-06-19 2001
3640 USA IRGEDTEI TANILTSAH GER BUL BOLHOD ZYYCHLANA nara.harris 2011-06-19 1361
배너신청
자생병원

배너신청