jasen
Бичлэгийн тоо 4,494

Girl_happy_main.jpg

Хүн ямар л бодол бодож бие, хэл, сэтгэлийн, биеийн үйл хийнэ түүнийхээ үр дагаварыг эдэлдэг” гэж үйлийн үрийн хуулиар тайлбарладаг. Хүний муу, сайн яваа нь урьд төрлийн хийсэн үйлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, юу бодож байна, түүнээсээ шалтгаалдаг.
Бид эгэл бөөмсөөс бүтсэн ертөнцөд амьдарч байгаа. Бидний бие махбодь ч ялгаагүй. Тэгвэл тэр эгэл бөөмс хүний бодлын тушаалаар ажиллаж байдаг юм байна. Тийм болохоор “Санаа зөв бол заяа зөв”гэсэн зүйр үг байдаг. Сайн санааны үзүүрт шар тос гэхээс гадна салхины хур наашилна гэдэг.Энэ бол үе үеийн ард түмний ажиглалт, мэргэн ухаан.
Сайн явах санааных....
Бидний амьдралд тохиолдож буй юм болгон учир утгатай байдаг нь бидний өөрсдийн үйлдэлтэй нягт холбоотой, эх үүрсвэртэй болохоор та амьдралд илүү их бэрх ,бэрхшээл үзэхгүйн тулд өөрийгөө өөрчлөх,хэнд юунд ч өөртөө ч муу юм хийхгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна.
Хүн амьдралдаа тохиолдсон хариуцлагыг хүлээх ёстой билээ. Хүний оюун санаанд сайн муу бодол эргэлдэн байдаг. Сайн нь давамгайлан муугаа устгавал аз жаргалтай,эрүүл саруул,баян чинээлэг,олон түмэнд буянтай хүн болдог.
Хэрвээ муу санаа нь давамгайлвал бурууг бусдаас хайж, хариу үйлдэл хийсээр байгаад насыг бардаг.
Үүнийг монгол ардын зүйр цэцэн үгэнд “Санаа муут яван хатна,сарьсан багваахай наранд хатна” гэж хэдхэн үгээр маш ойлгомжтой хэлсэн байдаг. Тохиолдсон бэрхшээл бүрийг үйлийн үр гэж ярьдаг нь бас тийм биш гэнэ.
Хүн эхээс төрөхдөө маш цэвэр ариун төрдөг ба өсөх торнихын хирээр үйлийн үр дагадаг юм байна.Тэгвэл үйлийн үрийг өөрчлөж чадах гол агуулга нь урьд тохиолдсон муу зүйлийг мартаж, баяр хөөр, аз жаргал,сайн сайхан санаагаар оюун ухаанаа цэнэглэж сайхан амьдрана гэсэн үг.
Хүн аз жаргалаа өөрөө мэдэрч сурсанаар аз жаргалтай болно. Ингэхлээр аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаалах болж байна. Хэрэв та аз жаргалыг хаа нэгээс хайвал зовлон л нэмнэ.
Хүн өөрөө аз жаргалтай байгаагаа мэдэрдэггүй учир нь амьдралд тохиолдсон элдэв муу зүйлийг тархи толгойдоо агуулснаар сайныг устгадагт байгаа юм.
Хүн бол энэ ертөнцийн баялаг, гайхамшиг, энэ ертөнц нь өөрөө хязгааргүй, түүний адилаар хүний бодол санаа үзүүргүй билээ.
Монгол хүн бүр “Сайн явах санааных” гэдэг зүйр үгээ ухан бодож санахад л болно. Хүн маш агуу, маш хүчтэй, хүн мөрөөдлийн их хүчээр амьдардаг.
Энэхүү эмхэтгэлд зарим зүйл дэндүү энгийн хэн бүхний мэддэг юм шиг санагдаж магадгүй. Тэгж бодвол эндүүрэл, та өөрийгөө хуурна. Хамгийн энгийн зүйлийг амьдралд хэрэгжүүлэхэд хэцүү байдаг шүү дээ. Энэхүү миний бичсэн зүйлд нэг юмыг олон давтсан нь таны ухаан санаанд тогтоож өгөх гэсэн билээ.
Олон давтсанаар амьдралд хэрэгждэг, сэтгэлд хоногшдог шүү дээ. Амжилт олоход барих гогцоо хэрэгтэй. Та энэхүү миний бичсэн зүйлээс тэр гогцоог олно гэж найдаж байна.
Аз жаргал
Аз жаргал бол замгүй зам, зорилгогүй зорилго. Хүн аз жаргалтай амьдарья гэж бодоод байдаг. Гэтэл тэр аз жаргал нь ердөө олддоггүй. Тэгээд хэзээ нэгэн цагт л аз жаргалтай болно гэж хүлээдэг. Тэгвэл хүлээгээд ирдэггүй ,хайгаад олддоггүй, тэр аз жаргал та бүгдийн дотор чинь байгаа. Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй. Хэрэв та аз жаргал хайвал танд зовлон л ирнэ. Яагаад гэвэл аз жаргалыг хайх явцдаа аз жаргалаа алдаад байдаг. Тиймээс аз жаргалаа өөрөөсөө мэдэрч сурснаар аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаална гэсэн үг. Хүн бол маш агуу. Хүн бодлоо үгээр илэрхийлэхийн хамт үгээ хянаж байдаг. Хүний бодол маш хүчтэй гэдэг. Өчигдрийн бодсон бодол өнөөдрийн амьдрал болж байдаг. Иймийн тулд аз жаргалтай байж сурах хэрэгтэй гэнэ. Аз жаргалтай байх эсэх нь зөвхөн таны бодлоос шалтгаална. Иймээс өдөр бүр аз жаргалтай байж аз жаргалаа мэдэр. Ингэхийн тулд таныг яаж ч гомдоож байсан тэр хүмүүсийн тухай муугаар бүү бод. Энэ нь таны дотор байгаа муу муухайг тэжээж, тэтгэж байдаг тул тэр тэжээдэг хоолыг нь устгачихвал таны доторх муу муухай зүйлүүд устаж үгүй болж гэрэл гийнэ. Мөн бурууг бусдаас хайх хэрэггүйн дээр өөрийнхөө талаар үргэлж өөдрөг бодож яв.

Мөн бэлэг дэмбэрэлгүй үг хэллэг болох “үгүй,байхгүй,чадахгүй,би хоосон хүн, би ядуу хүн, надад жаргал хэзээ ч ирэхгүй “ гэх мэтийг хэлэхгүй байхыг хичээхийн дээр үглэх, уурлах, загнах, гомдох, хардах нь танд байгаа аз жаргалыг арилгахаас гадна таны цаашдын аз жаргалд саад болдог. Баярлана гэдэг нь тэр хүнд эрчим хүч | энерги | өгсөж ирж байна гэсэн үг. Иймд таны эргэн тойронд аз жаргалын эрчим хүч бүрхсэн гэж бод. Ингэснээр танд “хараал,татга” болон муу зүйл хүрэхгүй, зовлон ирэхгүй. Гэнэт баярлаж хөөрвөл юунаас болж ингэснээ мэдэрч , энэ мэдрэмжээ хадгалж , баярлаж байхыг хичээ. Аз жаргалыг мэдэрсэн хүн бол ямар ч хүнд өвчнийг сайнаар төсөөлж байгаад эдгэсэн тохиолдлын тухай маш олон жишээ байдаг....
Дахин хэлэхэд оюун санаандаа хорсох, шунах, занах, шүүмжлэх, атаархах, хардах гэх мэт муу муухай бодлыг агуулахгүй байж сурах нь чухал шүү.
Мөн аймшгийн кино маш их муу энерги цацдаг учир нас богиносгодог ба тэр айлд хар энерги буй болдог.Иймээс аз жаргалыг олж авч сурах дадал бас хэрэгтэй. Тиймээс харьцсан хүн болгоноос аз жаргал авч сур. Аяандаа бүх зүйл өөрчлөгдөн аз жаргалаар дүүрнэ. Та ингэж эерэг сайхан сэтгэлээ байнга гаргаж, хандаад байхаар бусдыг өөрөөр буюу сайн талыг нь харж эхэлнэ, түүнийгээ байнга давтдаг болчихно.
Ингэж дадсан тохиолдолд муу юмнаас эерэг энерги олж чаддаг болно. Нэг ёсондоо сөрөг муу үйлдлээс эерэг зүйл олж чадна гэсэн үг.
Ер нь аз жаргалд саад болдог зүйл бол өөрийгөө дутуу үнэлдэг хүнд тохиолддог бусдыг муулж, хорлох гэсэн атаархал хорон үйлдэл билээ. Тэгснээр тэр хүн насан туршдаа хүнээс илүү гарах гэж яваад амьдралын гол шугамаа алдаж, хамаг аз жаргалаа гээчихдэг билээ. Энэ бүгдийн цогц шийдэл нь та аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж , өрөөлөөс цуглуулж сурах гэсэн үг болой!

profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4613658/211/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
3549 Халуун элгэн нутаг---NICITON deer23 2011-05-24 1589
3548 MGL -S OHINOO ORUULJ IRMEER BNA.NAS ZALUU.UTAS :010.2893.5060 yah we 2011-05-24 1164
3547 when I need you- celine dion....&&&&&....Rod Stewart deer23 2011-05-24 1812
3546 Sanah tutam..Sanah tutam..Bayasgalan deer23 2011-05-24 1365
3545 Яаж Би Чамаасаа Холдох Билээ-Munkhjargal deer23 2011-05-24 1333
3544 "Zaya""Zaya""Zaya" ene vzeed demII shvv hvnii zahisan yum bgaan deer23 2011-05-24 1516
3543 Хайрын мишээл --Chinbolor & Enhmend deer23 2011-05-24 1546
3542 2009 онд цөмийн хаягдлаас авах татварыг хүртэл хуульчлан бэлджээ deer23 2011-05-24 1139
» Аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж сур.... .Sarnai. 2011-05-23 4542
3540 ღღ .. Justin bieber - Baby ft Ludacris.. ღღ M2M_Soko 2011-05-23 1267
3539 Улаанбаатараас аавдаа бичсэн Хятад залуугийн захидал [6] deer23 2011-05-23 1830
3538 .. Britney Spears - Hold It Against Me .. new [2] M2M_Soko 2011-05-21 1497
3537 .. Jennifer Lopez - On The Floor ft. Pitbull .. [2] M2M_Soko 2011-05-21 26899
3536 실미도 shinesoel 2011-05-20 993
3535 임재범 - 너를 위해 [2] deer23 2011-05-20 1596
3534 2NE1 - LONELY [2] deer23 2011-05-20 1149
3533 ENIIG VZEED HEREGGVI BAIHA HVNII ZAHIAS BGAAN deer23 2011-05-20 1220
3532 LAITAI .LAITAI NAM AVSAN KKK ...Кока-Кола.. deer23 2011-05-20 1234
3531 5sariin 22nd barildaantai herb 2011-05-19 1175
3530 Katy Perry - E.T. ft. Kanye West deer23 2011-05-19 1227
3529 박재범 - '팬사인회' 직캠 Ver (110514)~~~~2PM,d ergej ireh bolov yy ,,,kk G-THINK 2011-05-18 1292
3528 kino 메카닉 유상철 2011-05-18 1161
3527 씨스타19 (Sistar19)_Ma Boy(마보이) file deer23 2011-05-18 2241
3526 BEAST_FICTION...........BEAST - 비가 오는 날엔 (On Rainy Days) deer23 2011-05-18 1216
3525 “Anemone” хамтлагийн анхны уран бүтээл "Хаврын хайр" дууны клипийг хүргэж байна file deer23 2011-05-18 1722
3524 gadaadad ajilchid ilgeeh toviin medeelel deer23 2011-05-17 1591
3523 Соронзон жаал сонин л юм... [1] ~~~*oGoGo*~~~ 2011-05-16 1767
3522 Аялалын гэр ~~~*oGoGo*~~~ 2011-05-16 2059
3521 deldiisen jaahan hvv huurhun yuma kkk ----Dual Mix Dance -- deer23 2011-05-15 1514
3520 Universe Best Songs 2011 shildeg 25 ~~~*oGoGo*~~~ 2011-05-15 3004
3519 레이디 가가 ‘아메리칸 아이돌’ 멘토 변신 G-THINK 2011-05-14 1339
3518 ~~~~☆원더걸스 2009 онд америкад очсон нь~~~~ G-THINK 2011-05-14 1126
3517 2011년 봄~~~~~~~~~~~~~~~~ G-THINK 2011-05-14 1170
3516 빅뱅-LOVE SONG~~~~~~~~~~~~~~~~~~ G-THINK 2011-05-14 1234
3515 라스트 갓파더 The Last Godfather 유상철 2011-05-14 1300
3514 Céline Dion - I Drove All Night [2] .Sarnai. 2011-05-12 1246
3513 LeAnn Rimes - Can't Fight The Moonlight [1] .Sarnai. 2011-05-12 2807
3512 Geri Halliwell - It´s raining man [1] .Sarnai. 2011-05-12 1251
3511 Чернобилийн хүүхдүүд ~~~*oGoGo*~~~ 2011-05-12 1590
3510 Kiwi!!! [2] ~~~*oGoGo*~~~ 2011-05-12 1280
3509 Haha (하하) - 술병 (Feat. 타이거JK) deer23 2011-05-12 1540
3508 ENE HVNII TOILGOI. MUSHGAAD ARDAA GARJIN AIMAAR KKK deer23 2011-05-11 1368
3507 Өнгөрсөн жилийн Нэгэн гэр бүл Олон улсын иx наадамын барилдааны зурагнуудaac... [1] :::БӨХ::: 2011-05-11 1872
3506 Haranga ----------Tolin Hul deer23 2011-05-11 1405
3505 "Uguilen sanana" deer23 2011-05-11 1216
배너신청
자생병원

배너신청