

Тун ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн Арсенал- Барсагийн тулааны үеэр олон тоглогч бэртэл авсан. Ялангуяа тэмцээний бөмбөгийг оруулсан Арсеналын ахлагч Ческ Фабрегасын бэртэл фенүүдийнх нь санааг зовоож байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Ческ тахилзуурын ясаа хугалсан тул 6 долоо хоног талбайд гарч чадахгүй болжээ. Улирал дуусах дөхөж байгаа болохоор Фабре сүүлийн тойргийн тоглолтуудад оролцож чадахгүй болсон бөгөөд мөн Өмнөд Африкт явагдах ДАШТ-д ч оролцох эсэх нь асуултын тэмдгийн дор байна.
Гэхдээ түүний бэртэл төлөвлөсөн хугацааны дотор эдгэрэх юм бол Фабрегас ДАШТ-д оролцох боломж байгаа. Хэдийгээр гол тоглогч нь бэртсэн ч Венгер багаа аваргын төлөө тэмцэж чадна гэж итгэж байна. Фабрегасаас гадна Андрэй, Аршавин, Вилльям Галлас 3 долоо хоног тоглож чадахгүй болсон байгаа.
Мөн дээрээс нь Денилсон, Гаель Клишиг нэмэх юм бол бэртэлтэй буучдын тоо нэлээд үргэлжилнэ. Юу ч гэсэн Денилсон, Клиши нарын бэртэл хүнд биш тул энэ долоо хоногтоо эргэж ирэх боломжтой юм байна. Арсеналчууд энэ амралтын өдөр Волверхэмптоныг талбайдаа хүлээж авах бол ирэх мягмар гаригт Ноу Камп цэнгэлдэхэд зочилно.