배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

jasen
Бичлэгийн тоо 4,494
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Хүн гэдгийн үнэ цэнийг 33 уурхайчин дэлхийд дахин санууллаа

Уншсан 1934 vote 0 2010.10.18 11:21:48
Маралгоо *.254.53.83 http://www.mglclub.com/forum2/3786184
Хүн төрөлхтний анхаарлыг татсан нэгэн үйл явдал Өмнөд Америкийн баруун эргийг эмжсэн жижигхэн орон Чили рүү өөрийн эрхгүй татлаа. Тэр зүгт хөл бөмбөг сонирхогчдоос илүү олон хүн нойроо мартан нүдэндээ нулимстай, зүрхэндээ түгшүүртэй, сэтгэлдээ догдлолтой харцгаалаа. Дэлхий дахинд Английн ВВС, монголд Ийгл телевизийнхэн дурангаа чиглүүлж, дэлгэцээ нээж өглөө. 

Манай гарагийнхан анх сансарт гарсан хүнээ ч ингэж дэргэдээ байгаа шиг дэлгэцээр харж байсангүй. Хүн төрөлхтний нэгэн гайхамшиг нь хаанаас ч, хэзээ ч , юуг ч харж мэдэж авах хөгжилд хүрсний нотолгоо энэ болов. Сайхан л хэрэг. 
Эзгүй шахам цөлийн эзэнгүй шахам уурхайн гүнд хаягдахаа дөхсөн уурхайчдыг аврах ажиллагаа амжилттай боллоо. Энэ бол манай хүн төрөлхтний хийж бүтээж чадахын гайхамшиг, бас цаашид хийж бүтээхийн их урмыг ч бие биедээ өгч авсан үйл хэрэг боллоо. Уурхайчдыг аврах үйл ажиллагааг анх удаа цэнхэр дэлгэцээр шууд нэвтрүүлсэн тул бараг л гэртээ зурагттай хүн бүр үзсэн нь даваадуулахад зургаан тэрбум хүний нүдийг бүлтийлгэсэн явдал болсон нь мөнөөх Геннисийн номонд орох олон нээлтүүдийг дагуулав. 
Хамгийн удаан хугацаанд газар дор амьд байсан 33 уурхайчныг "Хүн төрөлхтний баатар”-аар өргөмжлөв. Дэлхийд хамгийн хүнд хүчир хөдөлмөрт тооцогдож байсан уул, уурхай, уурхайчдын амьдралыг дахин, бүүр үнэмшмээр хамгийн хүнд хөдөлмөр гэдгийг нотлон баталгаажуулав. Одоо уурхайчидтай барьцах өөр хүн гарахгүй байх аа. Газрын гүнд 700 гаруй метрийн дор 69 хоног амиараа дэнчин тавьсан уурхайчид "Хүний амь нас, үнэ цэнэ ямар вэ?” гэдгийг ч хүн төрөлхтөнд биеэрээ харуулж өглөө. 
Бас их ухаарлыг, сургамжийг ч бидэнд өгөв. Монголчуудын "Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үгийн учир начрыг ч эндээс ухаж ойлгож болно. Амьдралыг ухаарсан өвгөдийн минь алсыг харсан алтнаас үнэтэй үг энэ шүү дээ. 
Амьд явахын тулд, амьдрахын тулд хүмүүн бидэн газар шороогоо зүгээр самарч болох бил үү, үгүй бил үү? Манай дэлхийд уурхайгүй улс орон гэж байхгүй. Хүн төрөлхтөн агуйн гэрээсээ гарч өнөөдрийн соёл иргэншлийн оргилд хүрэн хүртлээ уурхайгаас гэрэл, цахилгаан, дулаанаа татан авсаар байна. Сөнөж мөхтлөө л тэгэх биз ээ. Цай чанаж уухдаа ч, сансарт нисэж явахдаа ч уурхайгаас л хувь заяа минь холбоотой гэдгээ ухаарч байгаа бил үү? 
Дэлхийг сүлжсэн интернэт маань ч уурхайгаас холбоотой. Уурхай бүхэн уурхайчидтай холбоотой. Уурхайгаас эх авсан хөгжлийг уурхайчид бий болгодог. Өнөөдөр дэлхийн эрчим хүч хамаг нөөцөө шавхаж дуусахын ирмэг дээр ирээд байгаа. Уурхайн гүнээс, их дороос бид эрчим хүчээ авдаг болоод байна. Дэлхийн хаана ч уул уурхайн сан хөмрөгөө хамгаалж, эх байгалийнхаа хэвлийг ухаантайгаар авч ашиглахад анхаарлаа хандуулах боллоо. Уул уурхайн сан хөмрөг дотроо алтных нэг өөр. Авдар доторхио авчихвал хаячихна. Алмазных өөр. Авч чадвал аз, чадахгүй бол хохь. Тэгвэл өдөр тутам ухаад байдаг, дуусашгүй сан хөмрөгийг нь хүртээд байдаг нүүрсний уурхай болохоор их өөр. 
Өглөө бүрийн талхтай адил өдөр бүрийн ухаж гаргадаг нүүрсний хэрэглээ их энгийн. Тэгэх тусмаа нүүрс гаргадаг уурхайчид бас энгийн мөртөө үнэ цэнэтэй хүмүүс. Жирийн хэрэглээний нүүрс, энгийн ажилчин уурхайчдаа бид тоохоо ч больчихож. Энд тэнд гардаг уурхайн ослуудыг ч тоохоо болихоо дөхсөн. Зарим улс оронд хэдэн арваараа уурхайчид осолддог. Түүнийг байдаг л зүйл мэт хүлээн авсаар өдий хүрсэн. Нэлээд олноороо уурхайчид эндэхэд улс орноороо нэг өдрийн эмгэнэл гашуудал зарлаад л өнгөрдөг. 
Тэгтлээ бид уурхайг доош хийж, уурхайчдынхаа амь насыг юман чинээ санахаа байсан. Тэгвэл бидэнд Чилид болсон 33 уурхайчны амь настай холбоотой үйл явдал нэгийг сануулж, нөгөөг ухаарууллаа. 
Хүний үнэ цэнэ ямар билээ? гэдгийг л онцлон ухаарууллаа. Ядуу буурай ч бай, ажилгүй ч бай хүн л бол хүн гэдгийн үнэ цэнийг эндээс бид ухаарахгүй бол өөр хаанаас ухаарах билээ? Чили улсын бөглүү нэгэн цөлд газрын дорх нуралт болж, түүнийг тухайн үед анхааралдаа авсан Чили улсын Ерөнхийлөгч хүн чанар, ёс суртахууны өндөр мэдрэмжтэй хандсаны хүчинд л өнөөдөр дэлхий дахины шуугиан дуулиан дундаас амьдаараа "булшлагдсан” 33 уурхайчны амь өрссөн цагийг тоолж эхэлсэн юм. Өнгөрсөн 8 дугаар сарын 5-нд газар дор хоригдсон уурхайчдаас анхны захидлыг аваагүй бол өнөөдрийн бахархалтай гавьяаг бид бүтээж чадахгүй байлаа. Гурав хоног эрж хайгаад олоогүй уурхайчдыг "Яах вэ?” гэж улсынхаа Ерөнхийлөгчид хандахад " Та нар эрлээ үргэлжлүүл, ядаж надад цогцос, хувцасны тасархай ч болов олж авчир” хэмээсний дагуу эрэлчид, аврагчид энд тэнд өрмөө зоосоор байжээ. Тэгтэл өрмийнх нь үзүүрт "Бид амьд байна. Аврагчдаа хүлээж байна” гэсэн зурвас наалттай ирэх нь тэр. 
Ийнхүү 20 гаруй хоног газрын дор хашигдсан уурхайчдыг аврах ажиллагаа эхэлж, дэлхий нийтэд тэднийг хэрхэн аврах тухай санал бодлоо уралдуулж, шинээр аврах техник бүтээх, түүнийгээ хурдан хугацаанд амжуулах гээд эрдэмтэд, инженерүүд толгойгоо базалсан. Чилийн Ерөнхийлөгч ч уурхайчдад шуурхай хариу илгээж "Бид та нарыг аварна. Чадах бүхнээ хийж, эцсийн мөч хүртэл тэмцэнэ” гэснээр уурхайчдад найдвар төрж, тэдний ар гэрийнхэнд ч сэтгэлийн дэм өгч, ер нь л хүн төрөлхтөн дуу нийлэн газрын татах хүчийг ялан дийлэхийн төлөө тэмцэлд нэгдсэн. 
Энэ бол хүнлэг ёсны, хүн чанарын дээд илэрхийлэл, гэгээлэг итгэл найдвар байлаа. Газар дор нурж буй чулуу, элс шороон дунд нөхдийнхөө хамт амь наана там цаана байхуйд хамгийн түрүүнд хань гэргийдээ зориулж бичсэн хашир уурхайчин Луис Урсуагийн эр хүний чин сэтгэлийн хэдхэн мөр үг улс орны нэг номерийн хүний гарт орсон нь бас их азтай хэрэг. Ядаж л цогцосны хэсэг, хувцасны тасархай ч болов олж үзэх гэсэн ерөнхийлөгчид гэргийдээ бичсэн уурхайчны захиа авралын элч болон ирснээр дэлхийн сонорт төдхөнөө түгээгдсэн юм. Хувь хүний нууцыг огоорч хуулийнхны өмнө буруудахаа дөхсөн ч Ерөнхийлөгч гэргийдээ дамжуулсан захиа улам ч хэрэгтэй үедээ, хэрэгтэй хүнийхээ гарт дамжиснаар уурхайчдын ар гэр, үр хүүхэд, газар дор байгаа болоод дээр байгаа хүн бүхэнд сэтгэлийн асар их дэмжлэг болсон юм. 
Ийнхүү 8 дугаар сарын 20-ноос эхлээд Чили орон даяараа, дэлхий нийтээрээ 33 уурхайчинтай амь нэгсэн, аврахын төлөө хөдөлгөөн өрнөсөн. Уурхайчдад дэлхийн хөл бөмбөгийн тоглолтыг үзүүлж чадахгүй ч хуучны бичлэг илгээж, дуртай хөгжим, дууг ч дамжуулахыг хичээлээ. Холбоо барихад нөөцөө шавхаад байсан хүчилтөрөгчийн бортогыг ч солих арга хэмжээ авав. Уурхайчдад эм тариа, хоол хүнс, ойрын хэрэгцээт зүйлсийг дамжуулахад найдвартай суваг, хоолой хийхэд ч бүхий л анхаарлаа чиглүүлэв.Дэлхийн хөгжилтэй улс орнууд ч хамгийн чадалтай өрөм, техникээ илгээлээ. Австралийн хүчирхэг өрөм, африкийн хамгийн урт өрмийг ч авчруулав. Уул уурхай хамгийн их хөгжсөн улс орнуудад ч байхгүй өрөм, техник хэрэгсэл хэрэгтэй боллоо. 
Заримыг нь шинээр зохион бүтээж хийхээс аргагүй болов. Америкийн НАСА-гийн эрдэмтэд ч туслахаар шийдлээ. Дэлхий нийтээрээ 33 уурхайчныг амьдаар нь газар дээр гаргаж, ар гэрийнхэнтэй уулзуулахын төлөө гар сэтгэл нийлэн ажиллав. Хүчилтөрөгчөөр хангах системтэй, холбооны төхөөрөмжтэй, 4 метр урттай аврах бортого хийх ажлыг эхлүүлж, богино хугацаанд амжилттай бүтээн босгож чадлаа. Аврах ажиллагааг 3 хоногт багтаах төлөвлөгөөтэй байсан ч 24 цагийн дотор нэг л удаа жаахан гацаа үүссэнээс өөр сандрах юмгүй уурхайчдаа бүгдийг аварч чадлаа. Аврах ажиллагааг 2000 гаруй хүний оролцоотой, амжилттай хийсэн нь хүн төрөлхтний гавьяа юм. Дэлхийн 1000 гаруй сэтгүүлчид газар дээр нь очиж сурвалжиллаа. 
Чилийн эрх баригчид сайн зохион байгууллаа. Хамгийн сүүлд гарч ирсэн 54 настай Луис Урсуаг Ерөнхийлөгч Себастьян Пиньер Еченике, гэргийн хамт шөнийн турш хүлээсээр халуун гараа атгалцан, дотноор тэврэлдэн чухам "Үндэсний баатар”-аа тосон авч байгаа эцэг шиг хандсан нь дэлхийн олон хүний талархлыг хүлээлээ. Чили улсын төрийн дууллыг амь аврагдсан уурхайчидтайгаа хамтран дуулж байгаа Ерөнхийлөгчийг хараад самсаа шархирам болсон. Чилийн Сан Хосе уурхайн 622 метрийн гүнд 69 хоног амь өрөөстэй байсан 33 уурхайчны тэсвэр тэвчээр, сэтгэлийн их хүч дэлхийн сая сая хүнд итгэл найдвар, урам бэлэглэсэн, хүн төрөлхтөнд нэгдэн нийлэхийн үлгэр дууриаллыг үзүүлж, хамтдаа юуг ч хийж бүтээж чадахын ид хавыг ойлгуулсан нь хамгийн том олз юм. Бас дэлхийн олон удирдагч тэргүүнүүдэд хүн ардынхаа төлөө, тэдэнтэйгээ хамт байсан цагт ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг юм шүү гэдгийг Чилийн Ерөнхийлөгч, түүний гэргий хоёр үлгэрлэн харууллаа. Ийм хүн чанарын гэрэл гэгээг хүн төрөлхтөн цаг үргэлж магтан ярьж, шагшин дууриах болно. 
Бас нэг хамгийн гол ололт нь дэлхийн уул уурхайг удирдагчдад байгалийн гамшгаас илүү сургамж өгч, уурхайчдаа хүн ёсоор хайрлан хамгаалахын нээлттэй хичээлийг зааж өгөв. Өнөөдрийн уул уурхайгаа уралдан ухаж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй байгаа зарим эрхмүүдэд уурхайчнаа, жирийн иргэнээ хэрхэн хайрлан хамгаалахын чухлыг санууллаа. Уул уурхай хамгийн их өндөр хөгжсөн Чили тулдаа л аюумшигт тулгарлыг даван тууллаа. Өнгөрсөн жил АНУ-д уурхайн осолд 20 гаруй уурхайчин өртөхөд яаж ч чадалгүй 4 хүний амийг эрсдүүлсэн. БНХАУ-д 100 гаруй уурхайчныг харж байгаад газар дор шургуулсан. ОХУ-д бас л 100 гаруй уурхайчныг ослоос аварч чадахгүйд хүрч байсан. 
Манай улсад бол өдөр бүр нэгээс доошгүй уурхайчныг үдчих гээд байгаа. Нүүрс болоод алтны ченжүүдийн хууль бус олборлолтыг бид тоохгүй байсаар, хүний амийг нохойноос дор үзсээр яваа. Дэлхийн дансанд орсон Оюутолгой, Тавантолгойн гүнээс эрдэнэс ухах уурхайчдаа одооноос хайрлан хам гаалахын төлөө анхаарья. Дэлхийд ховор баялгаа шүүн тунгааж авахын төлөө бусадтай тун эвсэг хамтран ажиллая. Чили шиг байя. Манай өмнөд хөрш Хятадууд маргааш л гэхэд уурхайчдаа аврах бортого хэд хэдийг хийчихэж чадах улс. Оросууд ч дутахгүй чадалтай. АНУ, Канад уурхайчдаа бүрэн ивээлдээ авч чадна. Манайх л яах билээ? 
Хөөрхий уурхайчид ч гэсэн хүн төрөлхтний баатрууд. Өнөөдөр газар ухаж амиа хоохойлж яваа "Ченж” нэртэй хүн бүхэн асар үнэтэй бодгалиуд. Мөнгөнд шунасан баячуудад дахин олдохгүй үнэт "Капитал” бол хүмүүс-уурхайчид. Чилээс жишээ авч Монгол уурхайчнаа төрийн хамгаалалтад авья. Ашигт малтмалаар хөгжиж, хөлжих гэж байгаа л юм бол уурхайчдынхаа, иргэдийнхээ үнэ цэнийг өндөрт өргөе. 


/МОНЦАМЭ/
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3786184/cee/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102640
3054 *******************>>>МОНГОЛ ХЭЛ<<<********************* ~~~*oGoGo*~~~ 2010-10-27 1109
3053 2pm yag l zurj baina daa kkk think different 2010-10-26 1390
3052 >>>>>>>>>>>>>.................9.....................<<<<<<<<<<<<<<<<<< kino ~~~*oGoGo*~~~ 2010-10-24 1513
3051 жирийн монгол охин- хулгайн дуу гэвэл та итгэх үү? [7] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-10-24 2795
3050 Yolanda Be Cool & DCUP - We No Speak Americano ~~~*oGoGo*~~~ 2010-10-24 1215
3049 Хөл бөмбөг сонирхогч эрхэм гишүүддээ зориулан Рональдино NEWS SPECIAL think different 2010-10-22 1427
3048 ХӨЛ БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД МОНГОЛ БАГ БҮРДҮҮЛЖ БАЙНА [2] logy 2010-10-22 1476
3047 10-н сарын 24нд болох олон улсын спортын өдөрлөг [1] emeraldsh 2010-10-22 1175
3046 2 Эхнэрийн талаар [5] ~~~*oGoGo*~~~ 2010-10-21 2321
3045 сагсан бөмбөгийн тэмцээн ayida 2010-10-21 1059
3044 Хөдөлгөөнт киног яаж хийх вэ ~~~*oGoGo*~~~ 2010-10-21 1265
3043 Танайд хоноё - Монголын шоронгоор 36 - н жил явсан Дүгэрээ хүнд гар оролцлоо гэж бодсон чинь үнэхээр шал өөр сэтгэгдэл төрчлөө Маралгоо 2010-10-19 8816
3042 Царай [1] ~~~*oGoGo*~~~ 2010-10-18 1675
3041 Ялагч ~~~*oGoGo*~~~ 2010-10-18 1237
3040 Төгөлдөр ~~~*oGoGo*~~~ 2010-10-18 1186
3039 OGOGO-- TUSLAACH PLEASE 억이 2010-10-18 1191
3038 メ ~~~*oGoGo*~~~ 2010-10-18 1042
3037 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН batud 2010-10-18 1010
» Хүн гэдгийн үнэ цэнийг 33 уурхайчин дэлхийд дахин санууллаа Маралгоо 2010-10-18 1934
3035 uzeerei magicstation 2010-10-17 1343
3034 TAWILGATAI TUREESIIN TSEWERHEN BAIR BNA gbatsaihan 2010-10-17 1491
3033 CHINGIS KHAN HAMTLAGIIN DUUCHIN JARGALSAIKHAN SOLONGOST polo123 2010-10-17 2453
3032 10.17nd buyu bvten sain udur arbait hiine. nicemoon 2010-10-17 1153
3031 40 Tamhi udurt tatdag suuneesee garaagui huuhed ~~~*oGoGo*~~~ 2010-10-16 1584
3030 АXА - 10 сарын 9-ний шинэ дугаар Маралгоо 2010-10-16 1407
3029 Болд - Чи уучилах уу? [1] Маралгоо 2010-10-16 1683
3028 Өөрийгөө Пaрис Хилтон гэж нэрлэсэн Солонгос бүсгүйн тухай [1] .Sarnai. 2010-10-15 2520
3027 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН batud 2010-10-14 1058
3026 미스에이 (miss A) Breathe [1] Маралгоо 2010-10-14 1509
3025 IKH AVARGSA ZODOG TAILAV [1] 유상철 2010-10-13 2290
3024 Сагсан бөмбөгийн тэмцээн file batud 2010-10-12 1163
3023 === Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад === file soracsan 2010-10-12 1551
3022 Сагсан бөмбөгийн тэмцээн file [1] chunde 2010-10-11 1263
3021 iphone 3gs 16gb зарна [2] amaraaae 2010-10-11 1982
3020 "Киви"-Өөрийгөө мэдэх үү? Маралгоо 2010-10-11 1611
3019 Циркийн арслан сургагч руугаа дайржээ Маралгоо 2010-10-11 1929
3018 “ХАМГИЙН ХӨӨРХӨН ХҮҮ” [1] Маралгоо 2010-10-11 1793
3017 Өнгөт инээд - шинэ хошиг шог [1] Маралгоо 2010-10-10 2544
3016 Маск - Шинэ хошин шог [1] Маралгоо 2010-10-10 2621
3015 Цыганчуудын түүхээс [1] mgldevushka 2010-10-09 2181
3014 Хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө [1] javsuren 2010-10-09 1510
3013 Mariah Carey - Forever [Live] [2] .Sarnai. 2010-10-09 1685
3012 funny funny [1] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-10-07 1437
3011 Солонгос 70 гаруй насны эмээ, 10 гаруй насны охин 2-ын метро дэхь зодолдоон [6] .Sarnai. 2010-10-05 3529
3010 bbbbbbbbb file [2] жор 2010-10-04 1727
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 28 29 30 31 32 33 34 35 36 37 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청