
-Охин гэртээ хэдvvлээ амьдардаг юм бол. Та сая болсон явдлыг харав уу?
-Би ажлаа хийгээд сууж байтал манай жижvvр дээд давхраас нэг охин уначихлаа гэсээр ирсэн. Гараад очтол єргєтгєл дээр нэг охин унасан байсан. 104 тоотоос унасан юм шиг байна. Гэхдээ тэр айлд 15-18 орчим насны охин байхгvй дээ. Их л тохитой хvмvvс байдаг юм. Харин тийм насны хvvтэй.
-Унасны дараа биеийн байдал нь ямар байсан бол?
-Ойролцоогоор 20 гаруй метрийн єндрєєс унасан болохоор амьд гарах боломж байхгvй болов уу. Унасан даруйдаа нvд нь бага зэрэг хєдєлж байсан. Би айгаад энэ айлдаа орж амжаагvй л байна.
Яаралтай тусламжийн эмч нар 18 настай охиныг Гэмтэл согог судлалын vндэсний тєвд хvргэжээ.Тус эмнэлгийн хvлээн авах тасагтай холбогдон охины биеийн байдлыг тодруулахад “Манай эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийгдэж байна. Бие нь их тааруу байна” гэсэн мэдээлэл єгсєн юм. Дугаар шилжих мєчид…
Х.Хангай