

6-р сарын 16-ны өдөр “G” группын 2 дахь тоглолт болох Бразил болон Хойд Солонгосын шигшээ багуудын тоглолт Монголын цагаар 02:30-д Johannesburg хотын Elis Park цэнгэлдэхэд амжилттай болж өндөрлөлөө.
Тоглолтын эхэнд дэлхийн 5 удаагийн аварга, хөлбөмбөгийн агуу түүхтэй Бразилын шигшээ баг, дэлхийн аваргад 44 жилийн дараа буюу 2 дахь удаагаа оролцож байгаа Хойд Солонгосын шигшээ багуудын тоглолт Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөнө гэсэн таамаглал ихэнх хувьтай байсан.
Эхний үед Бразилын шигшээ баг бөмбөгийг илүүтэй эзэмшиж, тоглолтын санаачлагыг авч тоглож байсан ч гоол хийж чадалгүй байсаар эхний үеийг дуусгасан.
Тоглолтын 2 дугаар хагас харин сонирхолтой болж гурван ч гоол ороод амжсан. Тоглолтын 55 дахь минутанд Бразилын довтлогч нар биш харин багийн хамгаалагч Maicon тун нарийн гоолыг оруулж Бразилчуудад давамгайллыг авчирсан юм. Robinho гоол оруулаагүй ч гоёмсог дамжуулалтуудыг өгч байсан ба түүний 72 дахь минутанд гаргаж өгсөн дамжуулалтыг хагас хамгаалагч Elano чулуу болгож тоглолтын 2 дахь гоолыг оруулан тооны харьцааг улам холдууллаа. Luis Fabiano тоглолтын туршид идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан ч гоол оруулж чадсангүй. Хойд Солонгосын дасгалжуулагч талбай дээр тоглож байгаа тоглогчиддоо илүү найдан тоглолтын туршид ердөө нэг сэлгээ л хийсэн. Тоглолтын 80 дахь минутанд хагас хамгаалагч In Guk-ыг хагас хамгаалагч Kum IL-ээр сэлгэн оруулж ирсэн. Нэр төрийн нэг гоолыг оруулах чин эрмэлзлэлтэй байсан Хойд Солонгосчууд төгсгөлийн 10 минутанд хэд хэдэн аюултай довтологооныг өрнүүлээд амжсан. Хойд солонгосын довтлогч Tae Se хэд , хэдэн удаа цохисон ч хаалга оносон оновчтой цохит болоогүй. Харин Хойд Солонгосын хамгаалагч Yun Nam-н зүүн хөлөөрөө цохисон өөртөө итгэлтэй, хүчтэй цохилт амжилттай болж тэдний энэ жилийн дэлхийн аваргын анхны гоол орсон юм. Энэ гоолоос өөр гоол хоёрдугаар хагаст ороогүй ба тоглолтын үр дүн 2:1 хаьцаатайгаар дууслаа.