jasen
Бичлэгийн тоо 4,494
Өөрт заяагаагүй юмыг Өмчлөх гэж чармайсны хэрэггүй...

 Үнэг ба усан үзэм

Өлссөн үнэг боловсорч гүйцсэн жимсээ дааж ядан саглайх усан үзмийн бутыг харжээ. Тэгээд доор нь очоод хичнээн цоройсон ч үзэмнээс авч чадсангүй. Арга буюу өөр идэх юм хайн цааш одохдоо:

-Энэ үзэмнүүд ч шал ногооноороо байна даа гэж бодлоо. Иймэрхүү явдал хүнд ч тохиолддог доо. Зарим нь авьяас чадалгүйгээсээ болоод амжилтад хүрээгүй байж тухайн нөхцөл байдлыг л буруутгадаг биш үү?

 

Загасчид

 

Загасчид тороо татаж авав. Тор нь даагдамгүй хүнд байжээ. Ийм хүнд байгаад тэд “Их олз омог олох нь” хэмээн баярлаж, тороо эрэг дээр арай чүү гаргацгаав гэнэ. Гэтэл торонд загас тун цөөхөн, ихэнхдээ лаг шавар, чулуу байх нь тэр. Загасчид маш их цухалдаж, хоосон горьдсондоо сэтгэлээр унацгаав. Харин тэдний дунд байсан нэгэн өвгөн:

-Зүгээр дээ, нөхөд минь. Баяр хөөр, уй зовлон хоёр эгч дүүс шиг ойр  шадар байдаг юм. Бид хичнээн их баярлана, яг тэр чинээгээрээ л халаглахад хүрдгийг одоо мэдэж авлаа шүү дээ гэжээ.

            Тэгэхээр бид ч гэсэн, амьдрал хаашаа ч эргэж болзошгүйг ухаарч, амжилтдаа омогшиж хөөрөлгүй явах хэрэгтэй байх нь. Хамгийн сайхан өдөр ч орой тийшээ шуурдаг шүү дээ. 

 

Өвгөн, эрлэгийн элч хоёр

 

            Нэг өвгөн мод цагаалж түлээ хийчихээд ойгоос буцаж явав. Өчнөөн хол зам туулах ёстой байж л дээ. Тэр яваад л байж, яваад л байж. Сүүлдээ ч эрхгүй ядарч, ингэж үйл тамаа цайж амьд явж явснаас үхэх юм сан гэж боджээ. Өвгөний бодлыг мэдсэн эрлэгийн элч зам дээр нь гарч ирээд:

            -Чи намайг яах гэж дуудаа вэ? гэсэнд өвгөн:

            -Өө, чамаар энэ түлээгээ л зөөлгөх гэсэн юм гэж сандран хариулав аа. Хэн ч хичнээн ч зовлонтой байлаа гэсэн, амьд л явах дуртай ажээ.

 

Мэлхийнүүд

 

            Амьдарч байсан намаг нь хатахад хоёр мэлхий шумбан наадаж болох газар хайн явжээ. Тэгтэл өмнө нь худаг тааралдсанд нэг нь бодож эргэцүүлсэн ч үгүй шууд харайн орж, цэнгэг усанд булхан баяслаа. Харин нөгөө мэлхий:

            -Хэрвээ эндхийн ус ширгэж хатах юм бол яаж бид наад худгаас чинь гарах билээ? хэмээв. Эл ёгт үлгэрээр биднийг юу ч бодож тунгаалгүйгээр бүү хий хэмээн сургамжилж байна.    

      

 Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан, Фригийн төрлөх иргэн, хувь заяаны эрхээр боол явсан хүн юм.   

  

 

      Нэг удаа Эзопыг худалдахаар зах дээр аваачиж л дээ. Боолууд юу чаддагаа өрсөлдөн ярьж, өөрийгөө үнэд оруулж байх юм гэнэ. Эзопын ээлж болоод “Чи юу чаддаг вэ?” гэж асуухад: -Юу ч чададхгүй ээ. Наадуул чинь нэрлэсээр байгаад надад хэлэх юм үлдсэнгүй. Эд байхад надаар яах гэсэн юм бэ? хэмээсэн байна. Нэгэнтээ эзэн нь явуут дундаа шээж байхыг хараад Эзоп: -За хөөрхий, бид ч гүйдэл дундаа морь харж сурахгүй бол горьгүй нь дээ гэж шогширсон гэнэ.

 

 

            Энэ тооллын өмнөх 600 оны үеэс мэргэн ухаантай хэмээн олонд үнэлэгдэх болсон түүний тухай анх V зууны түүхч Херодот мэдээлсэн юм. Эзоп хар бор ажилд муу, тультраа, айн ширвэдмээр эвгүй төрхтэй хүн байсан гэдэг. Эзоп 400 орчим ёгт үлгэр бичсэн агаад Самос арал дээр аж төрдөг Иадмон гэгчийн боол явсан.

 

            Эзопын үлгэрүүдээс монголчууд эртнээс нааш хэлэлцсээр ирсэн нь сонирхол татдаг бөгөөд түүний хосгүй цэцэн ухааныг харуулсан зарим бэсрэг ёгт үлгэрүүдээс дээр толилуулсан билээ.



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1496477/dc1/trackback

profile

chonsaa

2009.03.28 19:41:12
*.159.5.54

emoticonERDENIIN SAN SUBASHID UU KKKKemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
759 Чингис хааны онгоны нууц Америкт дахин шуугиан тарьж эхлэв soragsan 2009-03-30 3407
758 ygaad, yamar uchraas??????????? vege 2009-03-30 1726
757 ansan dahi mglchuudiin show 3heseg 20092009 2009-03-30 1492
756 Хоёр эр кино үзэж байна [5] soragsan 2009-03-29 3043
755 Өвөр монгол дуучид,сансан сэтгэл [3] soragsan 2009-03-29 2629
754 INEEGEEREI (BEAN)>.< [4] chonsaa 2009-03-29 1611
753 Boginohon huurhun onigoonuud [2] Маралгоо 2009-03-29 7157
752 hiliin tsaan [1] uranbol 2009-03-29 1445
751 so kino [1] uranbol 2009-03-29 1633
750 mongol [2] uranbol 2009-03-29 2040
749 монголоос солонгосруу явах хүмүүсийн анхааралд [1] 기대 2009-03-29 1922
748 Дэлхийн шинэ 7 гайхамшиг [2] soragsan 2009-03-29 16985
747 Би азтай Монгол-/хошин шоу тоглолт/ [1] w0w0w 2009-03-29 1868
746 Мөнгөтэй туулай**хошин шог [1] w0w0w 2009-03-29 2272
745 Цэргүүд**кино [1] w0w0w 2009-03-29 1672
744 Death bell...kino [1] w0w0w 2009-03-29 2122
743 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-03-29 1622
742 Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх өдөр ойртсоор [1] soragsan 2009-03-29 2416
741 hvmvvsee ene duug [1] 963963 2009-03-29 1311
740 нэг нүдэт кино, [1] soragsan 2009-03-29 1483
739 KIBI^^ [2] chonsaa 2009-03-28 1854
738 K-1 MAX 2009 KOREA [НАНДИНЭРДЭНЭ .VS. Su Hwan Lee] [5] Redhorse 2009-03-28 2982
737 MAIKL JEKSON SUULIIN UDAA BUT AVAH NEE [2] chonsaa 2009-03-28 2968
736 "ТЭНГЭРТ ТЭНЦЭХГҮЙ ДУРЛАЛ"hoshinshog [1] vlmedehmaA 2009-03-28 2881
735 *^^*SANDRA*^^* [2] chonsaa 2009-03-28 1521
» ...Өөрт заяагаагүй юмыг Өмчлөх гэж чармайсны хэрэггүй... [1] soragsan 2009-03-28 2029
733 Явдалтай хүүхний цаана [4] soragsan 2009-03-28 2623
732 Шог зургийн үзэсгэлэн гарна [1] Manaach01 2009-03-28 12082
731 ****** file [3] chonsaa 2009-03-28 1437
730 ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [1] vege 2009-03-28 2867
729 11 настай жаалын аймшигт хэрэг [3] har baraan 2009-03-27 2702
728 Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, улсын цоллооч засуул П.Буджавийн нэрэмжит барилдаанд сумын заан Батзаяа түрүүлэлээ. [1] :::БӨХ::: 2009-03-27 1954
727 Н.Түвшинбаяр: Зөв бодоод, зөөлөн ду­угараад явж байвал амьдрал болно гэж боддог :::БӨХ::: 2009-03-27 1919
726 Г.Өсөхбаяр: А.Сүхбаттайгаа дахин барилдах боломж олдвол надад сайхан л санагдана :::БӨХ::: 2009-03-27 2420
725 ~~*~~Puzzles Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1338
724 ~~*~~Koala checkers Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1363
723 ~~*~~Rush hour Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1812
722 ~~*~~Rescue helicopter Flash Game~~*~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1238
721 ~~~*~~~Chopper Flash Game~~~*~~~ [1] hongoroo_naiz 2009-03-27 1845
720 ♥손담비♥ [1] chonsaa 2009-03-27 1268
719 sandra sandra sandra file [1] daa 2009-03-27 1422
718 Нэг санваартан євгєн [4] soragsan 2009-03-27 1806
717 DISCO-엄정화 file [1] hongoroo_naiz 2009-03-27 1376
716 MONGOL NAADAMIIN TALAAR TAILBAR ZURAGIIG NI HIIGEED OG TEHV PLESE [1] [1] drkargo 2009-03-27 2034
715 Сэтгэгдэл бичих талбар ба сэтгэл зvйн євчин [1] soragsan 2009-03-27 1858
배너신청
자생병원

배너신청