Бичлэгийн тоо 5,522
алхах гишгэх бүхэндээ бодол болон хэн нэгнийг үгүйлж
алмайрч гиюүрэх болгондоо санаа алдан хэн нэгнийг хүсч
зөрж өнгөрсөн хүүхэн болгоны хойноос нүд салгалгүй
зөвхөн би сэтгэлрүү нь урсахыг хүснэм
гэгээн хүсэл минь амьдралд нүгэл болж
гэнэн би гарах гарцгүй бэдчих юм
учирсан учирал бүхэн зоосны нүхээр цоригход
ухаангүй согтсон би мичидийн гурван гялаанаар түүнийг жийнэ
үүрийн гэгээнээр би хэн нэгнийг ирнэ
үдийн нарнаар хэн нэгнийг хүснэ
үдэш нь би өнөөх намагт шигдэнэ