
Монгол иргэдийг зодсон цагдаатай нь нийлүүлээд зодчихсон хятадуудыг байцааж эхэллээ
Уншсан 1645 vote 0 2010.08.26 12:46:39Хан-Уул дүүргийн хоёр дугаар хороонд баригдаж байгаа МХЕГ-ын төв лабориторийг барьж байсан зургаан хятад иргэнийг байцааж эхэлжээ. Тэднийг цагдаагийн ажилчид болон харуул хамгаалалтын албаныхныг зодож танхайрсан гэж үзэн шалгаж байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-аас "Хунай” барилгын компанийн удирдлагууд ирээд байна. Захиалагч байгууллага болох МХЕГ-аас асуудлыг хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгахгүйгээр авч үлдэхийн тулд холбогдох байгууллагатай холбоотой ажиллаж байна.
Хятад ажилчид монгол иргэдийг эмнэлэгт хэвттэл нь зодсоны шалтгаан нь жижиг асуудлаас үүдсэн гэж МХЕГ-аас мэдээлж байна. Лабориторийн байрыг барьж байгаа 116 хятад ажилчдын хэрэглэх цэвэр усыг шийдэхээр МХЕГ "Скай хапер маркет”-ын хашаан дотор байх худагнаас ус татаж өгсөн байна. Хятад ажилчдын уух усыг бэлдэж өгсөн нь цаанаа учиртай. МХЕГ-ын төв лабориторийг барих хөрөнгийг БНХАУ-ын ЗГ-ын тусламжаар баригдаж байгаа учраас хятадууд өөрсдөө ажиллах хүчээ сонгоно. Манайх барилгачдын аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг бүрдүүлнэ гэсэн хоёр улсын гэрээний дагуу ажил явагджээ. Гэтэл өнгөрсөн баасан гарагийн шөнийн 2-3 цагийн үед "Скай хапер маркет”-ын худгаас татсан труба нь хагарч ус алдсан байна. Хоёр хятад ажилчин усны крантыг хаахаар харуул хамгаалалттай дэлгүүрийн хашааг давжээ. Ингээд хэл нэвтрэлцэхгүйн гайгаар хэрүүл зодоон болсон гэж албаны хүн хэллээ. Харин болсон үйл явдлыг нүдээр харсан Петровис компанийн шатахуун түгээх станцын түгээгч хэлэхдээ шөнө 23 цагийн үед хоёр хятад ажилчин "Скай хапер маркет”-ын хашааг давж хамгаалалтын ажилчидтай нь зодолдож, цагдаа сэргийлэх болсон гэлээ. Шөнө дунд энэ хэрэг гарсан учраас "Скай хапер маркет”-ынхан маргааш нь дүүргийнхээ цагдаад ханджээ. Харин дуудлагын дагуу ирсэн хоёр цагдааг хятад барилгачид мөн л зодож, цагдаагийн машины цонхыг хагалсан байна. Цагдаагийн ажилчдад халдсан энэ хэрэг захиалагч байгууллагын чихэнд хүрснээр тэд энэ хэрэгт анхаарч эхэлжээ. МХЕГ-ын Тамгын газрын дэд дарга Ч.Мөнхжаргал монгол иргэдийг зодсон зургаан хятад ажилчныг байцааж эхэлснийг хэллээ. Бид захиалагч байгууллагын хувьд цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Цагдаагийн биед халдаж, толгойг нь хагалсан хэргийг шалгаж тогтоох ёстой, хятадуудын гаргасан гомдлыг ч судлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Энэ явдлаас болоод хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суух вий гэхээс эмээж байна гэсэн юм. Хэдийгээр зургаан хятад иргэнийг байцааж байгаа ч тэдэнд зодуулсан монгол иргэдийн биеийн байдал сайнгүй байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт толгойгоо хагалуулсан цагдаа хэвтэн эмчлүүлж байгаа ч ярилцлага өгөхөөс татгалзаж байна. Бас өчигдөр барилгын талбай дээр очоод зодуулсан "Талын цөөвөр чоно” ТББ-ын хоёр хүн Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Монгол иргэдийн толгой руу хятад ажилчид 32-ын арматурын төмрөөр цохисон, биеийн байдал нь сайнгүй байгаа юм байна. "Талын цөөвөр чоно” ТББ-ын удирдах албан тушаалтай таван хүн орчуулагчтайгаа төв лабориторийн байранд яах гэж очсныг эмчлүүлэгчдийн сахиураас асуусан ч тэрээр хэлэхээс татгалзсан юм. Харин Петровис компанийн шатахуун түгээх станцын түгээгч өчигдөр өдөр 14 цагийн үед ирсэн зургаан залуу барилгын талбай руу ороод баахан зодуулаад гарч ирсэн. Цагдаа, түргэн дуудсан ч цагдаагаас л хүн ирсэн гэж хэллээ. Төв лабориторийн барилгын ажил өнөөдөр хэвийн үргэлжилж байлаа. Барилгыг манаж байгаа харуул хамгаалалтын албаныхан барилга дээр 30-40 орчим хүн ажиллаж байгааг хэлсэн юм. Харин төрийн байгууллагуудын хувьд өнөөдөр өглөөнөөс эхлээд энэ асуудлаар мэдээлэл хийхээр болсноо дуулгаж, хуралдаж байна гэж байв. 16 цагийн үед биднийг залгахад МХЕГ-ын Тамгын газрын дэд дарга Ч.Мөнхжаргал ЦЕГ-аас мэдээлэл хийхээр боллоо гэсэн ч ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс ийм асуудал яригдаагүй, манайх ямар ч хурал хийхгүй гэж үгүйсгэсэн юм. Гадаад харилцааны яаманд ч энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй байлаа.
Л.Ариун-Учрал
xятадуудийг бууд бууд тэднийг бүгдийн бууд бууд