
Бичлэгийн тоо 4,494
Гарчиг“Их дуулга”-аас С.Миярагчаа мөнгө, Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ
Уншсан 1034 vote 0 2010.02.07 12:29:20

Дэлхийн 53 улс орны 384 жүдоч оролцож буй “Их дуулга”-ын тэмцээнд манай улсаас Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхий аварга Х.Цагаанбаатар нарын тэргүүтэй долоон жүдоч өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болсноос манай баг тамирчдаас Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/ болон С.Миярагчаа /66 кг/ нар Парисын татамид зодоглолоо. Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэгийн тухайд эхний барилдаандаа Францын Лильян Баррейрег цэвэр ялснаар мөн энэ жинд өрсөлдсөн Г.Болдбаатартай барилдахаар оноолт таарч, нутгийнхаа бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдсан. Медалийн төлөөх барилдаанд Д.Төмөрхүлэг Гүржийн Дэвид Асумбанид цэвэр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Асумбани цаашид амжилттай барилдаж, Япон болон Узбекистаны бөхийг ялснаар аваргын алтан медаль хүртсэн байна.
Маргааш буюу тэмцээний сүүлийн өдөр 81 кг-ын жинд О.Ууганбаатар, -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, харин +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар зодоглоно.
Эхний өдрийн барилдааны дараах байдлаар манай тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль, мөн шагналт байрт нэг тамирчин шалгарсан амжилтаар 53 орноос тавдугаарт бичигдээд байна.
soloongost yalagdaad baihdaa yahav dee ochij ochij