МОНГОЛ ГЭСЭРИЙН ТУУЖИД ГАРДАГ ЗАРИМ НЭРСИЙН ТАЙЛБАР
Монгол Гэсэрийн туужид гарч байгаа нэрсийг тайлбарлах гэвэл Монгол Гэсэрийн туужийн нэрсийг Тєвд Гэсэрийн туужийн нэрстэй нийлvvлэн шалгаж vзэх хэрэгтэй болох юм. Гэвч энэ нь тийм ч амархан ажил биш байлаа. Яагаад вэ? гэхэд монгол Лин Гэсэрийн туужтай адил буюу тєстэй тєвд Гэсэрийн тууж олдож байгаа боловч Заяын Гэсэрийн тууж буюу 1716 онд барлагдсан Гэсэрийн туужийн эх болов уу? гэж санамаар тєвд Гэсэрийн тууж олдохгvй байгаа бєгєєд бид тийм тєвд туужийг олж vзээгvй учраас харьцуулж судлах боломж бага байна.
Гэвч Монгол Гэсэрийн туужид гарч байгаа нэлээд нэрс Тєвд Гэсэрийн туужид гарч байна. Нарийвчлан хэлбэл Заяын Гэсэр, 1716 онд хэвлэгдсэн Гэсэрийн туужуудтай адил тєвд Гэсэрийн тууж олдоогvй боловч Гэсэрийн тєрсєн байдал гэргий авсан байдал, Гэсэр Цотон нарын дайсан бололцсон байдал, Шарайголын байлдаан зэргийн ерєнхий явдал нь тєвд монгол Гэсэрийн туужуудад хоорондоо тєстэй байна. Ийм учраас тєвд монгол Гэсэрийн туужуудад адил буюу адилавтар нэрсийг харьцуулан судалж болох байна. Эдгээр адил буюу адилавтар vйл явдал, адил буюу адилавтар нэрс нь тєвд монгол Гэсэрийн туужууд угаасаа нэг гаралтай зохиол болохыг гэрчилж байна. Эдгээр туужууд хэдийгээр нэг гаралтай боловч олон зуун жилийн дотор євєрмєц нєхцєлд євєрмєц замаар тус тус хєгжсєнийг бас vгvйсгэж болохгvй.
Дээр хэлсэн ёсоор монгол Гэсэрийн тууж доторх хvмvvс нь голдуу тєвд нэртэй байна. Ганц энэ баримт дээр vндэслэж монгол Гэсэрийн туужид Тєвд оронд болсон vйл явдал гарч байна гэж шууд нотолж арай болохгvй. Монгол, уйгар буюу тєвд биш єєр угсааны хvмvvс тєвд нэртэй байх нь аль олон байдаг билээ. Одоо ч монголчуудын дотор Лувсан, Дагва, Цэрэн, Дондов, Дамдин гэх мэтийн тєвд нэртэй хvмvvс олон байна. Vvнээс гадна, монгол Гэсэрийн туужууд ба ялангуяа Заяын Гэсэрийн тууж дотор жинхэнэ монгол нэртэй хvмvvс олон байна. Жишээ нь, Заяын Гэсэрийн тууж дотор Аригун, Yзэсгэлэнт мэргэн хиа, Алтан, Алтай сэцэн, Есvтэй сэцэн, Исман ноён, Холочи баатар, Амбагадай, Тормогодой гэх зэргийн жинхэнэ монгол нэртэй хvмvvс олон тохиолдож байна. Монгол, тєвд, уйгар зэрэг олон угсааны хvмvvс оршдог Амдо орны уран зохиолд монгол, тєвд, уйгар нэртэй хvмvvс тарах нь хачирхалтай хэрэг биш билээ,
Энд хэвлэж байгаа монгол Гэсэрийн тууж дотор гардаг зарим хvмvvс, бурхан тэнгэр, газар орны нэрсийг товчийн тєдий тайлбарлаж бичье.
Монгол Гэсэрийн туужид тєвд нэрийг ихээхэн хазайлгаж монгол хэлбэр дуудлагатай болгож монголжуулсан явдал vлэмжхэн байна. Жишээ нь, Жац Шалгарыг Цас Чихэр, Бругмог Рогмо буюу Орогмо, Бумжидийг Тvмэнжаргалан болгосон байна. Энэ нь монгол туульч нар Гэсэрийн туужийг монголжуулж монгол нєхцєлд тохируулж байгаа явдлын нэг сэжvvр мєн тул ийнхvv монголжуулсан нэрийг хэвээр бичив.
Ажу мэргэн хатан бол тєвд Гэсэрийн туужид байдаггvй юм. Vvнийг Лусын хааны охин гэдэг. Ажу мэргэнийг их дайчин баатар эмэгтэй гэж монгол Гэсэрийн туужид гардаг. Гэсэрийг Мангасын оронд илжиг болоод зовж байхад Ажу мэргэн очиж авардаг юм. Ажу мэргэнээс нэг хvv тєрсєн боловч урт насалж чадсангvй. Тэгээд Гэсэрт єєр хvv тєрсєнгvй тул Гэсэрийн хаан тєрийг Цас Чихэрийн хvv Лайцав залгамжлав гэдэг.
Рогмо гуаг Гэсэрийн туужийн сvvлийн бvлгvvдэд Алтан дагина гэж нэрлэсэн нь цєєнгvй тохиолдоно. Алтан дагина гэдэг нь хааны тєрийн гол хатан гэсэн утгатай мэт байна.
Арлан гуа бол Гэсэрийн анхны хатан бололтой юм. Энэ хатан бол Арлан гуа, Бумжид, Тvмэнжаргалан гэдэг гурван єєр нэртэй байна. Тєвдєєр Бумжид Bum skyid гэж бичдэг. Энэ нэрийг монголоор орчуулаад Тvмэнжаргалан гэдэг нэр vvсчээ. Бумжид Тvмэнжаргалан гэдэг бол нэг хатны тєвд монгол хоёр нэр болох нь тодорхой байна. Харин Арлан гуа гэдэг нэрийн учир юу вэ? Энэ тухай зєвлєлтийн эрдэмтэн С. Ю. Неклюдов шинэ сонин саналыг «Монгол туулийн судлал» гэдэг номдоо дэвшvvлж байна. Тvvний хэлж байгаагаар болбол Арлан гуа бол угтаа Бумжид буюу Тvмэнжаргалангаас єєр хатан бєгєєд єєр бvлгийн баатар байжээ. Хожим монгол Гэсэрийн тууж дотор Арлан гуа, Тvмэнжаргалан хоёр хатан нь нэг хатан болж хувирсан боловч нэр нь засагдалгvй, єєр хэвээр vлджээ» гэж таамагласан байна. Цотон ноён, Рогмо хатан хоёул хуйвалдаж Арлан гуа буюу Тvмэнжаргалан хатныг Гэсэрийн євчний гайд гаргаж хойд зvг хєєж цєлсен энэ бvлгийг vлгэрч нар хожим нэмсэн байх гэдэг миний таамаглалтай Неêлюдовын санал яг тохирч байна. Арлан гуа хатны нэрийг Монгол Гэсэрийн туужууд дотор Арлан, Арлага, Арла гэх зэрэг олон янзаар бичдэг боловч бид энэ хэвлэлд Арлан гуа гэж бичив.
Арья Авалоки Одкари гэдэг vгийг бараглан тайлбарлавал Арья Авалоки гэж санскрит хэлээр Хутагт ертєнцийн эх гэсэн vг бололтой. Одкари гэж тєвдєєр Цагаан гэрэлт эх гэсэн vг бололтой. Энэ бол Гэсэрийн сахиулс тэнгэр болно.
Арья аланкари гэдэг бол санскрит хэлээр Хутагт чимэг эх гэсэн vг бололтой.
Асур бол эртний санскрит хэлний vг юм. Санскритаар Аsura гэж бичнэ. Асура гэдэг эрт балар цагт амьдралын хvчний эзэн гэсэн утгатай vг байжээ. Хожим нь энэ vгний эхний а vсгийг vгvйсгэх угтвар гэж, сура-г тэнгэр буюу дарс гэсэн vг гэж хувируулан тайлбарлах явдал дэлгэрчээ. Тэгээд тэнгэр нарыг эсэргvvцэж vргэлж байлддаг асур нар гэж ном сударт дvрслэгдэх болжээ. Энэ vгийг тєвдєєр Лхамин (Lha min) гэж орчуулжээ. Монголоор орчуулахдаа санскрит vгийг сэргээж асури гэж бичжээ. Асури гэдгийн эцсийн и эгшиг санскрит хэлэнд байхгvй боловч монгол хэлэнд бий болжээ. Санскрит хэлний олон нэр томьёо согд, уйгар хэлээр дамжиж Монгол оронд нэвтрэхдээ эцэстээ и эгшигтэй болсон байна. Жишээ нь, асури, бодгали, эрдэни, убаси гэх мэт. Эдгээр vгийн эцсийн и эгшгийг одоо шинэ бичигт заавал бичих явдалгvй мэт. Харин эцсийн гийгvvлэгч нь зєєлєрсєн байвал и буюу зєєлний тэмдгийг бичиж болох юм. Ингэж бодоод бид энэ номд асур гэж бичлээ.
Овоо Гvнжид гэж нэг уулын эзэн сахиулсны нэр, мэргэн тєлєгчийн нэр болно. Гvнжид гэж тєвдєєр хамгийг жаргуулагч гэсэн vг бололтой.
Гэсэр гэдэг нэр тєвдєєр Гэсэр (Ge sar) гэсэн vгний монгол дуудлага болно. Гэсар гэж тєвдєєр цэцгийн туурцгийн нэр болно. Тvvхэнд vзвэл Гэсэр хvvхэд байхдаа Госрай буюу монголоор орчуулбал Ухаант агь нэртэй байгаад хожим Гэсэр нэртэй болжээ. Тэгээд тvvхэнд Госыло нэрээр тэмдэглэгдсэн байна. Гэсэр хааныг Гэсар нэртэй болоход Ромын Цезарийн тухай домог ч нєлєєлсєн байж болно. Тєвдийн тvvхэн зохиол домогт хааяа Хром Кесар (Khrom Kesar) гэдэг нэр vзэгддэг юм. Хром гэдэг нь эртний Италийн Ром хотын араб дуудлага юм гэдэг.
Гэсэр Сэрво Дондvв гэдгийн тєвд бичлэгийг сэргээвэл Ge sar Ser bo Don grub болно. Yvнийг орчуулбал Шар vйл бvтэгч Гэсэр гэсэн vг болно. Гэсэр тэнгэрийн оронд байхдаа Дондvб буюу vйл бvтээгч нэртэй байсан. Шар гэдэг vгийн учир мэдэгдэхгvй байна.
Дайвун хаан Хятад улсын эзэн хааны нэр болно. Энэ нэр Монголд Хятадын Тан улсын vеэс дэлгэрсэн бололтой. Монгол галын тахилганы сударт Далай Дайвун хааны нутгаас эд мєнгєний хишгийг гуйна гэж байдаг.
Донсар гэдэг бол Амдо орны Тєвдийн нэг аймгийн нэр болно.
Дос гэж Амдо орны нэг аймгийн нэр болно. Дос, Тос, Тус, Дус гэж алинаар дуудах нь тодорхойгvй. Учир нь энэ аймгийн нэр тєвд Гэсэрийн туужид олдохгvй байна.
Тєвд монгол Гэсэрийн туужуудад Жало гэдэг нэр олон тохиолдож байна. Энэ vг бол IX-XI зууны vед Тєв Азид оршиж байсан монгол угсааны хятан улсын нэр мєн бололтой. Хятан гэдэгт олны тэмдгийн «Д» дагаврыг нэмээд хятад болжээ. Уг нь хятад гэдэг бол ємнє зvгийн нэгэн монгол аймгийн нэр байсан боловч сvvлдээ нанхиад.хvмvvсийн нэр болон хувирчээ. Нанхиад хvмvvс єєрсдийгєє Хань буюу Дундад улсын хvн гэж нэрлэдэг. Олон жижиг аймаг нанхиад нарыг манай он тооллын ємнєх III зууны vед Цинь Ши Хуанди нэгтгэж нэг гvрэн болгожээ. Энэ vеэс нанхиад нарын нэр гадаад оронд Цинь буюу Чина гэж алдаршсан байна. Нанхиад нарын улсыг Энэтхэгийн санскрит хэлээр Махачина гэдэг болжээ. Маха гэдэг нь их гэсэн vг, Чина гэдэг нанхиад улсын нэр болно. Энэхvv Чина гэдэг vгийг латин vсгээр Сhina гэж бичдэг vvнийг англичууд Чайн гэж, францууд Шина гэж, Германууд Хина гэж дууддаг бєгєєд энэ нь Нанхиад нарын нэр болно. Монголчуудын хэрэглэдэг нанхиад гэдэг vг бол ємнє зvгийнхэн гэсэн vг бололтой. Монголын хуучин ном сударт Нанхиад улсын нэрийг Махачина буюу Махазина гэж нэрлэсэн удаа цєєнгvй тохиолдоно.
Монгол угсааны Хятан буюу Хятад улс X зууны орчимд єєрийгєє Даляо улс гэж нэрлэх болсон байна. Даляо гэдгийн утга бол Их Ляо улс буюу Их Тємєр улс гэсэн утгатай ажээ. Энэ Даляо гэдэг нэр, Гэсэрийн тууж дотор Жало болж орсон бололтой гэж дээр хэлсэн билээ. Одоо энэ санаагаа єчvvхэн тайлбарлая.
Монгол Гэсэрийн туужид Рогмо гуагийн нутаг орныг уйгаржин монгол vсгээр Жало, Скило гэх мэт бичсэн vзэгдэж байна. Энэ бол тєвд Гэсэрийн туужид байгаа skуа lо гэсэн vгний монгол галиг болно. Skya lо гэдэг тєвд vгийг монголчууд Жало гэж уншдаг билээ. Энэ vгийн утга нь Цайвар Ло гэсэн vг болно. Цайвар Ло гэж юу вэ?
Заяын Гэсэрийн туужид vзвэл тэр улсын нэрийг заримдаа Жало гээд заримдаа Саран улс гэсэн байна. Саран гэдэг монгол vгийг тєвд хэлэнд орчуулбал zla гэж бичээд Да гэж уншдаг vг болно. Тэгэхлээр Жало гэдэг нь Дало гэсэн дуудлагатай байсан болов уу? гэдэг саналыг тєрvvлж байна. Тєвд хэлэнд зєєлєрсєн л авиа байхгvй тул ляо-г ло гэж бичсэн байж болно. Гэсэрийн (Госылогийн) хаад ноёд нь Хятан эхнэр авах заншилтай гэж тvvхэнд байдаг. Энэ бvгдийг нийлvvлэн таамаглаж бодвол Гэсэрийн туужид байгаа Жало улс нь Монгол угсааны Даляо улс буюу Хятан улс мєн гэж санамаар байна.
Жамцо Дари Оддам гэж Гэсэрийн сахиулс гурван охин тэнгэрийн нэгний нэр болно. Тєвд санскрит холилдсон энэ нэрийн тєвд бичлэгийг таамаглан сэргээвэл гGya mтso Dari Odtam болно. Yvнийг бараглан орчуулбал Далай Гэтэлгэгч [ногоон] Дам vсгийн гэрэлт эх гэсэн vг бололтой. Дари гэдэг санскрит vг бол гэтэлгэгч гэсэн утгатай. Эцсийн и vсэг нь санскрит хэлний эмийн хvйсийг заасан дагавар мєн тул эх гэсэн vгийг урьдын тєвд монгол заншлаар нэмж бичив.
Лин орныг тєвд Гэсэрийн туужид gling гэж бичээд Лин гэж дуудна. Энэ бол хойд Тєвдийн Амдо нутагт Хєх нуур, Хагны голын эх хавийн газрын нэр болно. Лин орны хаан нь Цотон байгаад дараа нь Гэсэр болсон гэж Гэсэрийн туужид гардаг. Лин оронд монгол, тєвд, уйгар зэрэг олон vндэстэн урьд нутаглаж байсан, одоо ч нутаглаж байна. Амдогийн Лин оронд XI зууны vед Гэсэрийн тууж зохиогдсон гэж бид таамаглаж байна.
Газар дэлхий, уул усны эздийг Лус гэдэг, Лусыг могой буюу морьтой хvний дvрэзр зурж тахих явдал урьд vлэмжхэн байсан. Уул тайх ёслол бол чухамдаа уулын эзэн Лусыг тахих ёслол болно.
Мачин Бомра бол Хатны голын эхний хувьд байдаг алдартай єндєр уул болно, Энэ уулын нэрийг тєвдєєр гМа chen 'Воm rа гэж бичдэг. Энэ уулын хавь нутгаар Лин Шарайгол хоёр улсын байлдаан болсон мэтээр Гэсэрийн туужид гардаг.
Мо буюу то гэдэг vг бол тєвдєєр тєлєг бэлэг vзэх, мэргэлэхийн нэр болно. Гvvш буюу Гvоши гэдэг бол XIII-XIV зууны vед улсын багш гэсэн утгатай байгаад XVIII зууны орчмоос орчуулагч буюу гадаад хэл мэдэх хvний нэр болжээ.
Данбо буюу тєвдєєр bstan po гэдэг vг бол vзvvлэгч, сургагч гэсэн утгатай vг болно. Мо гvvш, Данбо бол мэргэлдэг хvний нэр болно.
Навса Хvрзэ эмэг эх бол тэнгэрийн оронд байдаг Гэсэрийн авралт эмэг эх болно. Навса Хvрзэ гэж тєвд Гэсэрийн туужид байхгvй, vvний нэр нь єєр байна. Тєвд Гэсэрийн туужид тэнгэрийн оронд байгаа Гэсэрийн эмэг эхийг Гунмац жалмо гэж нэрлэдэг. Vvнийг тєвдєєр Gung sman гgуаl mо гэж бичдэг. Vvнийг зарим номд Дvл ялгуугч оточ эх гэж орчуулсан байдаг. Дvл гэдэг монгол vг бол єдєр дунд буюу шєнє дундын нэр болно. Заримдаа Гvнжалма гэж товчилж бичсэнийг Заяагч эх гэж Шидэт хvvрийн туужид орчуулсан байна. Монгол Навса Хvрзэ эмэг эх гэдэг нь ямар нэг гажсан тєвд vгний галиг гэж санагдах юм. Тєвдєєр sNa bza' bKur bza' тэргvvлэгч хvндэт эх гэж vг байж магадгvй.
Овоо Дvнжонгарво гэдэг vгийн овоо нь тєвд хэлний Пуво (Phu bo) ах гэсэн vг болно. Дvнжонгарво бол тэнгэрээс газарт бууж тєрсєн Гэсэрийн ах болох учраас Пvво (ах) гэж нэрлэсэн бололтой. Гэвч энэ пvво гэдэг vгийг зарим Гэсэрт овоо гэж хувирган монголчилж бичсэн удаа байна. Иймийн тул бид овоо гэж бичив. Дvнжонгарво бол санскрит хэлээр Sit sankha pala, тєвдєєр Dung skyong dkar bo гэсэн vг юм. Vvнийг монголоор Дvнжонгарво гэж уншина. Монголоор орчуулбал Цагаан лавай тэтгэгч [лус] гэсэн vг болно. Энэ лус буюу лусын хаан бол Тєвд, Монгол оронд их алдаршсан газрын эзэн сахиулс болно. Улаанбаатарын дэргэдэх Богд уулын сахиулсыг Дvнжонгарво гэдэг. Энэ Лусын хааны тухай монгол Шидэт хvvрийн vлгэрийн 26-р бvлэтт єгvvлсэн байна. Дvнжон гэдэг vгний жон (skyong) гэдгийг чvн (kkyung) гэж буруу дуудаж унших явдал байсан учир Богд уулын эзнийг гарди шувуу дvрстэй зурах болсон юм. Тєвдєєр чvн (kkyung) гэж гарди шувууны нэр болно. Бидний хэвлэж байгаа Гэсэрийн туужийн III бvлэгт (х.11) Гэсэрийн сахиулсан эгчийн нэрийг Дvнжонгарво гэсэн байна. Эрэггэй лусын хааны нэрийг тэнгэрийн дагина яагаад зvvх болсон нь тодорхойгvй бєгєєд эргэлзэлтэй байна.
Гэсэр хааны vзэсгэлэнт сайхан Рогмо гуа хатныг булаах гэж Шарайголын байлдаан эхэлсэн юм. Тєвдєєр Brug mo гэж бичнэ. Эм луу гэсэн vг. Монголоор Рогмо гэж бичээд Орогмо гэж дуудна. Буриад Гэсэрт Урмай гоохон гэж нэрлэжээ.
Ронца гэдэг нэрийг тєвдєєр Rong tsa гэж бичнэ. Рон гэдэг бол Амдо нутгийн нэг тєвд аймгийн нэр болно. Ронца гэхлээр рон аймгийн зээ гзсэн утгатай болно. Рон аймгаас авсан эхнэрээс тєрсєн хvний нэрийн ємнє Ронца гэж нэмж бичнэ. Жишээ нь: Ронца Царгин. Ронца Марлэв гэх мэт. Заримдаа Ронца Марлэвийн нэрээс Марлэвийг хасаад зєвхєн Ронца (Ронса) гэж бичсэн удаа Гэсэрийн туужид олон байна.
Сэнлон ноён - Гэсэрийн эцэг бєгєєд Цотон ноёны ах болно. Vvний нэрийг тєвдєєр Seng blon гэж бичнэ. Утга нь Арслан ноён гэсэн vг.
Тагзиг гэж Иран улсыг нэрлэж байна. Тагзигийг тєвд Гэсэрийн туужид Stag gzig буюу tа гэж хоёр янзаар бичдэг. Stag gzig гэдэг vгийг орчуулбал барс ирвэс гэсэн vг болно. Монгол Гэсэрийн туужид Тагзиг гэж байхгvй, Барс ирвэсийн хаан гэж дурдагдсан байна. Тагзиг улсыг элдэв идээ хvнсээр баялаг гэж тєвд домогт олон гардаг. Тєвд Гэсэрийн туужид Гэсэр хаан Тагзиг оронд очиж аливаа ядууст эд юм буюу идээ хvнсийг тvгээж єгсєн гэж бvлэг байдаг. Монгол Гэсэрийн туужид Тагзигийн оронд Гэсэр очсон гэдэг бvлэг байхгvй, харин Гэсэр хаан уулын чинээ эрээн барсыг алсан гэж тусгай бvлэг байна. Монгол vлгэрч нар тєвд Гэсэрт байгаа Тагзиг улсыг барс гэж ойлгоод барсыг алсан бvлгийг зохиосон гэж санагдмаар байна.
Санскрит хэлээр Авалокитэшвара (Аvalokiteshvara), тєвдєєр Жанрайсэг (sРуап гаs gzigs) монголоор Нигvvлсэхvй нvдээр vзэгч буюу Хонсим бодьсад гэдэг бол Буддийн шашны их алдаршсан нэг бодьсадын нэр болно. Авалокитэшвара гэдэг санскрит нэрийг Хятад хэлээр Гуань ши инь гэж орчуулсан. Yvнд дvрс бичгийн дотор эмийн тэмдэг байсан учир тэр бодьсад сvvлдээ Дарь эх болон хувирчээ. Тэр хятад орчуулгаас монгол хонсим хэмээх vг гарчээ. Улаанбаатарын дэргэдэх Амгаланбаатар хотод Дарь эхийн сvм байсан нь чухамдаэ Хонсим бодьсадын сvм байсан билээ. Халхын Бари лам Дамцигдорж «Ертєнцийн сав шим» гэдэг тєвд зохиолдоо Хонсим бодьсад Бодлан уулын орой дээр суудаг, Бодлан уулын бэлд Дарь эх суудаг гэж бичжээ. Хонсим бодьсад, Дарь эх хоёрыг арга билгийн хос гэж номлосон ном ч байдаг. Тєвдийн Сронзан гамбо хаан ба Далай лам Хонсим бодьсадын хувилгаан гэж алдаршжээ. Ийм учраас Далай ламын Лхас дахь ордыг Бодлан гэж нэрлэдэг. Єєр нэг бодлан бол Шанхай хотоос зvvн урагш Жоу Шань арал дээр бий.
Урьд Монголд бєє мєргєл ноёрхож байхад ерэн есєн тэнгэр байдаг гэдэг байв. Барууны 55 тэнгэр, зvvний 44 тэнгэр гэж хоёр хэсэг хуваадаг байлаа. Монголд бурхны шашин ноёрхож ирэхэд Энэтхэгийн домгийн нєлєєгєєр 33 тэнгэр байна гэдэг болов. Тэр 33 тэнгэрийн хаан нь Хурмаст тэнгэр болно. Хурмаст тэнгэрийн суудаг орд харшийг Сударсун гэдэг байв. Хурмаст тэнгэрийн зарлигаар тvvний хvv Дондув буюу Vйл бvтээгч ертєнцєд тєрж Гэсэр хаан болсон гэж монгол Гэсэрийн туужид гардаг билээ. Хурмастыг санскритаар Индра (Indra), тєвдєєр Жажин (гGya byin) гэдэг.
Тєвд Гэсэрийн туужид бол vvнээс арай єєрєєр гарсан байна. Лин Гэсэрийн туужид Гэсэрийн эцэг нь Хурмаст биш Цанба болно. Тєвдєєр Цанбыг Tsan pa гэдэг, санскритаар Брахма (Вгаhma) гэдэг, монголоор Эсруа гэдэг. Давид-Нэлийн орчуулсан Кам орны Гэсэрийн туужид бол Хурмаст ч байхгvй, Цанба ч байхгvй, харин VIII зууны vед Энэтхэгээс Тєвдєд ирж шашин дэлгэрvvлж байсан Бадмасамбава багш, тэнгэр язгуурт ТувнаТава-г дэлхий дээр Гэсэр хаан болж тєр гэж илгээсэн байна.
Царгин євгєний нэрийг тєвд Гэсэрт элдэв янзаар бичдэг боловч голдуу Rong tsa Khra гgап гэж бичнэ. Ронца Царгин гэж уншина. Утга нь Рон аймгийн зээ євгєн Шонхор гэсэн vг. Vvнээс Царгины эх нь Рон аймгаас авсан эхнэр байжээ гэж мэдэж болно.
Тєвд Гэсэрийн туужид гардаг олон хvний нэрийн бvрэлдэхvvнд эх нь ямар аймгийн хvvхэн байсныг заасан vг ордог байна. Зээгийн нэр дотор нагац аймгийн нэр ордог нь эхийн эрхт ёсны vлдэгдэл бололтой. Нагац нарыг их хvндэтгэх ёс нь эхийн эрхт ёсны vлдэгдэл болно. Монгол оронд мєн ийм эхийн эрхт ёсны vлдэгдэл заншил байдаг. Жишээ нь, зээ хvнд нагацын шар нохой ахална гэх буюу нагацын дэргэд дал идэж болохгvй гэх, улсын эх нагац, усны эх булаг гэх мэт.
Цас Чихэр - Гэсэрийн хайрт ахын нэр болно, Тєвдєєр гGуа tза Zhal dkar гэж голдуу бичнэ. Утга нь: Хятаны зээ, цагаан царайт гэсэн vг бололтой, Жаца гэдэг нь хятаны зээ гэсэн уг. Учир нь Сэнлон ноёны их эхнэр нь хятан хvvхэн байсан юм. Шалгар гэдэг нь Цагаан царайт гэсэн vг. Жаца Шалгар гэдэг тєвд нэрийг монголчууд гуйвуулж Зас Шихэр буюу Цас Чихэр гэж дууддаг болсон юм. Буриад Гэсэрийн туужид Дашан Шєєхєр болсон байна.
Энэ нэрийг тєвдєєр Кhго tung гэж голдуу бичдэг. Утга нь хилэнт оготор буюу тvргэн хилэнт гэсэн vг. Дуудлага нь Тотvн гэх боловч монголчууд Цотон, Чотон гэж дууддаг. Буриадууд Зутан гэдэг. Цотон, Гэсэрийн авга ах бєгєєд Гэсэртэй vргэлж тэмцдэг, урвамтгай. зальхай муу дvрээр дvрслэгддэг юм. Гэвч зарим Гэсэрийн туужид Цотонгийн урвамтгай муу чанар нь Гэсэрийн шударга баатар болох дvрийг гаргахад тус болдог учир Цотонг Гэсэрийн нэг хувилгаан Дамдин бурхан гэж хэлсэн удаа бий.
