
Ямар ч л байсан галт тэрэг замдаа гарлаа.
Саяханы өглөө эртлэн босч гэрээсээ товлосон цагтаа гарсан боловч зам засварын ажилаас болж хичээлийн тамхимруу аахилан орж суулаа. Багш өнөөдөр тайлан гэгч зүйлийг бидний толгойд суулгах юм гэнэ. Тайлан баланс энэ тэрээ гээд элдэв газар сонсож л байсанаас яг ямар дүрмээр яаж хэрхэн бичих, дүрэм журам нь ямар байдаг тухай яг үнэндээ би мэдэхгүйлдээ. Мэдээж мэдэхгүй зүйлээ мэдчих санаатай анхаарал хандуулвал. Багш яриагаа шууд л галт тэрэг замдаа гарлаа хэмээн анхаарал татмаар сонирхолтой өгүүлбэрээр эхлүүлсэн юм. Сонирхон чих дэлдийлгэвэл Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан тухай ярьж байна. Манай орон 53%ын нэрлэсэн ашиг эзэмшихээр болсон гэж хэлэхэд хэдий дотор жоохон бачимдсан ч гэсэн багшийн яриа үргэлжлэх тусам арай л нэг тайвширч гайгүй болсон. Энэ нь манай сүрхий эрдэмтэн судлаачид дээр болдоггүй 76 нийлж далд тооцоо гаргасан юм гэнэ. Энэ нь хэдий нүүрэн дээрээ 53% ч гэсэн цаашлаа нөгөө олон гадаадыг чөлөөлөөд монголчуудаасаа аваад байдаг татвараа тооцвол нийт үр ашиг нь 59:41 хүртэл болох ашигтай юм гэнээ. Гэхдээ л хайран санагдаад байгаа юм. Хэзээ алт мөнгөний дархан та нарын үнэт эдлэлийг янзалж хэмхэлж элдэв болгохдоо 41%-ийг авч байсан юмбэ? Тэд зөвхөн хийсэн ажлынхаа хөлсийг л авдаг биздээ. Авах авах тийм өндөр хөлс авж байгаа алт мөнгөний дархан би амьдралдаа Рио тинто шиг өндөр хөлстэй алт мөнгөний дархан харж байсангүй. Яахав алт мөнгөний дархантай зүйрлэж болохгүй гэж та нар бодож байж магадгүй л юмлдаа.Бид өөрт хувьд байгаа үнэт зүйлээрээ гоёж чимэглэх ашиглах хэрэглэх гэж өөрөө алт мөнгөний дархан биш янзалж хэмхэлж чадахгүйгээс хойш алт мөнгөний дарханруу л очдог биздээ. Түүнийг нь бодвол Рио тинто , Айванхоу майнзыг алт мөнгөний дархан болгож бодож болох юм. Монгол улс гэгч нэртэй эх хүн өвөг дээдсээс нь өвлүүлж үлдээсэн алтан гулдмайгаа зарж өлсөж цангасан өмсөж зүүх хувцасгүй болсон хүүхдүүддээ хоол унд авахгүй бол хямралд өртөөд ойрд гэр орон нь хоол хүнс, гутал хувцасаар гачигдаад болохгүй болохоор нь хадгалсаар байгаад бүгдээрээ өлсөж үхэлтэй нь биш алтан гулдмайтай гуйлгачин явснаас түүнийгээ алт мөнгөний дарханаар янзлуулж хэдэн ээмэг бөгж болгоод үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд гайгүйхэн үнээр өгчих санаатай байдаг гэвч тийм их алт харсан шуналтай дархан мэдээж хөдөлмөрийн хөлсөө хэд дахинаар илүү үнэлүүлэх санаатай уйларан дайрж ямар ч хамаагүй аргаар алтан гулдмайнаас зулгаачих санаатай зүтгэж байгаатай яг л адилхан. Аар саар наагуур цаагуур төрийн түшээдэд авилга өгсөн гэж бодох ард түмний сэрдлэгийг орлуулан бодвол Монгол улс гэгч ээжийн ханилсан хар юм нь олиггүй санаатай өөдгүй залуу алтан гулдмай хадгалдагийг хэдийнээ мэдсэн луйварчин хэдэн жилийн өмнө гэр орноор нь үзэгдэж балчир хэдэн үрсэд нь халтар хэдэн цаас өгч сургууль номонд оруулна хувцас хунар авч өгнө гэж хулхидаж хулхидаж хуурч хуурч ээжийг нь найрч аваад дэр нэгтгэсэн хөгийн залуу. Монгол улс ээжийн нөхөрт алт мөнгөний дархан бас ч гэж хэдэн цаас амлан Ээжийг луйвардахад нь тусалж элдэв арга саам зохиолгон ятгуулах санаатай. Иймэрхүү аргаар нааш цааш найрсаар найрсаар ээж хулхидуулсан уу аль эсвэл луйварчин залуу олон жил хамт ханьлан суух ханиаа үр хүүхдүүдийх нь ирээдүйтэй хамт бодоод гайгүйхэн үнээр дажгүйхэн тохиролцоонд хүрсэн үү гэдэг бодол хүүхдүүдийх нь өдрийн бодол шөнийн зүүд. Ямартаа ч ээж алт мөнгөний дарханаар янзлуулахаар боллоо дархан мэдээж өөрийхөө эрх ашигийг бодож илүү л ашиг харна харин ээж алдах уу хожих уу гэдэг хажууд нь буй хар юмных нь хийсэн тохиролцооноос гадна гуйлдмайг эвдэлж хэмхэлж ээмэг бөгж болтол болох үйл явцыг нэгд нэгэнгүй нүд салгалгүй ажиглаж тохиролцсондоо байгаа үгүйд хэрхэн хяналт тавихаас л шалтгаална.Ямартаа ч багшийн хэлдгээр галт тэрэг замдаа гарлаа онхолдох осолдох нь төрийн түшээд болоод тэдний хийсэн гэрээнээс л хамаарах нь.
Zon belgiin tulaan 2 sur Yahoo! Vidéo