jasen
Бичлэгийн тоо 4,494

Атаархал бас хорсол

Уншсан 1555 vote 0 2010.01.15 19:07:06
jealousy5.jpgТүүний дотор нь давчдаж, амьсгаа нь дээрдэж, толгой нь эргэн, сэтгэл дотроос нь юуг үл мэдэх зүйл шаналган зовооно.

-Бид 2 адилхан л байсан шүү дээ. Тэгээд одоо яахаараа надаас ийм илүү явдаг байнаа. Үгүй тэр, өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа нь цаанаа л нэг нүнжигтэй. Яаж ийм болж чадав аа? Тэгэхэд миний байж байгаа царай. Тэр намайг дотроо шоолж л байсан байх даа хэмээн бодохуйяа улам ч ихээр бухимдаж, энэ бухимдлаа хэн нэгэнд гаргаж, хорслоо тайлмаар санагдах.

Уулзалгүй удсан найзтайгаа гэнэт тааралдаж, учиргүй дуу алдаж, мэнд усаа мэдэлцэн, амьдрал ахуйгаа ярилцан, бага насны дурсамжаа сэргээн ярилцах тэр мөчийн баяр хөөр ул мөргүй арилж, атаархал хорслын сэтгэл цээж юуг нь хөндүүрлүүлнэ.

...Мэргэжил нэгт найзтайгаа тааралдаж, өдөржингөө л ярилцаж суув. Мэдээж ам халцгааж, олон л зүйл ярилцаж, бас маргаж, бие биенээ явуулж, бодол юугаа илэрхийлж, бас нотолцгооно. Бие биедээ сайн сайхныг хүсэн, салж явахдаа:

-Бид 2 адилхан л сургууль төгссөн. Их сургуульд сурч байхдаа би сурлагаар арай л илүү байсан даа. Энэ маань үнэхээр л хөгжсөн байна шүү. Тэр ярьж, хэлж нотолж байгаа нь арай л өөр байнаа. Би ч ер нь мэргэжлийн төвшингөөрөө хоцорч яваа юм байнаа. Жаахан юм харж, уншихгүй бол болохгүй нээ. Ядаж л хэлний курст суралцдаг юм бил үү.

Цээжин дотроос хар хор хатгахгүй ч тархи толгойд нь бяцхан атаархал сүүмэлзэж, бас ч санаа нь зовох.

...Сайн найз байгаад эсвэл хамт амьдарч байгаад янз бүрийн асуудлаас муудалцаж, холдсон хүмүүс зөндөө л байдаг. Энэ асуудлаар өөрийгөө зөвтгөх бодол нь тэр болгон сэтгэлээс гарахгүй. Харин салж холдсоноос хойш, нөгөө нь илүү сайн явааг сонсож мэдрэх бүрдээ багагүй бухимддаг хүмүүс байдаг.

-Тэр муу юугаараа надаас илүү юм бэ? гэж бодохуйяа, тэр хүний сайн яваа нь өөрийн буруутайг, эсвэл муу байгааг илэрхийлэх мэт санаж тэвдэнэ. Магадгүй нөгөөхүй нь алдаанаасаа ухаарал авч, бас баригдмал сэтгэлгээнээс гарч, бүх зүйлийг өөрөөр харж, өөрийн боломжоо мэдрэн хөгжсөн байж болохыг ойлгохыг ч хүсдэггүй.

Тэр хүн сайн болох тусам би муугаар бусдад ойлгогдох байх гэсэн ядмагхан сэтгэлгээ, уг хүнээ үзэн ядаж, бусдад муучлан сурталчилж, өөрийн үнэ хүндээ барахад хүргэдэг.

Монголчууд өөрийнхөө бүх л зүйлийг өрөөл бусадтай харьцуулан жишиж, бусдад атаархаж, сэтгэлдээ зовлон хураадаг.

Атаархал

Бид үргэлж, өөрийгөө өрөөл бусадтай харьцуулан жишиж, илүү дутуугаа мэдэрч байдаг сэтгэхүйтэй. Харин бусдын өөрөөсөө илүү байгаа олон зүйлийг мэдрэхдээ, нэг бол өөрийн олж харж мэдрээгүй олон боломжийг мэдэрдэг, нөгөө бол сэтгэлдээ шаналж, ямар ч аргаар хамаагүй илүү гарах хүсэлдээ хөтлөгдөнө. Тийм болохоор хүмүүс атаархлыг хар, цагаан хэмээн өнгөлж ангилдаг.

.. .Бид алив зүйлийн өнгөц байдалд их анхаарлаа хандуулдаг. Үлгэрлэвээс гоё амттай чихэрнээс, гоёмсог өнгөтэй, гялгар цаасыг нь эрхэмлэх лугаа адил.

Тийм болоод бид бусдын өмсч зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа. Түүнчлэн унаж яваа машин, амьдарч байгаа байр сууцанд ихээхэн анхаарлаа хандуулан жишнэ. Энэ бүхнийг хэрэгцээ гэж үзэхээсээ илүүтэй, бусдад өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл гэдэг талаас нь хандах аж. Өдгөө энэ нь их хийрхэл, утга учиргүй өрсөлдөөн болон хувирчээ. Энэ хийрхэл, өрсөлдөөн нь үргүй зардал, эдийн засгийн болон сэтгэлгээний хямралыг өдөөж, олон олон хүний сэтгэлийн шаналал болон хувирч байна. Энэ бол атаархлын хар өнгө юм.

-Өөрийн бүх зүйлээ өрөөл бусадтай харьцуулан жишиж, өрөөл бусдын өөрөөс нь илүү бүхэнд атаархахын ЗОВЛОН. Ийм хүмүүс алив зүйлийг худалдан авах, хийж үйлдэхдээ өөрийнхөөрөө сонголт хийж чаддаггүй. Хэн нэгний эдэлж хэрэглэж байгаагаас илүү үнэтэйг сонгохоос бус, энэхэн биед таацах, үл таацахыг ч үл хэрэгсэнэ.

-Өрөөл бусадтай байнга барьцаж, тэднээс илүү харагдах мунхаг хүсэл нь хүнийг ТЭНЭГ болгон харагдуулдаг. Бусдаас илүү харагдахын тулд өөрийн боломж нөхцлөө үл хайхран, өр зээл тавьж, өөр муу аргаар боловч хүслээ биелүүлнэ. Өдгөө толгой нь хоосон, ухаан мунхагатлаа үнэтэй машин унаж, тансаг харш бариулж, өөрийгөө элдвээр чамирхан гоёсон хэрнээ өр зээлээ ч төлж дийлэхгүй яваа нэгэн үүний жишээ.

-Өөрийнх нь боломж хүрэхгүй атал ерөөл бусдаас ил үү мэт дүр эсгэн, үзүүлэх гэж оролдох нь бүр ч ЭМГЭНЭЛ. Тийм хүмүүсийн яриа үргэлж л баярхах, гайхуулах хэллэгээр дүүрэн. Хэн нэгэнтэй учраад хэдэн үг солиод салах хоромд ч, өөрийн баян тансаг, боломжтой сайхнаа илэрхийлэх хүслэн. Хөтөл даваад үнэнд гүйцэгдэх үнэнийг мэдэхгүй тэрхэн хоромд бусдад гайхуулах хүсэл нь даан ч өрөвдөлтэй.

Боломжоос давсан атаархал, бусдаас ил үү харагдах гэсэн хүсэл зарим хүнийг бараг галзууруулж, солиоруулахад хүргэж байна даа. Үүний тод жишээ нь өнөөдөр монгол оронд минь сүлжилдэх үнэтэй машинууд энд тэнд хэрэм мэт хашаагаар хүрээлэгдсэн сууцнууд, булга, минж, алт эрдэнэсийн гоёлдоо үүртэн алхах авгайчууд, үнэтэй даавуу, өргөн арьсан бүс, угалзтай монгол гуталдаа үүртэн бүдчих эрчүүд болж дээ. Бидний атаархал, өрсөлдөөн, бусдаас давах хүсэл нэг л хүнд, тээртэй.

... Бид өнгө мөнгөнд шунасаар, өөр хоорондоо атаархан барьцсаар хүний хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, авьяас чадвар, сэтгэлийн илч гэрлийг тэгтлээ мэдрэхээ больж дээ. Харин зарим цагаахан атаархал, өмнө нь олж хараагүй олон боломжуудыг мэдэрч, өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг нь болдог аж.

-Өөрийн мэдлэг оюунаа өрөөл бусадтай жишиж, илүү ихийг сурч мэдэхийг хүснэ. Үгүйдээ л их уншиж, их судалж, их мэдэхийг хичээдэг. Энэ хэрээрээ өөрөөсөө илүү нэгэндээ үүний төлөө талархах аж.

-Өөрөө болж, бүтэж байна гэсэн тайвшрал бодолдоо өрөөл бусдаас санаа авч, бүр ихийг бүтээж хийх урам авна. Алмай тайван байдлаасаа ангижирч, илүү их боломжуудыг ашиглан өөрчлөгдөн хөгжихдөө сэтгэл нь хангалуун.

-Хэн нэгний гаргасан амжилт, хүрч чадсан оюуны өндөрлөгийг судалж, уншиж, уулзаж мэдрэхдээ, өмнөө зорилго тавьж, арга замаа олж, их хөдөлмөрлөж амжилтад хүрдэг. Өөрийн боломж чадлаа зөв үнэлж, "би яагаад ийм болж чадахгүй гэж?” өөртөө хэлсэн атаархал нь, илүү их боломжоо мэдрэхэд туслах аж.

Атаархал гэгч хар цагаан өнгөөр сүлэлдэж, сайн муу үр дагавар, зовлон шаналал, баяр талархлыг авч ирдэг аж. Харин зарим тохиолдолд өөрөөсөө илүү заримынх нь хэмжээнд хүрч чадахгүй, гашуун үнэнийг мэдрэхдээ хорсож эхэлдэг.

Хорсол

Зарим хүмүүс үнэхээр хичээгээд өөрийнх нь боломж чадвар нь хүрэхгүйн улмаас өрөөл бусдын хэмжээнд хүрч чадахгүйгээ мэдрэхдээ сэтгэлдээ хорсож, хорлох бодол агуулна.

-Өөрийн хүч хөдөлмөрөөр худалдаж авсан үнэтэй гоёмсог машиныг нь үзүүртэй зүйлээр зурах, өмч хөрөнгийг нь эвдэж, Хохироох хүсэлтнүүд зөндөө бий. Тэд энэ хэрээрээ өөрийн сэтгэл зүрхээ сэглэн зурж, үнэ цэнээ эвдлэн хэмхэлж буйгаа анзаардаггүй.    

-Өөрөөсөө илүү нэгнээ өрөөл бусдад гутаан муучилж, элдэв алдаа өөг нь илчлэн сурталчилж, үнэ цэнийг нь унагахыг хүсэгчид мундахгүй бий. "Тэр чинь тийм л адгийн новш" хэмээн сурталчлахдаа өөрийгөө давхар гутаан, муучилж буйгаа анзаардаггүй.

-Аргаа барсан зарим нь, аль нэгэн ламд очиж, хараал жатга хийлгэн, бүтэмжтэй сайн бүхнийг нь бусниулан сүйрүүлэхийг хичээнгүйлэн гуйна. Өөрөө чадал, боломж нь хүрэхгүй байж, өрөвдөм муу аргаар илүү байх хүсэл гэдэг өчүүхэн атлаа юутай гутамшигтай. Энэ муу үйлдлээрээ өчүүхэн атаа хорслоороо үнэ цэнээ устгаж, өнгөт энэ орчлонг хар бараанаар будаж буйгаа анзаардаггүй.

Өөрөө энд нь хүрэхгүй атлаа өрөөл бусдыг муу үйлдэл, муу аргаар хорлож, өөрөөсөө дорд болгон харуулах хүсэл нь эзэндээ асар их зовлонгийн үндэс болдог аж. Ийм атаархал хорсол гэгч, эрдэнэт хүмүүний үнэ цэнийг устгаж, энэ орчлонд сэтгэл тайван, амар амгалан амьдрах хүсэл боломжийг үгүй болгож орхино.

Их зовлон шаналлын үүд энд л нээгддэг гэнэм.

Төгсгөл

Бусадтай эрдэм мэдлэг, авьяас чадвар, оюун ухаанаараа бусад эд хөрөнгө, эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, өнгө мөнгөөр атаархан өрсөлдөх үзэгдэл, их хийрхэл, солиорлыг бий болгож байнаа. Энэ хийрхэл нь хэн нэгнийг энгийн боломжоороо амьдрах хүслийг "шаналал" болгон хувиргаж байна.

Хүн болгонд өөрийн боломж, хүсэл мөрөөдөл, тавилан бий. Хүн бүр өөр өөрийн боломж, хүсэл, тавилангаараа амьдрах эрхтэй. Заавал хэн нэгэнтэй жишин барьцаж, атаархан хорсож, өөрийгөө болон өрөөл бусдыг зовоох хэрэг юун. Хүн өрөөл бусадтай барьцалгүйгээр, өөрийн хүсэл, боломжоороо амьдарна гэдэг, сэтгэл тайван амгалан амьдралын үндэс аж.

Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ.

Зөв атаархал, зөв харьцуулалт, зөв жишилт хүнд сайнаар нөлөөлдөг. Үнэхээр хөдөлмөрч бүтээгч, чадалтай, сайхан сэтгэлтэй нэгнээ хүлээн зөвшөөрч, тэднээс үлгэр авч, өөрсдийгөө бага ч гэсэн өөрчилж сурах нь хэрэгтэй байна.

Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр дор бүрнээ хичээж өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.

Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах

profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2658583/aca/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1929 Zavhai amitan [1] mlrb 2010-01-16 2989
1928 Сээтэгнэх топ 10 зөвлөгөө zozko 2010-01-16 2036
1927 hytaduud uhedgui ymaa hahaha [1] zozko 2010-01-16 2063
1926 HALLOWEEN 2 uzeh uu [1] zozko 2010-01-16 1737
1925 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1301
1924 tamiin_tahil [11] zozko 2010-01-16 1179
1923 Xятадууд *Үлэмжийн чанар*-г Хулгайлжээ [2] w0w0w 2010-01-16 1515
1922 ______Kaka, Ronaldo 2 iin tulaan _______ **bluesky** 2010-01-16 1748
1921 black eyed peas - my hump **bluesky** 2010-01-16 1242
1920 담배피는 고릴라 ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ **bluesky** 2010-01-16 1229
1919 2009 K-1 다이너마이트 **bluesky** 2010-01-16 1063
1918 2009 k-1 다이너마이트 제9 경기 **bluesky** 2010-01-16 1257
1917 Chingis Khaan (Mongol hel deer) **bluesky** 2010-01-16 3027
1916 hi naizuudaa hio sain uu 2010-01-15 1061
1915 Dayar mongolchuud dahin negdegtun! [1] zarko 2010-01-15 1213
» Атаархал бас хорсол .Sarnai. 2010-01-15 1555
1913 2009 оны хамгийн азгүй тохиолдолууд [2] Маралгоо 2010-01-15 1475
1912 kino yaaj tavidag ve oilgotstoi tailbarlaad ogooch [20] T_logen 2010-01-15 1480
1911 Vinyan УСК (Монгол хэлээр) zarko 2010-01-14 2045
1910 GP 506 (Монгол хэлээр) zarko 2010-01-14 1571
1909 УСНААР ЯВАГЧ МАШИНУУД [1] ~~~*oGoGo*~~~ 2010-01-14 1271
1908 Эцсийн хязгаар 2 (bas l aimshigiin kino) zarko 2010-01-14 5979
1907 Буруу эргэлт 2 (aimshig) [5] zarko 2010-01-13 3756
1906 Hi5-аар хүний нэр ашиглан нэр төрийг нь гутаажээ. [7] zarko 2010-01-12 2260
1905 999999999 [3] 999999999_ 2010-01-12 1267
1904 Hey shuleg sain bichdeg zaluus bna uu>? new [Level:0]Megadeth 1 Hey shuleg sain bichdeg zaluustai tanicaj hamtarch ajilaya. hariugaa www.shuleg_mn@yahoo.-com ruu yavuulna uu>? Megadeth 2010-01-12 1872
1903 Julia Savicheva [1] ji he 2010-01-12 1246
1902 Viagra Miladze ji he 2010-01-12 2912
1901 Yatgachin Monherdene ji he 2010-01-12 1407
1900 MONGOLD HUJAA NAR DURARAA DURGIJ BN [6] ~TeNgiS~ 2010-01-12 2129
1899 [Official M/V] J.Y.Park_박진영(JYP) "No Love No More" from 유상철 2010-01-12 1112
1898 Urilgagui_zochin (aimshigiin kino ) [10] zarko 2010-01-11 4707
1897 Ц.Нямдорж: Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай! [6] .Sarnai. 2010-01-11 2715
1896 МОНГОЛ ХАДМАЛ ОРЧУУЛГАТАЙ КИНО. 카라 [7] ~~~*oGoGo*~~~ 2010-01-11 4666
1895 Baa~D ~~~*oGoGo*~~~ 2010-01-10 1305
1894 .....................xa XA XA XA xa...........ХОШИН ШОГ................. [2] ~~~*oGoGo*~~~ 2010-01-10 2835
1893 magic 5 zarko 2010-01-09 1285
1892 magic 4 zarko 2010-01-09 1237
1891 Mask prodaction 2008 _shine jiliin budlia^^ 1 Маралгоо 2010-01-09 1669
1890 Mask prodaction 2008 _shine jiliin budlia^^ 2 Маралгоо 2010-01-09 1616
1889 Mask prodaction 2008 _shine jiliin budlia^^ 3 [1] Маралгоо 2010-01-09 1633
1888 magic 3 zarko 2010-01-09 1301
1887 magic 2 zarko 2010-01-09 1351
1886 magic 1 zarko 2010-01-09 1444
1885 unheer laitai shuu xaxaxaxa [1] zarko 2010-01-09 3343
배너신청
자생병원

배너신청